Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Баасанхүү: Н.Энхбаяр даргыг ҮХЦ-ээс боловсролын чадамжгүй гэх дүгнэлт гаргасан

2015-12-23
0
ЖИРГЭХ

        УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Удахгүй он солигдох гэж байна. Таны хувьд Өргөдлийн байнгын хорооныхоо энэ онд хийж хэрэгжүүлсэн ажлаа хэрхэн дүгнэж байна?
-УИХ-ын Өргөдлийн байнгын хороог арванхоёрдугаар сарын сүүлээр авах ёстой байсан. Харамсалтай нь тухайн үед УИХ-ын байнгын хороон дээр тохиролцоонд хүрэхгүй намайг гурван удаа унагаасан.  Ингэж гурван удаа унагааж, дахин сонгууль явсаар байгаад 2 сар гартал сонгогдоогүй учир миний хувьд байнгын хорооны хугацаа бол арай дуусаагүй.


Сүүлийн 6 сарын байдлаар 27 мянган км зам туулсан байна. Өмнөх зургаан сартай харьцуулахад 50 орчим мянган км замыг бусдын өргөдлийг шийдвэрлэхийн тулд туулжээ.


Хоёр хилээр гарч, Халх гол Дорнод руу гурван удаа явлаа. Өмнөговь, Баруун аймгууд руу ч хэд хэдэн удаа явлаа. Өөрөөр хэлбэл, маш завгүй ажиллаа.  Ноцтой асуудал мөн, бишээс шалтгаалж нэг хүний өргөдлийн мөрөөр ч явах үүрэгтэй.


Төсвөө бол бага зэргээр хэтрүүлсэн. Харин үр дүнгийн хувьд Засгийн газраас хамаарсан асуудал болоод байна.


Тухайлбал, Ноён уулын асуудлаар ӨБХ, УИХ шийдвэрээ гаргачихсан. Энэ асуудлыг хамгаалах тухай л ярих ёстой гэсэн байр суурийг илтгэсэн. Харамсалтай нь мөнгөтэй лоббичид гурван удаа оруулж ирж байна. Энэ долоо хоногт дахиад л оруулж ирнэ.


Мөн Тосон бумбын газрын асуудлыг он дуусах гэж байхад шийдээгүй л байна. Зургаан УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайд нь хүртэл лоббинд орчихсон сууж байгаа.

 

-ЗГХЭГ-ын сайд С.Баярцогтыг огцруулах асуудлыг өргөн бариад Ерөнхий сайдаас банга хүртэх шиг боллоо. Түүний шийдвэрт ямар байр суурьтай байна?
-Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Байнгын хорооны тогтоолыг би биелүүлэхгүй. Ийм тогтоол гаргадаг чинь буруу гэх бичиг өгсөн. Тэгэхээр Монгол Улсын Ерөнхий сайд нь өөрөө ийм бичиг өгч байгаа тохиолдолд яаж өнөөдөр ӨБХ үр дүнтэй байна гэж хэлэх юм бэ. УИХ-ын гишүүн сайдыг огцруулж болохгүй гэдэг шийдвэр гаргачисан. Тэгэхээр хэн огцруулах юм. Ерөнхий сайд УИХ-д би огцруулмаар байна гэж хэлэх үү.


Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэж “хараагдсан” Засгийн газар байна. Энэ нөхөд байгаа цагт бид хэзээ ч өөдлөхгүй.


Сайдуудаас сайн хэлүүлж байгаа хэл амгүй сайд ч гэж алга. Зам тээврийн сайд “Төмөр замынх нь Пүрэвбаатар хачин мэдэгдэл хийгээд явчихлаа гээд Гадаад хэргийн сайд нь бөөн юм боллоо”, Шадар сайд нь өргөдөл өгчихлөө, Сангийн сайд нь виксель гээд янз бүрийн юм ярилаа. Эрүүлмэндийн сайд нь хэл аманд орчихлоо. Уул уурхайн сайд нь огцор гээд яриулж байна. Байгаль орчны сайд нь Тосон бумбаа оруулж чадахгүй. Боловсролын сайд нь бүр хүнээр туршилт хийчихсэн гээд ам сайтай ч юм алга.


Бүх сайд нь огцрох виз ээ авчихсан хүмүүс. Зарим хүмүүс хэлэх л байх л даа. Зургаан сар тэсье гээд. Монголчууд номхон хүлцэнгүй байдлаараа хүлээж байгаа. Гэхдээ хор уршиг их байна.


-Өргөдлийн байнгын хороонд хандсан иргэдээс зохих ёсны хариугаа авч, асуудлаа зөв тийш нь зохицуулсан хүн бишгүй л биз?
-Нээлттэй сонсгол хийсний ачаар дураараа хоморголон халдаг асуудал зогсож, шүүхийн шийдвэрээ авч зарим нь ажилдаа орсон байсан.  Мөн хууль тогтоомжуудаа өөрчлөх асуудал үр дүнгээ өгч байна.


Зарим том толгой, том чихтэй төрийн албан хаагчид хариуцлагаа үүрээд, хууль хяналтын байгууллага руу явуулсан зүйл цаг тухайд нь хяналт шалгалт хийгээд явж байгаа. Буруутай нь буруугаа хүлээж, зөв зүйтэй нь эрхээ сэргээлгэж байна. Тэгэхээр байнгын хороо бол байх ёстой. Хамгийн гол нь Засгийн газар байнгын хорооны шийдвэрийг биелүүлэхэд санаачлагатай ажиллах шаардлагатай.


-Оюунтолгойг далд уурхайн санхүүжилт батлагдлаа. Ард түмэн их л ам сайтай байх шиг байна. Таны хувьд?
- Оюутолгойн гэрээ явах ёстой, сайн гэж боддог.  Гэвч  миний зүгээс бол Оюутолгойн гэрээний зарим зүйлийг шүүмжилж байгаа. Бүр тодруулбал,  3.2 тэрбум долларын зөрчлийг хүчингүй болгосныг сайшаахгүй байгаа. Оюутолгой банкнаас зээл авах гэсэн. Гэвч санхүүгийн зөрчил байсан. Харин үүнийг хүчингүй болгосон. Энэ бол Монголын ард түмний эсрэг үйлдэж байгаа зүйл.

 

-Өргөдлийн байнгын хороонд ямар өргөдөл түлхий ирж байна?
-Нийтийн болон хувийн шинжтэй өргөдлүүд ирнэ. Хувийн шинжтэй өргөдөл л гэхэд хууль хяналтын байгууллагын “но”-той асуудал, Эрүүл мэндийн төлбөр, эмнэлгийн зардлын асуудлаар, шагнал урамшуулал хийгээд  ахуйн асуудлаар түлхүү ирдэг.


Би нэг зүйлийг боддог юм. 2000 мянган гэр айлуудад өгөх юмсан гэж. Тухайлбал, тавуулаа амьдарч байгаад нэг нь тусдаа гарахаар орон гэргүй болчихдог зүйл их байна.  Тэгэхээр хүн болгон байшин, байранд амьдарч чадахгүй энэ үед  ядаж монгол гэртэй болгочихвол учир бий байх.


-Найман хувийн зээлийн хувь заяа хаашаа эргэх нь ч тодорхойгүй, нэг л биш болоод явчихлаа. Эргэлзээтэй олон асуудал ч байна. Энэ тал дээр?
-Найман хувь, ипотекийн зээл гээд том дарамт хүмүүст ирэх гэж байна. Үндсэн хуулийн цэц найман хувийн ипотек аваад байраа авчихсан бол та мөнгөө төлөхийн тулд байраа түрээслээд ашиг олохыг зөвшөөрлаа гэж яриад байгаа. Гэтэл хамгийн утгагүй нь банкнаас хамааралгүй өмчөө захиран зарцуулах болчихож байгаа нь сөрөг үр дагавартай. Учир нь банк нэг ёсондоо тэр хүнээс мөнгө авахын тулд барьцаанд нь байр байлгах ёстой байтал тэгж чадахгүй болж таарч байна. Өрөөр хэлбэл,  барьцааны байраа банк хяналтандаа авч чадахгүй болчихоор зээл өгч чадахгүй болчихож байгаа юм.


Харин иргэд газраа банкинд барьцаалаад зээл авдаг байсан бол барьцааг байхгүй болгосноор зээл авч чадахгүй болчихож байна.  Үндсэн хуулийн цэц ийм л балаа зүйл хийсэн.

 

-Үндсэн хуулийн цэцээс гаргасан шийдвэр тэгэхээр уялдаа холбоогүй, иргэд хийгээд банкинд ч төвөг учруулахуйц болжээ?
-Түрээсийн гэрээг чөлөөлж өгсөн гэж яриад байгаа ч банкны барьцааг байхгүй болгосон. Банк хөрөнгө барьцаалах эрхтэй гэх эрхийг нь байхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, иргэн газраа барьцаалж зээл авч болно гэх эрхийг байхгүй болгосон. Бид зарим зүйлийг ярьж л байдаг, хамаагүй гээд орчихдог. Гэтэл үр дагавар, зовлонгийг нь бид өөрсдөө үүрээд байна. Тэгэхээр энд байгаа хугацаандаа энэ бүхэнтэй тэмцэнэ.


Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол улс төржсөн байгууллага. Би анх өмгөөлөгч байхдаа л энэ байгууллагыг улс төржсөн гэж бодож байсан.


-Үндсэн хуулийн цэцийг улс төржсөн л гэх юм.  Яг тоочны хэлчих баримт, фактуус бас байдаггүй юм шиг?
-Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүний 5 нь МАН-ынх. Үлдсэн 4 нь АН-ын хүмүүс шүү дээ.

 

 МАХН-ын дарга Н.Энхбаяр гэдэг хүн шүүхээр ял аваагүй байсан. Гэтэл СЕХ-ноос АТГ шалгаж байгаа учраас сонгуульд өрсөлдөж болохгүй гэдэг сонин заалтаар хориг тавьсан. Н.Энхбаяр даргын зүгээс “Би ямар ч байсан ял аваагүй байна шүү дээ. Би гэм буруугүй тул сонгуульд ороё” гээд цэцэд хандсан. Гэтэл боловсролын хувьд боломжгүй гээд дүгнэлт тавьчихсан улс чин Үндсэн хуулийн цэцийнхэн шүү дээ.


 Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүнийг Боловсролын чадамжгүй гэж дүгнэсэн. Энэ дүгнэлтийг хараад манай намынхан бүгд гайхсан. Гэсэн ч улс төр юм байгаа биз гээд тоогоогүй.


Тэгсэн дараа нь Засгийн газрын нөөц хөрөнгөтэй холбоотойгоор С.Баярцогт гэдэг хүний асуудал яригдахад Засгийн газрын нөөц хөрөнгөөс 330 саяаар баяраа тэмдэглэ, 220 саяд  машин ав гэх шийдвэрийг гаргасан. Тэгэхэд нь бүгд шоконд орсон. Яг үүнд УИХ-ын ажлын хэсэг гарч авлигатай холбоотой гэсэн дүгнэлтийг УИХ-ын чуулган дээр гаргаад танилцуулж байсныг та бүхэн санаж байгаа байх.


Тэгсэн хэрнээ хэн ч хуулийн байгууллагаар энэ нөхдийг явуулаагүй.


-Г.Нямдорж гэдэг хүн УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг эрүүгийн хэрэгт холбоотой хэмээн олон нийтийн өмнө удаа дараа зарлаж байна. Гэтэл өдгөө хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь ч тодорхойгүй байсаар байгаа. Танай ӨБХ-нд энэ талаар ямар нэг өргөдөл, гомдол ирсэн тохиолдол бий юу?
-Н.Номтойбаяр гишүүнтэй холбоотой өргөдөл ирээгүй. Би хэвлэл мэдээллээс л сонсож байгаа. ӨБХ-нд хэрэв ийм өргөдөл ирсэн бол хуулийн дагуу л шийдүүлэх байх.


Хэвлэл дээр гарч байгаа зүйлийг харахад аль нэг нь шоронд орох ёстой. Н.Номтойбаяр эсвэл “Мунзуй” гэх Нямдорж. Учир нь бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэж байна. Би бол нэг их хуралд байгаа учир Н.Номтойбаярыг тийм юм хийсэн гэж итгэхгүй байна. Гэхдээ “Мунзуй” Г.Нямдоржийг санаатайгаар бусдыг гүтгэх шаардлага байгаа гэж харахгүй байна. Монгол Улсад өнөөдөр хууль гэж байдаг бол МУ-ын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэж хүн ажлаа хийж байгаа бол үүнийг шийдэх ёстой. Мэдээлэл гаргасан хүн мэдээллээ нотлох ёстой. Эсвэл мэдээллийн дагуу буруутай этгээдийг олж тогтоож шийтгэх хэрэгтэй. Ийм л энгийн дүрэм байгаа шүү дээ.

Д.Ундрах /24tsag.mn/

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (26)

  • Зочин (202.131.252.217)
    enhbayar uls tord orooche uusalaa bvten noirtoi honoh yumsan aniihan gazar shoroo ideed d uusalaa
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.252.217)
    zailaahemdorj zailaache sha l hudalch yum busdiig muu heleed uuroo senteedee vldeh geed zonog chin
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • irgen (59.153.112.28)
    UXTsets uneheer tiim dugnelt gargasan bol sonin l yum baina. Tegvel bolovsrol gej yug heleh ve ???
    2016 оны 01 сарын 02 | Хариулах
  • иргэн (103.229.121.89)
    Хөдөлмөрийн яамны сайдын зөвлөхийн эхнэр Оюунбилэг , хөдөлмөрийн яамны харьяа Монгол солонгосын коллежийн захирлын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 9 -р сард ирээд, 20 гаруй албан хаагчдыг дарамталж, доромжилж ажлаас халж, сольсон. Эхнээсээ ажилд нь эргүүлж томилох шүүхийн шийдвэр гарсан ч, шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаад анхаарлаа хандуулна уу. Байнгын хороонд 9-р сард бичиг хүргүүлсэн болно. Энэ хүн ямар ч ажлын туршлагагүй,олон хүн гаднаас авчирч албан тушаалын хувийн бизнесс хийж байгаа гэдэгт итгэлтэй байна.
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зочин (103.242.47.2)
    ҮХЦ зөв шиидвэр гаргажээ. энхбаяр гуайн хувьд одоо улс төр хэрэггүй. энэ хүнийг улс төр лүү ойртуулж ч болохгүй.
    2016 оны 01 сарын 01 | Хариулах
  • Зөв дүгнэлт (150.129.140.127)
    YХЦ зөв л дүгнэлт гаргасан байна
    2016 оны 12 сарын 30 | Хариулах
  • irgen (202.21.115.82)
    ENHBAYRIIG BOLOVSROLIIN CHADAMJGUI GEJ DUGNEDEG IIM L MULGUI TENEGUUDEER DUURCHIHSEN BAINA DAA
    2016 оны 12 сарын 28 | Хариулах
  • irgen (114.108.91.141)
    Unen zuv ajiladag demjej bn
    2015 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (203.91.112.198)
    жирийн нэг монгол залуу бас шудрага талруугаа
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (202.9.40.71)
    manai huuliinhan hahuulchid. nomtoibayr. gishuun otgonbayr, sugar. naraas hahuul avaadl udii boltol chimegui baigaa. ene humuus bol gemt hergtnuud gedgiig ard tumen medej baigaa
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.229.121.69)
    ter nyamdorj aria haduurlaa haduurlaa gehed tegj haduurahgui bailgui dee
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Songogch (70.198.34.153)
    Nohoin baas
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (45.49.214.15)
    nomtoibayr iin xiisen ter xereguudiig gantsxan naymdorj medeed busad ni medeegui bolj taarch bna uu, nomtoibayriig gujirdlee gene uu, tiim ix zuileer gujirddex uu aan, ene zaluu ch aimaar xun uym daa, mongoliin nomer neg deeremchin nomtoibayr, nomer neg avilgachin 2 -g shuud omoorch bna uu, odoo 100 xubi ene xund itgej boloxgui yum bna, urd ni jaaxan ergelzej baisan arai ch dee, xuuxen xuchinj baisan xun bol gemt xereg bish, xarin suulersen bol gemt xereg uu tegeed.
    2015 оны 12 сарын 24 | Хариулах
  • Зочин (185.64.196.108)
    Zub,shudraga zaluu
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.192.157)
    дэмжиж байна. гэмт хэргийн тухай гомдол, мэдээллийг шалгах ёстой. Үүн дээр прокурор хяналт тавих хэрэгтэй.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.231)
    Heregtei
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • нэр (202.21.115.36)
    зочин гуай та Ц Нямдорж Г Нямдорж -2 г андуураад байна эхлээд сайтар унш дараа үзэн яд тэгээд ноорогло гэж зөвлөе энэ Нямдорж чинь эрүүгийн элемент шоронгийн атаман гээд гайхуулаад байдаг адгуус шүү дээ одоо ч шоронд орсноороо бахархдаг цаг иржээ дээр үеийн хүний нийгэмд нуудаг хаадаг ичдэг байлаа одоо төрийн түшээд ч ялтан байсан гарууд болж дээ
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.95.131)
    Номтойбаяр бол зүгээр жижигхэн зодоонч авилгач, байдаг нэг луйварчин, түүн шиг нь МАН АН аар ДҮҮРЭН 100. харин Нямдорж бол эх орноосо УРВАГЧ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Энэ хүн ашигт малтмалын хуулийг гараараа засч Монголын бүх баялгийг гадныханд эзэмшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Энэ хүн гадны тагнуул. Энэ нөхөр шийтгэл хүлээх ёстой.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Мунзуй биш Ц.Нямдорж гэдэг хүн Эдийн засгийн алуурчин шүү!!!!!
      2015 оны 12 сарын 23
  • зочин (103.23.51.5)
    Улс төрд байх ёстой хүн гэдгээ нотолж байгаа залуу.,ард түмэн чамайг дэмжиж байгаа шүү.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (112.72.11.103)
    Ажлаа л хийж байгаа хүн биз дээ.олигархуудыг бодвол цэвэр хүн шүү.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Молекулууд!!! (202.179.25.41)
    Энэ Баасанхүү бол тийм том хүн биш шүү дээ. Гэтэл цаадуулыгаа тун ч доош нь хийжээ. Тэхээр цаадуул нь хорхой шавж шиг өчүүхэн амьтас болж таарах нь ээ?!!
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • зочин (202.9.41.167)
    намууд ард түмний өмнөөс төр барьж төсвийн хөрөнгийг зарцуулах эрх сонгуулиар авч байдаг авсан хойноо ажил хийж чадахгүй хулгай луйвар хийсэн бол дараагийн сонгуульд орох эрхийг хааж байдаг баймаар байна ингэвэл шудрага байна хариуцлага хүлээдэг гишүүдтэйгээ тооцоо боддог болгох хэрэгтэй үгүй бол энэ заваан хулгайч нарт насан туршдаа луйвардуулж эцэстээ эх оронгүй цагаач нар болж дэлхийгээр тэнүүчлэх ирээдүй харагдаж байна цыган шиг
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.26.195.136)
    zuv l yum yarisan baina.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.35.251)
    k=оймсонд хавёуулагдаж орж ирсэн одоо ээргээд гудманд гарахаа мэдэж байгаа болов уу номт д алуулна дааа кккк
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • иргэн (103.10.23.104)
    Баасанхүү одоо зөвь ажилаж байна эцэсийн шийдвэрийг нь засагын газар хууль шүүх гаргана Баасанхүү өөрийн дүгнэлт өөрийн эрх мэдэлийн хүрээнд л ажилна Монгол төр луйварчин хулгайч нарын гарт байна эЭрх мэдэлтэй луйварчин нар Баасанхүүгээс дээгүүр хуулиас дээгүүр эрх мэдэлтэй болжээ гэдэг нь тодорхой байгаа
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
    • Зочин
      Номтойбаяр бол зүгээр жижигхэн зодоонч авилгач, байдаг нэг луйварчин, түүн шиг нь МАН АН аар ДҮҮРЭН 100. харин Нямдорж бол эх орноосо УРВАГЧ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН. Энэ хүн ашигт малтмалын хуулийг гараараа засч Монголын бүх баялгийг гадныханд эзэмшүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлсэн. Энэ хүн гадны тагнуул. Энэ нөхөр шийтгэл хүлээх ёстой.
      2015 оны 12 сарын 23
  • Зочин (202.70.37.54)
    Их зүйл хийж бүтээх залуу шиг санагддаг. Ямар ч байсан их хүн сайтай хүн. Амжилт хүсье
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Иргэн (124.158.107.38)
    Одоо байгаа улс төрчид зөвхөн өөрсөдөд нь ашигтай,унцтай зүйлд тааруулаж ажилладаг.Эх нутаг,ард түмэн тэд нарт ямарч хамааралгүй.Чадваргүй,цаддаггүй хэдэн мангастай толгойгүй төр болсон шүү дээ.Ирэх сонгуульд зөв сонголт хийхийг уриалж байна.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • 3ozin (59.153.112.94)
    Gydamjnii nobsh xogiin xjlar xend ch xreggvi zail
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (103.57.92.144)
    Энэ нэг дэмийрэгч ийш тийш усчээд...
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.70.45.237)
    Шалихгүй шан пан хийсэн новш.
    2015 оны 12 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    40 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    1 цаг 56 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    2 цаг 10 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    2 цаг 39 мин
  • Валентинаар хайртайгаа үзэх ГОЁ үзвэрүүд
    2 цаг 44 мин
  • Норвегийн биатлончин Стурла Холм Лэгрейд Олимпын наадмын хүрэл медаль хүртсэнийхээ дараа хэвлэлд ярилцлага өгөх үедээ найз охиноо араар нь тавьсан гэдгээ зарлалаа 
    2 цаг 58 мин
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
    3 цаг 8 мин
  • Монхоодойн Батболдод “Улсын аварга фермер” цол, тэмдгийг гардууллаа
    3 цаг 22 мин
  • Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
    3 цаг 45 мин
  • Өглөөний цайг өөртөө юу?
    4 цаг 9 мин
  • COP17: Бэлчээрээ аврах боломж буюу өгөөжийг нь малчид ч хүртэнэ
    4 цаг 40 мин
  • Э.Батшугар: Төрийн нийт үйлчилгээний 77 хувь цахим хэлбэрт шилжээд байна
    4 цаг 44 мин
  • Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж “Эх оронч” цэцэрлэгт хүрээлэн дэх монгол эрсийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 50 мин
  • Монгол, Израилын парламентын бүлгийн дарга нар цахим уулзалт хийлээ
    5 цаг 1 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Шинжлэх Ухааны Академид зочлов
    12 цаг 47 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөнд цэцэг өргөлөө
    12 цаг 52 мин
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
    19 цаг 38 мин
  • Их Британийн хаан III Чарльзын дүү Эндрюг АНУ-д ирж "Эпштейний хэрэг"-т мэдүүлэг өгөхийг шаардав
    21 цаг 12 мин
  • Зэвсэгт этгээд сургуульд гал нээж есөн хүнийг хөнөөж, 25 хүнийг шархдуулжээ
    21 цаг 23 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эздэд захиа, даалгавар гардууллаа
    21 цаг 29 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Парисын Их дуулгад зодоглох Монголын 15 жүдоч
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хятадын удирдагч Ши Жиньпин Д.Трампад "анхааруулга" өгчээ
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК