Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Батзогсох: Цагдаагийн байгууллага дотоод хяналт шалгалтаараа олон ажил хийнэ

2015-11-01
0
ЖИРГЭХ

        ЦЕГ-ын Дотоод хяналт аюулгүй байдлын газрын хяналт шалгалт үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Н.Батзогсохоос тодрууллаа. 

-Дотоод аюулгүй байдлын газар ямар үндсэн чиг үүрэгтэй вэ? 

-Цагдаагийн албаны хуульд тус нэгжийн чиг үүргийг “Дотоод хяналт-аюулгүй байдлын нэгж энэ хуулийн 13.2-т заасан чиг үүргийн хүрээнд алба хаагч, бусад ажилтны үйл ажиллагаанд төр, байгууллага, хувь хүний нууцын хамгаалалтад хяналт тавих, тэдгээрийн хууль тогтоомж зөрчих, гэмт хэрэг, зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, судалгаа хийх, цагдаагийн алба хаагч, ажилтанд холбогдох гомдол, мэдээллийг мөрдөн шалгах, шийдвэрлүүлэх зэргээр байгууллага, алба хаагчдын аюулгүй байдлыг хангана.” гэж заасан.


2014-01-01-ээс цагдаагийн албаны хууль мөрдөгдөж эхлэсэнтэй холбогдуулан уг хуульд заасанчилан дотоод хяналт аюулгүй байдлын нэгжийг өргөтгөн зохион байгуулсан. Тухайлбал энэ нэгж маань цагдаагийн  байгууллага, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалт зохион байгуулах, албаны шалгалт явуулах, санхүүгийн хяналт шалгалт  явуулах гэсэн үндсэн гол ажил үүргийг гүйцэтгэж байна. Албаны хэмжээнд энэ онд эдгээр шалгалтуудыг төв орон нутгийн цагдаагийн байгууллагуудад хийлээ. Шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдалуудын 70 гаруй хувийг байгууллагын  дотоод хяналт шалгалтаар илрүүлсэн байна. 

 

-“Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-шинэчлэн батлагдсан.  Энэ журмын талаар тодруулья? 

-Урьд нь ЦЕГ-ын даргын 2010 оны 351 –р тушаалаар батлагдаж хэрэгжиж байсан журмыг энэ оны 10-р сарын 16 ний өдөр Хууль зүйн сайдын А/238 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулж батлуулсан юм. Учир нь Монгол Улсын Засгийн газраас баталсан 311-р тогтоол бий. Энэ нь аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт, шалгалт зохион байгуулах нийтлэг журам юм. Энэхүү журамд агентлаг байгууллагын дотоод хяналтын  журмыг Монгол Улсын сайд батлахаар зохицуулсан байдаг учир үүнд  нийцүүлсэн. 


Мөн цагдаагийн албаны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан бүтэц зохион байгуулалт нэр томьёоны хувьд өөрчлөлт орсон байгаа. Мөн Төрийн хяналт шалгалтын хуульд орсон өөрчлөлттэй холбоотойгоор тухайн хуульд нийцүүлсэн байна. Мөн төсвийн тухай хуульд нийцүүлсэн зэрэг эрх зүйн талаас хууль тогтоомжуудад нийцүүлэх зайлшгүй шаардлага  гарсан. 

 

-Энэ журмын  өөрчлөлт, онцлог нь юу вэ?
-Уг журмаар гарсан гол өөрчлөлт нь цагдаагийн байгууллага нь уламжлалт хяналт шалгалтаасаа гадна  эрсдэлд суурилснаараа онцлогтой. Энэ нь  цагдаагийн байгууллагууд эрсдлийг үнэлэх, тодорхойлох ажлыг урьдчилсан шатанд хийнэ. Үүний үндсэн дээр өндөр эрсдэлтэй хэсгээс эхлэж, хяналт шалгалтыг чиглүүлж, урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр ажиллах болсноороо онцлогтой. 


Шалгалтын төрлийг ээлжит, ээлжит бус, албаны шалгалт, хэсэгчилсэн гэх мэтээр ангилдаг байсан бол энэ журмаар төрийн хяналт шалгалтын тухай хуульд нийцүүлээд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гүйцэтгэлийн гэсэн гурван төрөлтэй болсон. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэлд суурилан байгууллагууд тухайн жилдээ төлөвлөх ёстой. Өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд шалгана гэсэн үг. Төлөвлөгөөт бус шалгалтыг тухайн цаг үед үүссэн нөхцөл байдал иргэд олон нийтээс ирүүлсэн өргөдөл гомдол санал мөн удирдлагын шийдвэрээр хийхээр зохицуулсан. Гүйцэтгэлийн шалгалтыг урьд нь хийсэн шалгалтын үр дүн биелэлтийг тооцох, гүйцэтгэлийг газар дээр нь үзэх байдлаар зохицуулсан нь журмын гол онцлог болсон юм. 

 

-Эрсдэл гэж яг юуг хэлээд байна? Энэ эрсдлийг яаж тооцох ёстой юм? 

-Ер бол ганц цагдаагийн байгууллага биш бүх л байгууллага хувь хүн эрсдэлээ тооцож байдаг. 2014 онд Засгийн газрын 79 дүгээр тогтоолоор Цагдаагийн байгууллагын хөгжлийн хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрийн нэг зорилт бол цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирлагын тогтолцоог нэвтрүүлнэ гэсэн зорилт байгаа. Энэ зорилтын хүрээнд цагдаагийн байгууллага нь эрсдлийн удирдлагын журмаа батласан. Түүнчлэн Хууль зүйн сайдын батласан хууль зүйн хүрээний агентлаг байгууллагуудын эрсдлийг тооцож үнэлэх аргачлал гэж бий. Энэ аргачлалын дагуу цагдаагийн нийт байгууллагууд эрсдлээ үнэлээд тооцоод тодорхойлж үнэлээд  явж байгаа 

 

-Тооцож гарсан эрсдлийн үндсэн дээр энэ шалгалтуудын чиглэл гарах нь тийм үү? 

-Аль өндөр эрсдэлтэйгээсээ эхлээд хяналт шалгалтыг зохион байгуулна. Өндөр эрсдлийг тодорхойлсноор дотоод аудитын нэг үндсэн суурь болдог. Дээр нь эрсдлийг тодорхойлж эрсдлийн жагсаалт гаргаснаараа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, буруулах талаарх ажил арга хэмээг тухайн жилийн төлөвлөгөөнд тусгаад явах зохицуулалт хийсэн байгаа. 

 

-Албаны шалгалтын журмын талаар иргэдэд юу гэж хэлэх вэ? 

-Урьд нь 2010 оны ЦЕГ-ын даргын тушаалаар дотоод хяналт зохион байгуулах, албаны шалгалт зохион байгуулах, санхүүгийн  хяналт шалгалт зохион байгуулах гэсэн гурван журам байсан юм. Энэ журмуудыг нэгтгэж Хууль зүйн сайдаар батлуулж зохицуулсан байгаа. Мөн урьд нь албаны шалгалтыг тухайн байгууллагын даргын даалгасан алба хаагч гүйцэтгэдэг байсан бол энэ журмаар хэсэг, тасгийн дарга түүнээс дээш удирдах албан тушаалтан биечлэн хийнэ гэснээрээ хариуцлагыг өндөржүүлж байгаа нэг зохицуулалт болсон. 

 

-Иргэд цагдаагийн байгууллагад гомдол саналаа хэрхэн хүргэх вэ? 

-Энэ журамд цагдаагийн байгууллага дотооддоо бол цагдаагийн төв байгууллага, түүнчлэн Улаанбаатар хотын цагдаагийн байгууллага, аймгийн цагдаагийн байгууллага түүнчлэн харьяа нэгжүүд ямар асуудалд албаны шалгалт явуулах вэ гэдэг харьяаллыг энэ журмаар тогтоож өгсөн.  Иргэдийн хувьд энэ бол бидний зөвхөн дотооддоо барьж байгаа харьяалал болохоос биш өргөдөл гомдол мэдээллийг ямар ч сувгаар мэдээллийн хэрэгслээр шуудангаар амаар бичгээр урьд өгч байснаараа хаана ч очоод өгч болноо. Мөн цагдаагийн алба хаагчдын талаар гомдол саналаа өгдөг 126 дугаарын утсаар бас мэдээлэл өгч болно. 

 

-Дотооддоо ямар харьяалал тогтоосон юм бэ? 
-Дотооддоо өөрчлөлт оруулснаар албаны шалгалтын хүрээнд цагдаагийн дээд доод шатны байгуулагын хүрээнд хэн нь ямар асуудлыг шалгах вэ гэдгийг онцолсон. Тухайлбал Цагдаагийн төв байгууллага нь  төр байгууллагын нууцтай холбоотой, гүйцэтгэх ажлын хууль тогтоомж  зөрчсөн асуудал, хүний амь нас хохирсон асуудал, авлига ашиг сонирхлын зөрчилтэй асуудал, мөн тасаг хэлтсийн дарга, түүнээс дээш удирдах албан тушаалтантай холбоотой асуудал гэх мэтээр  ялгаа заагийг гаргаж өгсөн байгаа. Ингэж албаны хэмжээнд харьяалал тогтоосон. Урьд нь харьяалалгүй учраас зарим нэг асуудал шалгагдах хэмжээндээ хүрч шалгагдахгүй байх, нэгж дээр  шалгагдах ёстой зүйл төв дээр төвийнх нэгж дээр байх тохиолдол байсан. 

 

-Иргэдэд  хүргэх нэмэлт мэдээлэл өөр юу байна?    
-Хяналт шалгалт явуулах хугацааны хувьд Төрийн хяналт шалгалтын хуульд зааснаар дотоод хяналт шалгалтыг ажлын 15 өдрөөс илүүгүй хугацаанд  багтааж хийх ёстой. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын  хувьд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан  өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу  30 хоногт багтааж шийдвэрлэх ёстой. Гэхдээ бид 30 хоног гэж хүлээхгүйгээр шалгалтаа аль болох хурдан  шуурхай, бүрэн бодитой шалгаж шийдвэрлэх зорилттой ажиллаж байна. 


Түүнчлэн дотоод хяналт шалгалт, албаны шалгалт нь байгууллага, алба хаагчыг эрсдлээс хамгаалах урьдчилан сэргийлэх зорилготойгоос гадна иргэдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг гэдгийг хэлмээр байна.  

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.229.121.221)
    Цагдаа номхон цагдаа даруухан цагдаа ямагт ард түмнийхээ талд цагдаа дандаа хуулиндаа захирагддаг цагдаа авилгалаас ямаг ангид байдаг цагдаа дарга иргэн хоёрт адилхан үйлчилдэг тмймд нь ард түмэн түүнд хайртай
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.121.221)
    Цагдаа цагдаадаа ямарч хир халдаадгүй шдээ иймд иргэд цагдаагын талаар гомодол гаргаад нэмэргшй гэж үздэг юм
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • kkk (202.70.46.212)
    Tegeed hudlaa surjigneed bailgui ajilaa saijruulaach.yariad l baidag ulam l dordood bgaan bishuu.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.229.123.135)
    Бохир цагдаа гудамжаар нэг яана даа.
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
  • Зочин (122.201.22.128)
    hudlaa gar, hereg ilruulj, hunteich yrij uzeegui
    2015 оны 11 сарын 01 | Хариулах
    • Зочин
      Энэ гөлөгөөр дуудагч бол цагдаа мөн монголын цагдаагийн амьдрал дээрх ёс зүйн энэ шүү дээ.
      2015 оны 11 сарын 01
    • Зочин
      Ymar hunig ni medehgui baijij..bitgi hudla hutsaj bai..nohion guluh mine..
      2015 оны 11 сарын 01
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • The MongolZ байгууллага CS2-оос гадна MLBB болон PUBG Mobile зэрэг төрлүүдэд өргөжиж байна
    5 цаг 2 мин
  • Нийслэлийн 2 дүүрэг, 8 аймгийн 21 суманд 25 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ
    7 цаг 45 мин
  • “Судалгаа-хөрөнгө оруулалт, бизнесийг чиглүүлэгч” арга хэмжээ эхэллээ
    8 цаг 24 мин
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламент дахь таван намын удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо
    8 цаг 25 мин
  • “Алтан цом-2026” хагас шигшээ барилдаан дөрөвдүгээр сарын 11-нд болно
    8 цаг 29 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголбанкны Ерөнхийлөгчтэй уулзаж, цаг үеийн асуудлаар санал солилцлоо
    8 цаг 32 мин
  • Ж.Батжаргал: Тариаланчдад дизель түлшийг өртөг нэмэгдээгүй үнээр нийлүүлнэ
    9 цаг 2 мин
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
    9 цаг 54 мин
  • “Даам 2026” тэмцээнд 17 аймаг, есөн дүүргийн 400 гаруй тамирчин оролцож байна
    10 цаг 42 мин
  • Хүүхдийн 100к + 100к урамшуулалт хөтөлбөр эхэллээ
    11 цаг 1 мин
  • Ц.Идэрбат: Хаврын тариалалтад онцгой анхаарна
    11 цаг 29 мин
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
    11 цаг 46 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал эхний шийдвэрээрээ 12100 компанийн дансыг нээлээ
    12 цаг 1 мин
  • Х.Ганхуягийн Шадар сайдаар ажиллах хугацаандаа хийсэн ОНЦЛОХ ажлууд
    12 цаг 38 мин
  • П.Наранбаяр: Дээрэлхэлт дэргэд гарахад дэмжиж алга ташихгүй байваас түлшгүй гал адил өөрөө унтарна
    12 цаг 42 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал хаагдсан 12100 дансыг нээлээ
    13 цаг 8 мин
  • ФОТО: 100 буудалт даамын нээлттэй тэмцээн 7 насны ангиллаар Д.Сүхбаатарын талбайд болж байна
    13 цаг 10 мин
  • Б.Жавхлан: "Үндэсний ногоон лаб" платформ иргэд, хөрөнгө оруулагчдыг холбох гүүр болно
    13 цаг 45 мин
  • Хууль бусаар барилгын зөвшөөрөл олгосон байж болзошгүй хэргээр Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр АТГ-т шалгагдаж байна
    13 цаг 56 мин
  • Өнгөрсөн 7 хоногт ой, хээрийн 11 удаагийн дуудлага бүртгэгджээ
    14 цаг 24 мин
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК