зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Бурмаа: Халх голын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтуудыг АТГ- т өгч шалгуулна

2015-10-30
0
ЖИРГЭХ

        Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймагт ажиллахдаа Халхгол сумаас хөөгдөж ирсэн гэж нийгэм даяар шуугиад байгаа билээ. Нөхцөл байдлын талаар түүнтэй ярилцлаа.  

 

-Та Халхгол руу ямар ажлаар явав. Зорилгоо биелүүлж чадсан уу?

 

-Ерөнхийдөө хоёр зорилготой явсан. Эхний зорилго маань тус нутгийн иргэдэд халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх байв. Хэд хоногийн өмнө Байгаль орчин, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Халхголын газар ашиглалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Тэгэхэд Халхголд газар ашиглалтын байдлын дүн мэдээ нэлээд зөрүүтэй байсан. Газрын нэгдсэн санд байгаа дүн, сансраас авсан зураг, Засаг даргынх нь өгч байгаа мэдээ нэлээд зөрж байсан. Нөхцөл байдал ямар байгааг судалж, газар дээр нь очиж ажиллах чиглэлийг Байнгын хорооноос надад үүрэг болгосон. Мөн энэ хэлэлцүүлэг дээр ирсэн ирэпин төлөөлөл нутагтаа очиж мэдээлэл өгөөч гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод аймаг, халх голыг зорилоо. Гэтэл жагсаалтай угтсан. Дорнод  аймаг руу явсан миний хоёр дахь зорилго бол иргэд,хилийн цэрэг, застав отръяадын албан хаагчидтай уулзах, Халх гол чөлөөт бүсийн талаар мэдээлэл өгөх,санал солилцох байлаа. Дорнод аймгийн Халх голд ажилласнаар  иргэдийнхээ санад бодлын анхаарлтай сонсож, тэд ямар хэмжээний мэдээлэлтэй байгааг мэдэж авлаа.

 

Мөн Халхгол суманд газар ашиглалтын байдал нэлээд хууль зөрчсөн, ноцтой хэмжээнд байгаа юм байна гэдгийг мэдэж авлаа. Улаанбаатараас олж авч чадахгүй байсан Халх гол сумын ИТХ, болон Засаг даргын захирамжуудыг оллоо.

 

-Таныг очиход иргэд жагсаал цуглаантай угтсан гэсэн. Тэд яагаад эсэргүүцээд байгаа юм бэ?

 

-Орон нутгийн удирдлагуудын хууль бус шийдвэр илчлэгдэх болонгуут тэрийгээ нуун дарагдуулах гэж иргэдийг төөрөгдүүлсэн байна гэж ойлгосон. Ингээд “Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах нэрээр Р.Бурмаа сайд гадаадынханд газар өгсөн байна, өгөх гэж байна” гэх цуурхал дэгдээж байна. Жагсаал цуглааны хувьд нэлээд зохион байгуулалттай байгаа мэт анзаарагдсан.“Таны яриаг бид сонсохгүй. УИХ-ын гишүүд Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Г.Уянга  нар бидэнд хангалттай мэдээлэл өгсөн. Таныг сонсох шаардлагагүй. Та бол манай газар нутгийг гадныханд өгөх гэж байгаа юм биш үү? бид газар нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тэмцэнэ” гэх хүмүүс ч байсан.

 

-Та түрүү Халхголын газар ашиглалттай холбоотой ноцтой баримтууд олж авсан гэлээ. Ямар мэдээллүүд юм бэ?

 

-Орон нутгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нарын газар ашиглалттай холбоотой гаргасан захирамжууд л даа. Урьд нь тэднээс энэ тухай мэдээлэл хүсэхэд бүрэн гаргаж өгөөгүй. Харин миний бие газар дээр нь очсоных хилийн боомт, отръяадууд гээд энд тэндээс тэдгээр захирамжуудыг цуглуулж авсан. Халхголын орчимд атаршсан 30 мянган га талбайг газар тариалангийн зориулалтаар ашиглах нь зүйтэй гэсэн Засгийн газрын 2010 оны дөрөвдүгээр сард гарсан тогтоол байдаг. Гэтэл үүнээс нэг жилийн өмнө буюу 2009 онд Халхгол сумын Засаг дарга Ц.Сүхбаатар, ИТХ-ын дарга Ц.Насанхүү нарын гарын үсэгтэй тогтоол гарсан байгаа юм. “Хансолмо” гэдэг БНСУ-ын хөрөнгө оруулалттай компанид 30 мянган га газрыг мал аж ахуй, тэжээлийн таримал тарих зориулалттайгаар ашиглах тухай тушаалыг нэг өдрийн дотор гаргасан байгаа юм. Ингэхдээ хэдий хугацаанд, яаж ашиглах нь тодорхойгүй. Нэг ёсондоо хугацаагүй ашиглах зөвшөөрөл гэсэн үг. Энэ нь өөрөө Газрын тухай хууль болон бусад хуулийг зөрчсөн. Тэнд ИТХ, Засаг дарга нар эрх мэдлээ хэтрүүлэн Засгийн газраас илүү эрх мэдэлтэй, дураараа авирласан байна.

 

Мөн одоогийн Засаг дарга В.Мөнхтайван нэлээд олон мянган га газрыг компаниудад өгсөн байна л даа. Хуулийн этгээдийн бүртгэлээс лавлагаа авахаар “Соёмбобуудай” компанид 1621 га газрыг 15 жилийн хугацаатай ашиглах эрхийг  Засаг дарга В.Мөнхтайван өгсөн байх юм. Энэ компанийн ард Хятадын 95 хувийн хөрөнгө оруулалттай “Erlian Deyu organic Agriculture” гэдэг компани байдаг юм байна. Мөн “Үйзэн тал” гэдэг компанид долоон мянган га, дараа нь 14 мянган га газар гэх мэтчилэн долоо, найман удаагийн үйлдлээр газар өгсөн. Тус компани авсан газраа яг газар тариалангийн зориулалтаар ашигладаггүй. Өөр компанид шилжүүлэг хийгээд тэрний ард ямар үйл ажиллагаа явагддагийг хяналтын байгууллагууд нь шалгах биз ээ.

 

Халхгол сумын Засаг дарга нар дураараа Төрийн өмчит газрыг өгөөд явж байна. Энэ жил гэхэд 113 мянган га газрыг хадлангийн зориулалтаар ашиглалуулахаар өгсөн байна. Аж ахуй нэгжүүдэд 15 жилийн хугацаатайгаар хадлангийн зориулалтаар газар ашиглуулах шийдвэрийг Засаг дарга В.Мөнхтайван гаргачихсан хэрнээ сумынхаа  иргэдэд болохоор зуны хоёр, гуравхан сард хадлан авах зориулалтаар газар өгдөг юм байна.

 

-Орон нутгийн удирдлагуудын энэхүү шийдвэрүүдийг иргэд мэдэж байх юм уу?

 

-Тэдэнд энэ тухай мэдээлэл алга. “Манай нутгийг Улаанбаатараас ирсэн том компаниуд авах гээд байна. Р.Бурмаа сайд гадаадын компаниудад манай газар нутгийг өгчихөж” гэхчилэн уурсаад байна шүү дээ, тэр хүмүүс. Ийм л буруу ойлголт төрүүлчихэж.  Яг үнэндээ том аж ахуй нэгжүүдэд олон жилийн хугацаатайгаар Ялалт багийн газраас сумын Засаг дарга нь олгочихсон байна. Хадлангийн газрыг ард иргэд нь багийн нийтийн хурлаар шийдвэрлэдэг. Гэтэл тус багийн 35 мянган га газрыг 15 жилийн хугацаатайгаар Улаанбаатарт байдаг аж ахуй нэгжид өгчихсөн байна. Үүнийг Ялалт багийн малчид,иргэд мэдэхгүй байгаа. 

 

Хуулиараа бол сумын Засаг дарга төмс, хүнсний ногоо тариалахаар 30 га хүртэл, усжуулалттай талбайд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл газар олгох эрхтэй л дээ.

 

-Таны яриад байгаа энэ баримтуудыг хуулийн байгууллагынхан мэдэж байсан болов уу?

 

-Би Чойбалсан хотод ирээд аймгийн захиргааныхныг цуглуулаад уулзлаа. Хууль сахиулах байгууллагынхан бүгд ирсэн. Халхгол суманд очиж ажилласан албан тушаалтан, удирдлагууд ч байлцсан. Тэд тус суманд ийм замбараагүй газар олголт явагдаж байсныг мэдээгүй гэж байна лээ. Аймаг нь сумаа мэдэж чадахаа байчихсан. Суманд юу болж байгааг аймгийн удирдлагууд, хууль сахиулах байгууллагынхан мэдэхгүй байна шүү дээ. Засаг дарга, ИТХ-ын дарга нар ээлжилж албан тушаалд томилогдоод л, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаад л яваад байж . Ингээд төрийн сайд хяналт тавих гэхээр замыг нь боодог, жагсаал цуглаан зохион байгуулдаг байдалтай байна. Би газар дээр нь очиж танилцсан нь зөв болж гээд одоо бодож байгаа.  

 

-Халхголд байгуулагдах хөдөө аж ахуйн чөлөөт бүс яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм бэ?

 

-УИХ-ын 75 дугаар тогтоол гарсны дараа хэн нэгэн захирагч томилогдож, тэнд аж ахуй нэгжид газар ашиглах эрх олгох байдлаар ямар нэгэн үйл ажиллагаа эхлээгүй байна. Тэгэхээр Халхголын чөлөөт бүсэд ямар дүрэм журмаар ажиллахыг тогтоосны дараа үйл ажиллагаа нь эхэлж, чөлөөт бүсийн алба томилогдоод ажиллах юм. Засгийн газраас “БОНХАЖ-ын сайд, ХХАА-н сайд, Аж үйлдвэрийн сайд нар ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ир. Халхголын чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулахдаа байгальд ээлтэй, генетикийн өөрчлөлтгүй, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Гадаадын ажиллах хүч гурван хувиас илүү байж болохгүй. Үйл ажиллагаа явуулах мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, ХАА-н аялал жуулчлал эрхлэх аж ахуй нэгжүүдийн 51-ээс доошгүй хувь нь Монголын хөрөнгө оруулалттай байх ёстой” гэсний дагуу ерөнхий төлөвлөгөө боловсруулж оруулж ирэх үүрэг өгсөн. Энэ дагуу хийсэн ерөнхий төлөвлөгөөний санал, судалгаагаа ард иргэдэдээ танилцуулж,санал солилцохоор очсон юм. Хорио цээрийн дэглэмтэй мал хашдаг газар нь хөдөө аж ахуйн бүсийнхээ таван хувь нь л байна. Тус хорио цээрийн бүсэд бэлчээрийн малыг оруулаад сарын дараа гэхэд шахаж, бордоод мах,махан бүтээгдэхүүн болгоод экспорто гаргана. Үүнээс гадна манай малчид өөрсдийнхөө бэлчээрийн малыг өгсөн ч болно. Халх гол чөлөөт бүсэд эрчимжсэн болон  хагас эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх юм. ХАА-н голлох үйл ажиллагаа нь махны чиглэлийнх байх бөгөөд тэр дундаа үхэр, хонины аж ахуй байна. Үүнийгээ дагаад газар тариалан, хөдөө аж ахуйн аялал жуулчлал гээд бусад үндсэн бүтээгдэхүүн байна. Энэ мэт олон чухал мэдээллийг иргэдэд танилцуулахаар байсан ч харамсалтай нь иргэд сонсохыг хүссэнгүй. Гэхдээ миний хувьд нутгийн иргэдийн санаа бодол  ямар байгааг сонсож,нөхцөл байдлыг улам сайн мэдлээ .

 

-Чөлөөт бүс байгуулах 500 мянган га газрыг тэр чигээр нь хашиж, дэглэмт бүс болгоно гэсэн ойлголт иргэдэд байгаа юм биш үү?

 

-Малчдын өвөлжөө хаваржааг аваад хашина гэж ойлгоод байна. Тийм биш л дээ. Халхголын чөлөөт бүс бол хилийн дотор байгаа. Хил дээр байрлалтай чөлөөт бүс бол хашаатай, хүн орж гарахад шалгаж, хянадаг. Тэнд гадаадын иргэн визгүй 30 хоногийн хугацаатай нэвтрэх боломжтой байна. Харин Халхголын чөлөөт бүс бол хил дээр биш, нутгийн гүнд байгаагаараа ялгаатай. Тэнд гадаадын иргэн визгүй орох эрхгүй. Тиймээс хашаа хороо барих шаардлагагүй. 500 мянган га газар гэдэг бол онцгой дэглэмд байхыг хэлж байгаа юм. Тэнд тогтмол хяналт тавина. Нөгөөтэйгүүр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжүүдийг хариуцлагажуулна. Эндээс зөвхөн органик бүтээгдэхүүн гарах ёстой. Тиймээс аж ахуй нэгжүүдийг байгальд ээлтэй бордоо, технологи ашиглахад нь хяналт тавина. Үүнийхээ хариуд тэд татварын хөнгөлөлт эдлэх боломжтой. Экспортод бүтээгдэхүүнээ гаргавал гаалийн татварыг тэглэнэ.  Дотоодын импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл бодлогоор дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр өндөр стандарт тавьж, хянах юм. Хашиж бус хатуу стандарт хяналт тавьж байгаагаа онцгой дэглэмтэй бүс  гэж байгаа юм.

 

Тэнд одоо нутаглаж байгаа Халхгол сум, Ялалт багийн малчдын өвөлжөө нь үндсэн хуулиар өөрийнх нь хувьд очсон өмч. Хэн ч түүнд нь халдахгүй. Гагцхүү ямар шаардлага тавьж байгаа вэ гэвэл бэлчээр доройтоогүй байх ёстой. Уламжлалт мал аж ахуйг ХАА-н аялал жуулчлалтай хослуулж ажиллуулах зорилготой. Халхголын зэргэлдээ Хятадын 68 мянган хүнтэй Рашаан гэдэг хотод 2.4 сая жуулчин авч байна. Тэнд хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг ном журмаар нь хөгжүүлэх бүрэн боломж байгаа. Бэлчээрийн мал аж ахуй эрхэлж байгаа малчид орлого олох боломжтой. Мөн Халхгол сумыг эко загвар хот болгохоор дэд бүтцийг нь  сайжруулах чиглэлээр тооцоо,судалгаа хийгдээд явж байна.

 

-Ер нь анхнаасаа яагаад заавал Халхголд чөлөөт бүс байгуулах шийдвэр гарсан юм бэ?

 

-Монгол орны хэмжээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах асуудлаар долоон байршилд судалгаа хийсэн. Хамгийн тааламжтай нөхцлөөрөө Халхгол шалгарсан. Бэлчээрийн даацаараа ч сайн байна. Зах зээлдээ ойр. Халхголоос холгүй, хилийн цаана 10 сая хүн байна. Тэнд жилээс жилд үхэр, хонины махны хэрэглээ, үнэ өсч байдаг. Хэдхэн хоногийн өмнө Хөх хотод болсон “Монгол Хятадын анхдугаар экспо” дээр манай Махны холбоо Өвөрмонголд 150 мянган тн мах нийлүүлэх зургаан тэрбум юаний гэрээ хийлээ. Мөнгөн дүнгээр тооцвол 1.8 гаруй их наяд төгрөг болно. Малчид малаа борлуулаад мөнгөтэй болох асар их боломж байна. Монгол орны зүүн аймгуудаас хөршүүд малын мах авах авахгүй гэдэг. Учир нь зээрийн гүйдэл ихтэй, шүлхий өвчин гардаг гэдэг утгаар. Тэгэхээр зүүн бүсээс зөвхөн чөлөөт бүсээр дамжиж, малаа эрүүл гэдгээ баталгаажуулж, мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Энэ утгаараа Халх голд чөлөөт бүс байгуулах нь зүүн бүсийн малчидад ашигтай юм.

 

-Таныг Халхголд очихоос өмнөхөн УИХ-ын гишүүд, Хөдөлмөрийн үндэсний намынхан очсон гэсэн. Тэд иргэдэд буруу  мэдээлэл өгөөд, тархийг нь угаачихав уу?

 

-“Танай газрыг чинь хашина, та нарыг оруулахгүй болно. Чөлөөт бүс нэрээр газрыг чинь гадаадынханд өгөх гэж байна” гэхээр иргэд бухимдалгүй яахав дээ. Зориуд худал мэдээлэл өгөөд иргэдийг ийм байдалд хүргэнэ гэдэг бол харамсалтай байна.

 

-Халхгол сумын иргэд Засгийн газраас тогтоосон хэмжээнээс хоёр дахин их газрыг дураараа олгосон юм байна. Тэдний шийдвэрийг цуцалж болно биз дээ?

 

-Үүнийг цуцлах бүрэн эрх нь аймагт нь байгаа. Гэтэл аймгийнх нь удирдлага, хариуцах ёстой хүмүүсээс нь “Та нар ийм явдал болсныг мэдэж байсан уу” гэхээр “Зөвлөмж өгсөн” гэсэн үгтэй л байна даа. Зөвлөмжийг нь хүлээж авдаггүй гэдэг нь өнөөдрийн нөхцөл байдлаас шууд харагдаж байгаа юм. Хуулиас гадуур үйл ажиллагаа яваад байхад улс, яам, холбогдох байгууллагад ямар ч мэдээлэл өгөхгүй, орон нутагтаа дараад яваад байдаг.

 

-УИХ-аас орон нутгийн бие даасан байдлыг хангана гэж нэлээд ярьсан. Гэтэл төр засаг аймаг, сумаа удирдаж чадахаа байчихсан нь Халхголд болсон үйл явдлаас харагдлаа л даа?

 

- Монгол Улс чинь нэгдмэл улс. Бүгд хуулинд захирагдаж үйл ажиллагаа явуулах ёстой. Хэн нэгэн сумын удирдлага  дураараа дургиад тэрийг нь шалгуулахгүй гээд иргэдээ өмнөө тавьж болохгүй.

 

-Төрийн сайд нь очиж байхад хүртэл иргэд нь яахаас ч буцахгүй эсэргүүцээд босч байна. Тэгэхээр хуучин цаг шиг зүүн болон баруун хязгаарыг төвөхнүүлэх сайд гэж тусдаа байх шаардлагатай ч юм шиг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

 

-Хууль зүйн яамны Хуулийн хэрэгжилтийг хянах бодлогын газрын дарга, хил хариуцсан хурандаа, Хүнс хөдөө аж ахуйн сайд нь орон нутагт очиж байхад удирдлагууд нь тэр хууль бус шийдвэр, бичиг баримтаа үзүүлэхгүй байсан. “Та нарыг оруулахгүй. Хэн юм бэ” гэсэн байдалтай байна. “Одоо дахиад ирвэл чинь буу шийдэм болно. Амиа өгөхөөс ч сийхгүй шүү” гэж хэлтэл иргэдийг буруу мэдээллээр сандаргаж болохгүй л дээ. Үүн дээр сумын удирдлагад байгаа хүмүүс зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулж байна. Өөр санаа бодолтой хүмүүс байгаа эсэхийг хууль хяналтын байгууллагууд нь шалгах байх.

 

-Эсвэл та тэр хүмүүст ажлаа хийж, ойлгуулж чадахгүй байна уу?

 

-Р.Бурмаа гэдэг сайд нэг өдөр зүүдэлж сэрээд Халхголд чөлөөт бүс байгуулъя гээгүй шүү дээ. Халхгол хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах судалгаа 1967 оноос хойш явсан. Өмнө нэлээд яригдаж, 2011 онд орон нутаг руу  санал тавьж байсан. Тэгэхээр энэ олон судалгаа, үнэлгээ дүгнэлтийг ажил хэрэг болгох тал дээр миний бие ажиллаа. Ямар нэгэн байдлаар хаалттай байдлаар явагдаагүй. Бүх чуулган, байнгын хороодын хуралдаан интернэтээр нээлттэй байдаг.

 

-Зуны хугацаанд иргэдтэй очиж уулзаад, танилцуулах боломж байсан уу?

 

-Иргэдэд хангалттай мэдээлэл өгөх тал дээр хугацаа алдсан байна. Халхголд чөлөөт бүс байгуулах асуудалд орон нутаг саналаа өгч байсан. Тэгэхээр орон нутгийн саналыг иргэд дэмжиж байгаа гэж бодож байсан. Гэтэл сумын удирдлагууд  асуудлыг буруу тийш нь гуйвуулсан байна. Мөн Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооныхонтой есдүгээр сард очно гэж төлөвлөж байсан юм. Энэ үед чуулган эхлээгүй учраас байнгын хорооны ихэнх гишүүн хөдөө, гадагшаа яваад олдоогүй. Ингээд байнгын хорооны дарга маань газар ашиглалтын байдлыг сонсъё, тэрний дараа чөлөөт бүсийн асуудлаар орон нутагт ажиллах нь зүйтэй гэсэн саналыг тавьсан. Миний хувьд ч дэмжсэн. Ингээд хэлэлцүүлгийн үеэр газар ашиглалтын мэдээлэл хоорондоо зөрчилдсөн, тэрэн дээр хянаж, шалагах хэрэгтэй нь харагдсан. Тэр үүргийн дагуу би сая яваад ирлээ л дээ.

 

-Халхголчууд зээр, зээл хоёроор амьдарч байна гэх юм. Яагаад ажил хийхгүй байна вэ?

 

-Харахад олон аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлдэг гэсэн судалгаа байх юм. Гэтэл ард нь Улаанбаатарт голдуу байдаг компаниуд байна. Тэр нь нутгийн иргэдийн хэдэн хувийг яаж авч ажиллуулдаг юм бэ гэдгийг судлахаар хангалттай биш байна. Түр зуурын ажлын байр дээр орон нутгийнхныг ажиллуулдаг бололтой юм. Уг нь би сая очихдоо ажилгүйдэл нь ямар байна, хуучин уламжлалт, жимсний аж ахуй эрхэлж байсан хүмүүсийн үйл ажиллагааг сэргээвэл зохимжтой юу, боловсон хүчний чадамж ямар байгааг ч судалж, уулзъя гэж бодсон юм л даа. Мөн чөлөөт бүсийнхээ дагуу хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээд очсон. Азийн хөгжлийн банктай хийгдэж байгаа гэрээн дээр нэлээд том үнийн дүнгийн хөрөнгө оруулалтыг Халхголын чөлөөт бүсэд оруулахаар болсон. Унгар, Вьетнам, Хятад, Япон зэрэг улсуудад хүмүүсээ ХАА-н чиглэлийн сургалтад хамруулахаар болсон сайхан мэдээтэй байлаа. Халх голын чөлөөт бүсийн төлөвлөгөөний зураглалаа гаргачихсан, хөрөнгө оруулалтаа эхнээс нь шийдчихсэн, иргэдтэйгээ нийлээд нутгаа сайхан хөгжүүлнэ дээ гэсэн хүсэл тээж очсон юм .

 

-Чөлөөт бүсийг эсэргүүцээд байгаа иргэд юу хийж, яаж амьдрах гэсэн юм бол?

 

-Иргэд юу хиймээр байна, ямар хүндрэл бэрхшээл байгааг нь ярилцаж, асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлэхээр очсон юм л даа. Халхголын чөлөөт бүсийн 75 дугаар тогтоолыг хүчингүй болгочихвол хоёр зам бий. Хамгийн түрүүнд хайгуулын лицензэд очино. Яагаад гэвэл энэ жил тэнд хайгуулын лиценз олгогдохоор зарлагдсан талбай. “Пейтрочайна дачин тамсаг” гэдэг БНХАУ-ын компанийн мэдэлд 13 жил байгаад 2013 онд буцаагдсан. Хэрэв лиценз олгоно гэвэл маргааш  газрын тосны компани авна. Хамгийн өндөр магадлалтай нь “Петрочайна дачин тамсаг” байна шүү дээ.

 

Мөн Засаг дарга хяналтгүйгээр дураараа гадна, дотны аж ахуй нэгжүүдэд газраа дураараа өгөөд явдаг байдал үргэлжилнэ. Чөлөөт бүсийн үйл ажиллагаа эхлэхээс өмнө төр гэж байдаг юм бол хууль цаазат нэгдсэн улс юм бол хууль зөрчөөд байгаа Засаг дарга, ИТХ-ын дарга нарын үйлдлийг шалгаж хянаад, хариуцлага тооцон хууль мөрдөж ажилладаг болгоно. Төрийн үйл ажиллагаа номоороо явах ёстой. Юун түрүүнд газар ашиглалтын байдал дээр хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоож, хариуцлага ногдуулах нь зүйтэй гэж харж байна. Үүний дараа чөлөөт бүсийн тухай асуудал яригдах ёстой нь эндээс харагдлаа.

 

-“Р.Бурмаа сайдыг иргэд нь хүлээж авахгүй, хөөсөн. 2016 оны сонгуульд энэ нутгаас гарах нь худлаа юм байна” гэхчилэн  улс төр нэлээд явлаа. Та Дорнодоос нэр дэвших үү?

 

-Намайг Дорнодоос нэр дэвшинэ гэсэн таамаг л яваад байгаа болохоос би тийм шийдэл гаргаагүй. Үүнийг би ч дур мэдээд шийдчихгүй. Манай аав, ээж хоёр Дорнод аймгийн уугуул. Өэлүн эхийн тоонотод миний ээж төрсөн юм. Аав маань 90 дөхөж байна. Ээж минь 80 гаруй насыг зооглож яваа буурлууд. Сургуулийнхаа 90 жилийн ойд очиж оролцоод нас нэмлээ гээд хөөрөөд ирцгээсэн. Нэлээд хэдэн жилийн өмнө аав, ээж хоёрыгоо нутагт нь аваад очиход миний ээж уйлж байсан. “Энэ нутгаасаа гарч явснаас хойш 30 жилийн дараа ирж байна. Бахь байдгаараа, гэрэл цахилгаан ч алга. Чи тэр улс төр гэдэг юмандаа ор. Миний нутгийг цахилгаантай болгоод өгчих. Амьддаа үзмээр байна” гэж надад хэлж байсан. Хоёр хөгшнийгөө сэрүүн тунгалаг байгаа дээр ХАА-н сайд боллоо. Энэ нутагт бүтээн байгуулалт хийгээд харуулчих юм сан гэсэн бодол надад бий. Миний өвөө Дорнодын Баян-Уул сумын харьяат. Жамъяангийн Лувсан гэж улсын сайн малчин байсан. Сайн нэртэй, сайхан өвөг  дээдсийн үр ач болохоор нутагт нь сайхан зүйл хийхийг их л боддог доо. Тэрнээс надад энэ нутгаас нэр дэвших нь чухал биш. Нэр дэвших тойрог дээрээ тулбал Улаанбаатар нь илүү ойр. Хоёр дахь миний том амбиц бол улс орны эдийн засаг ийм хүндрэлтэй байгаа үед хувь нэмрээ оруулж чадна гэдгээ харуулахыг боддог. Уул уурхайгаас илүү ХАА маань ийм ашигтай гэдгийг харуулж чадах том хүсэл надад байгаа. ХАА-ын чөлөөт бүс байгуулснаар богино хугацаанд буюу гурав дахь жилээс нь үр дүн гарна. махнаас гэхэд 400 сая ам.долларын ашиг олох боломжтой тооцоо судалгаа хийсэн. ХАА-гаа дэмжиж ажиллах юм бол манай эдийн засаг солонгорно. Төсвийн орлого тасарчихаад цалин мөнгөө хасах дээр тулчихаад байгаа өнөө үед ХАА-аас олох орлого эдийн засагт хувь нэмрээ оруулна.

 

-Халхголд болсон цуглаан зохион байгуулалттай, нэлээд хөрөнгө хаясан бололтой байсан гэсэн. Цаад санхүүжүүлэгчийн нь хэн гэж бодож байна?

 

-Их олон машин, унаа байна лээ. Хотын голдуу дугаартай байх шиг. Зам зуур биднийг явж байхад энд тэнд бөөгнөрчихсөн байсан. Өнгөтөөр хэвлээд тараагаад өгсөн материалаас харахад зохион байгуулалттай гэж харгадаж байсан. Гэхдээ хэн зохион байгуулсныг нь би яаж мэдэхэв. Ямартай ч Халхгол сумын ИТХ-ын дарга байсан, одоо ИТХ-ын гишүүн Ц.Насанбат удирдаж байгаа харагдсан.

 

-Таныг “Буугаад ир” гэж нэлээд орилолдсон гэсэн.  Та очъё гэж бодсон уу. Хэрэв машинаасаа буугаад очвол юу болох байсан бол?

 

-Машины цонхоор харж байхад сургуулийн насны хүүхдүүдийг жагсаал цуглаанд оруулчихсан харагдсан. Энэ бол хууль бус явдал. Тэд нар сэтгэл нь хөөрсөн бололтой, чулуу, мод бариад хашгираад яваад байна лээ. “Амиараа хамгаалъя. Амиа өгчихье. Амийг амиар” гэх мэтчилэн хашгирч байсан тэднийг машин дотроос харж байхдаа “Нүүр тулаад уулзаж, асуудлаа ярьвал яадаг бол” гэж бодсон. Гэхдээ жирийн иргэд маань хохирол амсчих вий гэж болгоомжлоод буцаад явсан л даа.

 

-Танд ямар сэтгэгдэл төрөв. Дахиж Халхгол руу очих уу?

 

-Би бол өөрийнхөө итгэл үнэмшил дээр бүр илүү баттай боллоо. ХАА-н үүц болсон чөлөөт бүсийнхээ Халхголын орчмын газрыг улс тусгай хэрэгцээндээ  хамгаалдаг, тусгай хяналтандаа байлгах ёстой юм байна гэдэгт бат итгэлтэй ирлээ. Энэ тухай УИХ, Засгийн газарт танилцуулна

 

-Таныг Халхголд очиход тосохоор очсон машин онхолдсон гэсэн мэдээ байсан. Тийм явдал болсон юм уу?

 

-Ямар нэгэн осол гараагүйг хариуцлагатайгаар хэлье. Хилийн цэргийн застав болон отръяадад байрлаж, хооллоно гэж байсан. Тусдаа ямар нэгэн байдлаар хоол захиалах шаардлага байгаагүй. Тэнд намайг тосоод явж байх машин ч байхгүй. Тэр тусмаа “Р.Бурмаа сайдын дүү тэр аж ахуйг нь авчихаад онхолдсон” гэж ийм гүтгэлэг явна гэдэг бол арай дэндэж байна. Хууль бус үйлдэл нь илчлэгдэхээс айсан, аргаа барсан хүний хийдэг ажил л даа. Орон нутгийн удирдлагуудаас нь хэдэнтээ шаардаад авч чадахгүй байсан баримтуудаа сая оллоо. Одоо АТГ-т өгч шалгуулна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Z (202.9.42.99)
    ОХУ, ЗХУ болон СНГ-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего СССР incorvuzmail.ru Утас88671597
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Бат (203.91.117.4)
    Бурмаа сайдаа таныг дэмжиж байгаа шүү. Халх голын хөрс маш эмзэг гэж Болорчулуун гэдэг банди ярихыг сонсоод их гайхлаа.Тэр товарищ Халх голд газар тариалан эрхэлдэг шүүдээ.Түүний газар эмзэг биш юм уу? Төрийн сайд,засгийн газрын гишүүн очиж байхад орон нутгийн төр төлөөлсөн,төрөөс цалин хангамж эдэлж байгаа түшмэд иргэдээ турхираад зогсож байгаа нь Монголын төр тэндүү хүчгүй, үлбэгэр сул байгаагийн шинж биш гэж үү? Бид хүний эрх ардчилал гэж хашгачсаар улс эх орноо,засаг төрөө ямар болгосныг эндээс харж болно. Хууль зөрчиж газраа гадаадынханд худалдсан орон нутгийн удирдлагыг даруй сольж, хариуцлага тооцох ёстой.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.57.93.217)
    Естой оч шударга хунд другуй шуу АТГ ог чиний зов
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (112.72.13.106)
    Unemshil Muutai uhaan solitoi medee uur eh garah umaa Huuli zuun yamnaas hun ochij zasag dargiin zahiramj orj avahaar daguuldag umuu zasag Turing hen barij bga bilee uuruu uuriiguu dugnej haraach
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (182.160.36.1)
    Ямарч нөхцөлд Халх голд чөлөөт бүс байгуулж болохгүй. Хичнээн хүний тооны квот тогтоосон ч бүтэхгүй. Жишээ нь Монголын томчууд өөрсдөө Монгол компани байгуулаад Хятад ажилчдыг оруулна, түрээслэнэ, ашиглоуулна далд хэлбэрээр. Энэ л аюул юм. Өөрсдөө баяжихын тулд юу ч хийнэ шүү дээ. Тэд нар хэзээ ч гарахгүй манай дарга нар хэзээ ч мөнгөнөөсөө салахгүй. Хэдхэн жилийн дараа суугуул иргэд уугуул, уугуулйын унаган хүүхдүүд бий болно доо. Энэ аюул биш үү.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.120)
    Энэ хүнийг харин АТГ шалгах ёстой байх аа.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Иргэн (150.129.143.120)
    Зайлаа, энэ авгай хаана явна тэнд балаг балай буй болж байдаг шүү.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (103.26.194.44)
    huuhdiinhee omchiig deeremdej bn
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Гана (203.91.117.4)
    Монголын төр ийм хүчгүй байж болохгүй. Бурмаа сайд таныг би дэмжиж байна. Шантарч болохгүй шүү.Нийгмийн хамгийн шаар шавхруу болсон этгээдүүд монголын төрийн албыг мөнгө гэж хардаг,эрх мэдэл албан тушаалын төлөө нүдээ ч ухаж өгөхөөс буцахгүй тийм хүмүүс намаар дамжин төрд шургалсны балгийг Монголын ард түмэн амсаж байна. Энэ хүмүүсийн цаана өөрсдийгөө улс төрчид гэж нэрлэсэн мафийн бүлэглэл бий. Монголын улс төрийн намуудыг татан буулгаж, гишүүнчлэлгүй болгож,намын тухай хуулийг хуулийг шинэчилж,төрийн байгууллагыг намаас салгаж байж монголын төр цэвэршинэ.Монгол орныг ийм болгосон хүмүүс бол МАН болон АН-ын нөхөд та нөр шүүдээ.
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Батмөнх. Д (122.201.31.52)
    Өвөлжөөний газрыг өмчлүүлж болно гэж ямар хуулинд байна аа. Бурмаа сайд аа
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.117)
    амьдралаа арчаатай авч явж чадахгуй байж З. Энхболд,Бурмаа та нар болиочээ,Монелд байхийн олиггуй чадваргуй нь та 2 байсан
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    noen uultai adilxan yum bolj bna l daa, ali xediin xujaa-giin medeld ochchixson boloxoor odoo ongorson xorvoo
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (150.129.143.117)
    Голийж,пэндийсэн мулгуу авгай зайлаа.Монелд байхийн маанаг юм байсийн , АН гегч балиар намийн баас, Энхбол.З гэгч хулгайч йн хам ,мулгуу балиарууд
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (185.65.135.227)
    сумын засаг даргаар туг тахих гэж байгааг чинь ойлгоод байна . ард нь жинхэнэ эзэн нь гэж нэг этгээд байгаа л даа
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (185.65.135.227)
    АН-ынхан, Бурмаа гуай ард түмнээ тэнэг гэж бодоод байна уу үгүй юу?
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • Зочин (185.65.135.227)
    өмнө нь дорнодод солонгосуудад газар өгсөн байна гээд шуугиад байхад төр засаг нь таг чиг байсан. тэгсэн төр засаг мэдээгүй, аймгийн дарга нар мэдээгүй байхад нэг сумын засаг дарга л гадныханд газраа худалдаад 6 жил болчихсон байдаг. үгүй мөн бурмаа сайн ажилласан байна шүү. хэн ч мэдээгүй юмыг дөнгөж сая яваад мэдээд ирдэг?
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
  • ХИЧНЭЭН Ч САЙХАН ЮМ ЯРИАД НЭМЭРГҮЙ, ИТГЭЛ АЛГА (103.26.193.244)
    Яахаараа Дорнодын том хэсэг хамгийн үржил шимтэй хэсэг чѳлѳѳт бүс болох ёстой юм бол? Бусад нутгаар ч органик аж ахуйнуудын хяналт хэрэгтэй шүү дээ. Жинхэнэ органик бүтээгдэхүүн хийе гэвэл үйлдвэрлэгчид заавал Дорнод руу явах болж бна уу? Яагаад ер нь энэ асуудлыг чѳлѳѳт бүс гаргахгүйгээр улс даяаар тусгай программуудаар уян хатан шийдэж болдоггүй байсан юм? Органик хѳтѳлбѳрүүд явуулдаг нийгэмлэгүүд байсаар байхад яагаад тэд энэхүү үнэхээр органик сэдэвтэй тѳсѳл байсан юм бол үүнд хамрагдах нь яасан юм? Яагаад сонгогдсон тэр нутаг бас хилд залгаа байх ёстой юм. Тэнд хаанахын хяналт нь илүү байх юм гэсэн бодол тѳрѳѳд байна. Тѳрийн хатуу хяналт, оролцлогоо нар хувийн бизнэст хэзээ ч ээлтэй байгаагүй, байхчгүй. АН ѳнгѳрсѳн 3 жилд арай дэндүү байгаад хүмүүсийн итгэлийг бүрмѳсѳн алдсан. ЧБ ч нэг их сайхан юм биш гэдгийг иргэд хэний ч ухуулаггүйгээр ѳѳрсдѳѳ ойлгож байгаа. Ѳѳрийг чинь Дорнодоос гаралтай гэснээр энэ ЧБийг хэрэгжүүлхээр ХАА сайд болгосон ч юм билүү, яагаад үгүй гэж? Бурмаа чи
    2015 оны 10 сарын 31 | Хариулах
    • ХИЧНЭЭН Ч САЙХАН ЮМ ЯРИАД НЭМЭРГҮЙ, ИТГЭЛ АЛГА 2
      Бурмаа чи үнэхээр Дорнодын хүн юм бол энэ сэдвээ орхиод үлдсэн хугацаандаа хятадын ногооны импортыг багасгаад эх орныхоо үйлдвэрлэгчдийг дэмжээд ѳгчихѳѳч, тэгэхээр тэд ѳѳрсдѳѳ хѳрѳнгѳ мѳнгѳтэй болоод наад органик сэдэв чинь ѳѳрѳѳ хэрэгжчихнэ. АХБанкны оролцоо, хүмүүсийг сургалтанд явуулах болсон гэхээр наад ЧБ чинь ердѳѳсѳѳ нэг л биш дээ. Үнэгүй юм ердѳѳ байхгүй.
      2015 оны 10 сарын 31
  • eeee chaavaas daa (103.10.23.150)
    etseg ehiinhee buiriig xariiin shaaxaigaar tamgaluulah gej zutgeed yax ve burmaa avgai mini xalx gol xamgaalj uldsen aminii unetei gazar shoroo yum shuu 10 saya hujaag xoolloh gej uuriin hursuu buzarlah hereg bnuu hujaa eruul huns gej xaana bnaaa tarxi buu ugaaldaa
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • иргэд (112.72.11.67)
    Бурмаа сайд ажлаа хийх ёстой шүү дээ. даврагчдыг дараад өг
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • Зочин
      Бурмаа янхан бөгсөөрөө дарах уу зүгээр л зайгаа тавиад зайл муу янхан
      2015 оны 10 сарын 30
  • п (182.160.38.155)
    шантаажаар гарч ирээд аилгал авч цаашаа зорилгодоо шантаажаар хурэх санаатай
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.120.99)
    Энэ авгайд одоо хилиин цаана байх хэдэн сая хятадын идэш ууш хэрэглээ ихэсэх нь юуны хамаа байнаа. Дотооддоо байгаа хэдэн иргэдийнхээ хүнсний аюулгүй хэрэглээг санаа тавьж чадахгүй хэвтэж. Санаснаа гүйцэлдүүлэхийн тулд улайрч байна даа.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • би
      Яг үнэн
      2015 оны 10 сарын 30
  • Зочин (68.174.162.130)
    Teneg avgai tenegtehee zogsoo
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Эвэртэй туулай (112.72.12.238)
    Ниргэсэн хойно нь хашгарав гэгчээр УИХ шийдвэр гаргахынхаа өмнө газар нутаг ,хүмүүстэнй уулзаж учир байдлыг нягтлахгүй нүд аниастай, чих дүлий шийдвэр гаргадгийн тод жишээ болжээ. Ёстой л зүүдлээд маргааш нь шийдвэр гаргасантай адил. Ер нь орон нутгийн зарим удирдлагууд юу хийгээд байгааг манай хууль хяналтын байгууллагууд тагнуул гээд мөн ч их олон байгууллагын албатууд яахаараа ийм дүлий дүмбэнүүд байдаг байнаа. Бүгд хоорондоо холбоо слбээтэй, албан тушаалаа ашиглан хулгай луйварт гаршиж, тэднийг Засгийн газар өөгшүүлж байна шүү дээ. Бурмаа ч гэсэндээ газар дээр н үзчихээд эвэртэй туулай харсан юм шиг сүржигнээд л нэг л бишээ. Та нар.
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • эх ороноо бодсон эмэгтэй (37.154.144.201)
    ХҮНИЙ.НОХОЙ ИDЭХЭЭР ӨӨРИЙН НОХОЙ ИДЭГ !! GADNIIXAND ALDAJ BAIXAAR NUTAGIINXANANA UURSUDUU MONGOL XVN BAINA DAA ABAG ABAG !!
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • иргэн (112.72.12.81)
    тэнэг авгай худалаа нэг сумын даргаар шоу хийж өөрийнхөө эрх ашигийг гүйцэлдүүлэх арга олжээ энэ ан намыхан үнхээр сайн шоучид юмдаа энэ хэдэн луйварчидаас хурдан төрөө салгаж авах юмсан
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.117.122)
    боловсрол муутай хүмүүсээр ИТХ, сумыг удирдуулсан бас гашуун үнэн шүү орон нутгийн өмчийг иргэд мэднэ гэхээр ингэж байгаа юм газар төрийн өмч газрын хугацааг дур мэдэн сунгах нь буруу
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Batsaihan (103.57.95.86)
    Burmaa said gua ta Ner turtuuguur ajlaa ugbul yasan yum be odoo turuur dalailgaj Nam darhaar shiidee yu yostoi hutsbaa. Jinhene dain bolno shuu uuniig yagaad Jenko hamgaalaad duugui baigaad baina aa ai
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.33.227)
    мАНАН ийн эрх баригчид Монголынхоо гааар нутгийг хяналтнаассаа алдчихсан байжээ ХУН намыхан харин судалж асуудал дэвшуулж байж одоо нэг юм эдээлэлтэй болжээ Тэр сумын дарга яахвээ С Баяр Бадамжунай Элбэгдорж нар л учрыг нь мэднэ байх шуу
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • cccc (103.11.194.114)
    daguulj yavsan heden setguulchiig tarhiig ni ugaasan haragdana bilee
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • зочин (112.72.12.143)
    ЭНЭ БАЛИАР БҮДҮҮН ГАХАЙ ӨДӨРТ ХЭДЭН ЛИТР ХООЛ ИДДЭГ БОЛ
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
    • ooh
      6
      2015 оны 10 сарын 30
  • Zochin (49.0.184.30)
    Urh geree tuvhnuulj chadaagui emegtei yaj uls orniig tuvhnuuleh uil heregiig uteej chadah bilee dee. Bas boloogui uuriin aranshingaa yg artd tumen ruu dairch helj bhad ni ilerch bgaa haragdsan
    2015 оны 10 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    11 цаг 22 мин
  • “Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын өндөр түвшний хурал болж байна
    11 цаг 40 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    14 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
    15 цаг 2 мин
  • Тэмээтэй хөшөөний уулзвараас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх замыг хааж, борооны ус зайлуулах шугам татна
    15 цаг 47 мин
  • Зүрхэнд гэрлийн хурдаар хүрэх ХУРД хамтлагийн таван дуу
    16 цаг 8 мин
  • Нийслэлийн иргэдийн баяраар ил задгай, зөвшөөрөлгүй худалдаа хийхийг хориглоно
    16 цаг 49 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    17 цаг 15 мин
  • Ихэнх нутагт өдөртөө 30 хэмийг давж хална
    17 цаг 29 мин
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
    Уржигдар 17 цаг 41 мин
  • З.Бямбачулуу: Хутагтын 222 жилийн үнэ цэнг морин хууранд шингээсэн
    Уржигдар 17 цаг 25 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Төрийн банк Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгууллаа
    Уржигдар 16 цаг 26 мин
  • Засгийн газрын сайд нарын багцаас хэдэн төгрөгийн хэмнэлт хийх вэ?
    Уржигдар 16 цаг 18 мин
  • Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцийн талаарх хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг болно
    Уржигдар 16 цаг 03 мин
  • Б.Жавхлан: Хуулийн дагуу 535.9 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээ хэмнэлтэд тооцогдлоо
    Уржигдар 15 цаг 51 мин
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
    Уржигдар 15 цаг 36 мин
  • Олон улсын Цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны УЗ-ийн хурлыг Монгол Улсад анх удаа зохион байгууллаа
    Уржигдар 15 цаг 33 мин
  • О.Цогтгэрэл: Төрийн зохицуулалтын оролцоог цөөлнө гэдэг үзэл баримтлалын эсрэг байна
    Уржигдар 15 цаг 27 мин
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
    Уржигдар 15 цаг 16 мин
  • Хүчирхэг хоолойт Ailee-ийн тухай СОНИРХОЛТОЙ баримтууд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • Ханхүү Уильямын тэрбумтан найз зөгий залгисны улмаас таалал төгсөв
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • Хууччуулыг алгасах зоригийг Ерөнхий сайд Г.Занданшатар гаргаад үзэх л хэрэгтэй
  • Иранчууд Израилыг дөрөв дэх өдрөө бөмбөгдөж байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл "шинэ" Засгийн газарт орох эсэхээ өнөөдөр шийднэ
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ИЗНН-д Засгийн газарт орж ажиллах санал хүргүүлжээ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК