Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор: Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаанд төр оролцох нь зохистой биш

2016-3-24
0
ЖИРГЭХ

        Сангийн сайд Б.Болор улс орны эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

Монгол Улсын нийт гадаад өр хэд байна вэ?

 

-Монгол Улсын нийт өр 21 тэрбум ам долларт хүрсэн талаар мэдээлэл тархаж бана. Засгийн газрын нийт өр 7 тэрбум ам.долларт хүрсэн. Үлдсэн нь хувийн хэвшлийн байгууллагуудын авсан зээл юм. ДНБ 20 гаруй их наяд төгрөг. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд 34 их наяд төгрөгийн эд хөрөнгө ил болсон. Энэ бол Монгол Улсын далд эдийн засаг ямар байсныг харуулж байна. Одоо шинээр баталж буй хуулиуд нь далд эдийн засгаас сэргийлэх зөв боломж юм.

 

-2016 онд зээл авах уу?

 

-Зах зээлийн эдийн засаг гэдэг бол мөнгө босгохыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, авсан зээлээ зөв зарцуулж, эргэлтээс нь мөнгө олж, зах зээлээ тэжээнэ гэсэн үг. Энэ бол цэвэр зах зээлийн зарчмаар шийдэгдэх асуудал. Манай дэд бүтэц, төмөр замыг хэн ч зүгээр барьж өгөхгүй. Тиймээс бид мөнгө олохдоо л анхаарах хэрэгтэй.

 

-Төсвийн орлогын бүрдэлт хэдэн хувьтай байна вэ?

 

-Төсвийн орлогын бүрдэлт 90 гаруй хувьтай байгаа. Энэ нь өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт.

 

-Төсвийн бүрдэлтийн дийлэнх хувийг нүүрсний экспортоос олохоор төлөвлөсөн байсан. Гэтэл манай гол экспортлогч орон болох БНХАУ нүүрсний импортоо бууруулах бодлого барьж байна. Тэгэхээр төсвийн алдагдал нэмэгдэх юм биш үү?

 

-Ер нь бол зөвхөн Монгол Улс бус хөрш орнуудад ч эдийн засгийн хүндрэл үүсч байгаа. Тиймээс бид аль болох эдийн засгаа солонгоруулах буюу олон эх үүсвэртэй болох нь зөв. Үүний нэг жишээ нь БНХАУ- руу мах экспортлох явдал юм. Энэ ажил эхэлсэн. Цаашдаа аялал жуулчлал гээд бусад салбараас олох орлогоо нэмэгдүүлэх шаардлага гарч ирсэн. Зөвхөн уул уурхайгаас орж ирэх орлогодоо дулдуйдах нь учир дутагдалтай. Он гарснаас хойш Оюутолгойн далд уурхайн гэрээ хийж, Гацууртын ордыг гацаанаас гаргасантай холбогдуулан дэлхийн санхүүгийн зах зээл дээрх Монгол Улсын нэр хүнд өссөн. Тиймээс бид аль болох төсвийн алдаглыг бага байлгах зорилт тавин ажиллаж байна.

 

-250 сая ам.долларын зээл авч цалин, тэтгэвэр тэтгэмж өгнө гэсэн яриа явж байна. Үнэхээр манай улс цалин, тэтгэвэр, тэтгэмжээ өгч чадахааргүй хүнд байдалд орчихсон хэрэг үү?

 

-2016 оны төсвийг баталхад Засгийн газар тодорхой хэмжээний зээл авах эрхийг УИХ-аас авсан. Энэ эрхийнхээ дагуу өрийн хязгаарт багтаан зээл авах, үнэт цаас гаргах эрх Засгийн газарт байдаг. Үүний дагуу Засгийн газар 250 сая ам.долларын зээл авсан. Он гарсаас хойш цалин, тэтгэврийг цагт нь өгч байгаа. Цаашид ч таслахгүй.

 

-Энэ оны төсвийн алдаглыг 900 тэрбум төгрөгөөр баталсан. Гэтэл эхний 3 сарын дотор 800 тэрбумд хүрлээ. Дахин төсвийн тодотгол хийх үү?

 

-Анх бид УИХ-д алдагдалгүй төсөв өргөн барьсан ч хүлээж аваагүй. Үүнээс нь болоод төсвийн алдагдал нэмэгдэж байна. Тиймээс төсвийн тодотголыг зайлшгүй хийж таарна.

 

-Гадаад зах зээлээс бонд босгох нь өрийн хязгаарт нөлөөлөх үү?

 

-Гадаад бонд хүү багатай. Харин дотоодын бондын хүү маш өндөр. Тиймээс олон улсад бонд гаргасан тохиолдолд өндөр хүүтэй дотоодын өрийг дарах боломж бүрдэнэ. Энэ бол өрийн хязгаарт нөлөөлөхгүй.

 

-Монгол Улсын дотоодын бондын эрэлт нийлүүлэлт ямар байна вэ?

 

-Зээл авах гэдэг бол буруу зүйл биш. Харин түүнийгээ зөв зарцуулах нь чухал. Өрийн менежментийг бид өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн хугацаанд зөвхөн төсвийн алдагдлаа нөхөх зорилгоор дотооддоо бонд гаргаж ирсэн. Үүнийг засах хэрэгтэй. Сонгууль болох гэж байгаа гээд дотооддоо бонд гаргаж, хөрөнгийг нь баруун солгойгүй цацаж болохгүй. Одоо бид гадаадад хүү багатай бонд гаргаж, дотоодын зах зээлдээ нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

-Өнгөрсөн хугацаанд Монгол Улс өрийн менежментгүй явж ирсэн гэж ойлгож болох уу?

 

-Тэгж ойлгож болохгүй. Одоо байгаа өрийн менежментээ шинэчлэх хэрэгтэй юм. Өөөрөөр хэлбэл, төсвийн алдагдал нөхөх зорилгоор бонд гаргахыг л хязгаарлах ёстой. Бид 2016 оны төсвийг анх өргөн барихдаа дотоодод бонд гаргахгүй гэж оруулж ирсэн. Гэвч УИХ зөвшөөрөөгүй.

 

-БНЭУ-аас авах 1 тэрбум ам.долларын зээл хэзээ орж ирэх вэ?

 

-Энэ зээл бол нэн хөнгөлөлттэй зээл. Одоо хоёр орны Засгийн газар энэ асуудлыг нарийн судалж байгаа.

 

-Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 20-30 мянган еврогийн нэмэгдэл цалин авч байгаа мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Энэ үнэн үү?

 

-Би олон нийтийн сүлжээгээр энэ тухай мэдээлэл авсан. Энэ асуудлыг би шалгаж, нягтлах эрх зүйн орчин байхгүй. Монгол Улсын хуульд гадаад валютаар цалинжих тухай заалт байхгүй.

 

-Эрдэнэт үйлдвэр бараг тусгаар тогтносон улс болж, Монгол Улсын Засгийн газрын мэдлээс гарсан байна гэх яриа тархах боллоо?

 

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг Монгол, 49 хувийг ОХУ эзэмшдэг. Энэ хүрээнд ажлаа гэрээнийхээ дагуу хийж байгаа. Ер нь бол томоохон компаниудын үйл ажиллагаанд төр оролцох нь зохистой биш.

 

-Энэ онд хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тусгасан бэ?

 

-2016 онд шинэ хөрөнгө оруулалтыг 100 тэрбум төгрөгөөр батлуулахаар оруулж ирсэн ч хасагдсан. Уг нь хөрөнгө оруулалт нь түлхүү байгаад урсгал зардлуудаа танасан бол Монгол Улсад илүү хэрэгтэй байсан. Ирэх сараас барилгын ажил эхэлнэ.

 

-Төрийн өмчийн 10 аж ахуйн нэгжийг хувьчлах ажил хэдэн хувьтай байна вэ?

 

Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбоотой түүнд харъялагдах зарим чиг үүрэг Сангийн яаманд ирсэн. Энэ дагуу зарим төрийн өмчийг байгууллагыг хувьчлах ажил үлдсэн. Өмнө нь төрийн өмчийн хороо энэ ажлыг нилээдгүй нугалсан байсан.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (202.9.41.241)
    tsaisan luibarchid
    2016 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.91.116.94)
    тийм юм бол яахаараа ТУЗ-д нь ороод мөнгө аваад байдгийн бэ дээ
    2016 оны 03 сарын 29 | Хариулах
  • Сангийн сайд (150.129.143.72)
    Эрдэнэтийн захиралуудын тансагласан мөнгөөр ГОК-н ээлжинд өдөр шөнөгүй зүтгэж байдаг хөөрхий муу хэдэн ажилчид маань бүгд байртай болох байжээ.
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • zochin (103.57.95.43)
    gehdee ARD TUMENII hurungiig huvaagaad idehiig TA huhuulen demjij bolohgui....
    2016 оны 03 сарын 26 | Хариулах
  • kkkkkkkkkkkkkkkkkkkkkkk (103.229.123.107)
    komunizm
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.24.243)
    Эрхэм сайд,төрийнхөө өмчид хяналт тавих ёстойг мэдэхгүй байна гэж үү? Эрдэнэтийн 51 хувь чинь төрийн өмч биз дээ,түүгээр чинь АН-ын тавьсан хэдэн нөхдүүд тансаглаад ажилчдынхаа цалин,тэтгэмжийг тавьж чадахгүйд хүрч, мөнгөгүй гэчихээд өөрсдөө хувиа борлуулж,довоо шарлуулж байгааг байгааг юу гэх вэ?
    2016 оны 03 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    2 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    42 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    56 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 26 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    1 цаг 56 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 31 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 50 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    17 цаг 56 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 14 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 22 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 37 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 20 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 25 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК