Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Отгонбат: “Их хотын залуус”-ын хайр дурлал, алдаа онооны тухай сонирхолтойгоор өгүүлнэ

2015-11-09
0
ЖИРГЭХ

Үзэгчдэдээ хүрэхэд бэлэн болоод буй “Их хотын залуус” киноны  ерөнхий продюсер Н.Отгонбаттай ярилцлаа. Их хотын залуусын амьдралын хэв маяг, хайр дурлал, алдаа онооны тухай тун сонирхолтой, хөгжилтэйгөөр өгүүлэх тус кино өнөөдрөөс эхлэн дэлгэцнээ гарах юм.

-“Боловсрол суваг” телевизийн ши­нэ уран бүтээл “Их хотын залуус” кино дэлгэцнээ гарахад бэлэн болсон байна. Кинонд юун тухай өгүүлэх вэ?

 

-“Их хотын залуус” бол манай телевизээс гаргаж буй долоо дахь олон ангит кино. Өмнө нь “Хайрын эрэлд”, “Наран мандах нутаг”, “Хувь тавилангийн ээдрээ”, “Гурван найз”, “Мөрдөгч”, “Хөгжилтэй гэр бүл” зэрэг бүтээлийг үзэгчдэдээ өргөн барьсан. Шинэ уран бүтээлд маань 30 орчим настай гурван эмэгтэй, гурван эрэгтэйн амьдралын тухай өгүүлнэ. Тэдний  хайр  дурлал, алдаа  оноо болон өнөөгийн нийгмийн бодит байдлыг хөгжөөнтэйгөөр харуулна. Кино маань даваагаас баасан гариг бүр 22:10 цагаас “Боловсрол суваг” телевизээр гарах юм. Зураг авалт дөрвөн сарын хугацаанд үргэл­жил­сэн. Ингэхдээ 60 орчим хувийг нь павильонд хийлээ. KFC, “Мобиком” компанийн салбаруудыг бодит мэ­тээр павильонд хийж, зураг  авсан.  Яг  бодит  газар  дээр зураг авахад бага зэрэг хүндрэл гардаг байсан бол павильон ашигласнаар ямар ч асуудалгүй болсон. Энэ бол том давуу тал.

 

-Яагаад инээдмийн төрлөөр кино хийх болов?

 

-Телевизийн  хамгийн  олон  үзэгч­­тэй контент бол олон ангит ки­но. Манай телевиз  энтертайнмент  чиглэлийн  уран бүтээл туурвидаг. Аливаа хар бараан зүйл байдаггүй. Бухимдал ихтэй, хар бараан нь давамгайлаад байгаа энэ нийгмээс түр ч гэсэн холдож, эерэг зүйл үзэх, оюунаа амраах мөн танин мэдэхүйн шинэ мэдээ мэдээллийг авах бо­ломжийг үзэгчдэдээ олгохыг зорьдог. Иймээс инээдмийн чиглэлээр, тэр дундаа ситком (sitcom) чиглэлээр хийж байна.

 

-Ситком гэдгийг тайлбарлаж өгөхгүй юү. Энэ нь инээдмийн кино дундаа ямар онцлогтой юм бэ?

 

-Анги бүр нь сонирхолтой, дэд сэдэвтэй байдаг. Ситком төрлийн киноны  онцлог  нь тэр л дээ. Ту­хайлбал, “Их хотын залуус” кинон дээр гурван залуу болон гурван бүсгүйд анги бүрт өөр өөр адал явдал, шийдэх асуудал гарах юм.  Ерөнхий  нэг  зохиолын дагуу явах ч дэд сэдвүүдтэй болсноор зөвхөн нэг үйл явдал үргэлжлээд байх биш шинэ өнцгүүд гарч ирж байгаа. Нэг ангид хоёр сэдэв гэхээр дөчин ангийн турш наян өөр үйл явдал өрнөнө гэсэн үг. Тэгэхээр тун сонирхолтой байх болно.

 

-Кино багт ямар уран бү­тээл­чид ажиллав?

 

-Өмнө нь “Гурван найз”, “Хөг­жилтэй гэр бүл” кинонуудад ажил­л­аж байсан хүмүүстэйгээ да­хин хамтарсан. Маш сайн гар нийл­дэг. Ерөнхий найруулагчаар С.Баттулга, гол дүрүүдэд “Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин, Г.Нарансолонго, Д.Түвшинтөр, Б.Ариунцэцэг, Г.Эзэнмөнх нар тог­лосон. Мөн “Шинэ үе” продакш­ны жүжигчин Ц.Ганбаяр, жүжигчин Д.Оюунтуул, Д.Ганцэцэг, СТА Г.Ундармаа нарын уран бүтээлчид тог­лосон. Монгол Улсын ардын жү­жигчин Г.Мягмарнаран, Ж.Лхамхүү нар тоглосон нь бидний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Түүнчлэн “Мөрөөдлийн театр” продакшны жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай,  жүжигчин Б.Анх­баяр, “Шинэ үе”, “Х-ТҮЦ” продакш­ны  залуу уран бүтээлчид гээд  нэ­лээд олон урлаг соёлын алдар­тан орол­цон тоглосон.

 

-“Их  хотын залуус” кинонд тог­­лож  байгаа жүжигчид болон ерөн­хий агуулга нь “Гурван найз”-тай төстэй санагдаж байна. 

 

-“Гурван  найз”  кино  бол  30   хү­рэх гэж  байгаа найзуудын нөхөр­лөлийн үнэ цэнийн тухай өгүүлсэн. Тэд бол амьдрал ахуй нь хараахан тогтоогүй залуучууд, мөн хайраа хайж байгаа хүмүүс шүү дээ. Харин энэ кинонд нийгэмд аль хэдийнэ байр сууриа олсон, амжилттай яваа, гэр бүл зохиох насан дээрээ ирсэн зургаан залуугийн тухай өгүүлж байгаа. Ер нь үзэгчид киногоо үзээд үнэлэлт  дүгнэлтээ  өгч, ялгааг мэ­дэж авна. 

 

-Цаашид олон ангит киноны төслүүд үргэлжлэх үү?

 

-Сүүлийн үед телевизийн олон ангит киноны хөгжил эрчимжиж байна. Дээр дурдсанчлан манайх хэд хэдэн  уран бүтээл хийсэн нь үзэгчдээс өндөр  үнэлгээ  аваад байгаа. Иймээс энэ амжилтаа батат­гах, цаашид ахиулахын төлөө илүү чанартай, сайн уран бүтээл хийхийг зорьж байна. Цаашид телевизийнхээ бодлоготой уялдуулан олон сайн уран бүтээл гаргана. Одоогоор манайх жилд олон ангит хоёр кино хийж байгаа. Үүнийхээ тоог нэмэгдүүлэх боломж бий. Тиймээс хүч бололцоогоо дайчлан ажиллана. 

 

-Ямар байгууллагуудтай хамт­ран ажилласан бэ. Аливаа уран бүтээлд ивээн тэтгэгчид тун чухал байдаг?

 

-Кино бол хамтын уран бүтээл шүү дээ. Тэр утгаараа хамтран ажил­­­лагч байгууллага,  ивээн  тэтгэгч нартаа маш их талархаж байгаагаа хэлмээр байна.

 

Киноны ерөнхий ивээн тэтгэгчээр  “Мобиком” кор­по­раци, ивээн тэтгэгчээр “Таванбогд Трейд” ХХК KFC брэндээр, “Таванбогд Интерэйшнл” ХХК “Мами поко” брэндээр,  “Некст Элект­роникс” ХХК Samsung брэндээр ивээн тэтгэсэн. Мөн “Ай энд Эр Монголиа” ХХК зэрэг байгууллага хамтран ажилласан.  Эдгээр хамт олон урлаг соёлыг тууштай дэмжиж, кино урлагийн онцлог, түүний үр нөлөөг ойлгодог.

 

Б.БАДАМГАРАВ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 13 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 54 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 7 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 37 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 7 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 42 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 1 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 7 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 25 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 33 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 48 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК