Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Ням-Очир:Алба хаагчдаас удирдлагуудынх нь талаар санал асуулга авч байна

2016-1-19
0
ЖИРГЭХ

        Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалт явагдаж байгаа талаар ЦЕГ-ын дэд бөгөөд Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, дэд комиссар Ц.Ням-Очиртой ярилцлаа.


 -Цагдаагийн байгууллагын хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын даргын нэрэмжит шалгалт явагддаг. Харин энэ удаад зөвхөн удирдах ажилтнуудыг шалгаж байна уу?
-Цагдаагийн байгууллагаас 2016 онд Удирдах ажилтны манлайллыг дээшлүүлж, алба хаагчдын ажлын байрны зорилго зорилтыг хангаж ажиллах, байгууллагын соёл, алба хаагчдын сахилга, ёс зүй, албаны бэлэн байдлыг сайжруулах, сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэх гэсэн зорилтыг дэвшүүлэн  ажиллаж байна. Энэхүү зорилтыг хангах ажлын эхлэл болгож цагдаагийн ерөнхий газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/04 тушаалаар “Цагдаагийн байгууллагын удирдах ажилтнуудын түвшин тогтоох шалгалт”-ыг анх удаа явуулж байгаагаараа онцлогтой.

 

- Энэ удаагийн шалгалтын гол зорилго, онцлог нь юу вэ? Ямар үр дүн хүлээж байна?
- Шалгалтыг гол зорилго нь цагдаагийн байгууллагын шат шатанд ажиллаж байгаа газар, хэлтэс, тасаг, хэсгийн дарга нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг тогтооно. Мөн  2015 оны үйл ажиллагааны үр дүнг тооцох, удирдах ажилтнуудын санаачлан хэрэгжүүлж байгаа тэргүүн туршлага, шинэ санал санаачилгыг түгээх, алдаа дутагдал байвал яаралтай засаж залруулах зэрэг олон талын ач холбогдолтой гэж үзэж байгаа. Шалгалт 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 18-ны өдрийн хооронд явагдаж, Цагдаагийн ерөнхий газрын зөвлөлийн гишүүдийн ахалсан 12 ажлын хэсэг төв орон нутгийн цагдаагийн газар хэлтэст ажиллаж байна. Шалгалтын үр дүнд удирдах ажилтнуудын мэдлэг, мэргэжлийн ур чадварын түвшин, бэлэн байдлыг тодорхойлж, илэрсэн алдаа дутагдлыг засаж сайжруулах, цаашид авч хэрэгжүүлэх асуудлыг шийдвэрлэх зэргээр олон үр дүн гарна гэж үзэж байна.   

 

-Та сая дарга нарын мэргэжлийн ур чадвар, мэдлэгийн түвшинг тогтооно гэж хэллээ. Энэ талаараа манай уншигчдад илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Шалгалтаар бид удирдах ажилтнуудаас хууль эрх зүйн мэдлэгийн түвшин, удирдлагын  шийдвэр гаргах баримт бичиг боловсруулах, багаар ажиллах чадвар, компьютер, мэдээллийн систем ашиглах чадвар, сэтгэн бодох IQ, сэтгэл зүйн сорил, бие бялдар, авхаалж самбаа, уян хатан байдал, тэсвэр тэвчээрийг шалгалт авсан. Мөн ажлын байрны зорилго, зорилтын хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам, хэтийн төлөвийг тодорхойлсон эссэ бичүүлэх зэрэг ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн шалгаж байгаагаараа өмнө нь зохион байгуулж байсан шалгалтуудаас онцлогтой.  Эдгээр шалгалтууд нь удирдлагын ур чадварыг тодорхойлох цогц үзүүлэлт гэж ойлгож болно.


-Сэтгэл зүйн сорилын шалгалт шинэлэг санагдсан. Энэ талаар?
-Энэ чиглэлийн шалгалт бол урьд өмнө нь байгаагүй юм билээ. Сэтгэл зүйн сорилын шалгалтаар тухайн алба хаагч сэтгэл зүйн ямар хэв шинжтэй вэ? Удирдагч хүн мөн үү? гэх зэргээр нарийн сэтгэлзүйн сорил хийгдэж байгаа. Бид мэргэжлийн сэтгэл судлаачдын багтай хамтарч ажиллаж байна. Үнэлгээг ч мөн тэд өгнө. Энэ шалгалтыг өгснөөр тухайн алба хаагчийн цаашдын албан тушаал дэвших карьерын асуудалд сэтгэлзүйн сорилын дүгнэлтийг харгалзан үзэж байхаар төлөвлөж байна.


-Ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг нэг бүрчлэн үзэж шалгаж байна гэлээ. Энэ ямар учиртай вэ?

-Энэ хүн цагдаагийн байгууллагад хэдэн жил ажилласан, ямар дадлага туршлагатай, ерөнхий шаардлагаа хангаж байна уу? Албан тушаал дэвших нөөцөд орсон уу? Арга хэмжээ авагдсан байна уу? гээд бүх зүйлийг нь шалгадаг. Үйл ажиллагааны үр дүн, удирдлагын манлайллыг бол ажлын үзүүлэлтээр нь үзэж байгаа юм. Мөн ондоо хийсэн шинэлэг ажил, бүтээлч санаа, тэргүүн туршлагууд нь юу байна гэдэг нь чухал. Гэмт хэргийг бууруулах, алба хаагчдын ажиллах болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр, чиглэлээр Улаанбаатар хотын цагдаагийн газар, Хэнтий, Сэлэнгэ, Сүхбаатар, Баян-Хонгор аймгууд цагдаагийн газар хэлтсийн удирдах ажилтнууд  илүү санаачлагатай ажилласан. Бид эдгээр тэргүүн туршлагуудыг 2016 оны 2-р сарын эхний долоо хоногт зохион байгуулах удирдах ажилтны зөвлөгөөнөөрөө танилцуулж, цаашид бусад нэгжүүддээ хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. . Алдаа дутагдал ч байна. Үүнийг яаралтай засаж залруулах арга хэмжээ авна.


-Байнгын бэлтгэл  сургуулилттай байдаг цэргийн офицеруудаас авдаг шалгалтыг, шийдвэр гаргаж ширээний ард сууж байгаа цагдаагийн дарга нараас авах нь зөв юмуу гэсэн шүүмжлэл бас иргэдэд байна. Энэ тухай та ямар тайлбар өгөх вэ?
-Цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн зорилтын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага. Тиймээс ч алба хаагчдаас албаны бэлэн байдал, тэсвэр хатуужил ихээхэн шаарддаг. Мөн удирдах ажилтнуудаас бие бялдрын шалгалт авахдаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит бие бялдарын бэлтгэжилтийн шалгуур үзүүлэлтийн батлагдсан жишгийн дагуу явуулсан. Дасгалуудын хувьд биелүүлэх боломжгүй зүйл байхгүй.


-Тухайн удирдах ажилтны удирдлагад байгаа алба хаагчид даргадаа үнэлгээ дүгнэлт өгөх бололцоогоор хангаж байгаа юу?
-Алба хаагч нэг бүрээс удирдлагын манлайлал, мэдлэг чадвар, харилцаа, алба хаагч нартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх гээд цөөнгүй асуултаар санал асуулга авч байгаа.


-Сонгуулийн жил болж байна. Иргэдийн дунд цагдаа удирдах ажилтнуудаа шалгалт явуулаад бас халаа сэлгээ хийх гэж байгаа юм болов уу гэсэн хардлага их байна л даа. Энэ тал дээр та ямар хариулт өгөх вэ?
-Энэхүү шалгалтын гол зорилгыг би ярилцлагын эхэнд хэлсэн. Удирдах алба хаагчдынхаа түвшинг тодорхойлох, тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж, илэрсэн алдаа дутагдлыг засаж сайжруулан ажиллах нь чухал. Хэн нэгнийг халж солих зорилго байхгүй. Шалгалтын дүнг цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Мэдээж шалгалтад хангалтгүй үнэлгээ авсан алба хаагчдад хариуцлага тооцох, амжилттай шалгагдсан алба хаагчдыг урамшуулах асуудал яригдана. Цаашид ч энэ шалгалтаа улам боловсронгуй болгон тодорхой хугацаанд явуулж байхаар төлөвлөж байна.


24tsag.mn

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
Онцгой байдлын байгууллагаас зургаан хурандаа цолтон төрлөө
Э.Энхбаяр: Амжилтад хүрэхэд хурд, хүч хэрэгтэй бол, амжилтаа хадгалахад тэсвэр, хатуужил шаарддаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • zojin (150.129.142.67)
    Darga nariinhaa bugsiig sain doloo tegehgui bol tsagdaa uuruu halagd
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.208)
    mongol ulsiin irgen 60 hurtel hodolmor erhelne gej huulchilsan toriin albanii huulind bol 65 nas hurtel hodolmor erhelne gej zaaj huulcnilsantsagdaad ajillaj baigaa humuust 60 nas hursen neg alba haagch baihgui tsagdaagiin baiuullga maani huuli sahiulah baiguulga baij oorsdoo huulia zorchin huuli buruu hereglen alba haagch naraa 25 jil tsergiin alba haasan geed tsergiin tetgeber togtoon 44-60 nasniibolobson huchuude ajillaastoriin albanii huuliar chololj baigg getel toriin albanii hulind tsergiin tetgebertogtoolgoj baigaa tsagdaa nariig ajillas ni cholool gesen zaalt baihgui tsregiin alba hagchiin tetgber tetgemjiin huulind tsergiin tetgeber togtoolgon abah erhtei gej huulchilsanaas harhad huuliig huuli sahiulah tsgdaa buruu hergelej baigaa ni haragddag 25 jil ajilsan beltgesen bolbson huchnee ajillaas choloolood orond eronhii bolobsrolin surguuli togsood ih deed surguulid orj chad
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • zochin (202.9.41.10)
    Er n tetgeweriin nasnii hogshin hurandaa naraa tetgewert n gargaj ajlaas n zailuulaach olon saihan chadwarlag zaluusiig darga bolgomoor yum zarim n huts uhna aytai alban tushaald ochih geed zaluuchuudtaigaa oshirhood yawj baih yum
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • nnn (202.9.40.160)
    nymochir darga mash mundag hvn shvv ajiliin amjilt hvsie
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    цагдаагийн даргыг томилсон Сайханбилэгийг зайлуулах ажил эхэлсэн одоогийн цагдагийн дарга хууль завхаруулагч гэдэгээ хангалттай харуулсан авлигын хууль зөрчсөн гэж халагдсан хүнийг хүртэл баянгол дүүргийн цагдаагийн хоёр дугаар хэлтсийн даргаар томилсон байна энэ бол түүний хууль завхаруулагч гэдэгийг ард түмэнд хэлж өгөн харуулсан зүйл дороо байгаа хэдэн цагдаагаа хууль завхаруулагч дарга нар нь дарамтлан сайн хүн эж хэлүүлэх санал асуулга авч байгаа юм уу тэнэгэүүдээ авлигын хууль зөрчин цагдаагаас халагдсан хүнийг дарга болгон томилсон байна гэж ард түмэн хэлээд байхад ахиад санал авна гэж тэнэгтэхээ боль
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • сайн сэтгэлт (124.158.112.79)
    Маш бүдүүлэг болхи хоцрогдсон аргаар ажиллаж байна даа. Одоо ийм аргаар хүний ажлыг ялангуяа удирдлагыг, тэгээд цэрэг цагдаагийн шууд удирдлагын тогтолцоотой байгууллагын дарга нарыг үнэлэх боломжгүй шүү дээ
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    алдаа гарасанч хэн нэгнийг халж солихгүй гэнүү алдаа гарган хууль зөрчиж байсанч хамаагүй гэн үү овоо тэнэг гауу үгүй юу ийм тэнэг хууль завхаруулагч нараар удирдуулж байгаа улсуудийг хууль сахиулна гэж ойлгох хэцүү байх
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • mongol... (202.131.235.250)
    ee tangarag orgoson alban haagchid shyy dee.anh tsagdaad elsehdee orgoson tangaragiin bichgee ergeed neg unshaach dee.bid yamar hen neg dargad taalagdah gej sanalaa ogohoor mongoliin toloo zytgej bgaa yum uu???
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    ЦАГДААГ ЦЭРГИЙН БАЙГУУЛЛАГА БИШ БОЛСОН ЦАГДААГИЙН ШИНЭ ХУУЛЬ ГАРЧ ХЭРЭГЖЭЭД ХОЁР ЖИЛ БОЛЖ БАЙНА ЦЭРГИЙН ХУУЛИАР ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ГЭЖ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН БЭЛТГЭСЭН БОЛОВСОН ХҮЧНЭЭ АВЧ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ ЗӨРЧИН ХАЛАГДСАН ХҮНИЙГ АЖИЛД ЭРГҮҮЛЭН АВЧ АЖИЛУУЛЖ БОЛЖ БАЙГАА ХЭРНЭЭ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН БОЛОВСОН ХҮЧНЭЭ АЖИЛД ОРНО ГЭВЭЛ АВЧ АЖИЛУУЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ ХУУЛЬ БУРУУ ХЭРГЭЛДЭГ ТАЙЛБАРЛДАГ ЦАГДААГИЙН УДИРДЛАГУД ИЧИХ БОЛИХ ЦАГ БОЛСОН БАЙХ
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    цагдаа ажиллаа зүгээр хийж бэлтгэсэн боловсон хүчнээ 25 жил цэргийн алба хаасан гээд ажиллаас нь чөлөөлж ажилгүй болгодог хэрнээ хуул зөрчсөн гээд цагдаагаас халсан хүнээ цагдаад авч дарга болгоод байгаа нь ямар учир байна вэ хууль сахиулдаг болвсон хүчнээ халад хууль завхаруулагч нараа ажилд авч байгаа чинь буруу удирдаж буруу явж байгааг харуулж байх шигээ
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.38)
    ENE DOLIR HUN HEN YUM BE
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.9.41.38)
    R.CHINGIS LALAR CHI HUULI ZORCHIJ HALAGDSAN OLON HUNIIG DARGAAR TOMILSON. OOROO CHI DANDAAA HUULI BUS YUM HIINE. 10 DUGAAR HOROOLLIN HOLOG BAARAND IRGEDEES HURAASAN SPIRTEE SHAHDAG BAISNAA MARTJEE CHI . CHI YAHAB INGEJ DABARCH L BAI CHAMD HALAGDAH ODOR IRNEE. CHI NASAARAA HIIHGUI NI LAB
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (59.153.113.197)
    Цагдаагаас ямар нэг хуульзөрчсөн үйлдлийн улмаас халагдсан олон хүн түрүүчийн сайдын үед буцаад дандаа даргын албан тушаалд томилогдсон.
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Зочин (103.26.195.213)
    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА АЛБА ХААГЧАА АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГНЫ ШАЛГАТААР ТОГТООН АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧСӨН АЛБА ХААГЧАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛЛАГААС ХАЛЛАА ГЭЖ МЭДЭЭЛЖ БАЙСАН ГЭТЭЛ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧИН ГЭЖ ХАЛСАН АЛБА ХААГЧАА БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ХОЁР ДУГААР ХЭЛТСИЙН ДАРГА БОЛГОН ТОМИЛОН АЖИЛУУЛЖ БАЙГААГ АРД ТҮМЭН ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ ХУУЛЬ ЗАВХАРУУЛАГЧАА ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ДАРГЫН АЛБАН ТУШААЛААР УРАМШУУЛДАГ БОЛСОН УУ
    2016 оны 01 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    12 цаг 2 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    12 цаг 10 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    14 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    15 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    15 цаг 18 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    15 цаг 54 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    16 цаг 23 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    16 цаг 34 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    16 цаг 53 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    17 цаг 18 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    17 цаг 29 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    17 цаг 50 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    17 цаг 54 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    18 цаг 13 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    18 цаг 34 мин
  • Д.Трамп Эпштейний хэргийг ил болгосон Ерөнхий прокурор Пэм Бондиг огцрууллаа
    18 цаг 42 мин
  • 3333 сурагч 10 дахь жилдээ “Тусгаар тогтнол” шүлгийг Д.Сүхбаатарын талбайд уншина
    19 цаг 7 мин
  • Иранд бол буй дайны нөлөөгөөр Энэтхэгт шар айраг, цэвэр усны знэ тэнгэрт хадлаа
    19 цаг 14 мин
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
    19 цаг 20 мин
  • "Хариултаа хадгалъя" үрждэг хөтөлбөр дөрөвдүгээр сарыг дуустал үргэлжилнэ
    19 цаг 24 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • АЛТАН ЦОМ: Хоёр Пүрэвийн хуучин цагийг санагдуулам гал гарсан барилдаан болно
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын заан Б.Серик
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнай Ц.Бямба-Отгон арслангаас давж үзээгүй даваагаа авах уу?
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК