Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Элбэгдорж: Чингис хаан бол манай үндэсний баатар

2016-1-12
0
ЖИРГЭХ

        Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд найрамдах Франц улсад хийсэн айлчлалынхаа үеэр Францын “Фигаро” сонинд дараах ярилцлагыг өгчээ. Монгол Улсын хөрш хоёр улс-Хятад, Оростой хөгжүүлж буй харилцаа хийгээд эцэг өвгөдөөс өвлүүлж ирсэн өв уламжлалынхаа талаар ярьсан байна.Энэхүү ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Ярилцлагыг Ален Барлүэ хийжээ.

“Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг.”

 

1963 онд монгол малчны гэр бүлд мэндэлсэн, Колорадогийн Их сургууль, Жон Ф.Кеннедигийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус дүүргэж, парламентын гишүүн, Ерөнхий сайдаар хоёронтоо ажилласан ноён Цахиагийн Элбэгдорж нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд анх сонгогдож, 2013 онд улиран сонгогдсон байна. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр 1990 онд энэхүү тал нутгийн улсад коммунизмыг унагааж чадсан ардчилсан хөдөлгөөний гол зохион байгуулагчдын нэг нь юм. Өнгөрсөн арваннэгдүгээр сард тэрээр Франц Улсад төрийн айлчлал хийсэн бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Бага хуралд оролцохоор дахин айлчилсан билээ. Их эзэн Чингис Хааны (1162-1227)үеэс хойш 800 гаруй жил өнгөрсөн хэдий ч Монгол Улс өдийг хүртэл Өрнө, Дорно ертөнцийн аль алиныг нь анхааралтай ажигласаар байгаа талаар тэрээр ийнхүү ярив.

 

Лө Фигаро: -Та СОР21 хуралд оролцсон. Уур амьсгалын асуудлаарх энэхүү олон улсын хурлын үр дүнд гарсан хэлэлцээрийн талаарх таны бодол?

Цахиагийн Элбэгдорж: -Манай улсад намайг “ногоон хөгжлийн Ерөнхийлөгч” гэж нэрлэдэг болсон. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч буй арга хэмжээ, бодлогыг маань НҮБ-аас өндрөөр үнэлж, шагнал хүртээж байсан. Манай улс болон миний бие энэхүү үйл хэрэгт ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна. Манай нутаг дэвсгэрийн ихээхэн хэсэг цөлжилт, ган, хуурайшилтад нэрвэгдэжбайна. Үүнээс үүдэж хөдөө аж ахуй, нүүдэлчин малчдын амьдрал ахуй доройтож байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Монголын нүүдэлчин малчид ямар ч эрдэмтдээс илүү мэргэжилтэн болсон. Жилээс жилд нөхцөл байдал улам доройтсоор байгаа талаар манай малчид хэлж байна. Копенгагены уулзалтаар дэлхийн улс орнууд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй ч үүнээс хойш бүх нийтийг хамарсан хэлэлцээр байгуулах шаардлагатай гэсэн байр сууриа би чанд баримталсаар ирсэн. Энэ удаа, Парисын Бага хурлын үеэр бид тохиролцоонд хүрч чадлаа. Тиймээс сэтгэл хангалуун байна.

 

-Хэдхэн долоо хоногийн өмнө Та Франц Улсад Төрийн айлчлал хийсэн. Энэ нь арваннэгдүгээр сарын 13-ны халдлагын маргааш өдөр нь...

-Миний айлчлал арваннэгдүгээр сарын 14-нд эхэлсэн. Халдлагын дараа Элизейн ордонд хүлээн авсан анхны гадаад орны Төрийн тэргүүн нь болсон. Монгол Улсын эв нэгдлийг Францын ард түмэнд илэрхийлэхээр Батакланд очиж, амь үрэгдэгсдийн гэгээн дурсгалыг хүндэтгэсэн. Бидний харилцаанд маш үр өгөөжтэй энэхүү айлчлалыг ярьж тохирсоны дагуу хүлээн авч, хэрэгжүүлсэн Ерөнхийлөгч Франсуа Олландад гүнээ талархаж байна. Ийм хүнд цаг үед намайг элгэмсэг дотно хүлээн авсныг би хэзээ ч мартахгүй. Монгол, Францын харилцаа олон зууны түүхтэй. Гоо Филипп хааны үед манай хаанаас Францын хаанд хандаж захиа илгээж, тэрхүү захиандаа бидний өвөг дээдсийн тухайн үед тогтоосон найрсаг харилцааг онцолж байсан түүхтэй. Манай хоёр улс хэдэн зууны туршид бие биеэ харилцан сонирхож, ажиглаж ирсэн. Хоёр орны харилцаа амжилттай хөгжиж байгаагийн зангилаа нь юуны түрүүнд бидний нэгдмэл үнэт зүйлстэй холбоотой юм. Бид хүний эрх, хуульт засаглал, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн ижил үнэт зүйлсийг дээдэлдэг. Японы тэнгисээс Европын зүүн хил хязгаар хүртэлх газар нутагт ардчиллыг бүрэн дүүрэн хөгжүүлж чадсан ганц улс бол Монгол Улс юм. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-нд эхэлсэн олон нийтийн жагсаал хөдөлгөөнийг зохион байгуулахад хувь нэмрээ оруулсандаа би бахархдаг. Анхны чөлөөт парламентын сонгууль болоход би уг парламентад сонгогдсон бөгөөд ардчилсан Үндсэн хуулийг санаачлан боловсруулсан гишүүдийн нэг байсан. Тэр үед би ердөө 27 настай байжээ. Тэр үеэс Францын тал биднийг байнга дэмжиж ирсэн. Улс төрийн тогтолцооны хувьд ялгаатай, олон улсын асуудлаар өөр өөрийн байр суурьтай байдаг Хятад, Орос гэсэн том хоёр хөршийн дунд Монгол Улс оршдог. Хятадтай 4700, Оростой 3800 км хиллэдэг. Гэвч бид Франц Улсыг Европын Холбоон дахь хамгийн ойр, итгэл хүлээлгэдэг “гуравдагч хөрш”-өө гэж үздэг.

 

-Монгол Улс энэ хоёр аварга улсуудын дунд хэрхэн оршиж чадаж байна вэ?

-Хөршөө хэн ч сонгодоггүй. Монгол Улсыг аварга том баавгай, луу хоёрын дунд оршдог арвай морьтой зүйрлэж болно. Бид амьдралаа залгуулж сурсан улс. Хоёр хөршийн аль алинтай нь улс төрийн болон газар нутгийн маргаан байхгүй. Тэд бидний тусгаар тогтнол, амьдралын хэв маягийг хүндэтгэдэг. Бид хөршүүдтэйгээ харилцан ярилцах, асуудлаа шийдвэрлэх механизмыг бүх шатанд нь бий болгосон. Одоогоос гурван жилийн өмнө бүтэшгүй гэмээр нэгэн саналыг би дэвшүүлсэн юм. Монгол, Орос, Хятад гурван орны удирдагчид гурвуулаа уулзах дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах санал гаргасан. Ийм уулзалт хэдэн зууны турш болж байгаагүй. Миний урилгыг Владимир Путин, Си Жиньпин нар нааштай хүлээн авч, хэдийнээ хоёр удаауулзацгаасан.

 

-Чингис Хааныг Монголчууд үндэстний өвөг эцэг хэмээн үздэг. Харгис балмадаараа танигдсан энэ хааны талаар ардчилсан Монгол Улсын Ерөнхийлөгч ямар бодолтой байдаг вэ?

-Чингис Хаан балмад гэнэ ээ? Ийм зүйл сонсох бүртээ түүнийг тийм ч муу хүн байгаагүй шүү гэж хариулдаг. Харамсалтай нь, тухайн үед олон нийтийн харилцааны зөвлөх гэж түүнд байгаагүй л дээ. Гэсэн ч тэр өнчин хөвгүүн дэлхий ертөнцөд шинэ дэг журам тогтоож, дэлхийг эзэгнэсэн хаан болж чадсан. Тэрээр өөртөө ганц ч хөшөө дурсгал сүндэрлүүлэлгүй дэлхийн талыг эзэлсэн хүн. Түүний зорьж хичээж байсан ганц зүйл бол соёл иргэншил бий болгох явдал байсан. Английн Магна Карта батлагдахаас ч өмнө буюу 1206 онд үндсэн хуулийн үүрэг гүйцэтгэж байсан бичмэл хууль цаазыг тэрээр баталж, энэхүү баримт бичгийн дагуу хаан төрийн ажлаа явуулж байсан юм. 800 жилийн тэртээ дэлхийн шинэ дэг журмын суурийг Чингис хаан тавьсан. Энэхүү хууль цаазын дагуу төрийг барьж, хэд хэдэн улсад түүнийг нэвтрүүлсэн түүх бий. Хэрэв тэдгээр улсын ард иргэд энэхүү хуулийг мөрдөхөөс зайлсхийх аваас Чингис Хаан тэднийг хатуу шийтгэж байв. 11-13 дугаар зууны үед Перст Ассасин буюу Алуурчдын нууц бүлгэм энгийн ард иргэдийг айлган дарамталж байжээ. Хоёр жилийн дотор монгол цэргүүд хууль ёс, дэг журам тогтоож чадаж байв. Ийнхүү монголчууд Перст дахин хоёр зууны турш суурьшин амьдарч байжээ. Бид яагаад түүхээрээ ийнхүү бахархдаг вэ? Монголчуудын ач буянаар өнөөдрийн Орос, Хятад хоёулаа нэгдмэл улс болж төлөвшсөн гэж оросын судлаачид үздэг. Иранд айлчлахдааби Аятолла Хаменейтэй уулзсан. Тэрээр “Бид Монголчуудыг өндрөөр үнэлж, их дотно ханддаг шүү” гэж хэлж байсан юм. “Яагаад” гэж би асуухад “Танай хаад бидэнд маш сайн зүйлсийг хийж үлдээсэн. Шийтийн шашныг Персийн гол шашин болгож, анхны одон орон судлалын төв, анхны их сургууль, анхны эмнэлэг, анхны номын сан зэргийг байгуулсан” гэж хариулсан юм. Чингис Хаан бол их ухаантай хүн байсан. Нэгэн түүх ярьж өгье. Монголчуудын ялалтаар төгссөн нэгэн тулааны дараа ялагдсан цэргүүд өөрсдийн амийг нь хэлтрүүлэх байх гэж бодон жанжнаа Чингис Хаанд барьж өгчээ. Гэтэл Чингис Хаан цэргүүдийг цаазалж, харин жанжныг нь шагнасан ажээ. Үүнд л түүний гарамгай ухаан оршиж байгаа юм. “Өнөөдөр эзнээсээ урваж зүрхэлж буй эдгээр цэргүүд хожмын нэг өдөр надаас ч урвах нь дамжиггүй” гэж тэр бодож байж. Үүнээс хойш Чингис Хаан тэр жанжинтай анд нөхөр болсон түүх байдаг.

Эх сурвалж: http://president.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (182.160.38.211)
    өвөө нараа надад нэг юм хэлж өгөөч. ардчилсан гэх хүмүүс 90 онд их л зовж тэмцэж ялсан гэсэн. батмөнх гэж ганцхан өвгөний өөдөөс хэт сүржигнэсэн юм шигээ.. би ойлгохгүй юм.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.11)
    AH EGCH NARAA BI HEGEN TUUHIIG MEDMEER BNA SUHBAATAR LENINTEI UULZSAN YUMUU HELJ UGEECH YG UNENIIG ODOO BOLTOL BI OILGOHGUI YUM
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    kommunistuud bol suhbaatariin neriig barisan aluurchid avilgalchid hahuulchid .. kommunistuudiin ur huuhduud bugd
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.40.35)
    гамингууд монголыг мөхөөж байхад ардын хувьсгал мандсан билээ. ардчилсан зальтннууд чингэсээр халхавчилж үндэсний баатар Сүхбаатарыг мартагнуулж гадны тэнэмэл богд барон нарыг гаргаж ирэх болсон . жастин капла ...
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (77.119.131.140)
    elbegdorj bol ardchilsan ner barisan zalitai hulgaich
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.40.135)
    kommunistuud chingesiig uzehgui yumaa hamag seheetnee alan hydaj cusaar budaj olon aaviin huuhduud odooch elgne emterch yvdag ene kommunistuud suhbaatart hairtaidaa bishn tuunii nereer luuvir hiih gol zorlgoni baidag baihaa
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • меркель (182.160.38.222)
    манай гитлер манай бахархал. дэлхийн талыг эзэлж баахан хүн алж хүүхэн хүчиндсэн гоё шүү
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.38.222)
    АРДЧИЛСАН ШООХУУЗ ОЛОН ЖИЛ СҮХБААТАР ЖАНЖНЫГ ҮЗЭН ЯДЛАА. ОДОО СҮХБААТАРЫН ОДОНГ АВЧ ХАЯЖ НЭГ БАЯРЛАН ШУЛГАНАЛАА.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.23)
    arinh ni zambaraagui olon yumiig ee
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • ZOCHIN (202.9.40.135)
    KOMMUNISTUUD SUHBAATAR LENINTEI UULZSAN GEJ OLON HUN ZURAACH ZOHIOLCH NARIIG HUDLAA URLGIIN GAVYAAT COL UGCH ZALUU UEE MUNHRUULJ BAIGAA ODOO SUHBAATRIIN HUSHEENES BOLJ ZALUU UE MAANI CHINGESEES DEEGUUR UZEH BOLJ BURUU TUUH BURUU OILGOLTTOI BAINAA...
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • зочин (202.179.28.197)
    БАТ-ҮҮЛ ЯМАР БААТАР ВЭ.
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (103.57.95.86)
    энэ чацагыг ингэж хуцаж байх хойгуур олон улсад чингэс хааныг чинь бүүр баримттайгаар үгүйсгээд ийм хүн байгаагүй дэлхийг дан ганц мориор эзлэх боломжгүй гээд л баримтат кино хийгээд дэлхий нийтээр гарч байхад манай түүхчид эрдэмтэд юугаа хийгээд сууна вэ
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (182.160.33.246)
    бага хуцаа ардчилсан бээжин хав аа?
    2016 оны 01 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.9.41.83)
    IIM SAUHAN BAHARHAH HAANTAI BAIJ CHINGESIINHEE TALBAIG ULAM TORDOJ SUHBAATARIIN HUSHEEG ZOHIH BAIRANDNI TAVIAACHEE...
    2016 оны 01 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    1 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    41 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    55 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 25 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 55 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 30 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 48 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 54 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 13 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 20 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 36 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 18 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 23 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК