Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Эрхэмбаяр: Би байгаа цагтаа албан тушаалын шантаачдад царай өгөхгүй

2016-4-20
0
ЖИРГЭХ

АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяртай ярилцлаа.

-АН ирэх сонгуульд аль нэгэн нам эвсэлтэй эвсэхгүй гэдгээ Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаараа өчигдөр (уржигдар) шийдвэрлэжээ. Энэ эцсийн шийдвэр үү?

 

-Эцсийнх.

 

-Эвсэхгүй гэж шийдвэрлэхэд юу нөлөөлсөн бэ. Өнгөрсөн дөрвөн жил танайх эрх баригч хэдий ч эвсэж Засгийн газраа байгууллаа. Өмнөх УИХ-ын үед ч эвсэж л байсан. Хамтрагчтай байх хэцүү байв уу?

 

-Эвсэнэ гэдэг ямар үр дагавартай байдгийг бид хангалттай мэдэрлээ. Өнөөдрийн хуулиар бол эвсэнэ гэдэг тийм ч таатай хувилбар биш. Дотроо учраа олохгүй эвсэл тарсан тохиолдолд нам нь УИХ-д бүлэггүй, ийшээ тийшээ харсан хэдэн тусдаа бие даасан улстөрчид л болдог юм. Ойрхны түүх байна. 1996 онд ардчиллын төлөөх намууд эвсээд “Ардчилсан хүчний холбоо” гэж байгуулсан. УИХ-ын сонгуулийн үр дүнгээр 50 суудал авсан. Засгийн газраа ч байгууллаа. Үр дүн нь ямархуу байв гэдгийг хүмүүс санаж байгаа байх аа. Бид тэгэхэд 32-38 насны залуус л байсан. Хувь хүнийхээ хувьд бас төдийлөн сайн төлөвшөөгүй, улс төрийн намынхаа хувьд ч бас нялх балчир ийм л байсан. 50-иулаа мөртлөө л хоорондоо эв түнжингүй, учир зүйгээ ойлголцохгүй дөрвөн ч Засгийн газрын нүүр үзсэн. Уг нь хийсэн юм ихтэй байгаад байдаг. Эдийн засгийн реформ маш сайн хийсэн боловч дотооддоо эрх барих эв ухаан дээрээ аргаа олоогүй эвдрэлцсэн. Дараа нь 2004 онд манай нам Эх орон намтай нийлж “Эх орон-ардчилал” эвсэл гэж байгуулсан. Ц.Элбэгдорж тэргүүтэй энэ эвсэл нэг их унасан. Эвсэл задарсан. Эвсэл задрахаар яасан гэхээр манай нам УИХ-д бүлэггүй нам болсон. Дараа нь Их эвслийн Засгийн газар гэж байгуулсан.

 

М.Энхболд тэргүүлээд ийм Засгийн газар байгуулсан. Бас л эвслийн Засгийн газар. Удалгүй Засгийн газар огцорч С.Баярын Засгийн газар байгуулсан. Дангаараа болж байж ажил төрөл нь арай урагшилсан. Үүнийг бүгд мэдэж байгаа. Сүүлийн үеийн түүхээс харахад Ардын намд ард түмэн арай илүү боломж олгож иржээ. Өнгөрсөн сонгуулиар бидэнд итгэл хүлээлгэсэн. Бид ч үүнийг алдахгүйг хичээж ажиллалаа. Одоо бол хийсэн юмтай хэлэх үгтэй болсон учир эвсэхгүй гэж шийдсэн. Дангаараа Зас­гийн газар байгуулах болом­жийн төлөө явж байгаа.Яагаад гэхээр Монгол орны түүхэнд эвслийн Засгийн газар унаагүй түүх байхгүй. Тийм учраас би Ардын нам МАХН хоёрыг битгий эвсээсэй, харин нийлээсэй гэж хүсч байгаа юм. Энэ нь Монголд хэрэгтэй.

 

-Бусад нам эвсэх хийгээд нэгдэх нь АН-д тийм чухал гэж үү. Та бүхний санаа зовниж байгаагаас харахад бусдын эвсэл үнэхээр чухал болж харагдаад байна. Гэхдээ ярьж байгаа шигээ эвсээсэй нийлээсэй гээд байгаа нь үнэн үү. Харин ч эсрэгээрээ Н.Энхбаярыг цагаатгах тогтоолын төсөл ноороглож тэдний хоршлыг сарниулах гэж байна гэсэн таамаглал яваад байсан?

 

-Тийм зүйл огт байхгүй.

 

-Харин танай нам нэг угшилтай, нэгэн үе нэг малгайн доор нэгдэж явсан МҮАН, ИЗНН-тай нэгдэхгүй юм уу. Танай намын тавьсан тэр саналын хариу юу болж байгаа бол?

 

-ИЗНН болон МҮАН-д нэгдье гэдэг саналаа манай нам тавьсан. МҮАН бол асуудлаа тодорхой илэрхийлсэн. Тэд манай нам нэгдэхгүй, харин эвсэж болно гэсэн. Тухайн на­муудын л асуудал.Харин ма­найх бол эвсэхгүй, нэгдье гэж бай­гаа. Улс төрийн намуудын ха­рааны өөр өөр өнцгүүд л юм даа.

 

-Намууд эвсэхгүй гэдэг нь бие даасан хараат бусаа харуулж байгаа хэрэг юм гэсэн пиар сошиалаар их явж байна. Танай нам дангаараа сонгуульд орохоор боллоо гэснээс хойш ийм утгатай зүйл гарсан. Танай намын пиарын нэг хэсэг үү?

 

-Үгүй, бас л хүмүүсийн харах өнцгөөс болж байгаа байх. Эвсэхгүй, дангаараа сон­гуульд орох нь зөв гэж харж бай­гаа бол сайн л байна.Бид зөв зүйл рүү алхаж байгаа юм байна

 

-Ялсан намын хувьд мөрийн хөтөлбөрийн биелэлт ямархуу байх нь дараагийн ялалт хийгээд ялагдлыг тодорхойлдог. Танай намын Мөрийн хөтөлбөрийн бие­лэлт хэдэн хувьтай байгаа вэ?

 

-90 гаруй хувьтай байгаа.

 

-Тийм өндөр үү?

 

-Хүмүүс яаж харж бай­гаагаар л хэмжигдээд байх шиг байна. Би бол социализмын үед л хүүхэд насаа өнгөрүүлсэн. Эдийн засаг хямарлаа гээд байгаа ч өнөөдөр социализмын үеийнхээс илүү байгаа шүү. Хорвоогийн жамаар даваа гүвээ нугачаатай байдаг. Нэг өгсөөд жаахан уруудаад дахиад л дээшээ өгсөнө. Би улсынхаа ирээдүйг үргэлж гэрэлтэй нүдээр хардаг. Сэтгэлдээ л байдаг юм. Бид бүх юмыг муу байна, муухай байна гээд яриад байх юм бол муухай л байна. Бидний өрсөлдөгч нар нүдэн дээр нь хийсэн бүтээсэн нь ил байхад л үгүйсгээд шүүмжлээд байгааг би гайхаж байгаа. Нэг ч гэгээтэй үг унагаахгүй юм. Дөрвөн жил болоход нэг гэгээтэй үг унагааж байгаа бусад намынхныг харсангүй. Болохгүй шүү дээ. Өрсөлдөж байгаа ч өрөөлийн хийснийг үнэлээд сурчих л хэрэгтэй. Тэгсэн атлаа дандаа бүтэхгүй, болохгүй талаас нь аливааг шүүмжилдэг. Бид бол мөрийн хөтөлбөрөө заалт заалтаар нь авч үзэж байгаа.

 

-Гэхдээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, иргэ­дийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн заалт мөрийн хөтөл­бөрийн тань амин сүнс байсан шүү дээ. Одоо эдийн засгийн өсөлт нэмэгдсэн үү гээд л асуулт эхэлнэ…

 

-Цикль нь тэгээд таар­чихлаа. Дэлхий нийтээр эдийн засгийн хямрал нүүрлэлээ. Юмыг наанатай цаанатай иргэддээ ойлгуулах хэрэгтэй л дээ.Тэр тал дээр бидний дутагдал ч байгаа л байх. Сөрөг хүчнээс сөрөг пиарууд ч бас явж байх шиг байна. Бид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлнэ, иргэдийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн.Бидний бодсон хэмжээнд очиж нэмэгдээгүй. Гэхдээ буураагүй шүү.

 

-Тэгвэл энэ сонгуулийн мөрийн хөтөлбөрийн гол заалт юу байгаа вэ. Эдийн засгийн хямралаас гаргах ямар арга байна, иргэдийн орлогыг яаж нэмэгдүүлэх вэ гэдгийг сонгогчид хамгийн түрүүнд харах байх.

 

-Мөрийн хөтөлбөрөө хуульд заасан хугацаанд Үндэсний аудитын газар өгөх ёстой байдаг. Бид хоёрын ярилцаж байгаа энэ цагт манай нам мөрийн хөтөлбөрөө аудитад хүр­гүүлж амжаагүй байна. Тэгэхээр мөрийн хөтөл­бөрөө дэлгэрэнгүй танил­цуулах бо­ломжгүй байна. Маргааш (өнөөдөр) 18 цагаас хойш бүх хүнд ил тод болно. Одоо зарим намын мөрийн хөтөлбөр эцэслэгдээгүй байна. Ийм үед тактикийн хувьд мөрийн хөтөлбөр нууц байх нь зүй ёсных.

 

-Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөр шиг сайн зүйл оруулж ирсэнгүй гэж ҮЗХ дээр зарим гишүүн та бүхний танилцуулсан мөрийн хөтөлбөрийг шүүм­жилсэн гэсэн үү?

 

-Өмнөхөөсөө муутгана гэж юу байх вэ. Улам л боловсронгуй болгохыг хичээсэн. Тэгсэн ч байх гэж бодож байна. Бид өмнөх мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа ганцхан сон­гуулийг бодоогүй. 2020 он хүртэл алсыг харсан. Сууриа сайн тавьсан учир энэ мөрийн хөтөлбөр маш чамбай болсон гэж бодож байгаа.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • wuuhaha (202.9.41.19)
    iim medremjgui maliig er n zailuulah heregtei
    2016 оны 04 сарын 24 | Хариулах
  • t1 (103.57.93.191)
    haragdaach
    2016 оны 04 сарын 24 | Хариулах
  • зочин (103.229.122.194)
    Эрхэмбаяр гуай сэрэхгүй бол сайхан л зүүдлэж байна даа хөөрхий,сэрээд харавчих вий дээ.
    2016 оны 04 сарын 24 | Хариулах
  • zochin (122.201.24.55)
    ene hudalch bas yuu ve
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • зочин (122.201.24.55)
    2012 оны сонгуульд АН мөрийн хөтөлбөртөө лоозондоо юу юу гэж уриаллаа эргэн саная Улс шиг хөгжиж-Хүн шиг амьдаръя, Ажилтай-Орлоготой-Монгол хүн, өөр юуу ч билээ, Төрөө хямралаас-Түмнээ ядуурлуус аврая ч билүү энэ лоозонгууд чинь бүгд худлаа байсан, одоо 2016 оны сонгууль болох гэж байхад биелсэн зүйл огт алга. Хүүхдийн 20-ийг хүртэл өгнө өхгүй гэж өчнөөн юм болж байж өхчээн аядаа биз дээ, бас маш олон төрийн албан хаагч нарыг цомхотгол нэрээр ажилгүй болгосон. Долларын үнэ инфляци яаж өсөв, төгрөгийн ханш яаж унав, малын түүхий эд яаж үнэгүйдэв, улс өрөнд яаж их оров гээд л сайжирсан юм алга байхад дахин сонго гээд байгаамуу арай ч дэ. Ахмадуудын тэтгэвэрийг нэмнэ гээд бас нэмээгүй, одоо өмнө эрүүл мэндийн сайдгүй өчнөөн балчир үрс хорвоог орхилоо арай ч дээ
    2016 оны 04 сарын 23 | Хариулах
  • Зочин (203.91.112.186)
    АН- авилгачдын нам.
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • СОНГОГЧ АРД ТҮМЭН (202.9.41.23)
    АН-ЫГ СОНГОХ УУ? ХОРИОТОЙ
    2016 оны 04 сарын 21 | Хариулах
  • ИРГЭН (103.57.94.97)
    90 ХУВЬ БАЙХДАА ЯАХАВ ДЭЭ. ЭД НАР ТООГ ЗҮГЭЭР Л ДУР ЗОРГООРОО ХЭЛЭХИЙМАА. МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ УНШИЖ МЭДСЭН ХҮНИЙ ХУВЬД ТҮҮНИЙ ХЭРЭГЖИЛТ БОДИТ ҮР ДҮНГЭЭРЭЭ 30 ХУВИАС ХЭТРЭХГҮЙГ МЭДЭЖ БАЙНА.
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (59.153.114.186)
    muan iznn edr shig hog novshnuud bol daraa.bas nam dotroo uchiraa olj ard tumend ner hundtei battulga shig gishuudee gaduurhaval yavahgui shuu tanaih
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (122.201.21.97)
    АН бол зүгээр л луйварчдын цугларал, монгол улсын эдийн засгийн алуурчин нам, монгол улсын түүхэнд ард түмэн ингэж ядуурч байсан түүх байхгүй байх,
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.131.239.130)
    ККККККККККККККК
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.9.41.173)
    chi hen um be
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (183.177.98.130)
    чи АН-ын гесек байж чадахгүй байна эрдэнэбат гишүүн шиг генсек энэ том намд олдохгүй гэж үү олон мянган хүний үзэл бодол амьдралыг энэ мэт хариуцлаггүй хүнээр бүү тоглуу юу гэнэ ээ үер киноны болд гуайг ярьж байх юм болд гуай кинон дээрээ гарц байна ирж байна гээд ялагддаг биздээ том намын жижиг генсек байна даа бид нараар битгий олон жил та нар тогол бид орон нутагт дээшээ харах хүнгүй үзэл бодлоолоо ялгаваран гадуурхуулж байна
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • зочин (202.131.225.251)
    Энэ худалч луйварчинтай сонгуульд орвол АН шууд ялагдана өөр гац ч удаа УИХ гарч байгаагүй хүн шүү дэээ дандаа ялагдана тэгээ хор утгана худлаа ярьна гэж найгүй гар даа
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Зочин (202.179.26.229)
    Та өөрөө Сумьяабазартай албан тушаал мөнгөний тохироо хийж л байсан шүү дээ худлаа ярихаа боль
    2016 оны 04 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    48 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    1 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    1 цаг 32 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    2 цаг 2 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    16 цаг 32 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    17 цаг 37 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    17 цаг 56 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    18 цаг 2 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    18 цаг 20 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    18 цаг 28 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    21 цаг 43 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    23 цаг 26 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    23 цаг 31 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
    Өчигдөр 09 цаг 36 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 09 цаг 32 мин
  • УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
    Өчигдөр 09 цаг 25 мин
  • Б.Баттүшиг ICAPP Youth Wing-ийн удирдлагыг үргэлжлүүлэн хариуцна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК