Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Цэрэнсодном: “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа

2015-11-11
0
ЖИРГЭХ

Сүүлийн үед “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг тойрон өрнөж байгаа асуудлаар тус үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга А.Цэрэнсодномтой ярилцлаа.

 

-“Эрдэнэт үйлдвэр”-ээс Оросын тал ногдол ашгийнхаа мөнгийг нэхэж байна, үйлдвэрийн эдийн засаг хүндэрчихжээ гэх мэт  мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Энэ талаар албан ёсны мэдээллийг Үндэсний аудитын газар, Төрийн өмчийн хорооноос гаргасан  боловч яриа намжихгүй байгаад Та ямар тайлбар өгөх вэ?

 

-Яригдаад байгаа шиг зүйл огтхон ч болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. ОХУ-ын талд төлөх 47 сая ам долларын асуудал бол Оросын талд өгөх ёстой 2012 оноос хойших ногдол ашиг  буюу дивидент байгаа юм. Энэ мөнгө “Эрдэнэт” үйлдвэрийн  үйлдвэрлэлийн эргэлтэд ороод, одоо хүртэл байж л байна. Үйлдвэр маань олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах эрхтэй. Энэ жил зээлийн асуудал жаахан удааширсан учраас бид ногдол ашгийн 47 сая ам.долларыг үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулсан хэрэг. Оросын талын хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа нэхэмжилсэн тохиолдолд өгөх санхүүгийн боломж бололцоо бүрэн дүүрэн бий. Азидаа эхний аравт багтдаг томоохон үйлдвэрийн хувьд энэ бол төлөхөд хэцүү, тийм их мөнгө биш. Үйлдвэрийн үндсэн үйл ажиллагаа, ашиг орлого, зардалтай харьцуулах юм бол бага мөнгө шүү дээ.

 

Яагаад энэ мөнгийг төлөхгүй 2-3 жил болчихсон юм бэ гэсэн асуулт гардагт тайлбар өгье. 2015 оны 10 дугаар 28-нд буюу арав гаруйхан хоногийн өмнө УИХ-ын чуулганаар Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа. Ингэснээр Оросын талын хувьцаа эзэмшигч нь “РОСТЕХ” компани болж байгаа юм. Ингэж баталгаажуулах ажил хүлээгдсээр өнөөдрийг хүргэсэнтэй холбоотойгоор ногдол ашгийн мөнгө олгогдоогүй байсан.

 

10 дугаар сарын 28-наас эхлэн ОХУ-ын төрийн өмчит “РОСТЕХ” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болж байна. Одоо энэ компанид ногдол ашгийг авах эрх үүсэж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны хүсэлт хараахан ирээгүй байна. Өмнө нь ч ногдол ашиг авах талаар хандаж байгаагүй.

 

Өөрөөр хэлбэл 10 дугаар сарын 28-наас эхлэн ОХУ-ын төрийн өмчит “РОСТЕХ” компани “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааг эзэмшигч болж байна. Одоо энэ компанид ногдол ашгийг авах эрх үүсэж байна гэсэн үг. Гэхдээ өнөөдрийн байдлаар бидэнд албан ёсны хүсэлт хараахан ирээгүй байна. Өмнө нь ч ногдол ашиг авах талаар хандаж байгаагүй. “Ростех” 49 хувийг төлөөлөх эрх нь үүсээгүй байсан болохоор арга ч үгүй биз.

 

-“Эрдэнэт” үйлдвэр гаднаас зээл авч үйлдвэрлэлээ явуулдаг гэж Та дурдлаа. Зээл авахгүйгээр үйлдвэрлэлээ явуулах боломжгүй болчихсон юм уу?

 

-Ер нь бол бизнесийн байгууллага, төрийн өмчит компанийн үйл ажиллагааны зарчим тодорхой шүү дээ, хуулиараа.  ТУЗ, Хувьцаа эзэмшигчдийн зөвлөлөөс баталсан зарчмаараа явна. Хөрөнгө оруулалтын хэмжээ хэд байна гэж тогтоосон байна, тийм хэмжээний мөнгө шаардагдана. Хөрөнгө оруулалтыг олон хэлбэрээр босгож болдогийн нэг нь л зээл авах юм. Зээл авч техник, технологоо шинэчилж, үйлдвэрлэлээ үр ашигтай явуулснаар ахиу хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ худалдсан ашгаасаа зээлээ төлж, үлдсэн хэсгээ хуулийн дагуу захиран зарцуулж, ногдол ашгаа хуваагаад явдаг ийм л зарчим бүх компанид, түүний дотор “Эрдэнэт” үйлдвэрт үйлчилдэг.

 

“Эрдэнэт” үйлдвэр сүүлийн нэг хоёр жил л гэнэтхэн зээл авах болчихсон ч юм биш, 1991 оноос хойш 36 жил үйл ажиллагаа явуулахдаа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт, зээлийг авч ашигласаар ирсэн. Зээл авч байгаа нь болохоо байчихсан хэрэг биш гэдгийг энэ талын анхан шатны мэдлэгтэй хэн ч бол ойлгох зүйл л дээ, уг нь.

 

-Ногдол ашгийн асуудалтай зэрэгцээд “Эрдэнэт” үйлдвэр Шилэн дансны хуулийг хэрэгжүүлэхгүй байна. Санаатай, санамсаргүй байдлаар хөтлөөгүй байна гэсэн мэдээлэл гарч байгаад тайлбар өгөхгүй юү?

 

-Шилэн дансны хууль 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хуулийг иргэд, олон нийт талархан хүлээж авсан. Манайхан ч гэсэн хэрэгжүүлэх асуудалд онцгой анхаарч, ихээхэн ач холбогдол өгсөн. Бид хуулийг хэрэгжүүлэхээс өмнө  буюу 2014 онд ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд энэ хуулийг Төрийн өмчит, хамтарсан компани хэрхэн хэрэгжүүлэх ёстой вэ, бэлтгэлийг хэрхэн хангах вэ гэдэг талаар хэд хэдэн удаа хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан. Хуулийн хэрэгжилт хэвийн явж байгаа. Гэхдээ “Эрдэнэт”-ийн хувьд өөрийн гэсэн онцлог байдаг юм. Өөрөөр хэлбэл төрийн байгууллагын үйл ажиллагаанаас арай өөр.

 

Эрдэнэт үйлдвэр олон улсын болон гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас зээл авах эрхтэй. Энэ жил зээлийн асуудал жаахан удааширсан учраас бид ногдол ашгийн 47 сая ам.долларыг үйл ажиллагааныхаа эргэлтэд оруулсан хэрэг.

 

Энэ хуульд хяналтын багц буюу түүнээс дээш  хэмжээний  хувьцааг төр, орон  нутгийн байгууллагууд эзэмшиж байгаа компани гэж ямар субъектийг ойлгох вэ гэдгийг нарийвчлан заасан байдаг. Манайх ийм компани юм. Түүнчлэн ийм компани ямар ямар мэдээллээ тавих вэ гэдгийг ч тодорхой зааж өгсөн байгаа. Тухайлбал тендер буюу худалдан авах ажиллагааны журам, заавар, урилга, худалдан авалт явуулсан үндэслэл, шаардлага, дээрээс нь банкны баталгаа, өрийн бичиг, концепц хэлцэлтэй холбоотой шийдвэр, мэдээллүүдээ гаргах ёстой. Нэлээд цомхон байгаа биз. Төрийн байгууллага бол 5.0 саяас дээш төгрөгийн гүйлгээ, орлогоо долоо хоног бүр тайлагнаж байх ёстой. Бид ч адилхан долоо хоног бүр мэдээлж байгаа. Гэхдээ хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашиг, хамтарсан үйлдвэрийн онцлогийг хадгалах шаардлага байдаг юм. Бид энэ талаар хувьцаа эзэмшигчдээсээ асуусан. Хэдийгээр бизнесийн эрх ашигт  нөлөөлж болзошгүй боловч Монгол Улсад шилэн дансны хуулийг мөрдөж эхэлсэн тул хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай боллоо гэж ОХУ-ын талд мэдэгдсэн.

 

Улс төрийн өнцгөөс асуудалд хандаж, АТГ-т хүртэл асуудал тавьсныг хэвлэл мэдээллээс хүмүүс харсан байх. Ард иргэд зөв ойлголттой байгаасай гэж хүсч байна. Үнэхээр хууль биелүүлээгүй бол хууль хяналтын байгууллага, иргэд, орон нутгийн Иргэдийн хурал, захиргааны байгууллага хянах үүрэгтэй. Хянаж ч байгаа. Гэтэл учир утгыг сайтар нягтлалгүй, ташаа мэдээлэл гаргасан нь харамсалтай. “Эрдэнэт үйлдвэр” энэ хуулийг хэрэгжүүлж байгаа. Үйлдвэрийн сайтаас нээлттэй мэдээлэл авч болно.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.254.126.2)
    Байгаа байдал нэг иймэрхүү л байхад олон нийтийг ингэтэл нь төөрөгдүүлж хэн хожих гээд байгаа юм болдоо хөөрхий
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.194.199)
    ШАЛГАГДАХ ЕСТОЙ БААГИЙ БАЙХ ЧИНЬ АВГАЙ НЬ ПРОКУРОР БОЛОХООР ИНГЭЭД ЯВААД БАЙХ ДАА
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • hnn (203.169.48.142)
    neg heltesiin darga shog shog hiiged bh asuudal bish l bh shuuuu,.. erdenetiin zakhiraluud n haachhsiin,.. ajilaan hiidgui yumuuu?
    2015 оны 11 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 10 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 51 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 4 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 34 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 4 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 34 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 40 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    18 цаг 58 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 4 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 22 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 30 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 45 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК