Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Гадны улсад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн өршөөлийн хуульд хамаарагдана

2016-1-05
0
ЖИРГЭХ

        УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Г.Ганзориг

 

-Гадаад улсад ял эдлэж байгаа Монгол Улсын хичнээн хүн хэдэн оронд, ямар төрлийн ялаар шийтгүүлсэн талаар яриагаа эхлэе.

-Гадаад улс оронд ял эдлэж байгаа Монгол Улсын иргэний талаархи мэдээллийг бид Гадаад харилцааны Яамны консулын газраар дамжуулан авдаг. Тэдний мэдээлж байгаагаар 2015 оны 11 сарын байдлаар Монгол Улсын иргэн  нийт 107 хүн гадны улсад хорих ял эдэлж байна.  Эдгээр нь 3-аас дээш 25 жил хүртэл хорих ялтай бас  цаазаар авах ялтай хүмүүс ч байна. Эдгээр хүмүүсээс 22 нь эмэгтэй хүн байгаа. Ял эдлэгсдийн олонхи нь буюу БНХАУ-д 63, ОХУ-д 3, АНУ-д 3, Өмнөд Солонгост 19 хүн тус тус ял эдэлж байна.  

 

Хийсэн гэмт хэргийн хувьд цөөн төрлийн хэрэг харагддаг. Хар тамхи тээвэрлэх, хулгай, дээрэм, танхай, хууль бусаар буу зэвсэг хил нэвтрүүлэх, бусдын биед гэмтэл учруулах, бусдын амь насыг хохироох, хүчиндэх хэргүүд түгээмэл гарсан  байна.

 

-Манай Улсад саяхнааас хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Өршөөлийн тухай хуульд эдгээр хүмүүс хамрагдах боломжтой юу?

-Монгол Улсын Их хурал Өршөөлийн хуулийг 2015 оны 8 сард батлаад, 2015 оны 10 сард нэмэлт өөрчлөлт оруулсан. Монгол Улсад хорих ял эдэлж байсан хүмүүс энэ Хуулийн дагуу өршөөлөөр суллагдах, ял нь хасагдах байдлаар төрийн өршөөлд хамаарагдсан байгаа. Гадаадын улс оронд  ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн хүмүүст Өршөөлийн хууль бас хамааралтай. Гэхдээ энд нилээд зүйлийг нарийвчлан тайбарлах ёстой. Юуны өмнө, гадаадад ял эдэлж байгаа хүмүүс эх орондоо хорих ялаа эдлэх хүсэлтээ гаргаж, Монгол Улсдаа шилжин ирсэн байх шаардлагатай.

 

Нөгөө талаар Өршөөлийн хууль зөвхөн, 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн хүмүүст л хамаарах юм. Өршөөлийн хуулийн талаар товчхон хэлэхэд, энэ Хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар зарим хүмүүсийн ял бүхэлдээ өршөөгдөж, ялаасаа бүрэн чөлөөлөгдөж байгаа, 5 дугаар зүйлийн зааснаар Эрүүгийн хуулийн зарим зүйл хэсэг заасан тухайлбал, хулгай /Эрүүгийн хуулийн 145.3/, дээрэм /Эрүүгийн хуулийн 147.2/, танхайрах /Эрүүгийн хуулийн 181.2/ хэргүүдийг үйлдэж, хорих ял шийтгэгдсэн хүмүүсийн ялаас 2 жилийг өршөөн хасах юм.

 

Харин Өршөөлийн хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд өршөөлд хамаарахгүй юм. Тухайлбал, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг тээвэрлэсэн хэрэг,  хүндрүүлэх нөхцөлтэйгээр хүчин, хулгай, дээрмийн гэмт хэргийг үйлдсэн хүмүүс бол өршөөлд хамаарагдахгүй гэсэн үг юм.

 

-Өршөөлийн хуульд зааснаар ялаас бүрэн чөлөөлөгдөх боломжтой хүмүүсийн ар гэр тэр хүмүүсээ өршөөлд хамруулахын тулд яах ёстой вэ? Прокурорын байгууллага энэ нь дээр яаж ажиллах ёстой вэ?

-Энэ бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар нарийн зохицуулагдсан ажиллагаа байгаа. Өмнө хэлсэнчлэн, гадаадад ял эдэлж байгаа хүн хүсэлт гаргаж Монгол Улсдаа хорих ялаа эдлэхээр шилжин ирсэн байх журамтай. Хүсэлтийг гадаад улсад хорих ял эдлэж байгаа хүн өөрөө эсвэл  түүний ар гэрийнхэн гаргаж болно. Гадаадад ял эдэлж байгаа хүн өөрөө хүсэлтээ гаргаж байгаа бол тухайн улс оронд суугаа Монгол Улсын Элчин сайдын яам түүнийг хүлээж аваад зохих бичиг баримтыг бүрдүүлэн, Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлнэ. Ар гэрийнхэн нь гаргаж байгаа бол тухайн хүнээс зөвшөөрөл авсан байх ёстой. Жишээлбэл, Монголд байгаа ар гэрийн хүмүүс нь хүсэлт гаргасан тохиолдолд, ял эдэлж байгаа хүний улсад суух манай Элчин сайдын яаманд нь хүсэлтийг шилжүүлж, Монгол улсад шилжүүлж ялыг нь эдлүүлэх хүсэлтийг ар гэрийнхэн нь гаргасан талаар тайлбарлаж, өөрөө зөвшөөрсөн нөхцөлд материалыг бүрдүүлж ирүүлж шийдвэрлэж байгаа. Гэхдээ энд хамгийн гол хэлэх ёстой зүйл бол эцсийн шийдвэрийг  Монгол Улсын Ерөнхий прокурор гаргах явдал юм. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 412 дугаар зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын Ерөнхий прокурор,  Монгол Улсын иргэн тухайн хүнээс гаргасан “эх орондоо ирж ялаа эдлэе” гэсэн хүсэлтийг зөвшөөрөх эсэх талаар шийдвэр гаргадаг.

 

Гадаадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн хүсэлтйиг хүлээн авах, гадаадын багууллагуудтай харилцах, шийдвэрлэх, шилжүүлэн авах ажиллагааг УЕПГ-ын Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтэс бүхэлд нь зохион байгуулж хэрэгжүүлж ажилладаг.

 

-Өршөөлийн хуульд эдгээр иргэдийг хамааруулсанаар гарах гол ач холбогдол нь юу байна?

-Гадаадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийг шилжүүлэн авах ажил нарийн журамтай байдаг. Өнгөрсөн хугацаанд УЕПГ нь,  БНСАУ, Казахстан улс, Чех улсаас Монгол Улсын иргэдийг шилжүүлэн авсанв Саяхан БНСАУ-ын иргэнийг тухайн улс руу нь шилжүүлж өгсөн байгаа. Чухам ямар ач холбогдолтой вэ гэдэг талаар олон зүйл хэлж болно. Тухайн иргэн хүнд өөрт нь мэдээж ашиг тустай байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд “Монголчууд олуулаа болно” хэлж байсан. Тэрхүү бодлогын асуудлыг бид өнөөдөр хэрэгжүүлж явж байна. Харийн нутагт хэдийгээр хорих ял эдэлж байгаа боловч, тэр маань Монгол Улсын л иргэн, Монгол хүний яс махны тасархай, бидний ах дүү, амраг садан, аав ээж эсвэл аав ээждээ хүү охин нь болсон хүмүүс байгаа. Тийм учраас тэд нарыг бид заавал эх орондоо авчрах ёстой. Тэгэж байж бид олуулаа болно.

 

Мөн саяхан 2015 оны 10 сарын 28-ны өдөр Монгол Улс, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орноор сонгогдсон. Дэлхийн хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үйл ажиллагаа явуулах орон, эхлээд өөрийн улсын иргэдийн эрх, эрх чөлөөг эдлүүлэх боломжийг хангах ёстой шүү дээ.

 

Түүнчлэн, Монгол Улсын иргэн ялтан хүнийг шилжүүлэн авах, гадаадын харьяат ялтныг шилжүүлэн өгөх  ажиллагаа нь олон улсын гэрээний дагуу явагдах бөгөөд энэ нь олон улсын гэрээгээр хүлээсэн Монгол Улсын үүргийг, Монгол Улсын нэрийн өмнөөс УЕПГ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны нэг тодорхой хэлбэр болж байгаа юм.

 

Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд иргэд төрийн албан тушаалтанд хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй гэж заасан байгаа. Энэ эрх, эрх чөлөөг эдлэх боломжоор хангах үүргийг төр, иргэдийнхээ өмнө хүлээсэн байдаг. Гадаадад байгаа хүмүүс гаргасан хүсэлтийг ч бид хянаж шийдвэрлэж үүрэгтэй. Ингэж байж төр, Монгол Улсын иргэн хүний эрх, эрх чөлөөг нь эдлүүлж чадах юм. Харийн нутагт ял эдлэж байгаа Монгол хүмүүс эх орондоо ял эдлэж байгаа хүмүүсээс эрх зүйн байдлын хувьд дор байдаг. Монголд хорих ял эдэлж байгаа хүн аав ээж, амраг садантайгаа уулзах, эргэлт авах, захидал бичих, утсаар ярих эрхтэй. Хамгийн гол нь ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах боломжтой байдаг бол гадаадын улсад ял эдэлж байгаа хүний хувьд энэ нь хязгаарлагдмал байдаг.

 

-Гадны орноос Монгол улсад ял эдлэж байгаа хичнээн хүн байдаг вэ? Энэ хүмүүст энэ өршөөлийн хууль үйлчлэх үү?

-Үндсэн хуулинд заасан дагуу Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүмүүс хууль шүүхийн өмнө адил тэгш эрхтэй байдаг. Тиймээс энэ хуулийн дагуу өршөөлд хамаарагдана. Монгол Улсад, Хятад, Солонгос, Филиппин, Малайз, Украйн зэрэг улсын иргэд  20 гаруй хүн хорих ял эдэлж байгаа.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (96.241.68.33)
    tom tom yariatai sulhan amitan huurhii.
    2016 оны 01 сарын 06 | Хариулах
  • Зочин (119.40.97.88)
    МАН-ын өмнөөс иргэнийг яллаж байсан шүүгч өнөөдөр хамгийн том ардчилагч прокурор болчих юм даа. Цөвүүн цаг гэж энэ байх даа.Сонгдоод үзүүлдэг юм билээ. Болдсайхан дараад авна биз. Ом сайн амгалаг бол тугай
    2016 оны 01 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    40 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    53 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 23 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 53 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 23 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 29 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 47 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 53 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 12 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 19 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 34 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 17 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 22 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК