Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна

2015-11-13
0
ЖИРГЭХ

        “Нэг үндэстэн-нэг цэрэг“ хөтөлбөр хэрэгжихээр болоод байгаа билээ. Хөтөлбөрийн гол агуулга нь төмөр зам, авто зам, барилга, говийг усжуулах гэсэн томоохон төслүүдийг до­тоодын 10 мянган цэргийн хүчээр барьж босгох тухай юм.Энэ нь өнөөгийн тулгараад буй эдийн засгийн хямралыг богино хугацаанд дотоодын нөөц бололцоонд суурилж да­ван туулах хамгийн бодитой ший­дэл гэж үзэж байгаа. Га­дагш урсах тодорхой хэм­жээ­ний мөнгөн урсгалыг до­тоод­доо үлдээж чадах бөгөөд жил бүр гаднаас 30 орчим мянган ажил­лах хүч авдаг байд­лыг таслан зогсоох нөхцөл бүр­дэх гэнэ. Өндөр хөгжилтэй ор­нууд ч хүнд хэцүү цаг үеийг до­тоод нөөц бололцоо, хүчээ ашиг­лан давж гарч байжээ. Хөдөлмөрийн насны залуусаа мэргэшүүлэн ажиллуулах бод­лого баримталж байгаа нь үндэсний эрх ашиг хэмээн үзэх хүн олон. Тэгвэл шүүмжлэх хү­мүүс ч бий. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Төмөр замын бүтээн байгуулалтад 10 мянган залуу дайчлах өөрсдийнхөө ажилд 24 тэрбум төгрөг төсөв­лөсөн байна. Хүрз жоотуу ба­риад 10 мянган залуу төмөр зам барих юм гэнэ. Ийм үлгэр гэж юу байх вэ. Тэр мөнгөөр өнөөдөр эмч, багш нарынхаа цалинг нэмж болно. Тэр залуус хүрз жоотуу бариад зургаан км зам л барьвал их юм. Тэр зургаан км замаар бид яах юм бэ. Монгол Улс ардчиллын орон байж Хойд Солонгос бо­лох гээд байгаа юм уу” гэх зэр­гээр эсэргүүцсэн. Тэгвэл энэ­­хүү хөтөлбөрийн та­лаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ли­бе­рал хаус” ТББ-аас зо­хион байгуулсан уулзалт дээр дэлгэ­рэнгүй танилцуулж, асуул­туу­дад хариулсан юм.

-“Нэг үндэстэн-нэг цэрэг” хөтөлбөрийг яг хэзээнээс эхэлж хэрэгжүүлэх юм бэ?

 

-Нэрний хувьд хараахан тогтчихсон нэр биш л дээ. Гол са­наа нь 10 мянган залуусыг цэрэгт шинээр татаж, төмөр зам, авто зам, барилга гэсэн то­­моохон төслүүдээ урагш­луулъя гэсэн шийдэл юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс цэ­­рэг татлага эхэлнэ. Ингээд гурав, дөрөвдүгээр сараас цэр­гийн ангиудаар мэргэжил ол­гох сургалтууд явах юм. Ин­гээд газар гэсмэгц бүтээн бай­гуу­лалтад шилжинэ.

 

-Нарийн мэргэжил шаард­сан төмөр зам, авто зам, ба­рилга гэх мэт салбарын аж­­­­лыг энгийн нэг цэрэгт та­тагд­­с­­ан залуучуудаар хийл­гэ­нэ гэдэг бүтэхгүй, цаг мөнгө үрсэн хэрэг гэж зарим нь шүүм­жилж байна?

 

-Үгүй л дээ, армийн цэргийн хүчээр боссон олон бүтээн бай­гуулалтыг бид мэднэ шүү дээ. Монголчууд ямар ч ажлыг маш хурдан сурдаг. Тэгээд ч га­даадынхан чадаад хийгээд байгаа юмыг өөрсдөө хийж яагаад чадахгүй гэж. БНСУ, БНХАУ, Чили, Израйл, хуучин ЗХУ зэрэг улс бүгд л цэргийн хүчийг бүтээн байгуулалтад ашиглаж босч ирсэн шүү дээ. Хя­тад бүх төмөр замаа өөрийн армиар бариулсан.

 

-Шинээр татах цэргүүдийг яг ямар ямар бүтээн байгуу­лалтад ашиглах юм бэ?

 

-Төмөр зам, авто зам, ба­рилга гэсэн чиглэлүүдэд бү­тээн байгуулалт хийнэ. 1800 км төмөр зам барих, 200 мян­ган айлын орон сууц барих зэ­рэг томоохон ажил бий. Үүн дээр нэмээд говийг усжуулах нэг төсөл нэмэгдэж байгаа. Сэлэнгэ, Хэрлэн голын усаар цөө­­рөм байгуулж, говь руу хоолой татах ажил л даа.

 

-10 мянган цэрэг гэдэг тоо хэр бодитой тоо вэ. Тэр их ажлыг ийм тооны хүн хүчээр хийж хүчрэх үү?

 

-Уг нь 50 мянган цэрэг татъя гэсэн. Гэтэл багассаар байгаад 10 мянга дээр буулаа. Чам­лалт­тай л тоо. Гэхдээ ба­талж байгаа нь их юм. Гаднаас авдаг ажиллах хүчний квотыг аль болох тэглэх хэрэгтэй. Гэтэл урагшгүй улс­төрчдийн байдлыг харахад хэ­дэн хувийг хадгалах хүсэлтэй юм шиг байна лээ. Бүхэл бүтэн 40 мянгыг нь хассан ч гэсэн энэ хөтөлбөр цаашаа явах ёс­той. Ядаж л цалин хэлбэрээр га­дагшаа гардаг мөнгийг до­тоод­доо хадгалж үлдэнэ.

 

-Хөрөнгө мөнгөний хувьд яаж шийдэх вэ?

 

-Төсөвт 24 тэрбум төгрөг тусгаж байна. Энэ нь хаана ч үгүй л дээ. Гэхдээ энэ их ажиллах хүч, бүтээн байгуулалтыг да­гаад бусад салбар босоод ир­нэ. Хүнс, хөнгөн үйлдвэр, оёдол гээд бүгд борлуулалтад орж эхэлнэ. Бүх юмаа дан до­тоодоосоо авна. Бүх гүйлгээ монгол төгрөгөөр хийгдэнэ. Тийм учраас мөнгөний тал дээр санаа зовохгүй байна. Мөнгө дотроо эргэлдэж байгаа. Гар­гасан мөнгө эргээд ороод ирнэ. Манай одоогийн жишиг яадаг гэхээр, гаднаас зээл авдаг. Га­даа­дууд зээл өгөхдөө ажиллах хүчээ манайхаас аваарай, тоног төхөөрөмжөө аваарай гэх мэ­тээр оруулсан мөнгөө цалин бол­­гоод буцаагаад авчихдаг. Ин­гээд төсөв дээр өртэй үлдэж бай­гаа юм. Мэргэшсэн ажил­тан ч байхгүй, худалдаж  авсан тоног төхөөрөмжүүдийг ажил­луу­лах хүн ч байхгүй, ин­гээд дуусдаг байхгүй юу.

 

-Энэ ажил Сайншандын аж үйлдвэрийн парк байгуу­лах төсөл шиг бас л гацчих юм биш биз дээ?

 

-Улс төр өөрөө хамгийн бо­хир зүйл. Тэр утгаараа улс төрийн шийдвэрүүдэд олон хүчин зүйл нөлөөлдөг. Сайн­шандын аж үйлдвэрийн паркийн хувьд манай газрын баял­­гийг хямд, нэмүү өртөг шин­­­­гээлгүй авахын тулд дэд бүт­­­цийг нь зогсоохоос өөр арга­гүй болсонтой л холбоотой. Дэд бүтэцтэй болчихвол баялаг дагаад үнэд орно. Тийм л учраас төмөр замын бодлого дээр одоо хүртэл нэлээд том эсэргүүцэл, хүч яваад байна шүү дээ. Гэхдээ энэ хөтөлбөрийн хувьд дэмжээд явчих байх. Га­цаах гэсэн, мууч­­­­лах гэсэн оролд­логууд гард­­­­­гаараа гарна. Нийт масс дэм­­­жээд явчихвал эд яаж ч чадахгүй.

 

-Монголын төмөр зам ТӨХК-ийн  захирал асан Б.Батзаяаг баривчилсан бай­гаа. Энэ нь цаагуураа тө­мөр замын төслийн ашиг сонирхолтой холбоотой гэх юм. Та үүнд тайлбар өгөх үү?

 

-Би тодорхой ярих хэцүү. Миний яриа нөгөө хүмүүсээ хүндрүүлэх нөхцөл болоосой гэж хүсэхгүй байна.  Гэхдээ нэг юм тодорхой. Төмөр замыг хэн эзэмших вэ, баялгийг хэн барьж байх вэ гэдгээс л үүдэлтэй зүйл.

 

-Тантай мөр зэрэгцэж яваа журмын нөхөд чинь ийм ажил хийж байгаад ямар байр суурьтай байгаа вэ?

 

-Цаад зорилго нь над руу чиглэж байгааг мэдэж байгаа. Энэ нөхрийг л дарж авахгүй бол болохгүй гэсэн атаа, хилэн цаана нь яваа. Гэхдээ энэ талаар яримгүй байна. Эргээд цэргийн хүчээ бүтээн байгуулалтад ашиглах яриа руугаа шилжье, тэгэх үү?

 

-Энэ хөтөлбөр хэрэгжвэл Монгол Улс  Хойд  Солон­гостой адил болох нь гэж шүүмжилж байгаа. Цэргүү­дээр албадан хөдөлмөр хийл­гэх нь ер нь зөв үү?

 

-Би хөдөлмөр хүнийг хүмүү­жүүлдэг гэсэн бодолтой хүн. Тэгээд ч цэргүүдээр албадан хөдөлмөр хийлгэхгүй. Бид цэргүүдээ бүтээн бай­гуу­лалтад оруулж байна, цалин олгож байна. Дээр нь хос мэргэжил эзэмшүүлнэ. Энэ чинь хүнийхээ төлөө, хүнээ засч байгаа тө­рийн бодлого хамт явж байна гэсэн үг. Өнөөдөр бид армиа зүгээр нэг скаут болгочихоод яваад байгаа байхгүй юу. Нэг жилийн цэргээр улс орон хөгжихгүй. Үнэндээ цэргээ тэ­жээж чадахгүй болохоороо л ийм байдал руу шилжсэн шүү дээ. Дараа нь оюутан цэрэг гэж скаутын холбоо шиг юм болоод бас өнгөрсөн. Хөгжил гэж юу юм бэ. Шүлэг зохиох, дуу хит болгох, “Болор цом”-д тү­рүүлэх биш шүү дээ. Хөгжил бол бүтээн байгуулалт. Тэгвэл бүтээн байгуулалтыг хэнээр хийлгэх юм. Бид хөх толботой, тэнгэрийн удамтай гээд зүгээр хараад суух гээд байгаа юм уу. Тийм юм байдаггүй юм. Хойд Солонгос шиг болох гэлээ гэсэн элий балай юм ярьцгаагаад байна билээ. Гэтэл 50 жил өөрс­дийнхөө хүчээр яваа улс шүү. Бид гэтэл хажууд нь бүх юмаа гаднаас авч, бүх юмаа гад­ны хүмүүсээр хийлгэж бай­на. Эрээнийг нэг л өдөр хаа­хад манай улс хэцүүднэ биз дээ. Тиймд энх цагийн цэр­гүүдээ бүтээн байгуулалтад оруу­лахад ерөөс буруу биш.

 

-Хөтөлбөрийн үр дүнг та өөрийнхөөрөө юу гэж харж бай­гаа вэ. Эдийн засгийн хям­ралыг даван туулах гол ший­дэл гэж үзэж байгаа бололтой?

 

-Хямралаас бид өөрсдөө л гарна уу гэхээс гадныхан гаргахгүй. Гадныхны хувьд ца­сан шуурга болж байхад дахыг нь нүдний шилээр солиод ав­чих­даг шиг юм болох гээд бай­на. Гэтэл нүдний шил цасан шуурганд ямар ч нэмэргүй. Би бусад орны хөгжсөн түүхийг судалсан. Нэг ч хүрз нүүрсгүй, нэг ч халбага баялаггүй улс яаж Азийн бар улс болж чад­сан байна вэ. 1968 онд маш хүнд байдалд байсан улс 1982 онд олимп зохион байгуулж чадсан. Дайнд ялагдсан Герман, Япон яагаад тэгж хурдан хөг­жив. Нууц нь цэрэг, армийн л хүч шүү дээ. Тэр их хүчийг бүтээн байгуулалтад чиглүүлж чадсан. Гэтэл эсрэгээрээ Грек хямралаа шийдэж чадахгүй суусаар байгаад дуусч байна. Харин бид Грекийг бодвол шийд­лээ олчихлоо. Бидэнд шаш­­­­ны ямар ч маргаан байх­гүй, юм маш хурдан сурдаг, амьдрах чадвартай ийм ард түмэн байгаад байдаг. Тиймд зан­гидсан гар шиг болж аваад, бүтээн  байгуулалт гээд оволзоод ирвэл бүх юм да­гаад босоод ирнэ. Дотоо­дын хэрэглээ, үндэс­ний үйлдвэр­лэлийн борлуулалт, мөнгөн урс­гал, хэрэглээний зөв тогтол­цоо бий болно.

 

-Үүнийг хийхэд эрх зүйн хувьд олон өөрчлөлт хийх шаардлагатай тулгарах уу?

 

-Эрх зүйн хувьд хүндрэлтэй юм байхгүй. Гэрээт цэрэг гэж бэлэн хуульчлагдсан эрх зүйн акт бий. Үүний нэг жил гэдгийг гурав болгоод, эмэгтэй гэсэн заалт оруулчихад л болно.

 

-Гэвч улстөрчид дэм­жихийг хүсэхгүй бол ямар ч жижиг хуулийн өөрчлөлт бэрх­шээл дагуулдаг шүү дээ. Та­ныг энэ зовлонг хамгийн их амсаж яваа хүн гэж хардаг?

 

-Улстөрчид дэмжээд л явах хэрэгтэй. Гэхдээ бид баялгийн хараал гэдэг юмны дотор яваа болохоор хэцүү. Миний хувьд зүрхээ авахуулчихаад л байна. Гэвч огцом шийдвэртэй зөв үйл ажиллагаа гаргадаг, бүтээн байгуулалт хийдэг зоригтой улс­төрчдийг хүмүүс хүсч байгаа.

 

Д.ДАМДИНЖАВ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (36)

  • Зочин (122.201.31.72)
    Дэмжиж байна
    2015 оны 11 сарын 17 | Хариулах
  • иргэн (122.201.21.74)
    Чи л лав тэр улс төрч нь биш шүү
    2015 оны 11 сарын 16 | Хариулах
  • mgl (86.74.108.51)
    Zuv sanaa baina.Manaihan chadnaa.
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • Mongol hun (103.57.93.27)
    Eh ornoo 4 deh jildee hugjuulj baigaa hunii ug shuu humuus ee kk
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • зочин (59.153.115.244)
    Моголд зоригтой шийдэмгий улс төрчид хэрэгтэй Гэхдээ тэр улс төрчид нь Бэлтрэг Энхболд Женко Баттулга Шаамий Эрдэнэчимэг Чацга Гансүх нар лав биш шүү монголчуудаа анхаараарай
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • иргэн (103.57.93.105)
    Тэр зоригтой шийдэмгий хүн нь өөрөө биш биз??? кккк Наймаагаа л сайн хий
    2015 оны 11 сарын 14 | Хариулах
  • zochin (61.24.213.49)
    mongoliin tomor zamiig tegeed bat tulgat daadgahuu gord doo bitgii gord
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.111.82.132)
    Чи л зайлчихвал монгол орон аяндаа хөгжих бх.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (95.234.207.21)
    Erguu erguu yum bodoj olno shuu ene Orsiin shees
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.72.245.252)
    judogoo hugjuuleesei dee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.114.191)
    Arilsan dotortoi tsairsan luivarchin hichneen saihan tosol yriad iim shunaltai garuud bhad heregjihuu. Unen showchin gar bayanhongoiihan en hulgaichiig dahiad songohoo bolih heregtei. Nogoo ih maidar tosliinhoo mongiig ideh geed shulsee uschuuleed yavaa biz
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Иргэн (103.57.95.99)
    Уг санаа бол зөв л дөө. Гэхдээ эхлээд маш чанартай сургалтыг сайн зохион байгуулах ёстой. Мөн энэ том ажлуудыг бүрэн эрхийнх нь хугацаа дуусч байгаа энэ засаг зохион байгуулах цаг хугацаа байхгүй. Он гараад л сонгууль шүү дээ. Дор нэг комменчин бичсэнчлэн бүх зүйл ойлгомжтой болж, хэн ч, юу ч хүлээж авахаас өнгөрсөн гэдэг голтой л байх.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (185.64.196.132)
    Yagad mash zub zuil yarij bgaa hunee ingee haraaj eheldeg um boloo.?!Tsalintai ,ajiltai tsereg baij bolohgui ni uy bgaan.Chadahgui geed suubal uls oron kin buun hyatd tsergeer duureh bailgui.Harin Mongol tsereg gej yarichihad esregeer ni baahan hyatad oruulaad irbeee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin (103.26.195.99)
    Iim humuusiig gargachihaad ngej dormjluulaad amidardag bid odoo oor bolsoon ene hunii iim hudlaa jujiglelet neg ig hudlaa sanaa aldsan yria amlaltuud arai hetersen
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (59.153.113.149)
    baga tenegt
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Одоо ийм юм яриад хэн ч хүлээн авхгүй Баттулгаа. Одоо бүх зүйл ойглгомжтой болсон.
      2015 оны 11 сарын 13
  • Зочин (150.129.142.8)
    Sondguuliin shou ni eheljde uuruu hvrz jootuugaar jorlongiin nvh uhaj vzcheed tiim amarhan yum yariarai
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.179.28.2)
    battulga shig muihar bai gesen ug bish shuu dee denduu muihar hun
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • zochin (223.131.133.137)
    ene komment bichsen garuud setgetsiin huvid tsoo eryyl gedegt ergelzej b.a shyy .yu hiij byteesen gavyatai garuud ve? hynii hiih gej baigaa ajliig dandaa bolonhgyi bytehgyi talaas ni yarij hudlaa medemhiirch baidag novshnuud zail tsaashaa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (122.201.31.176)
    yum hiivel hiih hugatsaa ungursun duu, hariutslagaas zugatah sanaatai hun bn
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.92.138)
    ЗӨВ ШҮҮ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • deeremchin (202.131.225.251)
    ulam zorigtoi deeremdeh huseltei yum daa
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.17)
    Ард тумнээ гуйланчлалын ирмэг дээр аваачих тавихаад иимэрхуу юм ярьдаг их хурлын дарга их хурлын гишууд шулуухан зайгаа тавьсан нь л дээрдээ ? Тэд унэхээр монголчууд болон монгол оронд хвйртай бол шуу дээ ? Харин монголчууд бид азгуй учраас тэд биднииг огт хайрлахгуй л дээ улс торчид бирд учраас л
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.34)
    Z.Enhbold tumur zamaar bish mashinaar yavbal olon hun ajiltai bolno gej tenegtsen. ENe Jenko unheer eh oronoo boddog eh oron gesen bolotoi baij magad gehdee ene hun yaavch uhaantai leader hun bish. dandaa genen huuhdiin ym setgene. Ehleed Mongol company barih gej bsaniig tur barina geed gatsaasan. daraa n nariin urgun tsarig gej gatsaasan. suuld n MMC-g hujaa company gej helj gatsaasan. 200 say dollar avch idcheed odoo durak chin 10 myangan tsergeer bariulna gej dahiad 3-4 jil gatsaaj Oros ah nartaa buyn bolj baigaam. Orosiin Dombas gej TT-g gol ursuldugch koksjih nuursnii ord ded butetsee shiideed nariinaar tumur zamaa taviad daraa jilees hyatad ruu gargaj ehleh gej baina. Bugd hujaa ruu ym zarah gej ursulduj baihad manai mongolchuud gej malnuud ene tenegiig ugend orj hugjiluu 10-d jil dahij uhraaj baidag. suuld n ene hulgaich chin Mongoloos garaad yavchina guilgachin zayaat huh bugstnuudee
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.26.193.2)
    Энэ нов бас л нэг толгой эргүүлсэн ажил зохиож байна,одоо шалгаад шоронд нь явуул
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.17)
    Сайн ухаалаг хумуусииг их хуралд гаргана гэдэг нь монголд далайгаас сувд шуурдэхтэй адил шуу ? Тиим хумуус худал хэлж чадахгуй Хулгай хииж сураагуй учир монголыг торд ажиллах хувь дутна ? Одоо байгаа 76 дотор ард тумэн трроо бодох сэтгэл зурхтэй хун байдаггуй тод жишээ бол одоо байгаа монголд ууссэн нохцол байдал ? Одоо бур солиорол нь дээд цэгтээ хуржээ ? Уунии тод жишээ нь Баттулга гишуунд
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • D.Suhbaatar (110.3.33.154)
    Ard tumen zorigtoi shuluun udirdagchiig husch baigaach erh barigchid tuunii dotor ta oorooch bas ynz buriin argaar oorsdiin muguid bodlogoo heregjuuleh zorilgoor toriin mashiniig zaluurdaj ailgaad baigaa um bishuu?! Naad zahii. Jishee l gehed Salsan hoer nam negdehed l toriin mashin ajillaad ehleh jishiitei l baina. Erh barigchid ta buhen eh itgeltei baigaa haragdana. Tuunii gol hodolguur ni luivariin har mashin gej ard tumen bid harj baigaa shuu! Asuudliig ta nar , erh barigchid oorsdoosoo ehleh zorig gargah heregtei baonadaa. Tuunees od boloh gej uran tsetsen ugeer bidniig huuraad yahavdee?!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Zochin (202.131.228.91)
    Ene hunii setgen bodoh chadvar 1 iimerhuu!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.218)
    хаха энэ одоо болиул яасан юм бондын мөнгийг фортуна баттулга нар хувааж идсэн биз алтанхуягаар туг тахичихад энэ хоёр гэмгүй хүмүүс. эхнээ идэж уусан нь баригдаад туслах нь шоронд орж байгаа биз дээ. Нэг их эх орон ярьсан худалч нөхөр. тэр их санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийнх нь хэдэн хувь нь баттулгын ах дүү туслахуудад шингэсэн бол хоншоортой шалгаасай.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.161)
    Төмөр замд зарцуулсан өмнөх мөнгөнүүдээ яасан бэ? Тэр мөнгөнийхөө учрыг олооч.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.229.120.17)
    Ирэх хоер жилд монгонии асуудал маш хундэрнэ ? Хэзээ ч гардаж ажил хииж узээгуй ? Толовлож тооцоолож бизнэс хииж узээгуй Баттулга гишуун юу ч чадахгуй ? Цэрэгт огох цалин монголд олдохгуй ? Баттулга гишуунд бух хунд олддоггуй алтан боломж байлаа ? Монголын тор болон бизнэст сайн ажиллаж болох бурэн боломжииг шорон болгож хувиргасан хунииг там л хулээж авах байх даа ?
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    TIIM GEXDEE CHAM SHIG LUIVARCHNYG BISH !!!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Жаргал (103.57.94.180)
    Баттулгаас гарсан ч гэсэн зов санаа, мон энэ олон хорооны сав хоригдолуудаар ажил хийлгээчээ, ийм орон зондоо бий. Уул нь Баттулга MCS-ээр томор зам бариулчих байсан юм даа, даанч оороосоо илуу гарчихна гэсэн богинохон бодлоор хаалт хийсэн хундээ, хуний эзэмшсэн боловсролоо гэж их чухал юм даа хоорхий. Эх ороноо боддог л юм бол Тавантолгойг яаралтай ходолгоочээ?????
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Асуух (103.229.120.17)
    Мичин жилд уймээн самуун гарна ? Туунии зохион байгуулалт наад 10000 цэрэг биш биз дээ
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.180.216.162)
    Хүмүүс зоригтой, шийдэмгий улстөрчдийг хүсч байна. Гэхдээ тэнэг биш.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Асуулт (103.229.120.17)
    Монголчууд гэнэн тэнэг юм уу ? Баттулга гэнэн материалист юм уу ? 10000 цэрэг томор зам барих юм болов уу ? Бослого уймээн гаргахад хэрэгтэй юм болов уу ?
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • mgl (59.153.114.193)
    Hudlaa hutsaad bailgui ter shoronluugaa yavj uz!
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    33 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    38 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    1 цаг 15 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    1 цаг 38 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    2 цаг 22 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    3 цаг 39 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    3 цаг 53 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    4 цаг 22 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    4 цаг 26 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    4 цаг 40 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    4 цаг 51 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    5 цаг 4 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    5 цаг 28 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    5 цаг 52 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    6 цаг 22 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    6 цаг 27 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    6 цаг 32 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    6 цаг 43 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    14 цаг 29 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    14 цаг 34 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • УИХ-ын дарга Н.Учрал БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Воныг хүлээн авч уулзлаа
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК