зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дахин төлөвлөлтийн компаниуд газрын төлөө бурхан тахил, гал голомт руу нь халджээ

2016-1-20
0
ЖИРГЭХ

        Улаанбаатар хотын гэр хорооллыг барилгажуулах зүй ёсны шаардлага бий ч иргэд хохирох ёсгүй. Тэр тусмаа иргэдийн өмч болсон газрыг иргэдтэй харилцан тохиролцож тодорхой шийдэлд хүрсний үндсэн дээр барилгажуулах ажлыг хийх ёстой. Гэтэл дахин төлөвлөлтөд газраа өгөхгүй гэснийх нь төлөө иргэдийг дарамталж, айлган сүрдүүлсэн асуудлууд гарсаар байна.  


Бүр сүүлдээ,  гэр орон, бие махьбоди руу нь хүч хэрэглэн халдсан хэргүүд ч гарч эхэлжээ. Хотынхоо хөгжил дэвшлийн төлөө гэж хүнээ золиослох шаардлага байгаа юу. Хүнээ дээдэлж байж улс хөгжих бус уу.

 

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн хувьд дахин төлөвлөлтийн асуудлаар 2012 оны сонгуулиар гэр хорооллынхныг "атгасан" гэхэд болно. Өөрөөр хэлбэл, сайхан амлалтуудыг хэлж, маш боломжийн саналтайгаар шинэ орон сууцтай болох саналыг тавьсан. Гэтэл өнөөдөр дахин төлөвлөлтөнд сонгогдсон компаниуд нь хөрөнгийн чадавхигүй хийгээд иргэдийг эдийн засаг, эд эрхтэн, эрүүл мэндээр нь хохироож байна.  Үүний "үр шим"-ээр зарим иргэд гудамжинд, харин үлдсэн нь түрээсийн байранд хоног төөрүүлж явна. Иргэдийн хууль эрхзүйн мэдлэг дутмаг байдлыг нь овжноор ашиглаж газрыг нь булааж буй энэхүү үйлдэлд төр засгаас анхаарал хандуулах хэрэгтэй байна.

 

Бид энэ удаагийн ярилцлагын буландаа дахин төлөвлөлтийн маргааны асуудлаас болж хохирсон иргэн Ж.Туулыг оролцуулж, бодит байдлыг тодрууллаа.


 

-Таныг дахин төлөвлөлтийн асуудлаас болж гэр орон, бие махбодиороо хохирсон гэх мэдээлэл байна.  Энэ үнэн үү?
-2014 оны аравдугаар сарын 7-ний өдөр “Бэрэн” ХХК-ийн хуулийн зөвлөх н.Сүх-Очир гэдэг хүнээр удирдуулсан 5-6 хүн манайд ирсэн.  Бидний зүгээс халдлагад өртөнө гэж санаа зовсон учир хаалга үүдээ түгжээд оруулаагүй.  Гэтэл тэд трактортой ирж хашаа эвдсэн. Улмаар манай хүүхдийн хоолойг боож ухаан алдуулж унагасан.  Тухайн үед бид айж, сандарч цагдаагийн алба хаагчдад дуудлага мэдээлэл өгсөн. Гэтэл тэд цагдаа дуудах сургаар зугтсан.


Тухайн өдрийн маргааш нь буюу аравдугаар сарын 8-ний өглөө "Бэрэн" компанийн төслийн удирдагч н.Эрдэмсайхан , хуулийн зөвлөх н.Сүх-Очир нар дүрэмт хувцастай 30 гаруй залуусыг дагуулж ирээд хашаа байшин эвдүүлсэн. Үүнээс хойш манайхруу удаа дараа халдах гэж оролдсон.


-Тухайн компанийн зүгээс таньд яг ямар шаардлага тавьсан бэ?
-Удаа дараа нүүхийг шаардсан.  Манайх Сүхбаатар дүүрэг, 100 айлын “А” зэрэглэлийн байрлалд байдаг.  Тиймээс бид өөрсдийн санал бодлоо тавьсан.  Гэтэл тэд “Танайд ийм боломж олдож байгаа нь их юм. Иргэдийг битгий турхир. Ийм байдлаар байвал газрын хөрснөөс арчина” гэж сүрдүүлж, халдсан. Сүрдүүлээд зогсохгүй гал голомтоор минь оролдож, бурхан тахилыг маань ч сүйтгэсэн. Монгол хүн ийм зүйлд эмзэглэхгүй байхын аргагүй биз дээ. Үр хүүхэд, орон гэрээ сүйтгэхийг харах маш хэцүү юм билээ.


 70 жил болсон өвөг дээдсийн гал голомтоо зүгээр өгчихмөөргүй байна. Гэхдээ би дааж давшгүй шаардлага тавиагүй. Мөн хүний эд хөрөнгөнд шунаагүй. Зөвхөн өөрийн байгаа эд хөрөнгөө л хамгаалахыг хичээсэн.


 

-Тань руу халдсан асуудлаар та хууль хяналтын байгууллагад хандсан уу?
-Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч, шүүх эмнэлгийн дүгнэлт хүртэл гаргуулсан.  Тухайн үед хохирогчоор тогтоогдсон байсан. Гэвч биеийн байдлаас шалтгаалаад эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд бид шүүх хурлын өмнө сэжигтэн бас яллагдагч болчихсон байсан.


-Хохирогчоос ялтан болсон гэдэг чин юу гэсэн үг вэ?
-Хохирогчоос сэжигтэн. Сэжигтнээс ялтан болчихоод байна.  Биднийг нотлох баримтгүй болгосон. Манай хүүхэд хоёр гар утсаар бичлэг хийсэн. Гэтэл “Бэрэн” компанийн хамгаалалтын албаны залуус утсыг нь булааж авч эвдээд мемори, сим карт бүгдийг нь аваад алга болгосон. Тухайн утасны бичлэгт манай гэр рүү дайрч орж ирж байгаа, гар бариад цохиж, өшиглөж байгаа гээд тэдний хийсэн маш муухай үйлдлүүд бичигдсэн


Гэвч энэ бүгдийг тэд өөрсдийн гараар усгасан. Тэгсэн хэрнээ  эл компанийн зүгээс өөрсдийнхөө эвлүүлж, монтажилсан бичлэгээ цагдаагийн байгууллагад баримт болгож өгсөн байна лээ.   Тухайн бичлэгийн цаг, үйл явдал бүгд зөрж байгаа.

 

Улмаар намайг эмнэлгээс гараад ирэхэд  нөхөр, хүүхэдтэйгээ нийлж залуус руу хүч хэрэглэсэн гэж мэдүүлсэн байсан. Ингээд биднийг нотлох баримтгүй гэх шалтгаанаар эрүүгийн хуулийн  99.2 буюу хүч хэрэглэсэн, бүлэг хэргээр  ял оноосон. Гуравхан хүн 30 гаруй залуусын өөдөөс яаж хүч хэрэглэх юм бэ.  Хүний санаанд багтамгүй зүйл ярьж, ял тулгасан.


Бидэнрүү дайрч, хүч хэрэглэснийг гэрчлэх маш олон гэрч байгаа. Айл хөршөөс эхлээд гудамжны бүх хүн тэдний үйлдлийг  харж байсан ч тэднээс мэдүүлэг, тайлбар аваагүй. Гэтэл зөвхөн “Бэрэн” гэх компанийн ажилчдаас гэрчийн мэдүүлэг тайлбар аваад өнгөрсөн байна лээ.  Тэд бүгд нэг төрлийн мэдүүлэг өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэрчүүд бүгд зодоон болсоныг үгүйсгэсэн. Тэр олон хүн нэг мэдүүлэг өгнө гэдэг байж боломжгүй зүйл шүү дээ. Энд нэмж хэлэхэд, манай гэр бүлийн зүгээс нэг ч хүн рүү дайрч халдаагүй.


 

-Таны зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтээс эхлээд нотлох баримтуудаасаа нэгийг ч цагдаагийн байгууллагад өгч чадаагүй юм уу?
-Шүүх эмнэлгийн дүгнэлт, эмчилгээний төлбөрийн баримт зэргийг өгч, хавтаст хэрэгт тусгуулсан. Гэвч энэ бүхнийг харгалзаж үзээгүй. Мөн биднийг буруутай гэж нотлох юу ч байгаагүй. Гэвч Бэрэн компанийн талд шийдвэр гарсан.  Сүүлд нь хавтаст хэрэгт тусгасан тухайн баримтууд ч алга болсоныг мэдсэн.


-Танай дүүрэг хороонд дахин төлөвлөлтөд хамрагдаагүйгээсээ болоод хохирч буй айлууд хэр байна вэ ?
-Маш олон байгаа. Улаанбаатар хотын 9 дүүргийн гэр хороололд энэ бүх асуудал байгаа гэж бодож байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг шүүмжилж, учир дутагдалтай байгааг нь хэлдэг мянга, мянган иргэн байна. Бид нийлж нэгдэж гомдол саналаа гаргаж хүртэл явж байгаа.

Над шиг хохирсон нэг айлын жишээг дурдахад л, нэг өдрийн дотор нүү гэсэн байгаа юм. Ингээд тэр айл, айлын хоосон буурин дээр монгол гэрээ бариад эргээд хашаандаа  очтол ганцхан шөнийн дотор  хашаа, байшинг нь нураачихаж. Ингээд энэ айл ганцхан шөнийн дотор байшин ч үгүй, хашаа ч үгүй болсон. Хашааныхаа тал банзыг л авч чадсан байна лээ. Ийм байдалтай болсон айл яах юм бэ. Өнөөх гэрээ хэлцэлийг нь албан шахалтаар зөвшөөрч л таарна шүү дээ.


Өөрөөр хэлбэл, тэр айл айсандаа л гэрээ хийсэн гэсэн үг.  Тэднийг “Улсын хөгжилд саад хийж байгаад  та нар байр ч үгүй, байшин ч үгүй болно шүү” хэмээн заналхийлсэн гэсэн.


 -“Бэрэн”  компанийн дахин төлөвлөлтөөр барьсан  байр ашиглалтанд орчихсон уу?
-Энэ компани айлуудтай жилийн гэрээ хийгээд хүчингүй болоод байсан. Улмаар гурван жилийн дараа гэрээгээ шинэчилсэн болоод 2014 оны арванхоёр сард айлуудаа байранд нь оруулсан байгаа.  Бид удаа дараа шаардах хуудас өгч асуудал болсоны эцэст ийн байранд нь оруулсан гэж хэлж болно.  Гэрээнүүдийг  иргэн хооронд хийснээс биш албан ёсны гурвалсан гэрээ хийгээгүй. Ямар нэг шаардлага тавьсан иргэдийг айлгаж, сүрдүүлдэг. Энэ байдлаас болж иргэд өөрийн амьдрах орон сууцаа хэзээ ашиглалтанд орохыг ч асууж чадахгүй явсан үе бий.


-Дахин төлөвлөлтийн асуудлаар холбогдох байгууллагууд руу хандсан уу?
-Маш хэцүү юм билээ. Иргэдийг хүлээн авах төв гээч зүйлрүү олон удаа очсон. Хотын дарга Э.Бат-Үүлтэй уулзах гэж хүсэлт гаргасан. Хүсэлтүүдийг маань ч хүлээж аваагүй. Хүсэлт хүлээж аваагүй хүмүүс уулзалт хийхгүй нь ойлгомжтой.


Хохирсон иргэдийн зүгээс дахин төлөвлөлт явуулсан бүх албан тушаалтнуудыг шүүхэд өгнө гэж байгаа. Дахин төлөвлөлтийг буруу явуулсан.  Дахин төлөвлөлтийн компаниуд учир дутагдалтай байгаа.

 

Адаглаад, иргэдийн газрыг аваад өгсөн байр нь алга дарам жижиг.  19-41 мкв орон сууц л өгч байх жишээтэй. Гал тогоо, тагт, аваарын шат, угаалтуур ч  байхгүй. Баян айлын томхон хөрөгч шиг л галын өрөөтэй.  Ариун цэврийн өрөөний хэмжээг хүртэл та бүхэн хараарай. Томхон биетэй хүн ч багтахааргүй жижиг.

 

Одоо бүр, дахин төлөвлөлтөөр баригдсан орон сууцыг “Амьдралын төвшингөөс дунд болон доогуур иргэдэд зориулсан орон сууц” гэж нэрлээд байна шүү дээ.  


-Дахин төлөвлөлтөд хохирсон иргэд эрх ашгаа хамгаалуулахаар албан байгууллагуудад хандсан уу?
-Олон газар хандсан.  Хүний эрхийн хороонд ч хандсан. Аль аль нь дорвитой шийдэлд хүрсэн, хохирогч болсон иргэд рүү хандсан зүйл хийхгүй байна. Харин "Нийтийн эрхийг хамгаалах холбоо" гэж байдаг юм билээ. Тэр холбоонд учир байдлаа хэлж, хууль эрхзүйн зөвлөгөө аваад, эрх ашгаа хамгаалуулахын төлөө нэгдэн ажиллаж байгаа.

Энэ хүн бол Гэр хороолол дахин төлөвлөлтийн "үр ашиг"-аар хохирсон олон мянган хүний төлөөлөл. Энэ хүний цаана 5-6 мянган хүн дахин төлөвлөлтийн уршгаар орох оронч үгүй сууж байна.

 

Удахгүй монгол түмний уламжлал сар шинийн баяр болох гэж байна. Гэтэл орох оронгүй, очих газаргүй хохирсон иргэд хаа сайгүй байгааг дахин онцлох нь зүйтэй биз. Төр засаг гаргасан шийдвэрээ эргэн "тольдож", гашуун үнэнээс жишээ авч, үр дагаварыг ажиглаж, олон түмэнтэйгээ уялдаа холбоотой байвал ард иргэдийн эрх ашиг ингэж хөндөгдөхгүй л байх. Батлаад, журамлаад, хуульчлаад орхичихдог асуудал чинь эргээд олон түмнийг хөлдөө чирээд байна шүү дээ.

 

Дахин төлөвлөлтийн асуудлыг зүгээр нэг сонгуулын шоу бас амлалт болгож орхиж болохгүй Э.Бат-Үүл дарга аа.

 

Үргэлжлэл бий.

Д.Ундрах /24tsag.mn/

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
"Оюутолгой"-гоос 10 тэрбумыг "хулгайлсан" Д.Амартүвшинг шүүхээс суллажээ
Нотлох үүргийн хуваариас зугтсан хэвээр байгаа Б.Энхбаярыг албадан ирүүлэхээр яригдаж байна
Засгийн газрын тогтоолыг хууль ёсны гэж үзэж, “Төмөртэй” орд ард түмний мэдэлд үлдэв
Дарханы төмөрлөгийн үйлдвэр ххк Страгтегийн ордтойгоо “Сахал” Эрдэнэбилэгийн мэдэлд шилжих эсэх шүүх хурал үргэлжилж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Зочин (202.70.37.54)
    батүүл шийдвэрийн хэрэгжилтэндээ анхаараачээ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    энэ компанийг шалгаачээ
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.70.37.54)
    Луйварчин гэж яаж нэгнээ хэлдэг байна аа
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Болдбаатар (150.129.140.214)
    иймэрхүү луйварчдийг сэтгүүлчид бүү өөгшүүлээчээ,учир начрыг нь олооч,алдартай рэкетчин авгай шүү дээ,тэр компаний газар дээр очиж буучаад мөнгө өгөхгүй бол хэвлэлд өгнө гээд байдаг гэсэн алдартай авгай мөн байнашд
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (103.57.94.201)
    Энэ хүн газрын өмчлөгч биш байж болно. Тэгэхдээ Батүүл анх юу гэж амлаж байсныг санацгаа.Та нар барилгын компаниудад газраа битгий зараарай, намайг сонговол би хашааны чинь үүдэнд халуун хүйтэн усны хоолойг аваад ирэхээр та нар өөрсдөө хаус, байшингаа барьж амьдрах хэрэгтэй гэж ярьж хэлж байсан санагдах юм. Одоо яаж байна ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ нэрээр иргэдийн газрыг Барилгын компаниудтай нийлж дээрэмдэж байна шүү дээ. Бас хүү нь дунд нь тууж явдаг таарсан таар шуудайнууд
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (182.160.38.239)
    Газрын өмчлөгч эсвэл хамтран өмчлөгч нь биш бол мянга орилоод ямар ч хэрэггүй. Холоос ирээд хот минийх хотонд ороод хонь минийх гэгч нь болж дээ...
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.72.245.46)
    ямар нэгэн байдлаар өөрсдөө ашиг олох олон нийтийн эрх ашигийг бодохгүй шуналтай хүмүүсийн нэг л биз дээ , албан ёсны өмчлөгч биш юм бол яршиг л байна даа
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.143.245)
    Хүчээр зайлуулах нь зөв. Нэг шуналтай хүнээс болж олон хүмүүс хохирох ёсгүй.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • ЗОЧИН (59.153.87.32)
    ГАЗРАА ОРОН СУУЦ БОЛГОХ ГЭСЭН ОЛОН АЙЛ ДУНД ГАНЦ НЭГ ХЭТ ДАВАРСАН УЛСУУД АЖИЛ ГАЦААЖ,БУСДЫГАА ХОХИРООЖ БАЙДАГ ЮМ.ИЙМЭРХҮҮ АСУУДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ БОЛГОХГҮЙ БОЛ УТАА,ШОРООНОСОО САЛЖ ТОХИЛОГ АМЬДРАНА ГЭДЭГ ГОНЖ.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Ц.СОД-ОД (202.70.41.102)
    Би Бэрэн компанийн хуульч Ц.СОД-ОД гэдэг хүн байна. Энэ Ж.Туул гэж эмэгтэй Уг газрын өмчлөгч эзэн нь биш 2011 онд манай компанид зарсан газарын эзний холын хамаатан бөгөөд Дарханаас ирээд газартай болтлоо түр танай газар дээр амьдарч байя гэхэд нь ашиглах болоогүй байгаа болхоор тэг гэсэн. 2014 онд газраа ашиглах болж одоо нүүгээрээ гэж хавраас эхлэн хэлж эхэлсэн. Ойлголоо бид удахгүй газартай боллоо гэсээр намар болсон гэтэл Манай компанийн хашаанд сарын 50.000 төгрөгөөр 8 сарын хугацаатай 3 гэртэй айл буулгасан байсан. Юу болж байгаан бэ гээд очиж уулзахад авир гарган МИНИЙ ЭЦЭГ ӨВГӨДИЙН ГАЗАР ТА НАРТ ХАМААГҮЙ ЭНДЭЭС ЗАЙЛ гэх мэтчилэн үгээр дайрч доромжлон хүү нь аавтайгаа нийлэн манай компанийн ажилтныг зодож танхайрсан. Энэ Ж.Туул гэгч эмэгтэйн ярьсан шиг зүйл огт байхгүй. НЭМЖ ХЭЛЭХЭД НИЙТЛЭЖ БАЙГАА ЗҮЙЛЭЭ НОТЛОХ БАРИМТТАЙ ТАВЬЖ БАЙХЫГ ТАНАЙ САЙТАД АНХААРУУЛЖ БАЙНА. ДАХИН ХЭЛЭХЭД ЭНЭ ХҮН ГАЗРЫН ӨМЧЛӨГЧ БИШ ГАЗАР ДЭЭР ГҮРИЙЖ ШОУ ХИЙЖ БАЙГААД КОМПАНИАС БАЙР АВАХ ГЭСЭН ШУНАХАЙ ХҮН Ю
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (119.40.100.222)
    бид эх орондооо атьдрах эрх байна уууу Бат ҮҮЛ эээ
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    iim shunaltai yumnuudaas bolood busad ochnoon irgen hohirch bna
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    shunaliin tulam
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    bugd zovshoorch bgaa yum chini bolomjiin l unelsen bgaa sh dee ene avgai denduu shunaltai yum hohichin shunal ihedvel shulam boldogiim
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.126.89.212)
    shunaltai iim yumnuudaas bolood busad ailuud hohirch bna
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.85.92)
    Хүн өмчөө яах нь тэр хүний хэрэг шүүдээ. Бусад айлууд нь зөвшөөрсөн байлаа ч нэг айл зөвшөөрөхгүй байгаагаас болоод барилга баригдахгүй байгаа бол дахин төлөвлөлт хийж байгаа компаний буруу. Анхнаас нь нэг айл байнуу хэдэн айл байнуу зөвшөөрөхгүй тохиолдолд яах вэ гэж тооцоолох хэрэгтэй байсан юм. Өмчөө хамгаалж байгаа нэгнээ өмгөөлөхгүй байвал дараа чиний газрыг булаах үед чамайг өмгөөлөх хүн олдохгүй болох вий.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • зочин (202.179.28.33)
    Зарим нэг хүмүүс арай дэндүү үнэ хэлэх юм энэ хүмүүсээс болж гэрээ хийсэн айлууд хохирч байна улсын ажлыг уялгүй хүмүүсийг хохироолгүй гэрээгээ хийлдээ
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Гандангийн газар 250.0 саяар зарагдаж байна. Үүгээр 2 ш 3 өрөө хуучны байр, цаана 2-3 дориухан машин авчих хэмжээний мөнгө гарч байна. Гэтэл дахин төлөвлөлт нэрээр иргэний газрыг бүлэг хулгайч дээрэмдэж, умгар байр нэртэй оромж өгч байгаа нь хир зохистой вэ? АН тэр чигтээ хулгхйч луйварчин алуурчид новш...
      2016 оны 01 сарын 20
  • Зочин (202.131.225.196)
    ийм лайнууд газраа суллаж өгөхгүй өчнөөн олон айлуудын амьдралд гай болж байгаа шд. энэ нэг тагзнаас нь салгаад оронд нь хаус өгнө гэж бодсын байхдаа .
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • sdfsdf (27.123.214.2)
    bulldozerd2, erguu shunhai avgai l baina
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (150.129.142.213)
    яаж ч бсан хүний өмч руу халдаж дарамтлах ёс байхгүй. ан- үёд хаа сайгүй харгис догшин бдал хэрээс хэтэрлээ. ман- гэж сөрөг хүчин юугаа ч хийж чадахгүй юм.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
    • Зочин
      Яг адилхөн бодолтой хүн байна..
      2016 оны 01 сарын 20
  • Иргэн (27.123.214.125)
    Балиар иймэрхүү шуналтай авгайчуудаас болж газраа өгөөд нүүчихсэн орон сууцаа хүлээж байгаа өчнөөн айл хохироод хүлээгээд байгаа юм шдэ. Зүгээр байхад нь хүүхдийг нь боож унагана гэж мэдээж байхгүй яаж сэгсэлзсэн бол доо. Барилгын компаний зөв шуналтай авгай болгонд дээрэлхүүлээд байвал яаж хот хөгжих вэ. Эсвэл тойруулаад хорооллоо барьчих тэгээд л наад газар чинь ямар ч үнэгүй болж байгаа юм
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • хурц (103.229.122.227)
    Үнсэн толгойлсон үүлээр ахлуулсан ДЭЭРЭМЧИД.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.70.41.102)
    Туул гэдэг энэ иргэнд энэ хороонд 1 м2 газар байхгүй. Энэхүү хороонд бүртгэлгүй, газар нь хүнийх, тэр хүн тухайн байгууллагатай тохиролцоод гэрээгээ хийгээд орон сууцандаа ороод сайхан тухтай амьдарч байгаа
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • zochin (59.153.115.193)
    Beren bol Gazriin hariltsaa geodesy zurag zuin gazriin darga, AN-iin awilgalch Hureldhagain company shd. Ah Lambaa ni 66 hurcheed eruul mendiin yamand tusuw zahiraad suuj bgaa. Hurelshagai uuruu gazriin salbaraas bayjij duusch bgaadaa. Turuud tursun terbumtanuud..
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.55.180.155)
    Шууд л трактораар л нураачихаач Ганц айлаас болж бүхэл бүтэн барилгын ажил хойшлоод байгаа юм гэсэн. Шуналтай авгай амандаа багтахгүй тоо хэлж байна гэнэ лээ.
    2016 оны 01 сарын 20 | Хариулах
    • Ger horoollin hun
      Сэтгэгдэл бичнэ үү ...ene chini hunii omchid haldsan hereg margaash chini gazrig bulaah tsagt deerh shunalgui garuudig yahi ni harah yumsan chi hashaa baisingaa bayachuudin jorlongiin oroogoor solihuu
      2016 оны 01 сарын 20
    • Ger horoollin hun
      Сэтгэгдэл бичнэ үү ...ene chini hunii omchid haldsan hereg margaash chini gazrig bulaah tsagt deerh shunalgui garuudig yahi ni harah yumsan chi hashaa baisingaa bayachuudin jorlongiin oroogoor solihuu
      2016 оны 01 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хүннү хотын төлөвлөлтийг боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
    1 цаг 34 мин
  • М.Наранпүрэв: Халууралт буухгүй, хүндэрч магадгүй нөхцөлд 5 хоногийн цалинтай чөлөө олгоно
    1 цаг 52 мин
  • Зөвлөгөө: Ханиадыг хэрхэн эмгүйгээр эмчлэх вэ?
    2 цаг 11 мин
  • Гэрлээрээ ярилцъя, жолооч нар аа!
    2 цаг 15 мин
  • Бүгд найрамдах Чех улсын 2026 оны зуны сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ
    3 цаг 26 мин
  • Орон нутаг чиглэлийн зарим автобусны үнэд өөрчлөлт орлоо
    3 цаг 52 мин
  • “Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч эхэллээ
    4 цаг 8 мин
  • Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
    4 цаг 39 мин
  • ӨНӨӨДӨР: Нүүрс тээвэрчид мэдээлэл хийнэ
    4 цаг 59 мин
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
    5 цаг 5 мин
  • Зурхай: Урлан бүтээхэд сайн өдөр
    5 цаг 47 мин
  • УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүдийн тов
    5 цаг 50 мин
  • УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
    5 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна
    5 цаг 59 мин
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
    20 цаг 41 мин
  • 100 буудалт даамын Дэлхийн цомын тэмцээн эхэллээ
    21 цаг 28 мин
  • Нийслэл нийт 350 МВт чадалтай гурван станц ашиглалтад оруулаагүй бол энэ өвөл юу болох байсан бэ?
    22 цаг 9 мин
  • НИТХ: Алба хаагчдыг чадавхжуулах чиглэлээр хэлэлцүүлэг зохион байгуулж байна
    22 цаг 16 мин
  • "Алтан цом" -ын гуравдугаар тойргийн барилдаан энэ сарын 15-нд болно
    22 цаг 18 мин
  • Улаанбаатар метро төсөлд хамтран ажиллахаар санал солилцлоо
    22 цаг 52 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • "Хатант интернэшл", "Од групп" багууд ялалт байгууллаа
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
  • ТӨСӨВ 2026: Эрүүл мэндийн даатгалын санд 2,5 их наяд төгрөгийг зарцуулна
  • А.Амартүвшин: Сайжруулсан болон хагас коксон түлшийг орон нутагт 10-15 мянган төгрөгөөр дамлан зарж байна
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна
  • “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг танилцууллаа
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • KATSEYE хамтлаг GRAMMY Awards -т нэр дэвшлээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр: Боловсруулах хүчин чадлыг 50 хувиар нэмсэн хөгжлийн жилүүд байна
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
  • Улсын Их Хурлын гишүүний ажил эрхлээгүй үеийн тэтгэмжийг хүчингүй болгох нийтийн өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулав
  • Г.Дамдинням: “Рио Тинто” компани зээлийн хүүг бууруулна гэсэн амлалт өгч, гарын үсэг зурсан
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн авч буй мөнгөн тэтгэмжийг нэмэхийг шаардлаа
  • Өөрийн үнэ цэнийг бүтээ | RED EVE
  • ӨНӨӨДӨР: Ахмадууд мэдээлэл хийнэ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • А.Амартүвшин: Төсөвт тусгагдсан 26 тэрбум төгрөг сургууль, цэцэрлэгийн сандал, ширээнд хүрэлцэхгүй
  • Х.Нямбаатар: 2028 он хүртэл 102 км үерийн далан барина
  • Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
  • ЗГ: Ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар хэлэлцэнэ
  • УИХ: УИХ-ын дэд даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
  • Эмч, эмнэлгийн ажилчид энэ сарын 13-наас ажил хаяхаа мэдэгдлээ
24 баримт
  • Бурхан багшийн тухай сонирхолтой баримтууд
  • Г.Занданшатар: ЗГ өөрчлөгдөх болгонд бодлого өөрчлөгддөг замбараагүй байдал өнгөрсөн хугацааны гол алдаа байсан
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК