Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Идэрцог:Ирвэс хамгаалагч нэг ч удаа цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байгаагүй

2016-1-14
0
ЖИРГЭХ

        “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич Т.Лхагвасүмбэрэлийн амиа алдсан хэргийн талаар өнөөдөр ЦЕГ-ын  Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү болон УМБГ-ын дэд дарга Ажлын хэсгийн ахлагч, цагдаагийн хурандаа Э.Идэрцог, тус газрын Онц хүнд гэмт мөрдөх хэлтсийн дарга, Ажлын хэсгийн гишүүн дэд хурандаа Б.Манлайбаяр нар мэдээлэл хийлээ. Ингээд талийгаач залуугийн амиа алдсан шалтгаан, мөн халдлагад өртөж байсан хэргүүд дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаарх мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Э.Идэрцог мэдээлэл өгөв.


 

-Энэ хэрэг асуудал анх хэзээнээс яригдаж, шалгагдсан байдаг вэ?
- 2015 оны нэгдүгээр сарын 07-нд Ирвэс хамгаалах сангийн тэргүүн н.Баяржаргал гэж хүн талийгаач Т.Лхагвасүмбэрэлийг ажилдаа яагаад ирэхгүй байгаа талаар асууж тодруулахад, тэрбээр захирал руугаа и-мэйл бичсэн байдаг.


И-мэйлд “Би нэгдүгээр сарын 05-нд гэмт халдлагад өртлөө. Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчимд явж байтал машинтай хүмүүс зогсоод намайг суулгаад аваад явсан. Урдуураа хар хөшиг татсан  хар машин ирээд  хоёр залуугийн голд суулгаасан.  Нэг газар аваачиж өөрсдөө ийшээ тийшээ явж байгаад “Чи их олон юм ярьдаг бацаан. Улаанбаатарт амжихгүй шүү гэж дарамталсан. Тэгээд  миний гар утас, куртекийг авчихаад буцааж өгөөд, эргэж харалгүй яв гэсэн. Ингээд зугтаасан учир машины марк дугаарыг хэлж мэдэхгүй байна” гэжээ.


 Үүнээс өмнө 2014 оны 5 сарын 24-нд бас халдлагад өртөж байсан гэдэг асуудлыг анх захиралдаа хөндөж тавьсан байдаг. Тиймээс  тус  сангийн тэргүүн цагдаагийн байгууллагад “Манай сангийн ийм хүн халдлагад өртжээ. Шалгаж өгөөч” гэсэн өргөдлийг анх өгсөн. Улмаар үүнийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст хүлээж авч дүүргийн прокурорын хяналтан шалгаад гэмт хэргийн нэгдүгээр сарын 26-нд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргасан байдаг юм.


-Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах гол үндэслэл нь юу байсан юм бол?
-Алдагдсан эд зүйл алга байна. Учирсан гэмтэл байхгүй.  Болсон үйл явц эргэлзээтэй нотлогдож тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэр гарсан.

Гэвч бид энэ асуудлыг дахин сэргээж шалгаж байгаа.

Цаашлаад,  2015 оны тавдугаар сарын 24-нд  Т.Лхагвасүмбэрэл гэртээ харихаар явж байхдаа дөрвөн залууд гүрээ, гарын шуун тус газраа зүсүүлсэн гэдэг асуудлыг нэг ч удаа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж хандаагүй.


 Гэмтлийн эмнэлэгт өөрөө очиж анхны тусламж авсан юм билээ. Маргаашнаас хувийн эмнэлэгт таван хоног хэвтэн эмчлүүлээд  АНУ-руу сургалтад явах байсан учир явсан. Цагдаагийн байгууллагад огт хандаагүй гэдгээ талийгаач өөрөө мэдүүлэг хэлбэрээр өгсөн. Ийнхүү халдлагад өртөж байсан асуудлаар цагдаагийн байгууллагад огт хандаж байгаагүй юм шүү.


-Өмнөговь аймагт халдлагад өртсөн талаарх мэдээллийн тухайд?
-Тус аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт Т.Лхагвасүмбэрэл сангийнхаа шугамаар ажил хийдэг, ирвэсээ хамгаалж судалдаг биологич мэргэжилтэй залуу байсан. Энэ ажлынхаа хүрээнд тус оны 4 дүгээр сарын 30-ний өглөө Хүрэндаваа гэх даваагаар гарч ирэхэд үл таних маск зүүсэн хоёр залуу хутгалсан, цохисон, би зугтаагаад 30 км газар явж ирлээ гэж гэмтэл авчихсан ажил дээрээ ирсэн байдаг. Тухайн үед сумын хэсгийн төлөөлөгч уулзаж тайлбар авсан. Хэргийн үзлэг хийсэн. Гэхдээ тухайн аймгийн мөрч, анчин гэх чадвартай хүмүүсийг оролцуулан үзлэг хийсэн бөгөөд мотоциклийн мөрнөөс өөр мөр тогтоогдохгүй байна гэж үзсэн. Ингээд тэр үед тусгай үүргийн онгоцоор гэмтэл авсан түүнийг 4 сарын 30-нд Батлан хамгаалах яамны нэгдсэн эмнэлэгт авчирч хагалгаанд оруулсан. Хэвлийдээ гурван шарх авсан бөгөөд 4,5 см гүнтэй шарх хэвлийн хөндийг нэвтэрсэн гэх шинжээчийн дүгнэлт гарсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад Нийслэлийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс “Хутгалагдсан хүн ирлээ” гэсэн дуудлагаар очиж тайлбар мэдүүлэг авсан. Эл асуудалд нь Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Хэн хутгалав, ямар асуудал үүсэв гэдгээр мөрдөн байцаалт явуулсан. Энэ хугацаанд 4 сарын 30-ны өдөр гэмтэл авснаас хойш талийгаач Гурвантэс суманд очоогүй.


Харин тус оныхоо зургаан сард Өмнөговь аймгийн Цагдаагийн хэлтэст гурван удаа очиж мэдүүлэг өгсөн байдаг. Шалгагдаж байсан хэргийг 9 дүгээр сараас эхлэн талийгаачийг дуудаж, дахиж байцаах шаардлагаар аймаг дээр удаа дараа дуудсан. ЭБШХ-ийн 74 дүгээр зүйлд зааснаар албадан ирүүлэх хүсэлтийг хууль журмын дагуу Хөвсгөл аймаг руу тавьсан. Энэ хэрэг дээр ямар нэгэн шийдвэрлэлт гараагүй, мөрдөн байцаалт үргэлжилж байсан. Хэргийг шалгаж байх хугацаанд 2015 оны 11 сарын 5-ны өдөр “Талийгаачийг алга боллоо” гэсэн  асуудал анх яригдаж, төрсөн дүү, хамаатны ах нь цагдаад өргөдөл гаргасныг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг хүлээж аваад талийгаачийг олох чиглэлээр найз нөхөд ажлын хамт олноос тайлбар мэдүүлэг авч эхэлсэн.


-Талийгаачийн машинд үзлэг дутуу хийсэн гэж ар гэрийнхэн нь яриад байгаа?
-Тэгээд талийгаачийг хойд чиглэл буюу Хөвсгөл аймаг руу гарсан камерын бичлэг яригдсан. Энэ бүгдийг үндэслээд талийгаачийн ар гэрийнхэнтэй холбогдсон. Тэд ч ах дүү хамаатан садантайгаа ярьсаны үндсэнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрээс талийгаачийн машин байгааг эхэлж харж мэдээлсэн. Энэ дуудлага 11 сарын 11-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт ирээд хэргийн газарт үзлэг хийсэн. Нийтдээ 1200 км газар явсан. Таван удаагийн камерын бичлэгт өртөж, 3-4 удаагийн камерын бичлэгт өөрөө машинаасаа бууж, суусан дүрс тодорхой үлдсэн. Үүнийг шинжлүүлэхээр өгсөн байгаа. Мөрөн сум руу ордог камерт бол талийгаачийн машин өртөөгүй. Мөрөн рүү орсон асуудал байдаггүй. Цагдаагийн хэсгээс ахалсан бүрэлдэхүүн очиж үзлэг хийхдээ машин олон хоног байсан болохоор гадна талд шороо тоос болсон байсан. Талийгаачийн цогцсыг аймгийн Онцгой байдалтай хамтарч Хөвсгөл далайгаас гаргаж авсан.


-Мөрдөн байцаагч гар утас олоогүй гэдэг асуудал яригддаг?
-Үзлэгээр талийгаачийн автомашинаас хоёр ширхэг гар утас хурааж авсан. Одоо яригдаж байгаа бичлэгтэй байсан гар утас мөрдөн байцаалтын явцад хураагдсан. Гар утсанд үзлэг хийгээд ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Автомашинаас 0,5 гр “Сархад” архи, ундаа гэх мэт эд зүйлс гарч ирсэн. Архины шилэн дээрээс хоёр ширхэг гарын мөр олдсон байдаг.


-Задлан шинжилгээний хариугаар талийгаачийг үхэлд хүргэсэн зүйл юу бэ?
-Цогцос яагаад далайн эргээс доошоо 4 метрийн гүнд байсан бэ гэдэг мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлсэн.Задлан шинжилгээгээр талийгаачийг живэлт буюу амьсгалын замд гадны биет шингэн зүйл орсон, хөнгөн зэргийн согтолттой байсан гэх шинжээчдын дүгнэлт гарсан. Өнөөдрийг хүртэл гэрчүүдээс мэдүүлэг авч мөрдөн байцаалт явагдаж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараагүй. Одоо ч гэсэн ажлын хэсгийн алба хаагчид орон нутагт томилолтоор ажиллаж байгаа.


-Цагдаагийн байгууллагаас талийгаачийг амиа хорлосон гэж үзээд хэргийг хаасан гэх мэдээлэл яваад байгаа?
-Хөвсгөл аймагт нас барсан байдалтай олдсон асуудалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Шүүхийн задлан шинжилгээ ямар гарсныг дээр хэлсэн. Хэргийг хаасан зүйл байхгүй, шалгаж байгаа.


-Өмнөговь аймгийн цагдаагийн газраас талийгаачийг өөрийгөө хутгалсан гэх мэдээллийг тараасан. Энэ мэдээлэл хэр үндэслэлтэй вэ?
-Тийм мэдээлэл тараасан зүйл байхгүй. Өөрийгөө хутгалсан гэх асуудал өнөөдөр нотлогдож тогтоогдоогүй. Өмнөговь аймгийн цагдаа дээр хэргийг хэрэгсэхгүй болгох ямар нэгэн шийдвэр гараагүй.  Ер нь бүх хэргүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй юм. Саяын ярьсан дөрвөн үйлдэл дөрвүүлээ шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байна.

 

Б.Баатархүү: “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич ажилтай Т.Лхагвасүмбэрэл гэмт халдлагад гурван удаа өртсөн. Амиа алдсан гэх гомдол мэдээллийг нэгтгэн эрүүгийн хэрэг үүсгэн ЦЕГ-ын даргын тушаалаар Мөрдөн байцаах газрын дэд дарга Ажлын хэсэг байгуулагдан мөрдөн байцаах ажиллагааг явуулж байгаа. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ хэргийн талаар ташаа мэдээлэл удаа дараа гарч, олон нийтийг төөрөгдөлд оруулж байна. Хэрэгт авагдаагүй мэдээлэлүүдийг олон нийтэд цацсан тул хяналтын прокурорт мэдээллийг танилцуулсаны үндсэнд прокурорын зөвшөөрөлтэйгээр тодорхой мэдээллийг өгч байна. Гэхдээ хэргийн бүх процессыг мэдээллэх боломжгүй” гэв. 


-Талийгаачтай холбоотой зарим эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож байсан гэж үнэн үү?
-Ажлын хэсгийн алба хаагчид хөдөө орон нутагт шалгалтын ажиллагаа явуулж байгаа. “Ирвэс хамгаалах сан”-гийн биологич  Т.Лхагвасүмбэрэл гурван удаа халдлагад өртсөн, амиа алдсан асуудлуудтай холбоотой ямар нэгэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ямар ч тохиолдол гаргаагүй байсан. Өнөөдрийг болтол энэ хэрэг шалгагдаж байгаа.


Ирвэс хамгаалах чиглэлтэй нь холбоотойгоор амь насыг нь хөнөөсөн явдал байна уу, үгүй юу. Мөн Тосон бумбын нурууны төрийн тусгай хамгаалалтын чиглэлд оролцож ямар нэгэн байдлаар халдлагад өртсөн байх боломжтой юу, цаашлаад хувийн ямар нэгэн шалтаг шалтгаан байсан байна уу гэх мэтчлэн зүйлсийг мөрдөн байцаалтаар нэг бүрчлэн шалгаж байгаа.


Одоогийн тогтоогдсон байдлаар бол талийгаач Хөвсгөл аймгийн Гурван тэс суманд биологчийн ажлаа хийдэг. Өмнөговь аймгийн Тос, тосон бумбын нуруунд нийтдээ 16 компани 21 лиценз авсан байдалтай байна. “Гурван тэс их нутаг” гэх төрийн бус байгууллага зэрэгт талийгаач элсэж орж идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг гэдэг нь тогтоогдоогүй.


Лиценз эзэмшигч компаниудыг бүдгийг нь дуудаж тайлбар мэдүүлэг авч байна.


Гадны шинжилгээний байгууллагууд хамтарч ажиллаж байгаа. Хууль заасан бүх эрх үүргийнхээ хэмжээнд бид бүхэн өндөр ач холбогдол өгч ажиллаж байна. Мөрдөн байцаалтад яваа хэргийн тодорхой нотлох баримтыг дурдаж болохгүй.


-Хөвсгөл аймагт нас барсан байдалтай олдсон асуудлаар эргүүгийн хэрэг үүсгэж шалгасан. Шүүхийн задлан шинжилгээний дүгнэлт ч гарлаа. Гэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон, хаасан зүйл огт байхгүй.


-Талийгаач өөрийгөө хутгалсан гэх мэдээлэл байгаа. Үүн дээр мэдээлэл өгөхгүй юу?
-Хар машинтай хүмүүс ирээд хоёр залуу голдоо суулгаад аваад явсан. Урдуураа хар даавуу унжуулан явж байгаад тавьж явуулсан гэдэг асуудал бий. Энэ хэрэгт алдагдсан эд зүйл байхгүй. Энэ утгаараа тухайн асуудлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс албан ёсоор шалгаад алдагдсан зүйл, болсон үйл явц эргэлзээтэй байна гэж үзээд прокурорт санал гаргаад эрүүгийн хэрэг үүсэхээс татгалзах санал гаргасан байсан. Гэвч бид энэ асуудлыг дахин сэргээж шалгаж байгаа.


Талийгаач барьцаалагдсан талаараа өөрөө нэг ч удаа гомдол мэдээлэл ирүүлж байгаагүй. Гэвч талийгаач Ирвэс хамгаалах сангийн захирлаасаа чөлөө хүсэх хүсэлтдээ энэ талаараа тусгаж өгсөн байдаг. Улмаар сангийн захирал цагдаагийн байгууллагад ийм мэдээллийг ирүүлснээрээ шалгалтын ажиллагаа явагдсан.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Irgen (188.107.86.81)
    Idertspg geech chamd hen itgeh yum. Chaddag ilruulii gesen setgeltei hund ni ug. Bitgii hudlaa tsag aldaad bai.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • unshigch (124.158.107.48)
    za ingeed ene khergiig bid zamkharuulj bna aa gedgee khelj bna daa
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • ZOCHIN (150.129.140.190)
    UHAANTAI ZALUU UCHRAAS JAMARCH NEMERGUI GEDGIIG MEDEJ BAISAN BAILGUI HAIRAN SAIHAN ZALUU
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Бат (202.70.46.207)
    Ямарч хохирогч ороход хохь чинь л гэдэг болсон байна лээ
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Бат (202.70.46.207)
    Цагдаагийн байгууллага захиалгаар хэрэг илрүүлдэг болоод удаж байгаа шүү дээ. хулгайд юмаа алдаад эзнийг нь олоод, бичлэгийг нь аваад очихоор тэр хүнээ дагуулаад ир л гэдэг хүмүүс дээ. тэд өөрсдөө мөрдөх үүрэгтэй гэдгээ ч мэддэггүй юм. тэгээд бас илрүүлэлт 80-90 хувь гэж худлаа ярихыг яанаа. Яг орчин цагийн жандармууд.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.19)
    Идэрцогийг мөнгөтэй хүнд үйлчилдэг гэж хүмүүс ярих юм билээ
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.26.251)
    baliar huuhenii yvuulgand buu or humuusee l gemeer bna, bodit baidal iim l bh
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Туул (49.0.161.180)
    Энэ ч Но-той гар байж дээ
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (49.0.161.180)
    Энэ ч Но-той гар байж дээ
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    саяхан
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    41 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    54 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 24 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 54 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 24 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 29 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 48 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 54 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 12 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 20 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 35 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 18 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 23 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК