Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дэд хурандаа Д.Энхтайван: Хятадууд хил зөрчсөн нь үнэн

2015-11-04
0
ЖИРГЭХ

        Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хятадын хилчид Монголын хилчдэд буу тулган сүрдүүлжээ гэх мэдээлэл тархсантай холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга, дэд хурандаа Д.Энхтайванаас доорхи зүйлийг тодрууллаа.


-    Энэ мэдээлэл хэр үнэн бодитой вэ гэдгийг юуны өмнө асуумаар байна.


-    Хилийн зөрчил гарсан нь үнэн. Түүнээс биш БНХАУ-ын хилчид орж ирээд манай хилчдэд буу тулган сүрдүүлнэ гэж юу байх вэ. Хэрвээ тэгсэн бол хоёр улсын хооронд ноцтой асуудал үүснэ биз дээ. Хоёр улсын харилцаанд сэв суухаар тун ноцтой гэмээр ташаа мэдээлэл гарсан байна билээ.


-    Гэхдээ та хилийн зөрчил гарсан гэж хэллээ. Яг юу болсныг мэдээлж болох уу?


-    Болно. Бололгүй яахав. Өнгөрсөн есдүгээр сарын 19-ний өдөр Дорнодын хилийн хэсгийн хилийн ...дугаар тэмдэгийн чиглэлд БНХАУ-ын талаас трактор, мотоцикль бүхий таван хүн хоёр улсын хилийн дундын бүсэд хадлан хадаж байсныг манай хилчид илрүүлсэн байдаг юм. Ингээд тэднийг саатуулах үед зугатаан хил гарсан бөгөөд удалгүй машинтай хүмүүс ирж, трактор машинаа авахыг шаардсан юм билээ. Манай хилчид зөвшөөрөлгүй энэ бүгдийг нь хамгаалалтанд авсан байдаг.


-    Уг зөрчил дундын бүсэд гэхээр яг ч манай нутагт биш юм байна гэж ойлгож болох уу?


-    Дундын бүс гэхээр яг хилийн улаан шугам хаагуур өнгөрч байгааг хилчдээс өөр хүн бараг мэдэхгүй л дээ. Мэдэгдэх нөхцөл ч байхгүй. Харин манай хилчид дундын бүсийн Монголын хэсэгт хадлан авч байгааг маш сайн тогтоосны дараа тэднийг саатуулах гэж оролцсон юм билээ.


-    Хэрвээ хил зөрчин орж ирээд хадлан авч байгаа юм бол харин ч манайхан зэвсэг хэрэглээд ч юм уу зогсоож болоогүй юм уу?


-    Өнөөдөр цаг өөр болсон. Нэг хил хоёр хамгаалалт гэсэн зарчим хоёр хөршийн хил дээр үйлчилж байгаа. Тиймээс хүйтэн дайны үеийнх шиг шууд бууддаг байсан үе биш шүү дээ. Тухайлбал, манай тал руу ороод ирсэн адуу малаа авахаар ахуйн зорилгоор богино зайд хил зөрчихийг завдвал эргээд чөлөөтэй гарах боломжийг олгож байгаа. Мал ороод ирлээ гэхэд түүнийг нь манай хилчид орж ирсэн газраар нь буцаагаад гаргадаг. Ер нь хилийн зөрчлийнхөө шинж чанараас хамаараад хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээ хилчид олон улсын гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийддэг юм. Мэдээж ноцтой бас шалгах шаардлагатай гэж үзвэл саатуулна. Харин онцын ач холбогдол өгөхөөргүй байвал хилээрээ буцааж гаргаад хоёр улсын Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн хэмжээнд ийм ийм зөрчил гарлаа, ингэлээ тэглээ гээд асуудлыг шийдчихдэг.


-    Саяны энэ зөрчлийн хувьд мөн ялгаагүй юу?


-    Хоёр сар орчмын өмнө болсон хэрэг явдал. Манай Дорнод болон Хятадын Шилийн гол аймгийн Хилийн бүрэн эрхт төлөөлөгчид уулзаад энэ асуудлыг шийдсэн. Манайхан ч тэр дор нь мотоцикль, тракторыг нь хүлээлгэн өгсөн.


-    Ер нь хэдий хэрийн хадлан авсан байсан бол?


-    20 бухал хийсэн байсан гэсэн. Түүнийг нь манайхан заставтаа татчихсан гэж байна билээ.


-    Ингэхэд чухам юуны учир ийм худал ташаа мэдээлэл гараад байгаа юм бол?


-    Өнөөдөр  Монгол Улсынхаа торгон хилийг өдөр шөнөгүй сахин хамгаалж яваа баатарлаг түүхтэй манай хилчдийн үйл хэргийг харлуулах гэсэн ганц нэг хүний л явууллага биз дээ.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (59.153.113.62)
    Энэ гоожуур юугаа харж суусан юм. Ингэсэн тэгсэн гээд худлаа хуцаад байхаар.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.141)
    Uneniig xeleechee xiliin tsergiinxeen.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • зочин (122.254.111.242)
    энэ сэтгүүлч нэртэй худлаа дуулиан тарих санаатай хариуцлагагүй нөхдийн л хийж байгаа ажил. Сэтгүүл зүй хэвлэлийн эрх чөлөө гэдэг зах замбараагүй худал мэдээлэл тарааж иргэдийг талцуулахыг хэлдэггүй юм шүү. Бас энэ сайтууд. Сайт хөтөлж суудаг нөхдүүд арван жилийн хүүхдээс дор үг ч зөв бичиж чаддаггүй
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.9.91.146)
    Хаха аймар хартай итгэдэггүй наассс. Худлаа нуугаад энэтэр гээд л... Хүнд итгэж сураачээ Монголчуудаа
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.57.95.181)
    Юм болгоныг улстөржүүлдэг бааснууд хилийг улстөржүүлвэл алдас болно шүү
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.28.18)
    ajilaa hiigeechee HHEG-haan
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (112.72.11.101)
    Нууцын зэрэгтэй мэдээлэл гээд бүх зүйлийг нууж чаддаг хүмүүс ш дээ. Дээр дооргүй.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    Асуудлыг нуугаад, дараад байх тусам л улам л ил болоод байдаг юм даа дэд хурандаа. Танайхан асуудлыг нуух, хаах даа ч гарамгай ш тээ.
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 12 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 53 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 7 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 37 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 7 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 36 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 42 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 0 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 6 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 25 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 32 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 48 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК