зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна

2015-11-25
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.

 

-Та өнгөрсөн хавар энэ УИХ Үндсэн хуулийг өөрчилбөл хуй­вал­даан болно гэж хэлж байсан. Гэтэл УИХ-д өргөн бариад байгаа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гарын үсэг зуржээ. Тэгэхээр энэ парламент Үндсэн хуульд өөрч­лөлт оруулах боломжтой гэж үзсэн хэрэг үү?

 

-Энэ УИХ-ыг Үндсэн хуульд өөрч­лөлт оруулахыг зөвшөөрөх хэцүү байгаа юм. Юуны өмнө би хэд хэдэн үндэслэл хэлж байгаа. Үндсэн хууль бол өөрөө нийгмийн том зөвшилцөл, нийгмийн том гэрээ. Энэ бол зөв­хөн парламентын зөвшилцлөөр хяз­гаар­лагдахгүй, нийгмийн том зөв­шилцөл. Ийм зөвшилцлийг 28 хүн нь жагсаалтаар сонгогдсон, өөрөөр хэлбэл ард иргэд тэднийг хүлээн зөвшөөрөөгүй гэж олонхи нь ярьдаг, ийм парламент хийх боломжгүй. Дээрээс нь хоёр нам дахиад давам­гайлсан, хүлээн зөвшөөрөхгүй байгаа ийм бүтцээр Үндсэн хуулийг өөрчлөх юм бол хүлээн зөвшөөрөгдсөн нийг­мийн гэрээ болж чадахгүй. Дараа нь үүнийг иргэд бүгдээрээ хүлээн зөвшөөрч дагаж мөрдөхгүй, харин ч улам бүр нийгмийн хямрал, хагарал руу түлхэж магадгүй гэсэн айдас байгаа юм л даа. 1992 оны Үндсэн хуулийг 430 депутат баталсан. Тэр нь Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн бүх салбарын төлөөлөл байсан. Эмч, багш, малчин, ажилчин, сэхээтэн гээд бүгд л эх орныхоо өнцөг булан бүрээс ирж хэлэлцээд баталсан. Нийгмийн том гэрээг ингэж л хийх ёстой. 1992 онд Үндсэн хууль батлахад Монгол Улс хоёр сая хүнтэй байсан. Тийм учраас УИХ-ыг 76 гишүүнтэй болгосон. Одоо гурван саяулаа болчихлоо 99 болгоё гэж яриад байна  ш дээ. Хэрвээ тийм бол 1992 оны Үндсэн хуулийг 430 гишүүн баталж байсан юм чинь өнөөдөр 500-гаас доошгүй тоотой гишүүн үүнийг хэлэлцэж батлах ёстой болсон байх гэж бодож байна. Үндсэн хууль өөрөө хамгийн гол нь хүлээн зөвшөөрөгдсөн байх ёстой. Хэрвээ бид түүнийг шинэчлэн батлах юм бол нийгэм хүлээн зөвшөөрч бүгдээрээ дагаж мөрдөх ёстой. Энэ нөхцөлийг хамгийн сайн хангах нь чухал. Тэгж чадвал бид нийгмийн энэ хямралыг, улс төрийн хямралыг шийдэж чадна. Одоогийн парламент Үндсэн хуулийг батлах нь энэ хямралыг шийдэж чадахгүй. Нийтээрээ, нийгмээрээ энэ Үндсэн хуулийг хүлээн зөвшөөрч, дагаж  мөрдөх  тийм хүлээн зөвшөөрөлт бий  болж чадахгүй болов уу гэж айгаад байгаа юм. Ер нь ч тийм. Тийм учраас би юу гэж санал болгож байгаа вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдөхийн тулд зөвхөн ард нийтийн санал асуулга хангалтгүй байна л гэж бодоод байна. Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн зарчмын шинж­тэй асуудлаа иргэдээр шийдүүл. Жи­шээлбэл, энэ парламент Үндсэн хуульд өөрчлөлт оруулж болох эсэхийг ард нийтээсээ асууж болно.

 

Тэгээд шинэ Үндсэн хуулийг батлах шинэ бүрэлдэхүүн байх ёстой л гэж үзээд байгаа юм. Тэгэхгүй бол манай хэд үнэхээр хүч түрээд, АН, МАН тохироо хийгээд баталдаг юм аа гэж бодоход, тэгвэл энэ Үндсэн хуулийг хэлэлцээд УИХ тарах ёс­той. Улс төрийн намуудыг шинээр дахин бүртгэх ёстой. Хүчний дахин хуваарилалт бий болгох ёстой. Тэр шинэ хуваарилалтаар сонгуульд орж байж бид цаашаа явбал бас өөр байж магадгүй.

 

-Та бол  хоёр  жилийн  өмнө Үндсэн хуулийг даруйхан өөрчлөх шаард­лагатай гэж хэвлэлд ярилц­лага өгч байсан. Тухайн үед дээрх зарчмаа л хэлж байсан уу?

 

-Хоёр жил ч биш юм. Ер нь бидний ярьдаг нийгмийг өөрчлөх, Үндсэн хуулийг өөрчлөх ёстой гэдэг энэ үзэл санаа анх сонин гаргаж байх үе, улс төрийн тэмцэл хийж байсан улмаар гудамжинд жагсаал цуглаан хийж байх тэр үеийн шаардлага шүү дээ. Бараг 15 жилийн өмнөөс эхэлсэн асуудлыг ярьж байна гэсэн үг. Гэхдээ амжилт дэвшил нь юу вэ гэхээр өнөөдөр парламент энэ Үндсэн хуулийг өөрчлөх нь зайлшгүй юм байна аа гэдгийг хүлээн зөвшөөрөөд парламентын төвшинд хэлэлцүүлэг орж ирсэн байна. Энэ нь бидний олон жилийн тэмцлийн амжилт болов уу гэж бодож байна. УИХ-д орж ирмэгцээ би уриалга гаргасан. Тэр нь бүгдээрээ бүх хүчний тэнцвэрийг хангасан пропорцоороо түр Засгийн газар байгуулаад энэ УИХ дараагийн Үндсэн хуулийг хэлэлцэх бүрэлдэхүүнийг батлаад, яаж сонгох вэ гэдэг сонгуулийн дүрмийг нь батлаад, ингээд бүгдээрээ таръя гэдэг хувилбар санал болгож байсан. Энэ маань одоо ч хэвээрээ. Одоо ч үүнийг хэрэгжүүлж болно. Дубайн гэрээ гэх мэт буруу гэрээ байгуулсан буруу Засгийн газрыг огцруулаад, тэгээд бүх улс төрийн хүчнээс пропорцоороо тэнцвэр хангасан ийм түр Засгийн газар байгуулж байгаад шинэ Үндсэн хуулийг хэлэлцэх бүрэл­дэхүүнийг хэрхэн батлах вэ гэдэг тэр хэлэлцүүлэгт энэ парламент орж болно. Энийг жишээ нь ард нийтийн санал асуулгаар хагалж болно. Ийм байдлаар бид дахиад тайван замын хувьсгал буюу Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх зөв арга замыг л олох хэрэгтэй. Үндсэн  хуулиа л өөрчилж байвал ямар ч арга замаар өөрчлөх нь хамаагүй гэвэл бас биш. Үүнийг зөв арга замаар хийж, Үндсэн хууль батлагдсаны дараа нийтээрээ хүлээн зөвшөөрнө гэдэг хамгийн чухал зүйл. Гэтэл үүнийг тооцохгүйгээр Үндсэн хуулийг өөрчилчих юм бол өөрсдөө дахиад амьд үлдэх, дараа дахиад нэг масктай, дахиад өөр хувцастай, өөр дүр төрхтэйгөөр гарч ирэх гэсэн ийм амиа хоохойлсон ядарсан бодол санаа цаана нь нуугдаад байгаад л учир нь байгаа юм л даа.

 

-Таны хэлж байгаа шиг тэгж өөрсдөө тарах эр зориг өнөөгийн УИХ-д байна уу?

 

-Үнэхээр Монголын нийгмийг өөрчилье гэсэн чин санаа, зорилго байвал дэмжигдэх ёстой гэж бодож байна. Дэмжигдэхээс аргагүй бас нэг шалтгаан юу вэ гэвэл энэ хоёр том улс төрийн хүчнийг нийгэм өөрөө хүлээн зөвшөөрөхөө больсон. Тэд ерөөсөө дараагийн сонгуульд ихээхэн эгзэгтэй байдалд орохоор байна ш дээ. Үнэхээр энэ хоёр нам улс төрийн тавцангаас арчигдах, буруу зүйл хийсэн, тэрийг нь ард түмэн хангалттай таньж мэдсэн энэ тохиолдолд бол өнгөрсөн 25 жилд эрх барьж байсан хоёр намд Үндсэн хуулийн өөрчлөлтөөс өөр сонголт байхгүй ээ. Эд нар Үндсэн хуулийн өөрчлөлтийг маш зөв арга замаар хийж өгөөд, ингээд байр сууриа тавьж өгөх нь бас их зөв жишиг л дээ. Өөр тохиолдолд бол хүчээр үүнийг хийх гэсэн тохиолдолд нийгмийг улам хүчирхийллийн зам руу түлхэх болно гэж би бодож байна. Бид аль болох тайван замаар л өөрчлөлтийг хийх ёстой. Энэ хоёр улс төрийн хүчин өөрсдөө хүчирхийллийн шалтгаан болох вий гэдэг ийм айдас хүйдэс нийгэмд байна.

 

-Хүчирхийлэлд хүргэх тийм бодитой шалтгаан бий гэж үү? 

 

-Тийм. Ер нь бол хүчирхийллийн арга хэрэгсэл рүү түлхэж мэднэ. Ардчилал байхаа аль хэдийнэ болиод тайван замын арга хэрэгслээс аль хэдийнэ хөндийрчихсөн ш дээ. Жишээлбэл, 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг луйвардаад л, түүнд бухимдсан олон түмэн жагссан. Төр өөрөө иргэдийнхээ эсрэг буу шагайж таван хүний аминд хүрээд л, хүчирхийлэл бол аль хэдийнэ эхэлчихсэн байхгүй юу. Тэгээд хүмүүсийн санал бодол, нийгмийн сүлжээг харж байхад хэлж яриад, жагсч цуглаад, шаарддаг тайван замын арга хэрэгсэл өөрөө ямар ч хүчгүй болчихоод байна. Тайван замаар тэмцсэн тэмцэл өөрөө үр дүнгүй, ямар ч хүчгүй болохоор хүмүүс хүчирхийлэл үйлдэж байгаа байхгүй юу. Ийм хүчирхийлэл рүү төр өөрөө түлхэж болохгүй л гэж би хэлэх гээд байгаа юм. Үүгээрээ би турхирч, уриалж байгаа юм биш л дээ. Би үүнээс ямагт зайлсхийх болно. Энэ бол миний сонгох арга хэрэгсэл хэзээд биш. Гэхдээ хүмүүс харсаар байтал тайван замаар тэмцэх бүх арга хэрэгслээ шавхаад буу барихад хүрч байна. Өөрийгөө шатаахад хүрч байна. Ямар нэгэн байдлаар өөрсдийгөө шатааж  илэрхийлж байна ш дээ хүмүүс. Жишээлбэл, тэр “Эксклюзив” компанийн захирал “Би хувцсаа үнэгүй тараая” гэдэг чинь шатааж л байгаа хэлбэр. С.Эрдэнэ өөрийгөө шатааж байна. Ц.Мөнхбаяр байна. Энэ залуучууд буу барьж тэмцээд шоронд орж байна. Энэ чинь өөрийгөө шатааж байгаа хэлбэр байхгүй юу. Гэтэл манайхан үүнийг ойлгохгүй. Зөвхөн яг бодитойгоор шатахаар нь “Өө хүн шатаж байна” гэж ойлгодог. Энэ чинь нийгэм, хүн болгон ийм бухимдалтай, хүн болгоны дотор байгаа шаталт ингэж илрээд байна ш дээ. Нийгмээ зөв уншиж чадахгүй, тэгээд л бүх юмыг хуйвалдаанаар, бүх юмыг парламентын хэлэлцүүлгээр хэлэлцэнэ, тохиролцоогоор шийднэ ээ гэвэл энэ бол нийгмийг улам л хүчирхийлэл рүү түлхэх  шалтгаан болж байна гэж бодож байна.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн дарга Н.Батбаяр гишүүн өнөөгийн нийгмийн энэ болж бүтэхгүй байгаа зүйлийн бурууг Үндсэн хууль үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаатай холбож тайлбарласан байна лээ. Үүнтэй санал нийлэх үү?

 

-Үндсэн хуульд ч асуудал бий, хүмүүст ч асуудал бий. Аль алинд нь буруу бий. Бид тэр энэ буруутай гэхээс илүүтэй бидний сургамж юу юм гэхээр ер нь төр өөрөө тогтвортой, төр шиг төртэй байхгүй бол улс үндэстэн яаж сүйрдгийг харуулж байна. 25 жилийн өмнө бид төр шиг төртэй л байсан ш дээ. Улс орноо аваад явж чаддаг. Улс нийгэм, залуучууд нь ирээдүйдээ итгэлтэй. Монголчууд хэнээс ч хамааралгүйгээр өөрсдийгөө ямар нэгэн хэмжээгээр тэжээгээд аваад явчих чадвартай болчихсон, ямар ч байсан бид өлсөхгүй байсан. Малын гаралтай бүтээгдэхүүнээ бүгдийг нь 100 хувь боловсруулаад эцсийн бүтээгдэхүүн гутал, хувцас хийдэг байсан. Бид даарахгүй байсан, орох оронтой байсан. Яг ингээд хүмүүсийнхээ, бүх иргэдийнхээ анхан шатны хэрэгцээг хангачихсан төртэй байсан. Өнөөдөр бол төргүй болчихлоо. Үүнийг би юугаар хэлж байгаа юм гэхээр 25 жилийн өмнө төр солигдохдоо бид ардчиллыг сонгож байна, шинэ нийгмийг сонгож байна гэсэн. Тэгээд бүх юмаа орвонгоор нь сольсон. Тэгээд бүгд хорин хэдтэй, гучин хэдтэй залуучуудад төрийн эрхийг өгсөн. Төлөвшиж амжаагүй, ямар ч бэлтгэгдээгүй, зүгээр л нэг хэн ч дураараа ашиглаж болдог, улс үндэстнийхээ эрх ашгийг ухамсарлаагүй тийм бөөн хүмүүс, бүлэглэлд л төрөө өгчихсөн. Энэ бол том алдаа байсан юм байна. Ингэж болдоггүй юм байна. Тийм хүмүүс өнөөдөр засардаггүй юм байна л даа. Төрд хүнийг шат дараалж бэлтгэх ёстой юм байна аа гэдгийг эндээс бид ойлгож авч байна. Ер нь төртэй байх, төр нь бодлоготой байх, түүнийг тасралтгүй хэрэгжүүлдэг боловсон хүчнээ бэлддэг байх, үндэсний эрх ашгаа ухамсарласан төртэй байна гэдэг бол хамгийн чухал юм байна. Энэ бол нэг хувьсгалаар, нэг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шууд шийдчих ажил биш, их удаан хугацааны ажил. Бид Үндсэн хуулийг өөрчилж байгаа нь энэ бүх алдаан дээрээ ухамсарлаад дараа энэ алдаагаа давтахгүйн тулд засах эхлэлээ л тавья гэж байгаа хэрэг юм. Хэрвээ бид өнөөдөр зөв засч чадвал магадгүй 15 жилийн дараа, дахиад 20 жилийн дараа төр зөв болсон байх ийм л юмны эхлэлийг хийх гээд байгаа юм л даа.

 

-Парламент дээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал нэлээд хүчтэй яригдаж байна. Таны хэлж байгаа энэ санаанууд бодитой дэмжлэг авах боломж харагдаж байна уу?

 

-Яахав би санаагаа хэлээд явж байна. Үндсэн  хуулийн өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэхийг нь бол дэмжсэн. Хэлэлцүүлэгт асуудал ороод ирвэл энийгээ дэлгэрэнгүй ярих бололцоо олдоно гэж бодож байна. Ер нь өмнө нь энэ санаануудаа парламентад үг хэлж байхдаа бас хэлж байсан. Энэ болгон бол бидний ойлгосон, ухамсарласан алдаа. Нөгөө талаас нь харвал оноо. Бид яаж дараа алдахгүй байх вэ гэдгээ олж харсан, биеэрээ туршсан, өөр дээрээ туршилт хийсэн, ийм туршилтын 25 жил байлаа ш дээ. Тэгэхээр үүнийг оноо гэж ойлгож бас болох юм даа.

 

-Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг дээр та эвслийнхнээсээ өөр байр суурьтай байсан. “Шударга ёс” эвслийнхэн бол хоригийг эсэргүүцэж, харин та дэмжиж байсан. Үүнээс болж эвслийн зүгээс танд ямар нэг шахалт ирсэн үү, ямар нэг реакци үзүүлдэг ч юм уу?

 

-Эвсэл надад ямар нэг шахалт үзүүлэхгүй л дээ. Харин Өршөөлийн хуулийн нэг давуу тал нь зандалчлах гэдэг ялаар хэдхэн хүн шийтгэгдсэн. Тэр нь Ц.Мөнхбаяр нарын хэрэг байгаа. Тэднийг өршөөлд хамруулах ёстой, өөр хүн байхгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тэгээд тэрийгээ ажлын хэсэгт хэлж байж, энэ заалт орсон байгаа. Ц.Мөнхбаяр суллагдсаныг бол сайн хэрэг боллоо гэж бодож байна. Ер нь эвслээс тийм шургуу шахалт бол байгаагүй. Нэг том зовлон байсан нь миний байр суурь бол авлигачдыг өршөөж болохгүй ээ л гэсэн ш дээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөхгүй гэсэн. Авлига, албан тушаалын хэргийг өршөөхгүй гэхээр Н.Энхбаяр дарга маань өршөөгдөхгүй болчих гээд байдаг. Н.Энхбаяр даргыгаа өршөөе гэхээр авлига, албан тушаалын хэрэгтнүүд өршөөгдөх гээд байдаг, нэг ийм зовлон байсан. Өөрөөр хэлбэл эндээс бас нэг систем харагдаад байгаа юм л даа. Монгол төрийн толгойд олон жил болсон, олон жил энэ төрийг авч явсан, олон жил Монголын улс төрийг, улс орныг удирдан залж байсан энэ хүнтэй яахаараа авлига, албан тушаалын гэмт хэрэг нэг юмны хоёр тал шиг болчихдог юм бэ. Ер нь энэ үеийнхэн бүхлээрээ маш буруу явсны маш тод илэрхийлэл бол энэ нэг л жишээгээр харагдаж байгаа юм.

 

-“Шударга ёс” эвсэл дотооддоо нэлээд зөрчилтэй байдаг юм биш үү. Жишээ нь Засгийн газрын тэргүүнийг огцруулах, үгүй гэх мэт зарчмын асуудлууд дээр эсрэг тэсрэг байр суурьтай байх юм?

 

-Эвсэл бүх асуудал дээр яв цав нэг байр суурьтай байдаггүй л дээ. Ер нь аль ч бүлэг тийм байдаггүй байх. Тэр л жишгээр манай бүлэг бүх асуудал дээр нэгдсэн байр суурьтай байдаггүй. Гэхдээ Засгийн газарт орсон ороогүй гэж хуваагдаад байгаа юм байхгүй болов уу гэж бодож байна. Тухайлбал, миний бие аль ч үед 2012 онд эхний Засгийн газар байгуулагдахад ч, сая Засгийн газар байгуулагдахад ч Засгийн газарт орохгүй гэдгээ албан ёсоор хэлж байсан. Ямар нэг албан тушаал авахгүй ээ гэж. Тэгэхээр энэ удаа миний сайд болдог үе биш ээ гэж би бодож байна. Тийм учраас албан тушаалтай холбоотой ямар нэгэн гомдол, түүнээс үүдсэн хагарал зөрчил бол байхгүй. Зүгээр зарчмын байр суурь дээр зөрдөг асуудал бол бий. Жишээлбэл, Оюутолгой дээр, одоо энэ Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг зурах дээр ч гэдэг юм уу. Үүнийг ямар нэгэн наймаа болгох гээд байгаа тэр үйлдлүүд нь надад огт таалагддаггүй. Ерөнхий сайдыг огцруулах тогтоол дээр уг нь манай эвслийнхэн л гарын үсгээ зураад бүрдүүлээд явуулах ёстой ш дээ. Яагаад гэвэл бид Оюутолгойг хамгийн шударга, хамгийн ил тод, хамгийн нээлттэй ярьж байсан хүмүүс. Оюутолгойгоор улс төр хийж 23.4 хувийн санал авч парламентад бүлэг байгуулсан. Эвсэл үүнийг л чухам ярьж, илүү санаачилгатай байх ёстой. Гэтэл эвсэл үүнээс байнга хойш сууж, ийм бололцоонуудыг дандаа албан тушаалын наймаанд ашиглаж байгаад би үнэндээ дургүй хүрдэг. Би ийм юманд үнэхээр дургүй. Одоо ч гэсэн гарын үсэг яагаад бүрдэхгүй байгаа юм бэ гэхээр намын бодлого гэж нэг юм ярьдаг. Тэр намын бодлого нь юу юм бэ гэхээр хэн нэг нь албан тушаалд очих ч юм уу, албан тушаал ахиулах ч юм уу, алдах гээд байгаа албан тушаалаа авч үлдэх ч юм уу нэг ийм ядарсан алхам, дандаа албан тушаалын наймаа руу энэ эвсэл явж ороод байгаад нь үнэхээр би санал нийлэхгүй байна. Үүнийгээ ил  тод хэлж, шүүмжилдэг. Тэгэх ч ёстой, тэгэх ч эрхтэй гэж би үзэж байна. Үүний төлөө надад дарамт шахалт үзүүлэх эрх хэн нэгэнд байхгүй. Би өөрөө тойргоос сонгогдсон. Эвслээс шууд ямар нэгэн барьцаагүйгээр сонгогдсон учраас би тийм эрхтэй л гэж бодож байна.

 

-Эвслийг бүрдүүлж байгаа хоёр намын удирдлагууд бас хоорондоо санал зөрөлдөөд байгаа юм биш үү. М.Энхсайхан дарга Н.Энхбаяр даргын эсрэг мэдэгдэл гаргаад л?

 

-Яахав дээ. Хүн болгонд санал зөрөх юм байна. Санал зөрөх юм нэг гэр бүлийн хоёрт ч гэсэн байдаг болохоор тэгдэг л юм байгаа биз. Тэр хоёрын зөрчилдөөн бол эсвэл рүү нэг их гүнзгий орж ирээд л, бүлэг дээр онцгой асуудал үүсгээд байгаа юм байхгүй ш дээ. Тэр хоёр чинь парламентын гадна байгаа хүмүүс. Парламентад байгаа хүмүүс асуудлаа яриад явдаг. Тэр хоёрын зөрчил тэрүүгээрээ л биз гэж бодож байна.

 

-Бүлгийн даргын асуудлыг МАХН-ын зарим гишүүн нэлээд хурцаар тавьж байна. МАХН бүлгийн даргаа авах ёстой юм гэсэн байр суурь байгаа?

 

-МАХН, ер нь манай Н.Энхбаяр дарга нэг л их албан тушаал наймаалцсан л хүн байх юм. Би бол үнэндээ учрыг нь олдоггүй юм. Заавал бүлгийн даргаа авна, тэрийгээ авбал энийгээ авна гээд. Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн.

 

-Эвслийн бүлэг гэдэг нэгдсэн бодлоготой байж УИХ дээр заавал улс төрийн шийдвэр гаргах ёстой байдаг. Гэтэл эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг өөрөө сайдын албатай. Тиймээс Засгийн газар дээрх байр суурь нь, УИХ дээрх байр суурьтай нь зөрчилдөөд байгаа харагддаг?

 

-Тийм, зарчмын хувьд нэг л болохгүй байгаа биз. Өөрөө өөртэйгөө зөрчилдсөн, аль Н.Батцэрэг нь юм гэмээр хоёр хүн яваад байдаг. Ер нь хоёр хүмүүсийг яах ёстой юм. Хоёр хүмүүс зөндөө байна ш дээ. Хоёр гурав болчихоод яваад байдаг хүмүүс ч зөндөө олон байна. Тэднийг илчилж, нэг хүн болгох ёстой гэж би бодоод байгаа юм. Жишээлбэл, манай эвслийн бүлгийнхнээс Оюутолгойг аймаар шүүмжлээд л, чухам Оюутолгойгоо аврах минь гээд байсан нөгөө хүмүүс чинь яг цагаа тулахаар Оюутолгойгоо аврах алхам ерөөсөө хийхгүй юм.

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал ойрын үед өргөн баригдах нь уу?

 

-19 гишүүн гарын үсэг зурахгүй бол өргөн баригдахгүй.

 

-Гурван гишүүн гарын үсгээ зурна гэж амалсан гэсэн биз дээ?

 

-Гурван гишүүн дутуу байгаа. Гарын үсгээ зурна гэж мэдэгдсэн хүмүүс цөөнгүй байгаа ш дээ. Оюутолгойн үндэслэлээр. Жишээлбэл, Ч.Улаан гишүүн байна, Д.Тэрбишдагва байна. Ер нь манай эвсэл Оюутолгойн асуудлаар бол гарын үсгээ бүгдээрээ зурах ёстой ш дээ. Тэрийгээ ил тод мэдэгдэж байсан, амалж байсан тэр хүмүүс бол гарцаагүй “Шударга ёс” эвслийн гишүүд. Тэгэхээр үүнийг, энэ хоёрдмол байгаа хүмүүсийг л нэг болгох хэрэгтэй байна даа.

 

-Давхар дээлтэй хүмүүсийн хувьд хоёрдмол байр суурьтай байгаа юм биш үү?

 

-Үгүй, тэгээд л тэр улстөрч хэн бэ гэдгээ ойлгох ёстой ш дээ. Өөрийнх нь зарчим, үнэт зүйл юу юм. Оюутолгойг чухам юу гэж үзэж байгаа юм. Тэр 4.7 тэрбумыг тавьж туух нь, Оюутолгойн баялаг тэр чигээрээ байхгүй болох нь, өөрийнх нь хэдэн сарын настай сайдын албан тушаалаас үнэтэй юм уу,  үгүй юм уу. Ийм зарчмын байр суурин дээр өөрийгөө нэг болгох шаардлага улстөрчдөд байна аа л гэж ойлгож байна.

 

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал бүлэг дээр дэмжигдэх магадлалтай байгаа юм биш үү. Өчигдөр мэдээлэл хийж байгаа байдлаас харахад дэмжих ёстой юм байна гэсэн хандлага бүлэг дотор байгаа юм байна гэж санагдсан?

 

-Үгүй ээ, тэгээд л улам төөрүүлээд байх юм. Ер нь хамгийн хялбархан шийдье, үнэхээр бодитой үр дүн гаргая, барьцтай болж аваад цааш нь энэ асуудлыг хөвөрүүлье гэвэл гарцаагүй энэ дээр гарын үсэг зурах л ёстой байгаа юм. Гэтэл манайхан чинь ерөөсөө анхны гэрээг нь яривал яасан юм гээд ямаа гэхээр тэмээ гээд явчихдаг хүмүүс байна ш дээ. Асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг харагдмагцаа улам бултуулах гэсэн нэг юм арга заль л яваад байна л даа. Энэ бол манай Н.Энхбаяр даргын санаа, эвслийн даргын санаа. Тэгээд одоо яах вэ, ийм л байна.

 

-Энэ хоёрдмол байдал Оюутолгойгоос гадна Үндсэн хуулийн асуудал дээр ч гарах юм биш үү. Таны дээр хэлж байгаа санааг эвсэл хэр дэмжих вэ?

 

-Ямар ч байсан саналаа тавина. Эвслийн бүлэгт саналаа тавих ёстой. Энэ дээр хүмүүсийн байр суурь тодорхой болох байх гэж бодож байна. Үндсэн  хууль дээр тухайлан хэлэлцэж байр сууриа нэгтгэж ярилцаагүй байгаа л даа. Ороод ирвэл нэлээд нухацтай ярилцах сэдэв бол энэ мөн байх аа гэж бодож байна.

 

-Таныг даваа гаригт мэдээлэл хийсний дараа ийм ийм гишүүд Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг зуржээ гээд твиттэр, фэйсбүүкээр 16 хүний нэр яваад байна лээ. Тэр яг албан ёсоор гарын үсэг зурсан хүмүүсийн нэр мөн үү. Та нэр дурдсан юм уу. Эсвэл таамаглал төдий мэдээлэл яваад байгаа юм уу?

 

-Таамаг биш. Бодит мэдээлэл. Ерөнхий сайд гарын үсэг зурсан хүмүүсийг дуудаж уулзаад байна, гарын үсгээ татчих гээд байна, дараагийн зурах магадлалтай хүмүүс дээр ажиллаад байна гэсэн мэдээ сонсогдоод байгаа юм. Би бас тийм аюулаас болгоомжилж тэр 16 хүний нэрийг зарласан. Тэд бол гайгүй байх аа гэж бодож байна. Би өчигдөр /уржигдар/ өглөө фэйсбүүк хуудсаараа нэрсийг нь зарласан юм. Би фэйсбүүк хуудсаа өөрөө хөтөлдөг учраас тэр бол яг миний гаргаж тавьсан мэдээлэл.

 

-Гарын үсэг цуглуулна гэдэг яггүй наймаа байдаг юм байна гэж хэлсэн байсан?

 

-Харин тийм. Тэр наймаанд оруулахгүйн тулд гарын үсэг зурсан гишүүдийг илчилж тавьж байгаа нь тэр. Тэгээд одоо хэн нь наймаа хийсэн байх магадлалтай вэ гэвэл Оюутолгой гэж хамгийн тод чангаар дуугарчихаад тэгээд одоо яг мөн чанар дээрээ гарын үсгээ зурахгүй байгаа тэр л хүмүүс шүү дээ. Тэр хүмүүс өөрөө наймаа хийгээд байгаа юм уу, эсвэл нам, эвсэл нь тэр  хүмүүсийн гарын үсгийг барьцаалаад наймаа хийгээд байна уу. Үүнийг илчлэх ажлыг манай хэвлэлийнхэн хиймээр байгаа юм.

Г.СОНИНБАЯР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (42)

  • Зочин (27.123.214.120)
    Mulguu amitan daa zailuul
    2015 оны 11 сарын 28 | Хариулах
  • 32ын сургуулийн багш нь (103.57.95.201)
    32ын хятадын хүүхэд их солиорч байх шив дээ тэр хавьд хичээл зааж байсан багш нар нь бүгд гэрчлэн дээ Уянгаа гуай та 30 жилийн дараа таны үнэн төрх чинь мэдэгдэнэ дээ 4 жилийн өмнөхөөсөө та үнэхээр санаа бодол чинь өрчлөгдөөгүй ч царай төрх чинь урд зүгийн хүн гэдэг чинь улам тодорсоор байна даа.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (59.153.113.38)
    За Уянгаа гуйа та болио!! Мөнхбаярын зовлонгоор шоу хийж нэр хүнд хөөж байгаа шүү дээ!!!! Угаасаа Өршөөлийн Хуульд орчихсан байхад Мөнхбаярыг сулуулсан болж ёстой жинхэнэ ЖҮЖИГ тавиад. Угаасаа бусад УИХ-ын гишүүд мэдэж байгаа, шал БАЛИАР жүжиг гэдгийг чинь хэлж байна лээ!! Ингэж шоронд орсон хүний зовлонг ХУДАЛДАЖ нэр хүнд хөөдөг чинь таныг хэнийг ч юуг ч золиослох, НЭР ТӨР хөөсөн хүн гэдгийг хэлж буй хэрэг!!! Энхбаяр маяр бол яршиг л байна, шууд л ЗОЛИОС шүү дээ, Уянгаад.
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (119.194.74.174)
    ter 430 d huuli meddeg ni heden hun bsan yum be ihenh ni garaa urguj meddeg humuus baisan yum bishuu yag unendee ter huuliig chin gavyat huulich agsan Chimid guai hiisen baihaa
    2015 оны 11 сарын 26 | Хариулах
  • зочин (27.123.214.91)
    Уянга одоо хэн бэ улс төрийн янхан ш дээ ичдэггүй юм байх даа Энхбаярын намаас гөлөг царайлж гуйж байж нэр дэвшиж их хуралд сууснаа мартчихсан юм уу энэ ер нь увайгүй худалч эм юм гээч Энхбаярын хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй улс төрч болох хаа байсийн улаан мөнгөний популист ш дээ Мөнхбаярыг ганцаараа сулласан гээл ичихгүй бурж байгаагий нь ээ монголын ард түмэн мөнхбаярыг дэмжсэн ш дээ өршөөлийн хуулийг Уянга эсэргүүцсэн ш дээ харин ч Энхбаярын нам өршөөлийн хуулийг сагаачилж оруулаад тэрний хүчинд нарсанд байсан хэдэн монголчууд гарсан ш дээ Уянга гэдэг хүүхэн одоо хрд олгы нэр барьж ам хэлээ шөвагдаж мөнгө олохоо болиочээ.үгэн ичгүүргүй авгай шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Ганбаатар
      Энхбаярын сохор шүтэн бишрэгч худлаа мэдээлэл цацахааса ичээсэй. Мөрөөрөа өөрөө мунхраад хэвтэж бхгүй бас цор цор гхийн
      2015 оны 11 сарын 25
  • kkk (202.70.46.217)
    Iim novsh gishuun bolood hutsaad suuhiig uzdeg l yum bn yostoi dur gutaj bn shuu.ardiin nam l mongold vanlii yum gedeg ni ulam todorhoi bolood baih yum lav l iim ut ardiin namd deeshe garahgui yagaad gevel medleg bolovsroltoi mungutei zaluus tum tumeere bga ni davuu tal yumda an namiin hed huurhii mine ene hot chine bugs ergeh zaigui baahan bor tuts bolloo chaavaasda tuts bish barilga barij chaddag hun alga uu
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • hunee nemie (180.149.78.22)
    Hun amaa nemeh bologo, tusul yavuulsan ni deeree. huuhed burt dood tal ni 50,0000-100.000t uguh tusul bolovsuul Uyangaa. Hun amaa 5say bolgoh hudulguun urnuulee...
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.60)
    Ene Enxbayar bgaa tsagt Mongol uls bosoxgui. Mongolig samarch bgaa gants xun bol ene xun.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • dorjsuren (124.158.106.14)
    alban tushaal naimaaltsdag ni unen bizde yagad gants shudarga gishuunee muulaad bgan uyangaa chamd amjilt husii
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (103.229.122.254)
    Уянга гуай Энхбаярт албан тушаал наймаалцаад байх эрх мэдэл байгаа билүү. Танай МҮАН МАХН-тай эвсэл болж байж Энхбаяр гэдэг хүний нэр нүүрээр УИХ-л гарчихаад одоо муулаад байдаг. Чи ч хүн муутай хүн юм даа. Сонгогчдод таалагдаж байвал улс оронд хохиролтой ч байсан хамаагүй гэж бодоод байдаг бололтой хүн шүү дээ өөрөө.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Zochin
      Н.Энхбаярт тийм эрх байлгүй яадгийн өөрийн намын мэдлийн сайдад хэнийг тавих тэгээд хэнийг тэдэндээ тулгаж ажилд оруулах хэдэн төгрөг нэхэх гээд бөөн хор хийж байгаа ш дээ
      2015 оны 11 сарын 25
    • Зочин
      За Уянгаа гуйа та болио!! Мөнхбаярын зовлонгоор шоу хийж нэр хүнд хөөж байгаа шүү дээ!!!! Угаасаа Өршөөлийн Хуульд орчихсан байхад Мөнхбаярыг сулуулсан болж ёстой жинхэнэ ЖҮЖИГ тавиад. Угаасаа бусад УИХ-ын гишүүд мэдэж байгаа, шал БАЛИАР жүжиг гэдгийг чинь хэлж байна лээ!! Ингэж шоронд орсон хүний зовлонг ХУДАЛДАЖ нэр хүнд хөөдөг чинь таныг хэнийг ч юуг ч золиослох, НЭР ТӨР хөөсөн хүн гэдгийг хэлж буй хэрэг!!! Энхбаяр маяр бол яршиг л байна, шууд л ЗОЛИОС шүү дээ, Уянгаад.
      2015 оны 11 сарын 25
  • Меки (103.229.121.233)
    Заавал засаг тор унгаааж хумуусийг хоорондоо хэрэлдуулж байвал Санаа чинь амардаг. юмуу тэртээ тэргуй 6сарын дараа огцрох ЗГ г одоо солилоо гээд юу оорчлогдох юм бэ Уянгаа чи юм л бол огцруулна гээд гуйж байхаар эмэгтэй чуудэд болон хуухдуудийн эрх ашгыг. Хамгаалах талаар хууль санаачлаадах хумуусийн анхаарлыг оор дээрээ татах гэсэн шоугаа боливол яасан юм вэ Ер нь счамайг дэжидэг байсан хумуус одоо санаа нь хувирсан байгааг анхаарах хэрэгтэй байх шуу шудраг хун болох гэсэн овиллоггуй зангаа татвал офорт чинь хэрэгтэй шуу ЗГ арчаагуйг бид мэдэж бгаа
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.95.130)
    Эмэгтэйчүүд төрд олноор орвол илүү эх орноо гэх хүмүүс юм эрчүүдээс хамаагүй дээр юм байна эмэгтэйчүүдээ сайн дэмжвэл монгол аврагдаж магадгүй л юм эрт үеэсээ л монгол эмэгтэй хүчтэй ухаантай гэж ярьдаг байсандаа
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.57.95.130)
    Уянгаа чи шүү чи чаднаа шудрага ёсыг монголын төрд хийгээд өгч чадах хүүхэн даанч сонгогдсон гишүүд ард түмнээ хууран мэхэлж нүүрээ бууруулж өөрсдийгөө л бодож сууна даа үнэхээр ард түмний элч биш юм даа
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам онцгой байдлын ерөнхий газар мэрэгжлийн хяналт гээд бүгд Энхбаярын бөгс долоогчид байлаа шүү дээ одоо ч зарим нь байгаа
      2015 оны 11 сарын 25
  • Zichin (59.153.114.249)
    Uyanga ch baritsgvi zolig
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.11.134)
    зөвхөн юмыг муулж харлуулж байвал санаа нь амардаг зэс хошуутай шулам төрхтэй авгай Тийм сүрхий юм бол амлаж байсан түрээсийн хуулиа боловсруулаад батлуулчих тэгвэл чамайг үнэлье
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.37.168)
    УЯНГАА ? ЭНХБАЯР ЯАХ ВЭ? ЧАМТАЙ НЭГ ХӨНЖИЛД БАЙСАН БАТЦОГТ ЧИНЬ ЭНХБАЯРЫН НЭР НҮҮРЭЭР СОНГОГДЧИХООД ЧИНИЙ ӨВРӨӨС ГАРЧ АН-Д ШААЛГААД ХЭВТЭЖ БАЙНА. ТҮҮНИЙГЭЭ НЭГ СЭНГЭНТЭЛ ЗАГНААЧ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      Авилагын аалзын дэргэд хүн тогтохгуй шүү дээ юугын нь загнахын авилагад дассангуй гэж үү
      2015 оны 11 сарын 25
  • sonom (122.201.22.32)
    showchin huuhen, iim l umnuud mongoliin turiig samrana daa
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.11.74)
    Надад тэр албан тушаалын наймаа бол үнэндээ сонин биш. Яагаад бүх юмыг, төрийг, УИХ-ыг ингэж албан тушаалын наймааны хэрэгсэл болгож, бүлгийг, зарчмыг, Оюутолгойг бүх юмыг яагаад ингэж наймаа болгодог юм бэ. Энэ бол надад зөв санагддаггүй. Энэ бол олон түмэн бас мэдэж, ажиглаж, шүүмжлэх ёстой зүйлийн нэг гарцаагүй мөн.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • зочин
      Цаг хугацаа, супер цикл гээд л оюу толгойгоос үнэ цэнэтэй юмыг хардаг мэлмий байна уу. Оюутолгой төсөл эхлэхгүй бол монголын эдийн засаг элгээрээ хэвтэж, хөрөнгө мөнгө монголоос тойрох болно гэдгийг мэддэг үү мэдсээр байж улс орноо өрөнд оруулж ард түмнээ өлсгөлөн тарчиг байлгах хүсэл байна уу. Ийм ойлгомжгүй зүйлээр сонгуулийн пиар хийж яаж болох вэ. Ёс суртахуун, жудагтай байвал Уянгад өөрт нь л хэрэгьэй дээ.
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (206.75.247.226)
    Уянга 4 жилд юу хийв? Мөнхбаярыг сулла гэж ориллоо, Ганбаатар 4 жилд юу хийв? Оюу Толгой гэж ориллоо... Аль нь эдийн засаг, гадаад бодлого, зам, барилга гэж санаа тавьсангүй, бусдын ажлыг муулах, харлуулах, ажил хийж байгаа хүмүүсийг гацааж л оноо авсаар хамгийн өндөр рейтингтэй Улс төрчид болчихож... Монголчууд ийм ухаан муутай гэж үү? Би уурхайчин хүн, манай салбарыг жинхэнэ элгээр нь хэвтүүлж, намайг бохир заваан ажил хийдэг гэж үхтэл доромжилсон, яадгийн би шороо үнэртүүлсэн, өдөрт 12 цаг ажиллаад хөлстэйгээ хутгалдсан байж болно, гэхдээ миний ажиллаж байгаа уурхайн татвараар Монгол Улс багш, эмч, цэрэг, цагдаагийнхаа цалинг тавьж, ноос ноолуур улаан буудай махны урамшуулал өгдөг юм.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (206.75.247.226)
    С.Уянга чинь МАХН-ын мандатаар Чингэлтэй дүүрэгт нэр дэвшин, ялж байлаа. Эвэр ургахаар Эхийгээ мөргөнө гэдэг үнэн бололтой. Энэ хүүхнийг Н.Энхбаяр ашиглах гэж байгаад одоо мөргүүллээ... хэ хэ. 2000 онд Энхбаярын эсрэг Аалзны тор нэвтрүүлэг хийн, 25-р сувгаар гардаг АН-ын олон нийттэй харилцах албаны дарга албан тушаалтай шар үстэй хүүхэн 2012 онд Энхбаярын МАХН-аас нэр дэвшинэ гэж хэн ч зүүдэлж чадаагүй дээ... 2012 онд нэр дэвшүүлэн гаргасан Хүүхэн нь намын даргаа мөргөж эхэлнэ гэж хэн ч бас зүүдэлж чадаагүй муахахаха, хошин тавилттай жүжиг Монголын улс төрд олон жил үргэлжилж байна.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.114.190)
    Уянгын энэ удаагийн ярилцлага ч яахав, онц юм алга. Ер уянга бол зэс хошуут шуламын төрхтэй. Хэлэн нийтэлж байх үеэс нь эхлээд одоо хүртэл явсан зам мөрийг нь харвал нийгэмийг, хувь хүнийг үргэлж муу талаас нь авч үздэг нийгмийг буруу тийш нь уриалдаг бусармаг үйл явдалтан. Бүхнийг үйгийсгэж муу мэдээнд дуртай хүмүүсэд нилээд таалагддаг бололтой.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • zangilaa (27.123.214.124)
    Enhbayartaigaa hereldeed 2 uulaa zailuul taarna
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • ж (202.179.20.110)
    одоо ч эвсэл байтгуай намаасаа сонгогдчхоод намаа муулаад дөрвөн жил болчихсон хүмүүс байна ямар нэг аргаар сонгогдчвол дараа нь ганцхан би л чухал гэдэг үзэл бодолтой хэнд ч хэрэггүй хүмүүс юм даа
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • ж (202.179.20.110)
    юм болгоныг шүүмжлээд л байвал ард түмэнд таалагдана гэж боддог юмуу хайшаа юм үг биш үйлдэлдээ анхаараач ядаж хэрэгтэй хэдэн хууль санаачлаад оруулаад ирдэг болоосой гудамжны сэтгэхүйгээсээ одоо салмаар юм
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Батаа (202.70.36.58)
    Г.Уянга авгай бол түрийний бөөс толгойд гэгчийн үлгэр юмдаа, одоо цагт зүгээр л нэг айлийн гал тогоо барих авгай л Монгол төрийн хэрэгт хушуу дүрсэн шиг суух юм даа халаг гэж дээ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.141)
    ERUUL MENDIIN SALBAR EMNELEG SUIRCH BN!!! HUUHDUUD SHALANDEER HUGSHCHUUL URUUGUI BN!!! HEDEN SAIN EMCH NAR NI HUVIIN EMNELEGT OCHOOD ODOO HEDEN SUVILAGCH TSEVERLEG CH L BN!!! TEND BAS AVILGAL GAARCHIHSAN HUUHDEE MUNGU TOLJIIJ EMCHLUULEJ BN!!!! MAXH BOL ZUGEER MONGOLIIN SUIREL PSDA!!!
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.142.141)
    ENHBAYAR-G DEMJIGCHID TERENTEIGEE TAMD SHATAARAI PSDA GEJ!!! TA NAR NAAD ERUUL MENDIIN SALBARAA HAR!!! NAAD HOTOO HAR!!! ENE BUHEN ENHBAYARIIN GARAAR ORSON ODOO ENE IH URIIG BAS TOLUULCHEEEREE!!!
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • баатар (112.72.11.67)
    уянгаа наад энхбаяр гэж өмхий луйварчинг зайлуул. наадах чинь хор
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • бид (202.70.44.186)
    дараагын сонгуугьд чи гарч чадахгүй мэдлэг боловсорлоо жаахан дээшлүүл ???бүхнийг эсэргүйцэгч байх нэг их сайн юм биш ,ард түмэн ухаантай шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • бид (202.70.44.186)
    дараагын сонгуугьд чи гарч чадахгүй мэдлэг боловсорлоо жаахан дээшлүүл ???бүхнийг эсэргүйцэгч байх нэг их сайн юм биш ,ард түмэн ухаантай шүү
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (203.194.118.36)
    hoer nam erh barij baigaa yum chin heniigee tabihaa ene muu bogs doloogchoor zaalgah uu nohor ni ardchilsan namiin zahialgaar ajil hiij baigaa biz dee ooroo toriin hutguur tsagdaa tuuniig hohuul huuhedtei baihad ni baribchilahad uaj uilan hailan dongodood yu gej hutsaad bailaa daa henii noloolond garch irsen bilee dee uamar baisnaa sanaarai hobch abgai mini.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Ганболд (103.57.93.79)
    Уянга аймшигтай хувиа бодсон хун. Шууд уймээнд улс орноо уриалан дууддаг. Уймээд сайжирсан улс хаа бн
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Балт (103.57.93.219)
    Дээр Батнасан үнэн хэллээ ..ха ха..Нээрээ энэ шар хүүхэн юу ч ярьж юу ч хиинэ шүү..Үндсэн хуулиин өөрчлөлт .шинэчлэлт чинь 2 өөр асуудал 2өөр ойлголт тамин ээ..ЯМАР Ч БАЙСАН ЭНЭ ИХ ХУРАЛ БИШ ШҮҮ..дараагиин хурал нь анхдугаар хуралдаанаараа хэлэлцдэг .нь яаадгиин гэхээс...БОГДЫН ЛҮНДЭНД ..урд зүгээс эр эм ороолон төриин мэдэлд гарч .ар монгол сүйрэх тухай зарлиг лүндэндээ захисан юм гэдэг шүү...Арай энэ биш бээз
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Оюутолгойг АН зараад идчихлээээ, ер нь монгол улс ашиг авахаа больсон юм ууу
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (182.160.36.124)
    энхбаяртай тэрсэлдэх яах вэ? уянгаа минь? жинхэнэ худалч хулгайч гарууд төрийн толгойд самарч байна.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Irgen (110.3.33.154)
    Za! Ene Uyanga gej um, um ruu us hij guisen zohion baiguulalt muutai uls torch baih um. Neg bodohod gaigui ch um shig, nogoo harahad ovchteich um shig neg l sonin hun um. Harin Enhbayriig bol zov heljee. Ene uls toriin huchnuudig haraad baihad arai tulhtai ni MAN um. Getel Uyanga AZn-tai holbood l gairaad biah um. Ene uudnees ni avaad uzvel zahialagchtaich um shig... Lav l garch irehdee hashgirch humuusiin tolgoi erguuleed baisan um dotroos ni bielsen geheer zuil daanch alga?! Tegeheer butehgui l hunii shijtei haragddag. Odoo boliosoi?!
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • хуц (122.201.27.244)
    НАМБАР гай хаа явсан газраа гайтаж явах юм
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • irgen (203.169.50.94)
    Zorigtoi eh oronch gishuuh demjij bha,
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.96)
    Илүү дутуу юмгүй үнэнээ хэлжээ. Энхбаярыг дахиад гаргахгүй гээд дэмжмээр байвч юу юугүй л улсад 1 жил ажиллаагүй ямар ч туршлагагүй хүүгээ л монгол банкны дэд ерөнхийлөгч болгочихоор чинь Уянгын ярьж байгаад доорхи хүмүүс уурлаад хараагаад байх шаардлага алга байна шүү дээ.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Дахиад алдаа гаргахгүй гээд дэмжмээр байвч
      2015 оны 11 сарын 25
  • Зочин (103.20.152.50)
    TA NAR BIE BIENEE MUULAH BIDEND OGT HAMAAGUI BUGD ADILHAN HUALZNUUD SHUUDEEE
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (112.72.11.67)
    Уянгааг дэмждэг л дээ. Гэхдээ одоо Н.Энхбаярыг чи ингэж хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хөөрхийгунаад босч чадахгүй байгаа амьтныг цагтаа түүний нэр нүүрээр, албан тушаалын наймаагаар төрийн өндөр албан тушаалд гарсан Уянга нэмж өшигчих хэрэггүй л баймаар. Яс юман дээр чиний рейтинг л хасах оноо чирнэ. Батзандан шиг бай лдаа. Тэр хэлсэн штээ. Энхбаярт асуудал байдаг аа. Гэхдээ одоо түүнийг өшиглөлцөх хэрэггүй гэж. Жаахан ул суурьтай, зорилгодоо үнэнч, худал популизм энэ тэр гээд явахгүй бол чамд гэрэл гэгээ байгаа шүү. Хүн чанар хэрэгтэй.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
    • Зочин
      За Уянгаа гуйа та болио!! Мөнхбаярын зовлонгоор шоу хийж нэр хүнд хөөж байгаа шүү дээ!!!! Угаасаа Өршөөлийн Хуульд орчихсан байхад Мөнхбаярыг сулуулсан болж ёстой жинхэнэ ЖҮЖИГ тавиад. Угаасаа бусад УИХ-ын гишүүд мэдэж байгаа, шал БАЛИАР жүжиг гэдгийг чинь хэлж байна лээ!! Ингэж шоронд орсон хүний зовлонг ХУДАЛДАЖ нэр хүнд хөөдөг чинь таныг хэнийг ч юуг ч золиослох, НЭР ТӨР хөөсөн хүн гэдгийг хэлж буй хэрэг!!! Энхбаяр маяр бол яршиг л байна, шууд л ЗОЛИОС шүү дээ, Уянгаад.
      2015 оны 11 сарын 25
  • zochin (202.9.41.62)
    Jinger mini chamaig bodvol tsaadah chini hiidgee hiisen hun.harin chinii hiisen giiguulsen ym gej baina uu
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • нэргүй (202.170.84.7)
    Уянга гишүүн шиг Энхбаярыг албан тушаалын наймаачин гээд хэлсэн хүн өнөөг хүртэл гараагүй байхаа. Баяр хүргэе.Энхбаяр юу хийдэг вэ гэвэл захын хүн хор найруулдаг, бусдыг дарамталдаг, авилга авдаг, албан тушаал наймаалдаг гэхээс өөр хэлэх юм олдохоо байсан.Тэр хэзээ ч эх орны төлөө яваагүй. Яаж өндөр албан тушаал хашиж мөнгө хөрөнгө идэх тухай л явсан замналтай хүн. Одоо тэгээд бас Үндсэн хуульд өөрчлөлт оруулахад оролцоход бэлэн гэж хуцаад байгаа юмаа Түүнийг хэзээ ч энэ асуудал руу өнгийлгөж болохгүй хулгай ч шүү дээ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • хөөрөлтэй юмаа (112.72.12.9)
    Мөнхийн жагсагч юм аа Хэзээ нэг тогтуун үзэл бодолтой улс төрч болно доо Сэтгэлийн хөөрөлтэй хүмүүсийг ихээр дэмжээд хөөргөөд байвал улс орон самуурах талруугаа явах байх даа Улс орны самуурал л бусдад ихээр хэрэгтэй тэд үүнийг л хүсэж суудаг юм шүү дээ
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.23.51.4)
    Чи дуугай л бай. хэний хүчээр гарч ирлээ дээ. Албан тушаалгүйгээр хэн юу хийж чадах юм бэ. хоосон цэцэрхээд хэнд ч хэрэггүй.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (202.9.41.240)
    Odoo bol ebsliin darga zagalmailsan etsgiinhee unen nuur tsaraig medeb uu.hojimdoj oilgoj dee
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • zochin (103.26.195.248)
    songuuli dohood ireheer enhiin tsagaan tagtaanuud olshroh handlagatai boljee shoudaad ehleh yum daaa
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    76 хүнээс 19 хүн гарч ирж чадахгүй байна гэдэг сонин бгаа биз. Ямархуу бна гэдгийг харж ойлгож авах боломж юм даа.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.41.41)
    Shudarga gishuun amjilt
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • шоо (202.179.11.58)
    Амлалт нэхэн өвчигнөж байж баахан мөнгө тараалгаж эдийн засгийг туйлдуулахад хувь нэмрээ оруулсан танд талархаж явдаг шүү ккккк.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.131.232.18)
    Uyangaa, TA olon jiliin urt nastai hugjliin tuluu, eh ornii tuluu, ev negdliin tuluu zuil yariacheee. zuvhun 2016 onii 6 sar hurtel l bodoj setgej biana shdee. bidend ev negdel heregtei shuu, bid tsuuhuulee. buu shiidem, gal usnii gashuun zovlond turhir. ta bur tsaanaasaa horlontoi, hor urshigtai zuil yarih yumaa. taniig demjij biagaa olon hunees buuur olon hun ev negdel eh ornoo l gej hicheej zutgej biagaa shuu.
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.10.94)
    Энэ Уянга чинь Шудрага ёс эвсэлийн нэр дээр сонгуульд нэр дэвшиж сонгогдсон санагдах юм. Гэтэл бие дааж нэр дэвшээд сонгогдчихсон юм шиг яриад байх юм. гарын үсэг 19-д хүрэхгүй байгаа нь өөрийнх нь нэр хүнд, хувирдаг байр суурь, гаргадаг ааш ариншинтай нь холбоотой гэдгийг ойлгохгүй тал тал тийш үсчээд байна даа энэ бүсгүй
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (183.177.98.130)
    наад авилгагчдаа арга хэмжээ аваач яриа нь хүртэл өөр болсон байгаа юм да төр гэж байна уу
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.110)
    naaduulaa guisan dor narantuul deer och
    2015 оны 11 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    30 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    47 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    1 цаг 30 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    1 цаг 34 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    1 цаг 43 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    2 цаг 38 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    2 цаг 39 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    3 цаг 16 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    3 цаг 20 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    3 цаг 37 мин
  • Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам энэ сарын 26-нд эхэлнэ
    3 цаг 40 мин
  • Шарга морьт, Хандгайтын авто замын уулзварт цагдаагийн хяналтын пост ашиглалтад орлоо
    4 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
    4 цаг 31 мин
  • Хаврын тариалалтад буудайн үр 32 мянган тонныг бэлджээ
    4 цаг 41 мин
  • Хотын даргад нэр дэвшиж байсан эмэгтэйг дэмжигчдийнх нь дунд ХӨНӨӨЖЭЭ
    5 цаг 1 мин
  • Нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төслийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ
    5 цаг 9 мин
  • Компаниуд 122-140 мянган төгрөгөөр ноолуур худалдан авч байна
    5 цаг 23 мин
  • Байнгын хороод хуралдана
    5 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: Азийн ойн хамтын ажиллагааны XII чуулга уулзалт болно
    5 цаг 41 мин
  • Марвелийн од Симу Лю найз бүсгүйтэйгээ сүй тавьжээ
    5 цаг 54 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Замын хөдөлгөөний цагаан толгой тэмцээн боллоо
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК