зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Пүрэв: Цагдаагийн албан хаагч халшрамтгай болсонд санаа минь зовж байна

2016-1-27
0
ЖИРГЭХ

-Сонгуультай жил учраас будлиан шуугиан болж магадгүй гээд цагдаа нар халшраад эхнээсээ халагдаж байна-

Хошууч генерал Б.Пүрэвтэй ярилцлаа. Тэрбээр ЦЕГ-ын дарга,  Цагдаагийн байгууллагын тухай хуулийг гардан боловсруулж, Монголын цагдааг анх удаа дүрэмт хувцас, хамгаалалтын хэрэгсэлтэй болгосон байна.

 

-Цагдаагийн байгууллагын хууль батлагдахгүй нэлээд удаж байна. Энэ хуулиар цагдаагийн байгууллага ямар өөрчлөлт, үр дүнг хүлээж байгаа вэ?

 -Цагдаагийн байгууллагын тухай хуулийг 2013 онд шинэчлээд Цагдаагийн албаны тухай хууль болгож баталсан. 2013 оны хуулийг бүхэлд нь болохгүй бүтэхгүй хууль гэж хэлэхгүй. Болох л хууль. Одоо мөрдөж байна. Гэхдээ хоёр гурван зүйл дээр болохгүй байна. 1993 оны хууль байсан гол гол заалтуудыг хасаад, хассан заалтуудыг Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн зохицуулна гэж заасан байгаа.  Чухамхүү энэ хассан асуудлууд нь цагдаагийн өдөр тутмын амьдралтай холбоотой, өдөр тутмын ажилтай нь холбоотой, аминд ойрхон асуудал байгаа учраас төвөг учирч байна. Жишээлбэл, цагдаагийн цолны асуудал, бүтцийн асуудал хоёрыг дурдмаар байна.

 

1993 оны хуульд цагдаагийн алба хаагчийн эрхзүйн байдлыг нэлээд сайн зохицуулж өгсөн байсан. Гэтэл 2013 оны хуульд энэхүү эрхзүйн байдлын хуулийг бараг бүгдийг нь хасчихаад байгаа. Хассан хуулиа  Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын хуулиар тусад нь зохицуулна гээд гаргачихсан. Гэтэл Хууль сахиулагчийн эрхзүйн байдлын тухай хууль нь өнөөдрийг хүртэл гардаггүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн албан хаагчийн эрхзүйн байдал зохицуулалтгүй үлдсэн байгаа. Яахав, цагдаагийн албаны дагаж мөрдөх тухай хуулинд зарим зүйлийг оруулж өгсөн байгаа. Түр зуур хуучнаа барьж байгаарай гэсэн ганц нэг заалт бий.

 

-Эрхзүйн зохицуулалтгүй ажиллаж байгаа нь цагдаагийн алба хаагчдад ямар сөрөг нөлөөтэй вэ?

-2016 оныг цагдаагийн байгууллагын хувьд ажлын нэлээд төвөгтэй хүнд жил болно гэж би хувьдаа тэгж үзэж байна. Яагаад гэхээр, 2016 онд бүх шатны сонгууль болно. Сонгуулийн үеэр цагдаагийн алба хаагчийн ажил ихэснэ. Санал хураалтын хар хайрцгийг манахаас эхлээд жагсаал цуглааны арга хэмжээн дээр хамгаалалтад гарна. Дээр нь нэмээд Монгол Улсад нийтийг хамарсан эмх замбараагүй байдал чухамхүү сонгуультай холбоотой гарч байсан шүү дээ.  Мөн одоо ирэх долдугаар сард АСЕМ-ийн хурал болно. Энэ үеэр  цагдаагийн бүх албан хаагч бэлэн байдалд, олон хоног 24 цагаар ажиллана. Саяхан нэг цагдаагийн комиссартай уулзсан. Орон нутгаас нэлээд их хүчийг татаж байрлуулж таарах байх гэж хэлж байна лээ. 24 цагийн дэглэмд орж таарах байх. Энэ нь тэгээд нэлээд олон хоног үргэлжлэх юм байна. Гуравдугаарт нь, мөнгөний ханш унаж байна. Мөнгөний ханш унаж, төсвийн орлого буурч байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байх магадлалтай байна. Хүмүүсийн амьжиргааны түвшин дээшлэхгүй байна гэдэг бол гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарах үндсэн шалтгаан. Ажилгүйдэл, ядуурал нэмэгдэнэ гэдэг эрүүгийн нөхцөл байдал хүндэрнэ л гэсэн үг. Тиймээс би 2016 онд цагдаагийн алба хаагчид амралтгүй, их ачаалалтай, гэр орноосоо хол хуарангийн байдлаар удаан хугацаагаар ажиллах нь гэж хэлээд байгаа юм. Ийм хүнд нөхцөлд удаан ажиллахаар алба хаагчид маань бачуу, сандруу, ууртай болно гэсэн үг. Ажил ингээд хүндрээд байхад алба хаагчдын эрхзүйн байдал нь шийдэхгүй удаж болмооргүй байна. Эрхзүйн байдлын хуулийг түргэн шийдэж өгөөсэй гээд санаа зовоод сууж байна.

 

-Цагдаа ажлаа хийхэд эрхзүйн орчин муу байгаагаас болоод ямар бэрхшээл гарч байна?

-Хамгийн наад зах нь гав, бороохойг яаж хэрэглэх юм. Одоогийн хуулиар гав, бороохой хэрэглэх тухай заалтууд бүгд хүчингүй болсон. Агсамжтай байна гэж заагаад байгаа. Агсамжийг яаж хэрэглэхийг нь оруулаагүй байна. Агсамж гэж юуг хэлж байгаа нь бас тодорхойгүй. Бороохойг хэлж байгаа юм уу, автомашин албадан зогсоох хэрэгслийг хэлж  байгаа юм уу гэдгийг тодорхойлж хэлээгүй. Жишээлбэл, автомашиныг арзгар төмөр ашиглаж албадан зогсоодог. Ингээд зогсоочихсон байхад “Чамайг энийг хэрэглэ гэсэн хууль чинь хаана байна” гээд шүүхэдвэл цагдаа унахаар байна.

 

-Нийгмийн уур амьсгал өөрчлөгдөж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна гэж ярьж байна л даа. Энэ юутай холбоотой вэ?

-Нийгмийн уур амьсгал их өөр болсон гэж үнэн. Миний ажиллаж байсан үеэс нэлээд өөрчлөгдөөд байна.  Гэмт хэрэг хийхгүй, цагдаагийн шаардлагыг биелүүлье гэсэн уур амьсгал байхгүй болоод зөрчье, эсэргүүцье, хэрэлдье, хувцсыг нь ураад хаяна гэсэн ийм уур амьсгал давамгайлж.  Цагдаагийн шаардлагыг эсэргүүцдэг шаардлага хичнээн байгааг би судаллаа.  Дүрэмт хувцсаа уруулдаг тохиолдол өдөрт гурваас доошгүй байна гэж байна. Миний үед дүрэмт хувцсанд хүрдэггүй байсан юм. Цагдаагийн дүрэмт хувцсыг урлаа гэвэл өдрийн од гараад ирсэн юм шиг, ямар танхай этгээд хаанахын харь гаригаас ирсэн хүн бэ гэдэг байлаа. Гэтэл одоо хоногт гурваас доошгүй гардаг болж. Хуц, нохой гэж хэрэлдэж, доромжлохыг бол тоохоо байсан гэж  цагдаа нар ярьж байна. Энэ бол эрхзүйн байдлыг нь сайн бэхжүүлж өгөөгүйгээс үүдэлтэй гарч байгаа зүйл л дээ. Цагдаагийн ажилтнууд өнөөдрийн байдлаар их шантрамтгай байгаа нь миний санааг зовоож байна. Цагдаагийн алба хаагч шантрамтгай байж болохгүй. Хэрэгт орох вий, аюулгүй байдал, дотоод хяналтын албанаас намайг шалгаж байх вий, прокурор хүрээд ирэх вий дээ, сонин дээр намайг бичих вий гэсэн айдастай ажиллаж байна. Дээр үед би нэг хэлж байсан юм. Цагдаагийн алба хаагчид чинь ниймгийн амьдралын сүүдэртэй талд нь явдаг улсууд шүү дээ гэж. Үргэлж сүүдэртэй талд нь явдаг учраас сэтгэлзүйд нь нөлөөлдөг. Мэргэжлийн өвчин тусдаг байхгүй юу.

 

-Цагдаагийн алба хаагчдын хүрэлцээ муу байна. Иргэдэд хүрч ажиллаж чадахгүй байна гэсэн шүүмж гарч байгаа?

-Цагдаагийн ажилтнуудын хүрэлцээ их муу байна. Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоол гэж байдаг юм байна. Төчнөөн хүнд нэг хэв журам зохицуулах цагдаа оногдоно  гэсэн норматив байдаг. Манай норматив дэлхийн жишигтэй харьцуулбал нэг цагдаагийн албан хаагчид нэлээд өндөр ачаалал өгсөн норматив. Тэр жишгээс 3417 гаруй хүнээр дутуу байна. Өөрөөр хэлбэл, хүн хүч дутмаг байна. Үүнийг гүйцээх шаардлага байна. Төсөв байхгүй байгааг ойлгож байна. Орон тоог нь гүйцээж өгч чаддаггүй юм бол илүү цагаар ажиллахад нь бас дэмжээд өгмөөр байна. Олон хоног илүү цагаар ажилласных нь тал хоногийг нь ядаж ээлжийнх нь амралтан дээр нь нэмээд өгмөөр байна шүү дээ. Өнгөрсөн онд хүний эрхийн коммисын албан ёсоор тогтоосноор, цагдаагийн нэг албан хаагч жилд дунджаар 352 цаг илүү ажилласан байдаг. Би цагдааг хэвлэлээр муулах их дургүй хүн. Нэг зүйлийг хэлмээр санагдаад байна. Бид нарын үед цагдаагийн албан хаагчийг ажилд авах үзүүлэлтүүд гэж байсан. Энэ нь метр 70 см өндөртэй, 50 кг-аас доошгүй  жинтэй, баруун гараараа туухайг төд өргөдөг гэсэн шалгуур байсан. Гэтэл одоо цагдаагийн тусгайд чинь над шиг амьтан гүйж явна  шүү дээ. Энэ шаардлагадаа тохирсон хүнээ авч чадахгүй байна уу даа.

 

-Өнгөрсөн 2008 оны сонгуулиар  гарсан шиг үймээн дэгдвэл цагдаа үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрээд байна гэдгийг сануулах гээд байна уу?

-Долдугаар сарын 1 шиг юм болбол төр хоёр юм бодох хэрэгтэй. Долдугаар сарын 1-нд гарсан тэр үймээн санаандгүйгээр тэр өдөр болсон юм биш. Бүр сарын өмнөөс бэлдэж, төлөвлөж байж хийсэн үймээн. Хүн болгон нэг лааз будагтай ирнэ шүү. Хэн явж чулуу ачиж ирэх юм гээд энэ бүгдийг удаан хугацаагаар төлөвлөсөн асуудал. Ингэж төлөвлөөд байхад төр дүлий юм шиг суусан. Одоо төр дүлий сууж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тэр үед цагдаад олон нийтэд үйлчлэх тусгай хэрэгсэл юу ч байхгүй байсан. Олон хүний урдаас барих ямар ч зэвсэггүй байсан. Ямар сайндаа гал командын машин аваачиж ус цацах гэж оролдож байхав. Тэр үеийг бодвол одоо тусгай хэрэгсэлтэй болоод байна.  Эртнээс бэлдээд байхад таслан зогсоох урьдчилсан арга хэмжээ аваагүй учир энэ үймээнд төр буруутай шүү. Тэр дундаа тагнуул их том буруутай.

 

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, цагдаагийн албан хаагчид сэтгэлзүйн хувьд 2008 оныхоос дор байна. Будлиан, шуугиан гарч магадгүй гээд эртхэн халагдах өргөдлөө өгч байна. Одоо Сонгуулиар том үймээн болбол цагдаагийн албан хаагчид явж өгөхгүй байх шүү. Яагаад гэвэл, 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнээр цагдаагийн маш олон албан хаагч хохирсон. Толгой нь заадсаараа салсан байсныг мэдэхгүй, толгой өвдөөд гээд архи уугаад ажлаасаа халагдсан жишээ байна. Өрөөсөн нүдээ бүлт цохиулсан цагдаагийн албан хаагч бий. Энэ ажилтнуудынхаа эрх ашгийг бодоогүй, хохирлыг нь нөхөөгүй. 2008 оны долдугаар сарын 1-нд хэдэн хүнийг хэн буудсаныг ч тогтоогоогүй байна. Тогтоохоор хөөцөлдөхгүй байна. Цагдаагийн мөрдөж байсан хэргийг тэр дотор нь салгаад авчихсан. Та нар мөрдөж болохгүй, бид мөрдөнө гээд авсан. Гэтэл хэн буудсаныг  тогтоогоогүй байна. Тогтоох сонирхолгүй байгаа гэж би бодож байна. Миний бодож байгаагаар, лав хоёр хүнийг цагдаагийн албан хаагч буудаагүй. Урт буугаар бууддаг цэцэн хүн буудсан байсан. Цагдаагийн албан хаагчдад тийм урт буу байхгүй. Тэрийг тогтоох сонирхолгүй байна. Тэгэхээр цагдаа яаж урагшаа явах юм. Сэтгэлзүйн бэлтгэл муу байгаа гэж хэлээд байгаагийн учир нь энэ.

 

-Цагдаагийн байгууллагад улс төрийн нөлөө их байна гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны үед улс төрийн нөлөө гэж юм байв уу?

-Хуулийн байгууллага, тэр дундаа цагдаад улс төрийн нөлөө ороод, тэр нь бүр дэндээд, одоо үүнээс цаашгүй гэдэг шиг юм болж байна. Цагдаагийн байгууллагыг янз бүрээр хувьчилж аваад дууссан. Хэдэн оноос ийм болчихсоныг мэдэхгүй. Ямар ч байсан 1996 он хүртэл, намууд, УИХ, Засгийн газар гээд бүгд цагдаагийн ажилд өчүүхэн ч оролцдоггүй байсан. Одоо бол тэр хүнийг заавал томил, үүнийг яавч томилж болохгүй гээд оролцоод байдаг. Эсвэл мөрдөж байгаа хэрэгт нөлөөлнө. Хүний нөөцийг үймүүлж хаялаа гээд яриад байвал их юм байна.

 

-Цагдаагийн албан хаагчийн цолны асуудал яригдаад байгаа шүү дээ. Энэ тал дээр хэлэх зүйл байна уу?

-Албан тушаалын цолыг авахгүй гэж их гэдийсэн хүн нь би л дээ. 1990 он гараад Монголын цолтой болгон албан тушаалын цолонд орсон. Би албан тушаалын цолонд орохгүй гэж цагдаагийн дарга байхдаа гүрийсээр байгаад 1993 оны албан тушаалын хуулийг хуучнаар нь батлуулсан юм. Тун бүдүүлгээр хэлбэл, социализмын үеийн хуулиар батлуулсан юм. Одоогийн нэг жишээ хэлэхэд, 10 жил ажилласан, ахмад цолтой эрүүгийн төлөөлөгч, сая төгсөөд ирсэн нэг жил ажиллаж байгаа ахмад цолтой албан хаагчтай зэрэгцэж сууцгаалаа. Одоо Монголын хүчний байгууллагаас цагдаа ганцаараа генерал цолгүй байгаа. Генерал цол бол нэг цагдаагийн газрын даргын цол биш. Тэр цагдаад ажиллаж байгаа олон мянган хүний цол байхгүй юу. Орчин үеийн цагдаа байгуулагдсан 90 гаруй жилийн түүхэнд анх удаа генерал цол авах эрхээ хасууллаа. Гэтэл хүчний байгууллага дотроос хамгийн их ачаалалтай ажилладаг нь цагдаа шүү дээ. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа цагдааг өнөөгийн засгийн эрх барьж байгаа төрийн удирдлагад байгаа хүмүүс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагад байгаа хүмүүс урд хойд гэрийн хүүхэд шигээ юм уу, өргөмөл хүүхэд шигээ харж байна. Төрсөн хүүхэд шигээ харахгүй байна. Бусад хүүхдийнхээ адил хардаг болмоор байна. Энэ хандлага илэрхий мэдэгдэж байсан. Сүүлийн үед жаахан гайгүй болж байна. Ялангуяа 2012-2013 оны үед цагдаагийн хуучин систем тогтолцоог эвдэх арга хэмжээ авсан. Одоо эвдэж гүйцсэн бол үүнийгээ эмхэлмээр байна. Цагдаагийн ерөнхий газрын гэмт хэрэгтэй тэмцэх алба, нийтийн хэв журам хамгаалах алба, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга нар нь туслах коммиссар цолтой, Авлигатай тэмцэх газрын жолооч нь туслах коммиссар цолтой. Ийм л байна шүү дээ. Бие бүрэлдэхүүний урам, хийморь гэж байдаг. Энэ бол жаахан юманд доошоо ордог. Жаахан юманд амархан босч ирдэг. Тийм учраас сэтгэл санааг нь сэргээж өгөх явдал чухал байна. Монголын цагдааг генералгүй болгосон нь Монголын цагдаагийн сүр сүлд, хийморь лундааг их дарсан. Цагдааг комиссор болгосноор зардал нэмэгдсэн үү гэхээс багасаагүй. Хоёр генералтай байсан, одоо 20-иод коммиссартой болчихоод байж байна. Сүүлдээ ч генерал цол ч байхгүй, коммиссар цол нь ч нэр хүндгүй ийм л ирээдүй хүлээж байна уу даа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (23)

  • naraa (103.26.195.60)
    nas bgad ahiad neg tsagdaagiin darga hiiwel ydarsan tsagdaa nar joohon sergehel bh gej boj bna ta saihan shinleerei
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Генералд эрүүл энхийг хүсье Үнэндээ цагдааг иргэний байгууллага болгон гээд баллаж байна шүү дээ хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч нар хүнээ дуудаж ирүүлж мэдүүлэг авч чадахаа байсан дуудагдаж байгаа гэрч хохирогч нар нь ирж байцаа гэдэг болсон цагдаа ширүүн дуугарвал эрх зөрчлөө гээд гомдол гаргаад цагдаагийн дарга нар түүнийг нь хүлээж авдаг болсон бас нэг зүйл цагдаад учир нь олдохгүй олон дарга нар бий болсон хийдэг ганц хэлдэг гурав гэдэг шиг муу дээр муухай гэгчээр чадвартай төгсөгч ирэхээ болиод хэдэн дарга нар нь нэр төр хөөцөлдөөд байдаг ийм л дүр төрх байна даа ядаж байхад олигтой хэрэг илэрүүлчих орчин үеийн төхөөрөмж байхгүй нүцгэн таваргаж байна хулгайч нар нь 200 унаад л
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    Ардчилсан нам цагдааг Билэгт гэдэг мэргэжлийн бус тагнуулын ерөнхий газарын нууц мэдээлэгч байсан хүнээр удирдуулан цагдаад бэлтгэгсэн боловсон хүчнүүдийг 25 жил цэргийн алба хаасан гэж цэргийн тэтгэвэр тогтоон ажиллаас чөлөлж ажилгүй чуудынэгнээн шилжүүлж самарсан цэрийн алба хаагчийн тэтгэвэр тэгэмжийн хуулиар 25 жил цэргийн алба хаасан цэрэг цагдаагийн алба хаагч цэргийн тэтгэвэ тогтоолгон авах эрхтэй гэж хуульчилсан түүнээс биш цэргийн тэтгэвэр тогтоолговол ажиллаас чөлөөл гэсэн заалт байхгүй Билэг цагдад ажиллаж байсан алба хаагч нарыг ажиллас чөлөлөхдөө Төрийн албаны хуулиар чөлөөлсөн байдаг юм байнлай Төрийн албаны хуулийн цэрэг цагдад 25 жил ажиллаж цэргийн тэтгэвэр тотоолгож байгаа алба хаагчийг ажилаас чөлөөлнө гэсэн заалт байхгүй хуулинд байхгүй заалтаар алба хаагчаа чөлөөлсөн цагдаагийн байгууллага тушал шийдвэрээ хүчингүй болгон алба хаагч нараа ажилд авхад буурал генаралын хэлсэн дутуу орон тоо нөхөгдөж шинэ боловсон хүчин авч сургаж бэлтгэх зардал хэмнэгдэхь хуль сахиул
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Доржоо ах
      Таньд энэ өдрийн мэнд та үнэн хэлжээ нээрээ ид ажиллах насандаа шийдвэр гүйцэтгэх байгууллага цагдаагаас олон хүн тэтгэвэрт гарч байна оронд нь ирж байгаа залуучууд бараг л бичиж чадахгүй байна шүү дээ
      2016 оны 01 сарын 28
  • Зочин (103.57.94.71)
    gemt hereg ih bolj baigaad showchin elbegdorjiin gai ih bii
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.24.35)
    Tsagdaad yagaad genereal ugduggvi ymboloo
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.25.129)
    unheer mundag yumaa, tsagdaag tsagdaa hun l bosgono
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • жирийн муу цагдаа ахлагч (103.26.192.157)
    нараа нийгмийн талаас нь харж хандах хэрэгтэй. за тэр жижг сэтэр зүүсэн дарганцарууд бол юу ч хийдэггүй хэдэн цагдаагийхаа махыг зулгаасан зулбасагнууд байдаг ш дээ. ялангуяа замын цагдаагийн дэслэгчээс дээш цолтонгууд нь.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.179.27.87)
    Энэ нөхөр мөн ч зальтай нөхөр дөө.
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
    • Зочин
      chi hulgai hiij bgaad barigdsan l biz hn hohin
      2016 оны 01 сарын 28
  • Зочин (59.153.112.240)
    АН гэгч балиарууд бухнийг самарсан,АН ер нь гадаадийн хорлон суйтгэх даалгавартай юм болов уу
    2016 оны 01 сарын 28 | Хариулах
  • зочин (203.194.114.48)
    Пүрэв генералаа цагдаагийн байгуулага таныхаар халширамтгай бишээ харин ч доод албан тушаалтнууд нь өөрт оногдсон үүрэг даалгавараа нэр төртөй биелүүлдэг гагцхүү өндөр цолтой офицер генералууд улс төртэй хэтэрхий хутгалдаж сайд нь гэхэд улс төрийн томилгоогоор мэдлэг мэргэжил дутмаг ажлын арга барил муутай хүн ирдэг ирсэн нэг нь өөрийн дураар цагдааагийн ийм том бие бүрэлдэхүүнийг самарч самарч аваад явдаг дараагийн хүн нь ирдэг ахиад өөрийн зоргоор баахан бужигнуулана ийм байхад цагдаа цагдаагийн бие бүрэлдэхүүний ажил яаж урагштай цагдаад ажиллаж байгаа албан хаагчийн сэтгэл санаа нь хүртэл тогтворгүй сүлдээ ажилдаа ч хайнга хандах ёс суртахууны алдаа гаргах зэрэг үйлдэл гаргадаг болсон энэнд цагдаа огт буруугүй ээ ганцхан энэ уйвагүй улс төрчидын буруу
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (185.64.197.72)
    Tsagdaagin baigulagiig ulsturjulsen Eebee,Temka naraa ta nar hariuytslgaa uurneee
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (185.64.197.72)
    Hongionud l 2008 ond Mongolin tsagdaagin baigulagiig ballaj Mongolchudiig hoorond ni muudaltsulj uursdu turd garsandag 2016 oni songuilar erguulj hogin tantand ni abaachn hiij Mongolin turiig sergerh tsag bolsoon
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (203.194.114.156)
    Үнэн хэлжээ. Завхай Тэмүүжин гэдэг новш л цагдааг дампууруулсан.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Х%ЗҮЗҮЗКҮ (202.21.112.186)
    ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГАД АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАДУУД ЮУ ХЭЛЭЭД БАЙГААГ ЭНЭ У 76 ОЙЛГОЖ БАЙГАА БОЛОВ УУ????? БХЯ, ХЦ, ЦАГДАА, ХЗЯ ЫГ УЛС ТӨРЖҮҮЛЖ БОЛДОГГҮ Й ЮМАА, МЭРГЭЖЛИЙН ХҮН УДИРДАХ ЁСТОЙ ШҮҮ??????????
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.243)
    цагдааг ард түмэнтэй нь алалцуулах гэсэн их шөвөг ярилцлага болжээ.
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    халуун партай байранд арван жил сууж цагдаад ажил цагдаагийн хуранда хүүдээ халуунд халж хүйтэнд хөрөн нар салхинд гандан хөдөө хөрч гадаа гандан 28 жил цагдаа ажилсан аав дэд хурандаа нь илтгэе тэнэг үү
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    цэргийн цол зүж байсан цагдаа нарт зүүж байсан цолны дараагийн цол олгодох хугацаа болсон бол цолыг олгох хэрэтэй цагдаагийн шинэ хууль гаргсанаас хойш тэр хуулиар цол олгодсон цагдаа нарын цолыг ханцуй дээр нь юм уу энгэр дээр зүүлгэх хэрэгтэй цэргийн цол, мөрдөсийг батлан хамгалах яамны төрийн нарын бичгийн тодорхойллотоор хугацаагаар ерөнхийлөгчийн зарлигаар олгох журамтай
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    цагдаа цэргийн цол олгодон зүүж хэрэглэж байсан цагдаагийн шинэ хуулиар цагдааг цэргийн байгууллага биш болгож цэргийн цол олгохоо байсан ингэхдээ цэргийн цол хэрэглэж байхдаа цэргийн цол зүүж байсан алба хаагч нар нь ажиллаж байхдаа олгогдсон цолных нь дараагийн цол олгогдох хугацаа болсон байсан бол цэргийн цол олгох журмын дагуу цолыг нь олгоогүй улмаас өөхч биш мах ч биш булчирхай гэдэг болсон манай хоёр найз цагдаад аижлаж байгаад нэг нь халагдаад 2013 цагдаад ахин орж хошууч цолтой байж байгаад 2014 онд хурандаа цол авсан гэтэл түүнитэй хамт ажилаж байсан найз нь дэд хурандаа цолыг 7 жил зүүгээд хурандаа цол олгогдох хугацаа болсонч олгодоогүй үүнээс хархад алдаа гарган халагдаж байсанч арга зальтай бол хурандаа цол олгодоно
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    цагдаагийн цол цэргийн цол биш болсон гэдэг цэргийн цол мөрдөстэй байдаг тэгэхлээр цагдаа цэргийн цол зүүхээ байсан болхоор цэргийн цол зүүдэг мөрдөсийг хураан авах ёстой хурандаа цолны мөрдөс зүүж өөрсдийгөө цагдаагийн хурандаа албан бичг дээр бичин танилцуулж байгаа тэндний мөрдөс дээрх таван хошууг гааль, төмөр замын ажилчдын ханцуй дээр зүүдэг алабан тушаалын ялгах тэмдэг болгох хэрэгтэй албан тушаалын цол бол ялгах тэмдэгээр явдаг албан тушаалын цол гэж хуулчилчихаад цэргийн мөдөс зүүж зүүлгүүлж гардуулан өгч нь байгаа буруу
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.24.176)
    25-36 ЖИЛ ЦАГДААД АЖИЛСАН АХМАД АЖИЛТАНД ХУРАНДАА ЦОЛЫГ ОЛГООГҮЙ БАЙЖ 10 ЖИЛ АЖИЛСАН ЗАЛУУД ДАРГА БОЛСОН ГЭЖ ХУРАНДА ЦОЛ ОЛГОСОН НЬ БУРУУ ЦАГДААД АЖИЛЛАЖ БАЙХДАА ЗҮҮЖ БАЙСАН ЦОЛНЫХОО ДАРААГИЙН ЦОЛ ОЛГОГДОХ ХУГАЦАА БОЛСОН БЭЛТГЭЛ ОФИЦЕРУУДАД ЦОЛЫГ НЬ ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ЦЭРИЙН ЦОЛЫГ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БАЙСАН БЭЛТГЭЛ ОФИЦЕРТ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ЗААЛТ ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОХ ЖУРАМД БАЙХГҮЙ
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.179.28.177)
    dahiad uimeen samuun garnaa
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.9.41.68)
    Mundag general .eruul enhiig husie.saihan shineleerei
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • ir (202.9.40.57)
    N.Enhbayariig zorigtoi brisan daa
    2016 оны 01 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төрийн банк: Модыг мод(а) болгоё
    22 мин
  • Түүхэн дэх хамгийн шилдэг Монгол сагсанбөмбөгчид: Хичээсэн, амжилтад хүрсэн, одоо оргил руу тэмүүлж буй залуус
    29 мин
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    38 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    46 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    51 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    1 цаг 1 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 6 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    1 цаг 11 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    1 цаг 11 мин
  • Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
    1 цаг 12 мин
  • PGL Astana 2025: "The MongolZ" баг "NAVI"-г хожиж, 3-0 харьцаатайгаар плей-оффт шалгарлаа
    1 цаг 13 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, ялимгүй цас орно
    1 цаг 24 мин
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    16 цаг 26 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    16 цаг 59 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    17 цаг 3 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    17 цаг 16 мин
  • Шадивлангаас Дамбадаржаа хүртэлх нэгдүгээр хэсгийн 2.4 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
    18 цаг 11 мин
  • Үүсмэл хогийн цэгүүдэд хяналтын камер суурилуулжээ
    18 цаг 12 мин
  • Долоон улсын 37 иргэнийг Монголоос албадан гаргажээ
    19 цаг 18 мин
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
    20 цаг 55 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК