зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Молор-Эрдэнэ: Н.Энхбаярыг тэтгэврийн хөгшин болчихсон байхад нь би улс төрд дахин гаргаж ирсэн

2016-3-14
0
ЖИРГЭХ

Философич, улс төр судлаач С.Молор-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Тантай холбогдохын тулд Хамаг Монгол хөдөлмөрийн намын утас руу залгасан юм. Гэтэл “С.Молор-Эрдэнэ намын ажил хийхгүй байгаа, улс төрөөс холдох шийдвэр гаргасан. Хаана юу хийж байгааг нь мэдэхгүй байна” гээд утсаа салгасан. Та улс төрөөс бүр мөсөн гарчихаж байгаа юм уу. Эсвэл түр зуурын завсарлага байв уу. Ер нь өнгөрсөн сонгуулиас хойш юу хийж байв?


-Өнгөрсөн хугацаанд олон нийтийн боловсролд анхаарал хандуулж ажиллалаа. Барууны орнуудад ийм ажил хийдэг хүнийг олон нийтийн сэхээтэн гэж нэрлэдэг юм. Олон нийтийн сэхээтэн нь хүмүүсийн боловсролд чиглэсэн лекц, илтгэл тавьж, тэдэнтэй санал солилцож, соён гэгээрүүлэх ажил хийдэг. Үүнийг Монголд нэвтрүүлэх чиглэлд л түлхүү ажиллалаа даа. Улс төрийн хувьд харин яг ч бүрмөсөн хөндийрчихөөгүй. Улс төр гэдэг нь олон нийт, ард түмнийхээ төлөө ажиллана гэсэн гол зорилготой зүйл. Тэр утгаараа хэдийгээр саарал ордонд ороогүй ч гэсэн олон нийтэд чиглэсэн ажил хийж байгаа маань улс төрийн ертөнцөд тодорхой хэмжээгээр оролцож буйг илтгэж болох юм. Тэгэхээр шууд утгаараа биш ч С.Молор-Эрдэнэ гэдэг хүн улс төрд оролцоод л явж байна. Ер нь ажиглаад байхад ихэнх хүмүүсийн улс төрд орох гол зорилго нь мөнгө байх шиг байна. Харин надад өөрийн мэдлэг боловсролоо үнэлүүлээд явах чадвар байгаа учраас  аж амьдралаа залгуулахын тулд заавал улс төрд орох шаардлага алга.  


-Олон нийтэд чиглэсэн ажил хийж байгаа хүн, тэр тусмаа илтгэл тавьж, үгээ түгээж байгаа хүн харин ч улс төрд орох ёстой юм биш үү. УИХ-д сууснаар эрх зүйн хүрээнд бодлого боловсруулж, Засгийн газарт хяналт тавьж, эсвэл бүр Засгийн газрын гишүүн болох боломжтой. Ингэснээр таны үг лекцийн нэг танхимд бус Монгол орны нийт хүнд хүрэх юм биш үү?


-Шууд утгаараа үнэн. УИХ-д орж, бодлогод нөлөөлж байж хийх гэж байгаа зүйлээ бүрэн дүүрэн гүйцэлдүүлнэ. Тэгж ч явах ёстой. Харин миний хувьд нэг зүйлд баригдаж, түүнийхээ бодлогод захирагдаж, хүлцэнгүй байж чаддаггүй онцлогтой учраас улс төр хувь хүнтэй маань их зөрчилддөг. Хараад байхад улстөрч хүн нэлээд дуулгавартай, суусан, тогтсон, өөрийнхөө бодож байгааг хамаагүй хэлдэггүй, хүлээлттэй, нуумтгай байдаг юм биш үү. Гэтэл би яг үүний эсрэг шүү дээ. Шууд л дуугардаг, хашгирдаг, хэлдэг, босоод л ирдэг. Тэгэхээр миний зан чанар харшилддаг юм шиг байгаа юм. МАХН-ын дарга Н.Энхбаяртай нэг хэсэг хамт ажиллаж байсан үе маань ч үүнийг нотолдог шүү дээ. Чимээгүй дуугүй нэг нь Н.Энхбаярыгаа дагаж явсаар байгаад сайд, дарга болчихож байна. Харин миний хувьд жагсаалын цэрэг байхыг цаанаасаа хүсдэггүй учраас шууд л Н.Энхбаярыг хаяад явсан. 


-Хашгирдаг, шууд хэлдэг, босдог хүмүүст олон нийт дуртай байдаг юм биш үү. Ийм хүн улс төрд, ялангуяа парламентад хэрэгтэй ч гэж ярих хэсэг байдаг ш дээ?


-Уг нь хэрэгтэй. Өмнөх сонгуулиар Ц.Шинэбаяр, Б.Жаргалсайхан бид гурав эвсэж орсон. Ингэж ороход улс төрийн том намууд биднээс айж байсан ш дээ. Харамсалтай нь сонгуульд амжилттай оролцож чадаагүй. 


-Хамаг Монгол хөдөлмөрийн намын даргаар тэгвэл хэн ажиллаж байгаа юм бэ. Сонгуульд оролцоно биз дээ?


-2012 оны сонгуулийн дараа намын ажлаа орхисон. Ингэхдээ өөрийн туслах, УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярт намын даргын үүргийг шилжүүлсэн юм. Одоо намын ажлыг Ц.Шинэбаяр хариуцан ажиллаж байгаа. Мэдээж сонгуульд Хамаг Монгол хөдөлмөрийн нам оролцоно. Миний хувьд ямар ч байсан олон нийтэд чиглэсэн ажлаа үргэлжлүүлэн хийсээр байна. Лекцээ уншаад, номоо бичээд юу ч гэсэн явж байя. Хугацаа байна шүү дээ. Юу болохыг харж л байя. 


-Таны хувьд сонгуульд нэр дэвших үү. Намын дарга нь мэдээж намаа толгойлж сонгуульд орох хэрэгтэй байх?


-Түрүүн хэлсэн шүү дээ. Хамаг Монгол хөдөлмөрийн намын ажлыг Ц.Шинэбаяр хариуцаж байгаа. Нэр дэвшихийн хувьд хэлэхэд хэцүү байна. Улс төр өөрөө онцлогтой салбар. Цаг нь болохоор маш богино хугацаанд маш олон үйл явдал болох боломжтой шүү дээ. Миний хувьд нийт ард түмний хэмжээнд бодож ажиллахыг хичээдэг. Харин улс төрийн намууд өөрийн үзэл баримтлалд таарсан нэг шугамаар явдаг. Тэгэхээр намын хүн бол намын л хүн байдаг. 


-Түрүүн та Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын талаар дурдсан. Хамт ажиллаж байгаад орхиод явсан гэж. Түүний цаана МАХН-аас гарах тодорхой өөр шалтгаан байсан байх?


-Мэдээж тодорхой шалтгаан байсан. Уг нь би Н.Энхбаярыг улс төрийг шинэчилж, алдаагаа засна гэж бодож байсан юм. Хэрэгтэй, хэрэггүй хүмүүсээс салж, шинэ үеийг дэмжиж, тэдэнтэйгээ урагшилна гэж хүлээж, дүгнэж, найдаж байлаа. Гэтэл тэр хүн шинэ Монголын төлөө, шинэ үеийн төлөө явахыг хүсээгүй. Эргээд л нөгөө хоол унд, наргиа, наадам, найраа, хуйвалдаан гэдэг зүйл рүүгээ орчихсон. Нэг харсан чинь буцаад л улс төрд улиг болсон нөхдүүдтэйгээ бөөрөө нийлүүлчихсэн байсан. Хажууд нь М.Энхсайхан гэж улс төрийн ямар ч бодлогогүй, буурь суурьгүй, юу хийх гээд байгаа нь мэдэгдэхгүй хүн байсан ш дээ. Нөгөө талд нь Ч.Улаан, Ц.Цолмон, Д.Тэрбишдагва мэтийн бас л бүтэхгүй нөхөд гараад ирчихсэн. Хааччихав, нөгөө ард түмний найдаж байсан Н.Энхбаяр. Маш их гайхсан. Уг нь анх МАХН гарч ирж байхад маш их зүйл биднээс хүлээж байсан шүү дээ. Гэтэл Н.Энхбаяр маань хүмүүсийн тэр их хүлээлтийг үгүй хийчихсэн. Тийм болохоор хуучиндаа үлдсэн тэр хүнтэй, хөгжил дэвшлийг хүсэхгүй байсан тэр хүнтэй юугаа бодож би цаашид хамтарч ажиллах юм бэ. Харин тэрний оронд өөрийн хүсч эрмэлзэж байсан зүйл рүүгээ явах нь зөв юм байна гэж үзээд МАХН-аас гарсан даа. 


-МАХН-аас та явсан биш, таныг харин МАХН-аас бүр хөөсөн юм биш үү. Яагаад ингэж асууж байна гэхээр, сүүлд МАХН-ын гишүүн О.Баасанхүү нэгэн ярилцлагадаа “МАХН аль ажил ярьсан хүмүүсээ хөөдөг” гээд таны нэрийг дунд нь дурдсан байсан?


-Хөөгдөхөөсөө өмнө өөрөө явсан.  Удахгүй хөөгдөж мэдэх юм байна гэсэн мэдрэмж төрөөд ирсэн л дээ. Тэгээд нэр төрөө бодоод хөөгдөхөөсөө өмнө явсан дээр юм байна бодсон. 


-МАХН-аас гарлаа гэдгээ Н.Энхбаяр даргад хэлээд явсан уу?


-Хэвлэлд ярилцлага өгсөн. Түүгээрээ дамжуулж МАХН-аас гарлаа гэдгээ хэлсэн. МАН мөн намайг МАХН-аас гаргахаар маш их ажилласан байдаг. 


-Яаж ажилласан гэж?


-МАХН-ын далбааны өмнө би хэвлэлийн бага хурал хийсэн юм. Н.Энхбаярын талынхан чинь бүгд МАХН-ын гишүүд шүү дээ. Тэдний дунд суугаад ярилцлага өгчихсөн чинь намайг МАН-аас Сүхбаатар дүүргийн шүүхэд өгчихсөн юм. Тухайн үед МАН, МАХН хоёр албан ёсоор салаагүй байсан учраас туг, далбаа нь нэг байсан. Өөрөөр хэлбэл, С.Молор-Эрдэнэ МАХН-ын гишүүн биш атлаа бидний тугийг ашиглаж, бидний өмнөөс ярьсан гэдэг үндэслэлээр шүүхэд өгсөн. 


-Шүүхээс ямар шийдвэр гарсан юм?


-“Цаашид амьдралдаа хэзээ ч МАХН-ын тугийг ашиглахгүй, нэр, тэмдэг зэрэг МАХН-тай холбоотой зүйлийг хэрэглэхгүй” гэсэн ам тангараг өгөөд дууссан. 


-Давж заалдаагүй юм уу?


-Давж заалдахгүй гэсэн ам тангарагтай ш дээ, бас. Шүүхийн шийдвэртэй бичиг нь гэрт байгаа. Харж болно шүү.

 
-МАХН-ынхан гэхээсээ илүү МАН таныг гаргачихсан гэж үү?


-Яг тийм. Энэ нөхөр Н.Энхбаяртай нийлээд манай намыг баллаж мэдэх нь байна гэж МАН-ынхан бодсон байх. Тэр үед одоогийн УИХ-ын гишүүн Я.Содбаатар намайг шүүхэд өгсөн байхгүй юу. Тэгээд шүүхээс мултрахын тулд дээр хэлсэн амлалтыг өгсөн дөө. 


-Та бараг МАХН-ын намын байр руу ойртож ч болохгүй юм биш үү?


-Бараг л тийм. 


-МАХН-аас гарсан ч та улс төрийг орхиогүй байх аа. Хамаг Монгол хөдөлмөрийн намыг байгуулсан?


-Тийм. Тухайн үед УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяртай нийлж Хамаг Монгол хөдөлмөрийн намыг үүсгэн байгуулсан юм. Ц.Шинэбаяр чинь тэр үед МАХН-ын орлогч дарга байсан. Гэхдээ надтай хамт МАХН-ыг хаяж гарсан. Бид хоёрын үзэл баримтлал ижил байсан гэж хэлж болно. Ингэж гараад 2012 оны сонгуульд орсон доо. 


-Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, Ц.Шинэбаяр та гурав өнгөрсөн сонгуульд нийлж орсон. Тэгвэл 2016 оны сонгуульд дахин хамтрах уу?


-Одоохондоо энэ тухай бодоогүй байна. Ямар ч байсан миний зүгээс сонгуульд хамтарч оролцох асуудлаар санал тавихгүй. Харин санал ирвэл ярилцаж, зөвлөлдөж байгаад шийдэх байх. Үнэхээр С.Молор-Эрдэнэ гэдэг хүн хүмүүст хэрэгтэй гэвэл сонгуульд оролцоно. Түрүүлж улс төр хийх тухай асуудал алга даа. Санхүү, мөнгөнөөс эхлээд асар их зүйл шаарддагийг мэднэ шүү дээ. Ямар ч утгагүй самбар, зурагт хуудас гэсэн зүйлүүдээр өөрийгөө рекламдаад л. Энэ бол дэмий зүйл юм билээ. Хэрвээ дэвшихээр бол зурагт хуудсаар биш зүгээр л ард түмэнтэйгээ тулж уулзаад явах байх. Дэвшихгүй гэж шууд хэлэхгүй. Нийгэм, хүмүүсийн хандлагыг харъя. Сүүлийн үед нэр дэвшинэ гэж хэлэхээс айдаг болоод байна ш дээ. Дуучин, бүжигчин, бөө, бөх, сүмоч гээд янз бүрийн хүмүүс дэвшинэ гээд байх юм. Ингээд байхаар нэр дэвшинэ гэдэг үг чинь бүр онигоонд орох хэмжээнд хүрчихлээ шүү дээ. 


-Ер нь танай намтай сонгуульд хамтарч оролцъё гэсэн санал бусад улс төрийн намаас ирж байгаа юу?


-Ил, далд тийм саналууд ирж байгаа. Намын асуудлыг Ц.Шинэбаяр хариуцаж байгаа учраас түүнд итгэж байна. Харин миний хувьд тодорхой хэмжээнд оролцоод явна. Гэхдээ намын дарга болж, нарийн асуудлуудад оролцохгүй. Намын дарга болчихвол дотоод ажил руугаа хэт орчихно. Тийм учраас намаа дэмжээд алсын зайнаас оролцож явна гэсэн бодолтой байгаа. 


-МАХН-аас хамтрах санал ирвэл яах вэ?


-Санал ирнэ л дээ. Ирэх л ёстой. Ер нь МАХН-ын жинхэнэ гишүүд Ц.Шинэбаяр бид хоёрт их элэгтэй байдаг ш дээ. Та нар ирээд МАХН-аа аваад явбал сайн байна гэхчилэн маш олон санал, сэтгэгдэл, хүсэлт байнга ирдэг. Гэвч их нэр хүндтэй гарч ирж байсан намыг Н.Энхбаяр Ц.Цолмон, Д.Тэрбишдагва зэрэг хүмүүстэй нийлээд бусниулаад хаячихсан. 


-Албан ёсны санал ирвэл хүлээж авна гэсэн үг үү?


-Намын дарга юм чинь Ц.Шинэбаяр л мэдэх байх. 


-МАХН-тай эвслээ гэж бодъё. Эвссэний дараа дахиад МАХН-аас салах асуудал гарч ирвэл яах вэ?


-Эр хүн нэг л ааштай байх хэрэгтэй. Н.Энхбаяр харин их олон ааштай юм билээ. Зүв зүгээр байж байснаа л бүтэхгүй хэдэн нөхдөө дуудаад эхэлдэг. М.Энхсайхан гээд бялдууч нөхөр хамгийн түрүүнд ирдэг. Тэгэхээр гэнэт гардаг тийм аашийг гаргахгүй байдлаар л гэрээ хийх хэрэгтэй байх.    


-Ярилцлага эхлэхийн өмнө та Н.Энхбаярыг би дахин гаргаж ирсэн шүү дээ гэж хэлсэн. Үүнийгээ тодруулж болох уу?


-Офицеруудын ордны наад талд нэг ногоон байшин байдаг юм. Хуучин Афганистаны Элчин сайдын яам байсан. Тэр барилгыг Н.Энхбаяр авчихсан байсан юм. Анх тэнд очиж уулзаж байлаа. Ингээд ороход бүх албан тушаалаа өгчихсөн, тэтгэврийн нэг хөгшин л компьютерийнхээ ард сууж байсан. Яг тэр үед У.Хүрэлсүх, С.Баяр хоёр нэг том алдаа гаргасан юм. 


-Ямар алдаа?


-У.Хүрэлсүх, С.Баяр хоёр нийлж байгаад намынхаа нэрийг солиод МАН болгоно гэсэн юм. Ингэж нэрээ солихдоо алдаа гаргасан байхгүй юу. Юу гэхээр, намынхаа нэрийг солихдоо улс төрийн маш осолтой үгнүүд оруулчихсан. Уг нь тэр нам чинь хувьсгалч, социалист маягийн, социал демократ маягийн улс төрийн онолтой байх ёстой юм. Гэтэл консерватив, барууны чиглэлийн үзлийн маягийн зүйлүүд орчихсон явж байсан. Тэгэхээр нь л би Н.Энхбаярт хэлсэн юм. МАХН-аа аврах, хамгаалах хурал хийе гэж. Ингээд Н.Энхбаяр зөвшөөрөөд, Н.Удвал, Ц.Шинэбаяр нар бидэнтэй нэгдсэн юм. 


-Анх та санааг нь гаргасан гэсэн үг үү?


-“МАХН урагшлах уу, ухрах уу” гэсэн уриатай байсан. Энэ бол миний хэлсэн үг шүү дээ. Ингээд Дуурийн театрт анхны уулзалтаа хийсэн юм. Гэтэл УИХ-ын гишүүдээс ганцхан Ц.Шинэбаяр ирсэн. Юун нөгөө Ц.Цолмон, М.Энхсайхан, Д.Тэрбишдагва. Тэд бүгд ирээгүй. Тэгээд эхний уулзалт сайн болж чадаагүй юм. 


-Тэгээд...


-Тэгээд хоёр дахиа хийе гэж хэлсэн. Харин Н.Энхбаяр шантраад “За за одоо больё. Ер нь явахгүй юм байна” гэж хэлж байсан. Тэгэхээр нь Н.Удвал бид хоёр ятгасаар байгаад дахин уулзалт зохион байгуулахаар болсон юм. 


-Та нар өөрсдөө хийчихэж болоогүй юм уу?


-Гол нь Н.Энхбаяр санхүүжүүлж байсан байхгүй юу. Бид нарт мөнгө байхгүй ш дээ. 


-Хоёр дахь удаа хурлаа хийхэд хэдэн хүн ирэв?


-Пионерийн ордонд болсон тэр хуралд битүү хүн ирсэн. Маш их хүн, маш их санал гээд маш үр дүнтэй хурал болсон. Дараа нь гурав дахь хурлаа Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийснээр МАХН өндрөө авсан юм. Ингээд МАХН-аа байгуулъя гэж шийдсэн. Ингээд намын анхны хурлыг циркд зохион байгуулсан. 


-Намын анхны хурлаар Н.Энхбаяр МАХН-ын дарга болсон байх аа. Та бас намын даргад өрсөлдсөн санагдаж байна?


-Намын дарга Ц.Шинэбаяр, Н.Энхбаяр бид гурав өрсөлдсөн. Гэтэл залуу хүмүүсээр шинэчлэгдэнэ гэж байсан хүмүүс чинь Н.Энхбаярыгаа шүтэж эхэлдэг юм байна. Нөхцөл байдал тэгж эргэхээр нь Ц.Шинэбаяр бид хоёр нэрээ татчихсан юм. Нэрээ татчихсан чинь Н.Энхбаяр бөөн баяр болсон доо. 


-Намын даргаас нэрээ татсан юм чинь генсект өрсөлдөж болоогүй юм уу?


-Намын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгууль болох болсон чинь намын даргаар сонгогдсон Н.Энхбаяр шууд жендерийн харьцаагаа бодсон ч эмэгтэй хүнийг намын генсек болгоё гэж хэлсэн. Шууд тулгаад Н.Удвалыг Ерөнхий нарийн бичгийн дарга болгочихъё гэсэн санал тавьсан л даа. 

 

-Дээр хэлсэнчлэн таныг намаас чинь хөөх нь гэсэн мэдрэмж энэ үед л төрсөн юм биш үү?

 

-Тэгж хэлж болно. Намыг нь байгуулсан, хурлыг нь хийсэн гээд би тэр хүний бүх зүйлийг хийгээд өгчихсөн учраас одоо өөрт нь хэрэггүй гэж бодсон. Ингээд С.Молор-Эрдэнийг намаас хурдан гаргахгүй бол яваандаа өөрийг нь авч хаяад, оронд нь дарга болж магадгүй гэж бодсон байх. Хамгийн том өрсөлдөгчөө өөрөөсөө холдуулах үйл ажиллагааг хийсэн. 


-Танаас нэг ёсондоо айсан гэсэн үг үү?


-Н.Энхбаярын хувьд зүгээр л бантан сайн зуурдаг хүн байхгүй юу. Би харин эсрэгээрээ хурц, ширүүн хүн шүү дээ. Надаас айсан. Юу ч хийж мэдэх хүн учраас дарга болгохоос айна шүү дээ. Харин бантагнаад суугаад байдаг Н.Энхбаярыгаа дарга болгох дуртай байсан. Манж маягаар юмаа найруулаад л...


-Таны хамтарч босгож байсан МАХН, одоо байгаа МАХН-аас хэр ялгаатай байна вэ?


-МАХН ичмээр нам болсон байна. Н.Энхбаяр бол байдаг л нэг эр хүн ш дээ. Бурхан биш шүү дээ. Н.Энхбаяр хэзээ ч улс төрөөс холдохгүй гээд байгаа бол Монголыг сайн сайхан замд нь чиглүүлж, түүнд туслах хэрэгтэй байхгүй юу. Тэрнээс муу муухай гэсэн ойлголтыг ард түмэнд төрүүлж болохгүй шүү дээ. Н.Энхбаяр улс төрийг маш муухай харагдуулж байна. Өөрийнхөө хүүг хүртэл оруулж ирээд Монголбанкны дэд Ерөнхийлөгч болгочих жишээний. Жоохон “шалдан бацааныг” бүхэл бүтэн Монгол Улсын Төвбанкны удирлагын төвшний албан тушаалд тавьж болохгүй биз дээ. Уг нь ард түмэн улс эх орны төлөө зүтгээрэй гэж Н.Энхбаярыг сонгож ирсэн. Гэтэл тэр хүн энэ сонголтыг нь зөвхөн өөрийх эхнэр, хүүхэд, гэр бүлдээ зориулж байна ш дээ. Нэг салбарын дэд сайд дээр тавьсан бол одоо яая гэхсэн. Мэргэжлийн хүмүүс зөвлөөд явчихаар дэд сайд нэг их алдаа гаргахгүй байх. Тэгээд ямар муухай шуналтай юм бэ. Мөнгөтэй газар хүүгээ томилуулаад байхдаа яахав дээ. 


-Тухайн үед МАН-аас салахдаа дахиж л буцаж нийлэхгүй юм шүү гээд, бараг л ам тангараг өргөөд явсан байдаг. Одоо гэтэл энэ хоёр нам маань сонгууль эвсэж орох гээд ярьж байна? 


-Дүгнэлт хийх хэрэгтэй байх. Н.Энхбаярт нэгдэх, эвсэх, хамтдаа сонгуульд орох сонирхол байгаа. Харин нам шиг нам юм бол МАН эвсэж, нэгдэхгүй. Нэгэнт нам байж чадахаа болиод С.Баяр нь АН руу яваад, Н.Багабанди тэтгэвэрт гараад, У.Хүрэлсүх ерөнхийдөө ганцаараа үлдчихсэн. У.Хүрэлсүх ганцаардаж эхэлж байгаа учраас Н.Энхбаяртай эвсэх нь түүнд ашигтай байгаа байх. С.Баяр бол АН-ын хүн шүү дээ. АН-ын тагнуулч гэж хэлж болно. С.Баяр л МАН-ыг баллачихсан ш дээ.


-Юу гэсэн үг үү?


-АН-ын захиалгаар, үүрэг даалгавар хүлээж орж ирээд нэрнээс нь эхлээд сольж, холиод балласан. С.Баяр, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар чинь нэг талын хүмүүс шүү дээ. С.Баяр бол улс төрд хамгийн их нүгэл хийсэн хүн. Оюутолгойг Сү.Батболдод зарчихаад одоо өөрөө амар, жимэр сууж байна.   


-Ц.Нямдорж, Сү.Батболд тэргүүтэй МАН-ын лидерүүдийг мартаж болохгүй байх л даа?


- Ц.Нямдорж бол алсын зайны хүн байхгүй юу. Алсын зайнаас хараад л явж байна. Шууд дунд нь ордоггүй. Ажиглалт хийгээд, дүгнэж хэлээд л явдаг хүн. Хуульч хүний онцлог байх. Тэгээд ч Н.Энхбаяр ирнэ үү, байна уу түүнд нэг их хамаагүй. Сү.Батболдын хувьд наймаачин л “хүүхэд” ш дээ. Тэр бол улстөрч биш. Хувьцаа эзэмшигч нэрээрээ наймаа хийгээд л явж байдаг хүн. Хятад данжаад шиг мөнгө тоолох дуртай бас. Жижигхэн эрчүүд, жижигхэн юмаа л хийдэг байхгүй юу. 


-Сүүлийн асуултыг асууя. Сонгууль ойртсонтой  холбоотой ч юм уу, улс төрийн намууд нэгдэх нь нэгдэж, эвсэх нь эвсэхээр ярьж байна. Улс төр судлаач хүний хувьд намуудын энэ эвсэж, нийлэх асуудлыг зөв гэж харж байна уу, эсвэл?


-Намууд нэгдэх нь зөв. Хүн амын тоогоо бодсон ч Монгол Улсад дээд тал нь хоёр нам л хэрэгтэй. Олон нам бол ашиг сонирхлын зүйлүүд. Мөн нэг хүний л амьдрал байхгүй юу. МАХН бол Н.Энхбаярын л амьдрал, МҮАН бол М.Энхсайханы л амьдрал. Энэ бол маш буруу зүйл. Үүнийг засахын тулд Улс төрийн намын тухай шинэ хууль гаргаж ирэх хэрэгтэй. Нэг хэсэгтээ дахиж улс төрийн нам байгуулахыг зогсоох хэрэгтэй. Мөн одоо байгаа намууд нь үзэл бодлоороо нэгдэж, улам чанаржих шаардлагатай. Манайх шиг ийм намын амьдралтай орон дэлхий дээр алга даа.

 

Г.БАЛЖИННЯМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хүрэн баавгай болон Шивэр хандгайг агнан бусдад зарж борлуулах гэж байсан гэмт хэргийг илрүүлжээ
"Хуулиа мөрдье" нэгдсэн арга хэмжээг орон даяар эхлүүллээ
Г.Пүрэвдэлгэр: Хэвлэн нийтлэхтэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй
Төрийн үйлчилгээний хүртээмж, хялбар байдлыг нэмэгдүүлэх гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газартай уулзалт зохион байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
    2024 оны 07 сарын 17 | Хариулах
  • DR. ADITY (127.0.0.1)
    This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
    2024 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.21.117.178)
    Enkhbayariig dagsan hun sain yawdag yum baihguig Ard yumen harj bna shuu dee.huurhii orovdmoor yum daa.ene namd baigaa humuusiig harhaar Urvagch nart durtai Ard tumen baihgui shuu!!
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • zochin (122.201.22.125)
    yaandaa ene amitanig ee! havar bolj yum mum ni hudluj baih shig bna
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Хөдөөний өвгөн (103.229.123.241)
    Сарандаваа. Давааням. Арго. Батотгон гээд өчнөөн хүн шар хаднаас алдчихаад монголчууд зовж байхад энэ гаж нөхөр бас хаанаас оргоод ирсэн нөхөр вэ. Энэ ярилцлага нь тэгээд эрүүл хүний үг мөн үү.
    2016 оны 03 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.115.241)
    Iim hund doktor tsol haanaas olgodog bnaa
    2016 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.39.102)
    BI ERONHIILOHCHOO MUU HELUULEH DURGUI SHUU.ENHBAYR ENE TSAGIIN LIIDER YUM
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • ERDENEE (182.160.39.102)
    MOLORERDENE MINI ENHBAYRIIG DOOSH HIIDEG TSAG ALI HEDIIN ONGOROOD BAIGAA SHUU.CHAMAIG HUNDELDEG HUNII HUVID ENHBAYRTAI EVTEI BAIH NI ELI CHTALAARAA BUH HUMUUST HEREGTEI
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.92.123)
    Manai uls turchid neg l ih shudarga yum yarij bgaad genet Enhbayartai nuhtsdug yum. Tegeel duusna daa. Molorerdene Uyanga Shinebayar Terbishdagva Enhsaihan... zunduu hun bn. Enhbayar n ch hunii tolgoi erguulehdee master. Ard tumniig bol chigchii huruugaraa.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Санжаа (59.153.114.226)
    Энхбайр шиг улс төрч монголд байхгүй өнөөдөр
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Сүхбаатар (59.153.114.226)
    Би Энхбаярыг дэмжихгүй байсан юм, харин одоо дэмжиж байна.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (112.72.11.108)
    Зомби босгож ирдэг хүн юм биздээ...кк к...
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.200)
    Unen yarijee, bolovsroltoi zaluu,
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.123.200)
    Unen ug helsen hund hun oshootei Uher unasam hunf
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.136)
    Хогийн ахричин өөрийгөө тойрч хорээлүүлсэн философи нэртэй хэдэн шалдан банди нар дагуулаад л энэ тэндхийн баар саванд солиоролоо яриад л явж байдаг хөгийн нөхөр ш дээ. Түй цаашаа
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.224)
    HAMT TETGEVERTEE GARHIIN BISHUU TEGVEL MOLOO!!! CHINII ELIIREL ULAM L SOLIOROLTOI ADILHAN BOLOOD BH YUM!!!!
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.252)
    МОЛОРЭРДЭНЭ НАМЫН ДАРГА НЭРТЭЙ НОВШНУУДЫН ҮНЭН НҮҮР ЦАРАЙГ ШУДРАГА ХЭЛЛЭЭ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • логийн цог (182.160.42.97)
    өөрөө энхбаяраас 3 л дүү шүү дээ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.21.106.127)
    МОЛОР-ЭРДЭНЭ БОЛ МУНДАГ ФИЛОСОФИЧ,ИЛТГЭГЧ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Монгу (188.244.136.104)
    Хуцдаг голог хаан аас гараа вэ
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.10.22.26)
    Молорэрдэнэ оороо овгон Байж юу ярьж Байна оорийгоо том ухаантан гээд Бодсон бишуу ичмээр гардаа чиний хажууд н Энхбаяр том ледер еронхийлогч Байсан хун чи бол далдак
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.114.24)
    enhbayar jinhene lider
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • zolo (202.72.245.165)
    unen yum l yarisan bn unen ug helsen hund ushuutei gj ,enhbayar bol odoo zunuhiin deeder zunusun chutgur shu de,avilgach turiin mungiig terbumaar idsen geed uchnuun gai bolson mal
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      chi shuu yag unen hellee. hiih tsagtaa yu ch hiigeegui hun odoo hiilee yu? ushuu honzon, uzen yadaltaar duursen hun, ard tumen iim amarhan martdagiin bh daa. Enhbayariin ved avilga heel hahuuli dendej bsan sh dee, odoo harin humigdaad saihan bna.
      2016 оны 03 сарын 14
  • ZOCHIN (202.179.26.218)
    ZOCHINENE ZALUU BUTEHGYI AMTAN
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.9.40.191)
    Үнэнийг нь л хэлж. Гэхдээ дутуу орхисон зүйл нэлээд байна шүү. Н.Энхбаярт дуулгавартай, долдой хүмүүс л хэрэгтэй. Түүнээс биш боловсролтой хүмүүс хэрэггүй байдаг шүү дээ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.94.12)
    Молорэрдэнэ бол мэдрэл муутай Хав нохой
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (202.9.40.97)
    За бараг унэн хэллээ дээ
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • зочин (103.57.92.105)
    Энэ хүн харин шу-ны үндэслэлтэй зөв ярьдаг хүн бга юм.Түрүү сонгуульд дэмжиж блаа.Мэдлэг боловсролтой бизнесийн бус хүмүүс гарч ирэх нь төрд болон ард түмэнд ашигтай.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.155)
    ШАР ХАДНЫ СЭТГЭЦИЙН ЭМНЭЛЭГТ НЭГ ТАНХИМ ГАРГУУЛЖ ЭНЭ НӨХРИЙГ АВААЧИЖ ЯРИУЛЖ БАЙМААР ЮМ БАЙНА ДАА БАЙНГЫН ИЛТГЭГЧЭЭР
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.226)
    Энхбаярын бөгсийг долоогчид үхэхнээ. Энэ ч бас нэг гай болсон пиз байна. Новшийн өвгөнийг яах гэж улстөрд оруусан юм
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    Enkhbayar bol tom hun tom ch suudertei, molorerdene ee chi bol udval avgaigaas doloon dor cgatsga shuu de, ter avgai yum olood doloochihson nohoi, harin chi yuch olj dolooj chadahgyi, giinaal, suulee havchaal, toirch gyigeed bgaa gulug shig l bna
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • irgen (103.229.120.223)
    Enhbayr ta zugeer l uhchih araas chine ene humuus matriin nulmis yaj unagahiig harah heregtei baina
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • zochin (121.88.216.27)
    iim shizotoi ymnuudiig uls tord oruulj bolohgui chi enhbayariin derged gazriin betge za chamaig enhbayartai tsug heden sar baisan bolohoor humuus meddeg bolson tuuneees chi bol suraggui baisan nus shuu dee
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.25.75)
    Энэ улс төр судлаач гэх залуу өөрийгөө хэн бэ гэдэгийг мэдэрмээр юм?Яах гэж өш хонзонгийн сэдлээр бусдыг дайрнам бэ? Монголчууд бусад руу агсаран дайрч хүн муулсан хүнд хэдийнээс таагүй хандана шүү гэдэгийг мэддэгүүй юм байх даа,одоо улс төрчидөөс үнэнч шударга эрхэ м хэн байна ? чи судлаад гаргаад ир бүгд ухвал нэгэн но гарч таарна ,хүний муу бүү үз,зөвхөн улс орон хохироож газар нутагаа гадныханд найр тавьж зардаг,гадны зальхайчуудыг өршөөдөг ,энэ төрийн замбараагүй байдалыг чи судал
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (59.153.113.24)
    Unen helsen bn, enkhbayars ard tumen ih zuil huleej bsn. Daan ch taraa taniulsan da.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.25.75)
    Монгол төрд хийсэн гавъяа,алдар хүнд хэргэм эдэлсэн,бас том ажил хийж байсан хүнд алдаа байдаг нь мах цусанд төрсөн хүмүүн бүхэнд байдаг шүү дээ,энэ шизотой нөхөр н Энхбаярыг гоочлохоо боль ,чиний дэргэд сайн саар аль бүхнээрээ энхбаяр дарга улсдаа нэртэй
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Gxd (202.131.238.35)
    Зүгээр гомдсон хүний хүүрнэл байна.Гэхдээ сонгуулийнх нь бэлтгэл биз дээ? Нөгөө сэтгүүл ч З. Алтай шиг л элдэв долоон юм донгодож байгаад гарчихаад жоохон юм олж долоочихоод хирээ мэдээд алга болох нөхөр байна даа? Юун тунимхай юм хэнд туниад байгаа юм бүү мэд?
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.38.244)
    энэ молор энхбаяраас хэдхэн дүү шүү дээ.юун өвгөн ? нямдорж баяр гончигдорж нараас ч энхбаяр дүү шүү дээ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.34.253)
    чяцга багабандиа чи оюутолгойгоос цалингаа аваад л байна уу? энхбаяр чиний дэргэд эх оронч чяцга. бас точиго уусан мүүнчин биш.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      ene unen teneg sda yum aa.chamaig xen ch tooxgui sh dee.enxbayariig bol barag delxii medne sh dee.chi enxbayariig barax uu bandaashaa
      2016 оны 03 сарын 14
  • Зочин (150.129.141.68)
    яах гэж урт шар дээлэндээ орооцолдсон хулгайчийг босгож ирэв дээ.? ямар их гай лай тарьж бгааг харж бгаа биз дээ.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.233.187)
    сайхан хэлсэн
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Сендбад (112.72.12.7)
    Юм горьдоод олж авч чадаагүй хүний хорссон үг байна, ГАДААДАДаа байж байхгүй юугаа горьдож ирсэн юм бэ, С ганбаатар шиг баахан сургууль төгссөн гэж бурах гэж байгаа юм, Далд ор цаашаа, Өвөө эмээгийнхээ Нам г хмгаална аа
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.94.19)
    Улс терд тэтгэвэр байдаггуйг Олон орны сонгуулиас харж болно
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • иш (202.126.91.103)
    Ийм залуучуудыг улс орныхоо сайн сайхны төлөө ашиглах хэрэгтэй. Гадны боловсрол эзэмшсэн олон сайхан залуучуудыг дэмжиж туслан засаж заларуулаад байх ёстой газар нь хийх ёстой зүйлийг нь хийлгэж чадвал улс оронд минь хөгжил дэвшил ирнэ. Түүнээс хууль бусаар хөрөнгөжсөн хэдэн хүн улс орныг хөгжүүлнэ гэвэл юу л бол.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.194.114.142)
    Энэ нэг солиорчихсон этгээд байх юм аа.Шизофренитэй юм уу даа....тууний нийтлэл,ярилцлага,лекци нь логик муутай,утга санаа авцалдаагуй,бас тэгээд бусдыг угуйсгэж,оорийгоо онцгой ухаантан мэтээр харуулахыг хичээх нь инээдэмтэй...
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • sda (202.179.24.77)
    АН-ХХК захирал Ц.Элбэгдорж,МАН-ХХК захирал М.Энхболд,МАХН-ХХК захирал Н.Энхбаяр гээд одоо шууд зарлаа,угаасаа л ийм биздээ.Муу нуухаар сайн илчил гэж.............................................
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.7.37)
    энд тэнд очиж илүү юм гориддог амьтныг юу гэдэг билээ аан тийн яс горьдсон нохой гэдэг гэхдээ Монгол банхар арай ондоо л доо
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.37.200)
    энхбаяр ч яамай байнаа. цаана чинь мүүний точиго уусан хүмүүс монголын төрийг барьж байна. шившиг бузар
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • Зочин
      tochigo amtalj uzseneeree chi ylgaag n sain medej bga bailgui de.enbayrin tochigiig ensaihnihtai koktel bolgood uugaarai bandi min
      2016 оны 03 сарын 14
    • Зочин
      tochigo amtalj uzseneeree chi ylgaag n sain medej bga bailgui de.enbayrin tochigiig ensaihnihtai koktel bolgood uugaarai bandi min
      2016 оны 03 сарын 14
  • zochin (59.153.115.140)
    unen yarij bainaa demjij baina
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.169.50.172)
    augaa ihiin henee tussan amitan da kkk nom ih unshsanii gai. unshijr bolnoo uchirtai unshmaar yum
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.94.19)
    Хун чанар гэдэг зуйл залуу хегшин гэлтгуй Алга болжээ энэ залуугийн дэргэд Энхбаяр хийсэн юм хэлэх зуйлтэй хун дээ
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.143)
    enhbayariin hucheer l olond tanigdsan baih. daraa ni ingej yarij baidag
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • irgen (103.57.92.95)
    Zorigtoi uneniig l helsen baina sh dee. Yund ni eldveer heleed baigaa yum. Odoo ued zorigtoi uneniig il shuluun heldeg hun tsuursun. Ihenh ni namin nomor noolgond alban tushaal devshij idej uutsgaadag bolson. Tiim lalaruud l naminhaa ajil ogson dargaa uhen hatan hamgaalj baigaa yum uhej baisan hunii orontsoguud.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    enkhbayartaigaa taarsan soliorch yavaa amtan bna Enkhbayar um bolgony deer garch xaan bolox gej soliordog bol ene um buxniig meddeg xun bolj soliordog um bna
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ene xuniig o9voo gaigui setgedeg xun gej bodson shal soloiotoi yostoi shizotoi amitan bna
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.21.181)
    Энэ залуу чинь улайх ч үгүй туудаг эр юмаа Аргаггүй дээ хавар болж байхад
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.254.126.2)
    Ene Molor erdene vvriinhv tuhai yriad bgamu Enhbayriin tuhai yriad bnau setgvvlche eswel 2uula balai ymu
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (50.136.221.78)
    Shizofrenik!
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.131.225.197)
    үхсэнээ хийж тэр улстөрийн зомбиг босгож ирсэн юм? Тэрүүндээ өөрөө идүүлээрэй тэгвэл
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (45.117.34.6)
    Дуучин, бүжигчин, бөө, бөх, сүмоч гээд янз бүрийн хүмүүс дэвшинэ гээд байх юм. Ингээд байхаар нэр дэвшинэ гэдэг үг чинь бүр онигоонд орох хэмжээнд хүрчихлээ шүү дээ. Байнгад дэвшиж УИХ сууж байх хүсэлтэй гарууд өөрсөддөө ийм орчинг бүрдүүлж бэлдэж байна.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.143)
    namiin darga bolgosongui geed garsan gesen. chi enhbayariin derged yu ch medehgui shaldan banid bailgui dee
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • ZOCHIN (202.180.216.19)
    UMGYI BAIJ UMD TSOORHOIG SHOOLOV GEECH BOLJ B.A UU DAA KKK
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.141.68)
    дэмжиж бна.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • mgl (59.153.114.55)
    Chi unen yarij baina uu? Molor-Erdene ee.Ta nariin hend ni ch itgeh argagui adilhan luivarchid bish uu.
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.254.120.86)
    Shezo
    2016 оны 03 сарын 14 | Хариулах
    • зочин
      Загатнасан газрыг маажих шиг боллоо
      2016 оны 03 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт газар хөдөлжээ
    2 мин
  • Б.Жавхлан: Татварын шинэчлэлийг энэ дөрвөн жилд бүтэн хийнэ
    5 мин
  • Л.Гантөмөр: Татварын шинэчлэлийг хийхдээ олон улсын зах зээлийн тогтворжилтыг харна
    11 мин
  • Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын барилгын ажил 70 хувьтай үргэлжилж байна
    32 мин
  • Хувирал: Огтлолцох цаг
    32 мин
  • Төрийн банк: Модыг мод(а) болгоё
    1 цаг 0 мин
  • Түүхэн дэх хамгийн шилдэг Монгол сагсанбөмбөгчид: Хичээсэн, амжилтад хүрсэн, одоо оргил руу тэмүүлж буй залуус
    1 цаг 8 мин
  • УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэнэ
    1 цаг 17 мин
  • Өмнөговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    1 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
    1 цаг 29 мин
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 13.3 тэрбум төгрөгөөр өсжээ
    1 цаг 39 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    1 цаг 44 мин
  • Сайн дураараа амьдралаа ДУУСГАХ үйлчилгээ
    1 цаг 49 мин
  • "Мазаалайтай номын баяр"-ын тухай таны мэдэх ёстой БҮХ зүйл
    1 цаг 49 мин
  • Морингийн даваанд ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах талаар санал авч байна
    1 цаг 50 мин
  • PGL Astana 2025: "The MongolZ" баг "NAVI"-г хожиж, 3-0 харьцаатайгаар плей-оффт шалгарлаа
    1 цаг 52 мин
  • Улаанбаатарт 7 градус дулаан, ялимгүй цас орно
    2 цаг 3 мин
  • 10 дугаар хорооллын "МТ" ШТС-ын уулзвараас "Төмөр замын дээд сургууль"-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    17 цаг 4 мин
  • Ялалтын 80 жилийн баярын жагсаалд оролцсон дайчдад цэргийн одон, медаль гардууллаа
    17 цаг 37 мин
  • Л.Соронзонболд: Виртуал хөрөнгийн зах зээлийг зохицуулах хууль эрх зүйн шинэ орчин бий болгох нь цаг үеийн зайлшгүй шаардлага юм
    17 цаг 41 мин
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эверестэд Монголын хоёр уулчин авирч байна
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • ЭМГЭНЭЛ
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Б.Пүрэвдорж: Дунд шатанд авлига, хээл хахууль хэрээс хэтэрчихсэн байна
  • Хүдэр суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • Дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдсан иргэд, оршин суугчидтай уулзаж, санал солилцож байна
  • 2024 онд 14 мянган хос гэрлэлтээ бүртгүүлжээ
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК