Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр энэ онд батлагдана

2015-11-13
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНХАУ-д хийсэн айлчлалын үр дүнгийн талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн БНХАУ-д хий­сэн айлчлалыг хэр зэрэг амжилттай боллоо гэж дүгнэж байна вэ?

 

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урил­гаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилсан. Өнгөрсөн онд БНХАУ-ын дарга манай улсад айлчилж хоёр улсын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн ха­рилцаа тогтоосон. Энэ удаагийн айлч­лалын гол зорилго нь харилцаагаа улам гүнзгийрүүлэх, өмнөх айлч­лалын үеэр ярьсан зүйлүүдийнхээ хэрэг­жил­тийг хурдасгах байлаа. Айлчлал энэ зорилгоо биелүүлж амжилттай өндөр­лөлөө. Монгол, Хятадын хоо­ронд хөршийн хувиар илэн далан­гүй яриа хэлэлцээ эхэлсэн. Бараг ярих­гүй сэдэв гэж байхгүй. Эдийн засгийн хамтын ажиллагаанаас эхлээд соёл, улс төр, хүмүүнлэгийн харилцаа, бүс ну­тагт, олон улсын салбарт хамт­ран ажиллахаас эхлээд бүх сэдвээр ярилцлаа.

 

-Айлчлалын хүрээнд нэлээд олон баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээр баримт бичгүүдийн хамгийн чухлаас нь онцолбол юу юуг нэрлэх вэ?

 

-Энэ удаагийн айлчлалын үеэр 11 баримт бичигт гарын үсэг зурлаа. Эд­гээрээс хамгийн чухал нь Си Зиньпин даргын Монголд хийсэн айлч­лалын үеэр Хятадын талаас ам­ласан нэг тэрбум ам.долларын хөн­гө­­лөлттэй зээлийн ерөнхий хэлэл­цээрт гарын үсэг зурсан явдал байлаа. Энэхүү зээлийг авснаар эдийн засгийн байдал сайнгүй байгаа үед томоохон төслүүдээ эхлүүлэх боломж гарч бай­гаа юм. Нэг тэрбум ам.долларын зээ­лийн ихэнхийг буюу 730 орчим саяыг нь Эгийн го­лын цахилгаан станцын төсөлд зарцуу­лахаар хоёр тал тохирсон. Энэ төсөл удахгүй эх­лэх байх. Монгол Улсын эрчим хүч­ний хангамжийг сайжруулахад энэ төсөл үр ашгаа өгөх нь дамжиггүй. Дэлхий даяар ногоон эдийн засгийн талаар ярьж байна. Байгальд үзүүлэх нөлөөлөл зэрэг бүх асуудлыг тооцсоны үндсэн дээр Эгийн голын усан цахил­гаан станцыг барихаар болсон. Гарын үсэг зурсан баримт бичгүүдээс бас нэг чухал нь дулааны аргаар боловс­руулсан хонь, үхэр, ямааны махыг БНХАУ-д экспортлохоор болсон яв­дал. Хоёр улсын эдийн засгийн ха­рил­­­цааг төрөлжүүлэх шаардлагатай бай­­гаа. Монгол Улсын тухайд л гэхэд уул уурхайн салбарыг хэт түшиглэсэн бай­­далтай байна шүү дээ. Уул уурхайн бүтээг­дэхүүн дэлхийн зах зээл дээр унахаар бид эдийн засгийн хүндрэлд орж байна. Засгийн газраас эдийн зас­гаа төрөлжүүлэх бодлого барьж байна. Энэ утгаараа 70 саяд хүрчихсэн байгаа малынхаа малыг экспортод гаргах нь чухал байгаа.

 

-Эдийн засгийн коридор байгуу­лах яриа хэлэлцээнд  ахиц гарч байгаа юу?

 

-Өнгөрсөн долдугаар сард Уфа хот­ноо болсон гурван талын хоёр дахь уулзалтаар энэ ондоо багтаагаад эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрөө тохиролцъё гээд гарын үсэг зурсан. Монголын талаас Гадаад  хэргийн яам, ОХУ-ын талаас мөн Гадаад хэргийн яам, БНХАУ-ын талаас Худалдааны яам, Шинэчлэлийн хороо нь оролцоод хэлэлцээрээ хийж байгаа. Дараагийн долоо хоногт Бээжинд энэ төвшинд яриа хэлэлцээ хийнэ. Ямар ч байсан энэ ондоо багтаад ОХУ, Монгол, БНХАУ-ын хооронд эдийн засгийн кори­дор байгуулах ерөнхий хөтөлбөр бат­­лагдана. Манай тал газар зүйн байр­лалаа ашиглаад төмөр зам, авто зам, хийн хоолой зэрэг дэд бүтцийн төс­лүү­дэд гол анхаарлаа хандуулж байгаа.

 

-БНХАУ-ын нутгаар дамжин өн­гөрөх бараа бүтээгдэхүүндээ тран­зит тээв­рийн хөнгөлөлт эдлэх бо­ломж­той болсон. Энэ асуудал хэзээ бодит ажил хэрэг болох вэ?

 

-Өнгөрсөн онд Си Зиньпин дарга манай улсад айлчлахдаа БНХАУ-ын нутгаар дамжиж буй транзит тээвэрт үнийн хөнгөлөлт олгохоор то­хиролцсон. БНХАУ-тай 14 улс хуурай газраар хил залгадгаас тав нь далайд гарцгүй. Энэ таван улсаас ганцхан ма­най улс БНХАУ-ын нутгаар дамжин хамгийн дөт замаар далайд гарахаас өөр аргагүй байгаа. Энэ байдлыг маань ойлгож транзит тээврийн хөнгөлөлт олгохоор болсон. Үүнийг ажил хэрэг болгохын тулд 2004 онд байгуулсан боомтын хэлэлцээрт өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Мөн төмөр за­мын хэлэлцээрт ч өөрчлөлт оруулна. Энэ ондоо багтдаггүй юм аа гэхэд ирэх оны эхээр дээрх хэлэлцээрүүдэд өөрч­лөлт оруулна.

 

-Энэ хэлэлцээрүүдийг ямар төв­шинд хэлэлцэж өөрчлөлт оруулдаг юм бэ?

 

-Засгийн газрын төвшинд хэлэл­цээд өөрчлөлт оруулчихна. УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага байхгүй. Боом­тын болон төмөр замын хэлэл­цээрт өөрчлөлт оруулж олон улсын стандартай болсноор нүүрс экспор­толж байгаа хүмүүс орон нутгийн татвар төлөхөө болино.

 

-Ерөнхийлөгчийн санаачилсан Тө­вийг сахих бодлогын талаар БНХАУ-ын тал ямар байр суурь илэр­­­хийлж байгаа вэ?

 

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зү­гээс санаачлан зарласан Төвийг са­хих бодлогын талаар БНХАУ-ын талд мэдээлэл өглөө.  Бүх  уулзалтын  үеэр  энэ талаар ярилцсан. Хя­тадын тал бидний энэ шийдвэрийг хүндэт­гэн хүлээж авсан. Бид хамгийн эх­ний ээлжинд хоёр хөршдөө энэхүү бод­логоо сайн танилцуулж тайл­бар­­­лах шаардлагатай байгаа. Хоёр хөршийнхөө дэмжлэгийг авч байж дараагийн алхам болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаар тогтоол, шийд­­­вэр гаргуулна. Түүнээс өмнө бид до­­тооддоо хуулиа батлах шаард­лага­тай. Хамгийн эхний зорилт хуулиа бат­луулах, дараа нь хоёр хөрштэйгөө болон дэлхийн тавцанд ажиллах гэсэн дарааллаар явна гэсэн үг.

 

-Ирэх онд Монголд болох АСЕМ-ын дээд төвшний уулзалтын бэлтгэлд БНХАУ дэмжлэг үзүүлэхээ илэр­хийлсэн гэж сонссон. Ямар дэмж­лэг үзүүлэх юм бэ?

 

-Хятадын талаас 16 сая ам.дол­ларын  тусламж үзүүлж байгаа. Гэхдээ бэлэн мөнгөний тусламж үзүүлэхгүй. Энэ мөнгөтэй  дүйцэхүйц хэмжээний эд материалын  тусламж үзүүлнэ гэсэн үг. Манай тал БНХАУ-аас юу авч болох вэ гэдгээ ярилцаж байгаад хүсэлт гаргасан.

 

-БНХАУ-аас өөр дэмжлэг үзүүлж буй улс орнууд бий юү?     

 

-Хятадаас гадна Өмнөд Солонгос, Япон, Франц, Европын холбоо, Итали, Герман, Англи зэрэг орнууд янз бүрийн тусламж дэмжлэг үзүүлж байгаа. Тухайлбал, Өмнөд Солонгос эд ма­териалын, Европын холбоо логисти­кийн тусламж үзүүлж байгаа. Герман улс зөвлөхөө олон сараар ажиллуулж байна. Франц, Итали өөрсдийнхөө турш­лагаас хуваалцах гэх мэтээр ма­найд шаардлагатай байгаа бүх зүйлсээр тусалж дэмжиж байгаа. 

 

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (122.201.21.79)
    balai hogi
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.95.99)
    Дандаа худлаа яринаа, энэ ховч хар. Одоо олон долоон юм донгосолгүй байж байгаад зайлаа.
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.70.38.98)
    Japanii elchin said chamaig shal hudlaa yarisan baina gej yarisan.Odoo bas yu gej hudlaa shaagaad baigaan
    2015 оны 11 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 цаг 13 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    1 цаг 54 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    2 цаг 7 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    2 цаг 37 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    3 цаг 7 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    17 цаг 37 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    18 цаг 42 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    19 цаг 1 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    19 цаг 7 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    19 цаг 25 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    19 цаг 33 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    22 цаг 48 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК