зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Гончигдорж: Нэг хэргээр хоёр ял тулгадаг ардчилсан улс байдаггүй юм

2015-11-20
0
ЖИРГЭХ

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой ярилцлаа.

 

 

-Та Өршөөл үзүүлэх аж­лыг зохион байгуулах ко­мисст хандсан байсан. Ямар агуулгатай бичиг явуулсан юм бэ?

 

-Өршөөлийн хуулийг УИХ баталсны дараа олон үйл явдал болсон л доо. Энэ бүх хугацаанд би нэг л зүйлийг хэлж ирсэн. Тэр нь эрх чөлөөтэй болсон хүмүүсийг одоог хүртэл хорьж байгаа тухай асуудал.

 

-Нэгэнт Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж аваад авлига, албан тушаалын гэмт хэргүүдийг өршөөхгүй гээд шийдчихсэн байхад тэр хүмүүсийг эрх чөлөөтэй гэж үзэх юм уу?

 

-УИХ-ын баталсан Өршөө­лийн хууль наймдугаар сарын 11-нээс дагаж мөрдөнө гэсэн үгтэй юм. Тэр томъёоллын дагуу бүрэн өршөөлд хамрагдахаар хүмүүс нь суллагдана, хэрэг нь мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яваа хүмүүсийн хэрэг нь тодорхой болзол нөх­цөл­тэйгөөр хэрэгсэхгүй болох учиртай. Тиймээс ч энэ улсууд Өршөөлийн хуулиар суллагдах нь, суллах ажлыг Комисс зохион байгуулах нь гэсэн ойлголттой явсан.  Амгалан тайв­наар суллагдах өдрөө хү­мүүс нь ч, ар гэрийнхэн ч хүлээ­сэн гэсэн үг. Баярын хүлээлт нь өнөөдөр ч үргэлжилж байгаа.

 

-Гэхдээ одоо суллагдах нь хуулиар хаалттай болсон биз дээ?

 

-Үгүй, одоо ч тэр хүмүүсийг өршөөсөн төрийн шийдвэр хүчинтэй байгаа. Тэгэх ч ёстой.

 

-Ямар хуулиар...?

 

-Өршөөлийн хуулийг бат­лагдсан даруйд нь хэрэг­жүү­лээгүй шалтгаанаа шүүх албан ёсоор хэвлэгдсэн хуу­лийг хэрэглэдэг учраас гэж тайлбарласан байна лээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг хориг тавихаас өмнө хууль хэвлэгдэж гараагүй учраас бид хэрэглэж чадаагүй гэдэг. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комисст өгсөн албан бичигтээ ч энэ тухайгаа дурдсан байсан. Тэгвэл өнөөдөр албан ёсоор хэвлэгдсэн хоёр хууль байна. Нэг нь Ерөнхийлөгчийн хориг тавьсан хоёр заалт түдгэлзсэн байдлаар хэвлэгдсэн хууль. Нөгөө нь нэмэлт, өөрчлөлт орсон Өршөөлийн хууль л даа. Шүүхийн хэрэглэх хуулиуд нь бэлэн байна. Тэгэхээр өршөөл үзүүлэх ажиллагаа тээглэхгүй явах бүрэн бололцоо бүрдчихсэн. Одоо хуулийнхаа дагуу л хүмүүсээ суллахыг нь суллаад явах ёстой. 

 

-Өршөөлийн хуульд орсон нэмэлтээр авлига, албан ту­шаалын хэргүүд өршөөлд хамаарахгүй гээд заачихсан. Тэр хүмүүсийг одоо ямар хууль барьж суллах юм бэ?

 

-Тийм заалттай хууль нь сүүлд гарсан юм. Шүүх бол хүнийг яллах бус, хүний эрхийг хангах баталгаа гэдэг утгаар ажилладаг байгууллага. Энэ утгаараа хуулийг тухайн хүнд илүү таатай нөхцөлөөр хэрэглэдэг юм. Ийм зарчим Эрүүгийн хуульд ч суусан байдаг. Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд гэмт хэрэг үйлд­сэн хүмүүст өршөөл бо­лон уучлал үзүүлж болно гэсэн заалт бий. Өршөөлийн хууль бол Эрүүгийн хуулийн нэг бүрэл­дэхүүн болохоор энэ заал­тыг барьж болох юм.

 

Ер нь бол хүний нөхцөлийг нь дордуулсан хуулийг буцааж хэрэглэдэггүй. Дээрдүүлсэн бай­вал буцаан хэрэглэнэ гэсэн зарчим байдаг. Энэ бүгдэд анализ хийхээр өршөөгдсөн хүмүүсийг өршөөгдсөн байд­лаар нь шийдвэр гаргах нь тодорхой. Шинэ Үндсэн хуу­лиас эхлээд хүний эрхийн ба­тал­гаан дотор ч энэ бүгд бай­даг. Нөгөөтэйгүүр, өршөөл үзүүлэх ажилд шүүх бол Өршөөлийн хуулийг хэрэглэх биш, хэрэгжүүлэх субъектын хувьд оролцож байгаа. Шүүх хуулийг хэрэглэхдээ шүүн таслах ажиллагаа явуулдаг бол хэрэгжүүлэхдээ энэ хуу­лийг биелүүлэх шийдвэр гар­га­даг.  Мөн Өршөөлийн хуульд өөрт нь ч “гэмт хэрэг үйлд­сэн хүнд хамгийн ашигтай нөхцөлөөр нэг удаа өршөөлд хамруулна” гээд заачихсан. Өөрөөр хэлбэл, Өршөөлийн хуу­лийн 10.10 дахь заалт ийм агуулгатай юм. Энэ бол өм­нөх Өршөөлийн хуулиудад зориулж Дээд шүүхээс гаргаж байсан тайлбарыг хуульд нь хийж өгсөн хэлбэр. Монгол Улсын хуулиуд нэг утгаар л хэрэг­жих ёстой болохоор тэр хүмүүс наймдугаар сарын 11-нд өршөөгдөх ёстой гээд байгаа юм.

 

-Тэгэхээр тэр хүмүүс сул­лагдана гэсэн үг үү. Хо­риг тавьсан хоёр заалтад ха­маа­рах хэрэгтэй хүмүүс өршөөг­дөхгүй л гэсэн ойлголт ний­гэмд байгаа ш дээ?

 

-Би тэгж бодохгүй байна. Хоригдож байгаа улсууд, тэдний өмгөөлөгч, ар гэрийнхэн ч тэгж бодохгүй байгаа. Хугацаа сунжирч байгаа учраас тэвчье л гэж бодож байгаа байх. Угаасаа тэр хүмүүс ялаас бүрэн чөлөөлөгдчихсөн учраас эргээд яллах шийдвэр гаргахгүй гэсэн бүрэн итгэлтэй байгаа. Цаг хугацааг л тэвчээд хүлээж сууж байгаа болов уу. Энэ зарчмыг мэдэхгүй хүмүүс нь харин тэвдэж байж магадгүй юм.

 

-Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг яагаад заавал өршөөх ёстой гээд байгаа юм бэ, та?

 

-Ямар хэрэг гэдэг нь миний ярьж байгаа зүйлд огтхон ч сонирхолтой биш. Эрүүгийн ямар хэрэг вэ, ямар зүйл анги, тэр нь ямар ялтай вэ, нийгэмд яаж үнэлэгдэж байгаа вэ зэрэг бол ерөөсөө хамаагүй. Ерөөсөө энэ хууль бол Т гэдэг гэмт хэргийг үйлдсэн хүмүүсийг бүрэн чөлөөлнө гэж гаргасан хууль. Түүнээс Т гэдэг хэргээр А гэдэг хүн яллагдаж байна уу, Б гэдэг хүн байна уу гэдэг хамаагүй. Би Т гэдэг гэмт хэрэгт холбогдсон хүнийг бүрэн чөлөөлнө гэчихсэн агуулгаар нь ярьж байгаа юм. Энэ дээр өөр хүчин зүйл оруулах ёсгүй. Шүүх ч тэгэх ёсгүй. Үндсэн хуулиар хүний эрхийг хангах үүргийг төр хүлээдэг. Тэр хүн ямар эрхтэй гэхээр хэргээс өршөөгдсөн, чөлөөт иргэн гэдэг л эрхтэй байгаа. Тэр эрхийг нь хадгалах ёстой ш дээ.

 

-Ерөнхийлөгч хориг та­вихдаа нэмэлт саналууд оруулс­­­­ны дагуу хүмүүсийн ял хөнгөрсөн. Тэр хүмүүст нь шинэ хууль үйлчлээд, хориг тавигдсан заалтад хамаарах хэргүүд нь өмнөх хуулиараа зохицуулагдана гэхээр...?

 

-Өмнө нь өршөөлд хам­рагдсан хүнийг буцааж өр­шөөлд хамаарагдахгүй болгож болохгүй. Өөрөөр хэлбэл, да­раа нь гарсан нэмэлт, өөрч­лөлтийн хуулийг буцааж хэрэг­лэж болохгүй юм. Ялгаа нь тэр. Үндсэн хуулийн суурь агуул­гаар ч гэсэн тухайн хүний нөхцөлийг дордуулсан хуулийг хэрэглэж болдоггүй юм.

 

Өршөөлийн хуулийн онцлог бол 2015 оны долдугаар сарын 2-ны өдрөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт л хамаарна. Түү­нээс хойш хэрэг гарахад энэ хууль ерөөсөө хамаагүй. Тэр утгаараа Өршөөлийн хуульд дордуулсан өөрчлөлт орох нь утгагүй юм. Угаасаа ч тэр заалт нь хэрэглэгдэх учиргүй. Харин бусад хуульд бол дордуулсан заалт оруулбал тэр нь утгатай. Яагаад гэвэл, бусад хууль хойшоо явж байгаа харилцааг зохицуулдаг. Тиймээс өмнөх хуулийн зохицуулалтыг хатуу­руулсан заалт оруулж болдог.

 

Бас нэг жишээ хэлье л дээ. Монгол Улсын Эрүүгийн хуулиуд шинэчлэгдэж байдаг ч өмнөх хуулийг нь хэзээ ч хүчингүй болгож байгаагүй ш дээ. Наян хэдэн оныхыг ч, ерэн хэдэн оныхыг ч одоог хүртэл хүчингүй болгоогүй байгаа. Бусад хууль бол шинэ нь бат­лагдангуут хүчингүй болдог. Эрүү­гийн хуулийг яагаад хүчингүй болгодоггүй вэ гэхээр тэр Эрүүгийн хууль хүчин төгөлдөр байх үед үйлдэгдсэн гэмт хэрэг дараагийн хууль хэрэгжих үед илэрч болдог. Тэр гэмт хэрэгт ногдуулах ял нь шинэ Эрүүгийн хуулиар хатуурсан байх юм бол шинийг нь биш, өмнөх хуулиа хэрэглэж шийтгэдэг юм. Жишээ нь, ерэн хэдэн оны Эрүүгийн хуулиар нэг төрлийн хэрэгт дээд тал нь 5 жилийн ял оноодог байсан нь шинэ хуулиар 10 жил болчихож. Гэтэл тэр хэрэг нь илрэхгүй явсаар байгаад дараагийн хуу­лийг хэрэглэх үед баригдвал өмнөх ерэн хэдэн оны хуулиа л хэрэглэдэг. Өршөөлийн хууль ч үүнтэй адилхан. Өмнөх заалтыг нь өөрчилсөн ч үйлчлэл нь хэвээр үлддэг. Энэ хэргийг өр­шөөлд хамааруулна гэж заа­сан байсан бол тэр нь хүчин төгөлдөр байдаг юм. Энэ бол алтан зарчим нь.

 

-Шүүх болохоор арай өөр зүйл хэлдэг ш дээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөх гээд байгаа учраас бид шийдвэр гаргахгүй ч гэдэг юм уу?

 

-Тэр бол тэдний бодлого биш. Шүүх энэ тийм хэрэг, тийм зүйл гэж тогтож ярих ёсгүй. Хууль эрх зүйн орчин ямар байна гэж ярихаас Т гэдэг гэмт хэргийг А, Б гэдэг улсууд хийсэн гэж ярих ёсгүй. Шүүхэд тэр өршөөгдөх заалт нь ямар хэрэг, ямар хүмүүс байх нь огт хамаагүй. Шүүх бол хуулиа л хэрэгжүүлэх үүрэгтэй.

 

-Шүүх ингэж ажиллах ёс­той гэдэг чинь шүүхэд нө­лөө­лөх гэсэн оролдлого биш үү?

 

-Харин тэгж ойлгох вий гэж би зориуд Өршөөл үзүүлэх ажлыг зохион байгуулах ко­мисст явуулсан саналдаа “Шүү­­­­­­хэд нөлөөлөх оролдлого биш” гэдгийг тодотгож бичиж явуулсан. Яагаад гэвэл, би тодорхой хүний хэргийн талаар яриагүй. Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон ха­рил­цааны асуудлыг л ярьж бай­на. Үүнтэй олон хуульч санал нийлнэ.

 

-Гэхдээ хуулийг хэрэг­жүүлж байгаа хүмүүс арай өөр ойлголттой яваад байна. УИХ ч гэсэн Өршөөлийн хуульд өөрчлөлт оруулахдаа “Ав­лигачдыг өршөөхөө бо­лилоо” гэж зарласан ш дээ?

 

-Энэ бол улс төрийн харил­цаан дахь “жүжиглэлт”. Ийм ийм хэргүүдийг өршөөнө, өр­шөөж болохгүй гэдэг бол хуу­лийг анх батлах үед л яригдах ёстой сэдэв. Гэтэл тэр үед буюу наймдугаар сарын 11-нд өршөөнө өө гээд л шийдчихсэн. Нэгэнт хууль баталсан бол ардчилсан нийгмийн хууль тогтоогч бол буцаах боломжгүй гэдгийг мэдэж л байгаа. Харин сая “авлига албан тушаалын хэргийг өршөөж болохгүй” гэж дуугарч байгаа нь ниргэсэн хойно нь хашгирав гэдэг л болж байгаа юм. Уг нь хууль тогтоогчид олон түмэнд сай­хан харагдах гэж биш, хуулийн утга учрыг тайлбарлан таниулж ажиллах ёстой. Ер нь ч тэ­гээд Монгол Улс ардчилсан нийгэм байгуулсан бол нэг өршөөчихсөн хэрэгтээ дахин ял өгнө гэдэг утгагүй зүйл. Хэлмэгдүүлэлтийн үед бол нэг хэрэг дээр хоёр дахин ял өгөөд явж байсан л даа. 

 

-Таны энэ бүх тайлбарыг сонсоод хууль хэрэгжүүлэх комисс хариу өгсөн үү?

 

-Өгөөгүй.

 

-Ядаж хэлэлцсэн биз дээ?

 

-Би өөрөө танилцуулж ярь­сан. Комиссынхон бидний авч хэлэлцэх асуудал биш байна, шүүхийн мэдэх хэрэг гэсэн агуулгаар ярьж байна лээ. Эцсийн бүлэгтээ энэ ко­мисс л Өршөөлийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй юм ш дээ, уг нь. Нэгэнт энэ ажлыг зохион байгуулж байгаа бол ямар асуудлыг шүүхээр, ямрыг нь шүүхээр биш дангаараа шийдээд явах вэ гэдэг эрх эд нарт хадгалагдаж байгаа.

 

Бас нэг зүйл хэлэхэд, Өр­шөөлийн хуулийн дагуу гарч байгаа ямар ч тогтоол “Өр­шөөлд хамааруулсугай” гэж гарна. Тэгэхээр комисс шийдэх боломжтой гэсэн үг. Хэрэв “Ялаас чөлөөлсүгэй” гэж тог­тоол гарч байгаа бол шүүх мэдэж байгаа хэлбэр болно. Энэ хоёр том ялгаатай.

 

-Таны энэ яриад байгаа тайлбараар хууль бусаар хо­риг­дож байгаа хэдэн хүн байгаа юм бэ?

 

-Тэр надад сонин биш. Цөөхөн хүн байгаа учраас тэндээ байг, эсвэл олон байгаа болохоор болохгүй гэсэн юм байхгүй. Ганц хүн байсан ч хангалттай. Хэн байх нь, ямар хэрэг байх нь огтоос хамаагүй. Ганц ч хүн байхгүй байсан хамаа алга. Өөрөөр хэлбэл, асуудлыг агуулгаар нь харах ёстой. Бодитоор хүн байгаа бол монгол хүний бодит эрхийн зөрчил, ганц ч хүн байхгүй бол Монгол Улсын хүний эрхийн хийсвэр зөрчлийн асуудал юм даа.

 

-ХЭҮК-той энэ асуудлаар ярилцаж үзсэн үү?

 

-Өршөөл үзүүлэх комисст нэг төлөөлөл нь байдаг юм билээ. Тэр хүн рүү хандахад юу ч хэлэхгүй байсан. Уг нь ёстой ийм асуудал дээр дуугарна гэж тэр бүрэлдэхүүнд орсон баймаар юм.

 

-Таны энэ логикоор хү­мүүсийг хориод байгаагийн хариуцлагыг хэн хүлээх ёстой вэ?

 

-Энэ бол Үндсэн хуулиар тогтоогдсон хүний эрхийг зөр­чиж байгаа асуудал. Нэг хүнд хоёр удаа ял оноож болохгүй. Өршөөгдчихсөн хүнийг өмнө нь яллачихсан байсан хэргээр нь дахин яллаж болохгүй.

Ч.ГАНГЭРЭЛ

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (29)

  • Зочин (202.9.40.184)
    ЭНЭ МАНЖ ХЯТАД ЦАРАЙЛСАН ХАНАЖ ЦАДДАГҮЙ ХУВАЛЗ ОДОО САЙН ДУРААРАА ЗАЙЛАХ ХЭРЭГТЭЙ..
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.9.40.184)
    ЖИНХЭНЭ МАНЖ СИБО ЦАРАЙТАЙ ХҮН ШҮҮ.
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (150.129.143.105)
    Монголыг ардчилсан улс биш болгосноо энэ дурак мэдэхгүй эргүүтэж байгаа юм байх даа!
    2015 оны 11 сарын 22 | Хариулах
  • Зочин (122.201.24.244)
    aguulgiin huvid ni todorhoi tailbarlaj ugsund bayarlalaa. Neeree l bid Mongolchuud. Mongol hunii erhiin talaar naashtai zuil yarihad uund uurlaad utsaarlaad comment bicheed baigaa humuusiig gaihaad barshgui. Er ni mongol hunii hun chanar muudsan yum shig.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • хэхэхэ (202.5.196.170)
    хахаха Гончигдорж тасартал баяжсым билээ үнэн авилгалч хар гичий
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.57.92.142)
    1990 онд МАХН ын УТТ ны даалгавраар ардачилсан хүчинд шураглан орж хувьсгалыг хувьсгал биш болгосон этгээд түүний зуурсан зонхуу өнөөдрийн төрийн байж байгаа байдал цагриг нэртэй нах яамны мэдээлэгч туршуул байсан нах яаманд байгаа өөрийн намтар баримт материалаа устгахын тулд эрх мэдлээ ашиглан ТЕГ ын дарга асан Баатарыг дарамтлах ,гуйхыг хослуулж байсан АСХ, МСДН ыг устгах улмаар МоАХ АН ыг байхгүй болгох даалгавраа амжилттай биелүүлж байгаа хүн
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.106.148)
    Монгол Улс ардчилсан нийгэм байгуулсан бол нэг өршөөчихсөн хэрэгтээ дахин ял өгнө гэдэг утгагүй зүйл гэнээ. Гончигдорж хоронготний хувьсгал хийсэн гэдгээ тодорхой хэлсэн биш vv
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • гончигоо (182.160.35.9)
    хоёр нүүртэй амьтан чинь нөгөө тарвага шүү дээ.
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
    • хахахаха
      хахаха энхбаярын бууны нохой чи Эбэг элдвээр хэлэх гээд амжихгүй л дээ аааххаха
      2015 оны 11 сарын 21
  • Зочин (103.57.95.129)
    AH iin eronhiilogch, eronhii said nar bugdeeree shorond oroh yaltai
    2015 оны 11 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.229.121.46)
    Жинхэнэ хоёр нүүртэй амьвтан шүү дээ
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Zochin (27.123.214.114)
    Bna shuu tsaana chin ATG orshooliin huuliar orshoogood dahiad zuil angi ogood butsaagaad saatuulj bna genee AN namiingishuud l matbal duusaa gej bna hereg hiisen hiigeegui hamaagui gej bna huduunii muu sain zasag noyodiig anguuchilj bgaa yum bh daa zailuul
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (202.9.40.235)
    энэ хуурамч новш ийм л байсан дархан аврага төрүүлэх ялтан авилгач өршөөх иймэл ажил хийж дөрвөн жил боллоо зэнээ агсан хэлсэн үнэн шүү урвагч
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • bats (122.201.24.194)
    90 heden onii ued erunhiilugchin tuwshind ywigdaj bsan hun cots iig taraaj hayad l turiin buus bolson teneg tolgoidoo
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • EU lawyer (193.212.97.2)
    Huuliin zarchimuudiig Deed Shuuhiin Shuugchidiig dooguurhi huulich nertei nusgainuudiig duridsangui ichtel n,shunu noirgui boltol n todorhoi,oilgomjtoi,logictoi Tailbarlaj ugsun bnashde, Yasnii huuli togtoogch,Senator yum da bravo
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (182.160.34.133)
    гончиноо зөв ярьж. дүр эсгэсэн ардчилал дүр эсгэсэн ардчилсан хүн төрөөс зайлаач
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.64.198.192)
    Undsen huulid ta nar uurchlult hiihgui shuu.Ard tumnii sanal asuulga gej jujig umnu Saihan bileg jujig zohioson.UX iig uurchiluh esehig ard niiteer 2 jil daraalan sanal asuulgiig horoo,horoo,sumuudaar yabuulah,esbel namuud ehelj ard tumnii dund eejilen sanal asuulga yabuulah estoi.Uy be,odoo ta nar buur uursdiin bulegell dundasaa erunhilogch songoh gej buh Mongoliin ard tumniig doromjilj bn.Ene bol Elebgdorjiin uuriin buleglel dundasaa uuruu dahin garch ireh gesen sanaanaas uur yu ch bish!bitgii iim zabaan um hiigeed bgaarai.Suuliin 20 jil titd bsan humuseer UX iig uurchiiluuleh esgui,Mongoliin ard tumnii sanal asuulgaar shiidbeh estoi gedgiig uurd medej abbal zohino
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (185.64.198.192)
    Zub zuil yarij bn.1 hergeer 2 baitugai 3 yal onogduulj bgaa . huniig heblel,saitaar ehelj neriig ni muutgaj eheldeg.Daraa ni ajilgui bolgono...Zarimdaa buur ineed hurmeer baidal ajiglagdah um.AN iin sanal asuulgijn jagsaaltad heden hun bnaa,unuu l heden hun harin deer ni buhchuul nemegdjee.Nuguu muu E gedeg hunee meldeg bolobsrol ni hurehgui gej jagsaaltaas hasdag MANAN giin SEX hardaa ,tedgeer buhchul buhin ajilaa hiij yabbal yasin be.Ted nuguu muu E gees iluu medleg bolobsroltoi gej bodogdohgui l bn shuu
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • зочин (112.72.12.5)
    Дээрхэнд тааралдсан хүн болгоныг хужаа эрлийз гэж доромжилж иргэдийг ялгаварлан гадуурхаж цаагуураа Монголыг хагалан бутаргах аюултай зүйлийг үргэлж хэлж ярьдаг байсан Одоо харин авлигач гэдэг эх орны дайснуудыг ихээр илрүүлж шоронд хорьж Монголыг сүйрэлд хүргэх бас нэгээхэн ахга дэлгэрч хүчээ авч буй нь эргээд бидэнд сайн зүйлийг ерөөс авчрахгүй Дандаа нэг нэгнийгээ элдвээр дуудаж байдаг нь Монголдын зан төлөв уг нь огтоос биш монголчуудаар чулуу шиг тоглож байна даа
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • яг зөв үнэн хуульд байгаа хууль хэрэгжих ёстой аж (112.72.12.7)
    Яг зөв Монголын шүүх иргэдэд шурдарга л байдаг юм бол дээрх хуулийн хэрэгжилтийг нэн даруй бүрэн хангаж ажиллах ёстой Хамгийн сайн логикщтой хамгийн зөв тайлбарыг хэн ч ойлгохоор тайлбарласан нь гайхамшигтай Шүүгчид ичээч ээ
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • МАНАН (203.194.118.41)
    энэ хүн сүүлийн 24 жил монголын амьдралаас хол үүлэн дээр явж байгаад ирсэн юм хөөрхий
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ зөнөг өвгөн төрөөс зайлах хэрэгтэй. Энхбаярыг хамгаалж бөгсийг нь долоогоод хоолоо олж иддэг цөөвөр чоно. Ардчилсан засгаар энхбаяртай хуйвалдаж мөн ч олон удаа тоглосон новш шүү. Энэ нөхрийг явсан газар бүр балагтай. Хурдан зайл
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Би (66.249.84.157)
    Энэ болтом гаргалгаа. цэц дээр ярих асуудал. Ершеелийн хуулийг гаргасан едреесее хучинтэй гэсэн. Гэвч ундсэн хуульд болохоор нийтлээгуй хуулийг шуух хэрэглэхгуй гэсэн .хориг 8сарын 17нд
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.170.94.229)
    Hugshirch dee huurhii. Neg taltai asuudalyg hoyor taltai met yariad baih yum
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (116.82.200.189)
    Ene ystoi hogin gardaa.
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.41.42)
    Тушаатай учир тэдний төлөө цоврохсон зүтгэсэн дүр эсгэж байгаа юм. Тэднээс авсан мөнгөө буцааж өгөхгүй гэсэн үг.
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.40.115)
    Gonchigdorj ooroo avilgachin shunaliin tulam oorsdiigoo gargah geed uilaaraad haragdaj medregdej bnaa teneg zonog owgon....
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.28.89)
    Гончигдорж хуулийн маш том зарчмыг хуульчдаас хамаагүй илүү тайлбарлажээ. Гагцхүү Өршөөлийн хуулийн анхны хувилбарт 9-р зүйлд авилгын хэргүүдийг өршөөлд хамааруулахаар заачихсан байсан нь харамсалтай. Тэр ч яахав, Н.Энхбаярын боолуудын хийсэн ажил л даа.
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • иргэд (112.72.11.67)
    муу балай новш яагаад авилгачдыг өршөөх гээд далдагнаж гүйгээд байгаа юм бэ. зөнөсөн өвгөн зайлах хэрэгтэй
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
  • UZEN YADALT (202.21.106.160)
    CHI ZAILAACHEE HULGAICH MIN ENE OLON JIL IH HURALD SUUGAA YU GIIGUULSEN YADAJ BAIHAD ENIIG BITGII GARGAJ BAI HARAH BOLGOND DURGUI HUREH YUMAA
    2015 оны 11 сарын 20 | Хариулах
    • үнэн
      яг тийм шүү
      2015 оны 11 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    27 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    31 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    33 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    15 цаг 17 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    15 цаг 31 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    15 цаг 32 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    15 цаг 42 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    16 цаг 24 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 44 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    16 цаг 51 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    16 цаг 54 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    17 цаг 54 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    18 цаг 11 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    18 цаг 48 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    19 цаг 5 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    19 цаг 48 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    19 цаг 52 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    20 цаг 1 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    20 цаг 55 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    20 цаг 56 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • ЭМГЭНЭЛ
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК