Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Эрдэнэжамьяан: АТГ маш ”гоё” кино зохиол шиг ажиллагаа явуулдаг

2015-11-05
0
ЖИРГЭХ

       МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг баривчилсантай холбоотой асуудлаар МАХН-ын зөвлөх Э.Эрдэнэжамьяантай ярилцлаа.

 

-Г.Шийлэгдамбыг баривчилсан талаар танай нам ямар байр суурьтай байгаа вэ?
-Та бүхний мэдэж буйгаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг өчигдөр АТГ-ынхан баривчилсан байгаа. Үүнтэй холбоотой намынхаа байр суурийг хууль ч хүний хувьд илэрхийлж байна. Өчигдрийн баривчилгаа бол МАХН-ын удирдлагуудын өмнө хийж байгаа хэлмэгдүүлэлтийн дараагийн үе шат гэж үзэж байна. Энэ бол эрт орой хэзээ нэгэн цагт МАХН-ын гишүүд, сайд нар, удирдлагуудын хэн рүү нь ч ирэх заналхийлэл. Хамгийн гол нь хэзээ, хэнийг гэдэг нь нууцлагдмал байсан ч өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргыг баривчиллаа.
Энэ бол цэвэр улс төрийн зорилготой, сонгууль дөхсөнтэй холбоотой, МАХН-ын нэр хүнд сэргэж байгаа хийгээд үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, бидний үйл ажиллагааг сааруулах, айлгах зорилготой ажиллагааны нэг хэсэг.

 

-Ямар учраас хэлмэгдүүлэлт гэж үзэж байгаа юм бэ?
-МАХН бол иймэрхүү хэлмэгдүүлэлтийг саяхныг хүртэл үзсэн. Тэгвэл бид ийм хэлмэгдүүлэлтээс айхгүй. Бид “Оюутолгой”-г ард түмэндээ ашигтай байлгахын төлөө, мөн “Тавантолгой”-г олон нийтэд ашигтай байлгахын төлөө, зах замбараагүй төр засгийг эмх журманд нь оруулахын төлөө энэ байтугай зүйлээс айхгүй.

 

-Өчигдөр таныг АТГ-т очиход  Г.Шийлэгдамба байхгүй байсан. Олдоогүй гэж байсан?
-Өчигдөр бид баривчилсан гэдгийг сонсоод хаана байна, зохих журмын дагуу баривчилсан уу гэж шалгаж үзсэн. Монгол Улсын шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ бид хамт очсон. Бид мөрдөн байцаалтад саад учруулая гэсэн зорилгогүй. Зөвхөн хүний эрхийг хангаж байна уу гэдэг үүднээс очсон. Харамсалтай нь 12.00-02.00 цаг хүртэл АТГ-ынхан  “Тийм хүн байхгүй” гэсээр байсан. Улмаар бид Хорих 461 дүгээр ангид очиход “манай дээр байхгүй, ийм хүмүүс хоригдоогүй” гэх мэт мэдээлэл өгсөөр байсан. Гэтэл бидэнд олдсон мэдээллээр 04.00 цагийн үед буюу үүрээр Хорих 461 дүгээр ангид очсон байсан. Тэгэхээр өглөө болтол АТГ энэ хүнийг хаана юу хийлгэж, ямар байдлаар байцаалт авсан нь тодорхойгүй байна. Бидний очиход хамтдаа баригдсан 4-5 хүн нь ажлын бус цагаар, прокурор, шүүхийн тогтоолгүйгээр, хүйтэн газар хоол ундгүй хоригдож байсан.  Өөрөөр хэлбэл, орчин үеийн тамалгаа маягаар байж байгаад тэд суллагдсан. Өнөөдрөөс эхэлж тэдгээр хүмүүс байцаалтаа өгнө.


-Тодорхой хэмжээний мөнгөн дүнг авч байхад нь баривчилсан гэх мэдээлэл байгаа шүү дээ?
-МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба авлига авах хүн биш. Мөн АТГ-ын 30-40 хүн баривчилсан гэж байгаа. Гэтэл тэр үед нь хүн авлига өгч таараад л их л сонин байгаа. Надад бол “гоё” зохиол шиг л санагдаж байна.


АТГ маш гоё кино зохиол шиг ажилладаг. Энэ нь биднийг бүр эргэлзүүлж байгаа. Ямар тэнэг хүн өнөөдөр тийм зүйл хийдэг юм бэ. Ялангуай МАХН шиг дандаа хуулийн байгууллагаар мөрдүүлж, мөшгүүлж байгаа намын ерөнхий нарийн бичиг тийм тэнэг зүйл хийгээд сууж байна гэж байхгүй. Энэ бол шал ондоо юм байгаа байх. Үүнийг АТГ шалгаж, мэдээлнэ биз.


Гэхдээ тэд хэний ч эсрэг юу ч мэдээлж чаддаг хүмүүс. Ямар ч мөнгөн дүнг хэдээр ч үржүүлээд тавьж чаддаг хүмүүс юм билээ. Бид намынхаа хүнд л итгэнэ.


Улс төрийн гар хөл болсон АТГ-ын муу муухай зүйлд итгэхгүй.


-Одоо өмгөөлөгч авсан байгаа юу?
-Өнөөдрөөс эхэлж тодорхой өмгөөлөгчидтэй уулзаж гэрээ хийж байна. Харамсалтай нь АТГ-ын эсрэг явдаг өмгөөлөгч олдохоо больжээ. Тэд айж байгаа. АТГ-тай заргалдааад явж байгаа өмгөөлөгчийг айлгаж, өмгөөлөх эрхийг нь хасуулдаг юм байна. Шоронд хорьж, эрхийг нь ч хасдаг.
Тэгэхээр одоо өөрийгөө өмгөөлж болохгүй, хүнээр өмгөөлүүлж болохгүй ядарчихсан ард түмэн болжээ бид.


-АТГ-аас гурван удаагийн зарлан дуудах хуудас явуулсан гэж байсан. Энэ талаар?
-Ер нь МАХН-аас тодорхой ажил төрөл хийж байгаа бүх хүмүүсийг өдөрт нэг удаа АТГ дууддаг гэж байгаа ш дээ.


Тухайлбал, ЭМС байсан Н.Удвал бүр аргаа барж байсан. “Манай яамны аппаратны 60 хувь нь АТГ-ын ирүүлсэн бичигт хариу өгөхөд зарцуулагдаж байна” гэж байсан. Тийм хяналтанд ажилладаг байх нь. Ийм байж бид өнөөдөр тийм балаа зүйл хийгээд, АТГ-ын 30-40 цагдаа байж байхад нь үйлдэл дээрээ авлигал авч баригдаж байдаг кино зохиолоо больчих гэж хэлмээр байна. Монголын ард түмэн ийм зүйлд итгэхгүй. Үүний төлөө бид өөрсдийн аль байдаг аргаараа тэмцэнэ гэдгээ АТГ болон захиалж байгаа хүмүүст хэлчихье.


-Та түрүүнээс хойш захиалагч гэлээ. Яг тодорхой нэр зааж хэлэх арга байна уу?
-Надаар тэрийг хэлүүлж шоронд оруулаад яахнав дээ. Би зөндөө ял аваад хаширсан хүн шүү дээ. Гэхдээ яахав хэлчихье. Нэгдүгээрт, Засгийн газар хамгийн эмзэг үе дээрээ байна. Хамгийн эмзэг цэг нь МАХН-ын Ерөнхий нарийн бичиг байж. Энэ хүнийг нь л тоншчихвол энэ Засгийн газар яваад өгөх нь дамжиггүй гэж нэг хүн тооцоолж байна. Үүнийх нь л золионд өртөж байна гэж харж байна.

 

Ер нь АТГ-ын дарга, Ерөнхий прокурорыг Ц.Элбэгдорж гэж ганцхан хүн л томилдог. Тэрэнтэй нийлсэн хэчнээн хүн байдгийг би яаж мэдхэв.

 

МАХН-ыг өнөөгийн УИХ-ыг цагаас нь өмнө тарааснаар нэг ч гэсэн хоног хожиж, суух ёстой хүмүүс нь сууж, төрийнхөө бодлогыг тодорхойлж, нэг нь ч гэсэн ард түмэнд ашигтай зүйл шийдээсэй гэж хүсч байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (203.194.118.69)
    Hahahahahahahah. Alia amitad shu. Ene neg urviisun yum. Huuchin niigmiin uyed TMC tugssun baimaar gar shde
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (122.201.24.99)
    Yostoi ovligogui noxor
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • Зочин (43.242.243.220)
    ёстой овилгоггүй онгироо тэнэг залуу хуулийн хүн ингэж хуцаж болдог юм уу улс төрчдөд идэж баригдахаар л улс төрийн захиалга гэж хуцдаг боллоо ард түмэнг болохоор хууль үйлчлээд шорон хийчихдэг новшнууд ийм тэнэг толгой хуулийн зүйн дэд сайд байсан гээд боддоо монголын төрийн завхралын том жишээ энэ сагсуу залуу байна
    2015 оны 11 сарын 06 | Хариулах
  • bagi (202.9.40.50)
    чи өөрөө хуулийн мэргэжилтэй ухаантай гээ биз дээ, өөрөө өмгөөлөөч
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (116.82.200.189)
    za zailaa haha
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.21.118.98)
    ЭМС байсан Н.Удвал бүр аргаа барж байсан. “Манай яамны аппаратны 60 хувь нь АТГ-ын ирүүлсэн бичигт хариу өгөхөд зарцуулагдаж байна” гэж байсан. Тийм хяналтанд ажилладаг байх нь.
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Ha ha h aha MAN ah chin neg huntei niilj uuniig hiij bga gej
    2015 оны 11 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 9 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 49 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 3 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 33 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 3 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 33 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 38 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 57 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 3 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 21 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 29 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 44 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК