Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Бямбасайхан: Далд уурхайд зарцуулах 100 төгрөг болгоны 80 нь Монголд үлдэх боломжтой

2016-4-28
0
ЖИРГЭХ

"Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-1072 ширхэг хувьцааг тойрсон асуудлууд сүүлийн үед их гарах боллоо. Зарим нь энэ хувьцааг бүр байхгүй болсон гэж ярьж байна. Ойлголтын зөрүү их байх шиг. Үнэхээр 1072 ширхэг хувьцаа байхгүй болчихсон юм уу?


-"Эрдэнэс Тавантолгой"-н хувьцааг УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол, Засгийн газрын 2011 оны 98 дугаар тогтоол, 2012 оны 116 дугаар тогтоолоор иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчинтэй хэвээрээ байгаа. Тогтоолуудын хүрээнд компанийн хувьцааг "Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв" компанид бүртгэж, баталгаажуулсан. Харин хувьцааны арилжаа эхлээгүй байна. Хувьцаагаа олон нийтэд арилжаалах нь компанийн хөрөнгийн болон бизнесийн үнэлгээ, өнөөгийн ба ирээдүйн үнэ цэнэ, бүтээгдэхүүний үнэ ханш, хөрөнгө оруулагчид, засаглал гээд олон хүчин зүйлээс хамаардаг. Тийм учраас маш их бэлтгэл ажил хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, "Эрдэнэс Тавантолгой" компани ашигтай ажиллаж байж хувьцааны үнэ цэнэ эзэмшигч хүнд мэдрэгдэнэ. Түүний дараа арилжаалах боломжтой болно. Ашигтай ажиллахын тулд томоохон өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй. Бизнес бол бизнесийнхээ зарчмаар ажиллах шаардлагатай. Хэдийгээр үйл ажиллагаа нь эхлээд зургаан жил болж байгаа боловч бизнесийн бус нөлөөлөл их байсан. Бүгд л мэдэж байгаа байх. Мөн олборлосон нүүрсээ хаана ямар зах зээлд борлуулах вэ гэсэн асуудлаар маркетингээ шинэчилж, шинэ арга барилаар ажиллах шаардлагатай. Энэ мэт зүйлүүдийг хийж байж хувьцаа үнэ цэнэтэй болно. Эсрэгээрээ компани ашиггүй ажиллаад байхаар хувьцааны үнэ тодорхой биш байна шүү дээ. 

 

-Хувьцаагаа хэн нь мэдэгдэхгүй хүнд 300 мянга, 800 мянган төгрөгөөр зарж байна гэсэн мэдээлэл гараад байгаа. Ийм боломж байдаг юм уу?


-Бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа энэ үед янз бүрийн цуу яриагаар асуудалд хандаж болохгүй. "Тавантолгой" компанийг ашигтай ажиллуулах л ёстой. Тэгж байж хувьцаа нь эзэндээ ашгаа өгнө.   


-Ер нь Тавантолгойд хөрөнгө оруулалт хийгдэх үү. Яриа хэлэлцээ хийж байгаа юу?


-Бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулна гэдэг нь нэг талдаа балансаа эрүүлжүүлэхээс гадна шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ гэсэн үг. Шинэ тоног төхөөрөмж, техник авснаараа энэ компани ашигтай ажиллаж эхэлнэ шүү дээ. Тийм шаардлага байгаа учраас ажиллах л ёстой. Түүнээс гадна манай улсын хамгийн том худалдан авагч Хятад улсын зах зээлд төмрийн хүдэр, коксжих нүүрсний эрэлт, хэрэгцээнд янз янзын өөрчлөлт гарч байна. Энэ нь бидний бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж байгаа. Зах зээлийн нэг хэсэг мөн л юм чинь зарчим, стандарт, дэг жаягийнх нь хүрээнд явах ёстой. Түүнээс асуудлыг улстөржүүлээд байх нь ард түмэн та бидэнд сайн зүйл огт биш.   


-Одоо Тавантолгойн аль хэсгээс олборлолт хийж байгаа вэ? 


-Баруун Цанхийн үйл ажиллагаа түр зогссон. Зүүн Цанхийн олборлолт хэвийн явагдаж байгаа. 


-Төмөр замаа барихгүй л бол Тавантолгой ашигтай ажиллаж чадахгүй гэж ярьдаг. Гэтэл төмөр замын бүтээн байгуулалт зогсчихлоо. Шалтгааныг нь та юу гэж харж байгаа вэ. Нөгөө л улстөржилт үү?


-Аливаа том төсөл, бүтээн байгуулалтыг эхлэхдээ санхүүжилтийг нь 100 шийдвэрлэсэн байх гэдэг нь эрсдэлээс зайлсхийж байгаа зүйл шүү дээ. Зах зээлийн өөрчлөлтүүдээс болж санхүүжилт зогсох асуудал  их байдаг. Тэгэхээр санхүүжилтээ нэгмөсөн шийдэж байж ажлаа эхлүүлдэг зарчим барьж ажиллах хэрэгтэй. Төмөр зам барих хэрэгтэй гэдгийг хүн болгон л ойлгож байгаа. Гэхдээ нүүрсний зах зээл хүнд байдалд орчихоор төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах сонирхолтой хүн багасчихаж байгаа юм. Зөвхөн хүслээр том төслийг хэрэгжүүлэх бус нарийн тооцоо судалгаа хэрэгтэй.  

 

-Сэдвээ нөгөө "толгой" руу шилжүүлье. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн үү. Эхэлсэн бол ямар шатанд үргэлжилж байгаа вэ?


-Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн оны наймдугаар сараас сэргээд явж байна. Ирэх тавдугаар сарын дундаас ажил улам эрчимжинэ. Юу гэхээр, олон улсын банк, санхүүгийн байгууллагаас зээлж авч байгаа мөнгийг Оюутолгой төсөлд хэрэглэх боломж бүрдэнэ гэсэн үг.  Дэлхий дээр явагдаж байгаа уул уурхайн хамгийн том бүтээн байгуулалт шүү дээ. Тэр утгаараа маш нарийн графиктай ажиллаж байна. Хийх ажлаа ингэж нарийн төлөвлөж явахгүй бол зардлын  хэтрэлт гарах эрсдэл үргэлж байдаг. Зардлын хэтрэлтийг гаргахгүйн тулд бэлтгэл ажлаа сайн хангаж байгаа. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлснээр дэлхий дээр хамгийн бага зардлаар үйл ажиллагаа явуулдаг зэс, алтны уурхай болох ёстой. Энэ бол бидний гол зорилгуудын нэг. 


-Олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагатай гэрээ, хэлэлцээ хийсэн. Тэдний зүгээс тодорхой шалгуур тавьж байгаа байх?


-Зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурсан. Одоо тухайн мөнгийг авч хэрэглэхийн тулд банкууд тодорхой шалгуурууд тавьж байгаа. 1300 гаруй шалгуурыг хангасан тохиолдолд санхүүжилт олгож эхэлдэг. Энэ бол төслийн санхүүжилтын зарчим шүү дээ. Тиймээс Оюутолгой тус шалгууруудыг биелүүлэх л ёстой. Эхнээс нь хангаад явж байгаа. 


-Зээлийн санхүүжилт хэзээнээс хийгдэж эхлэх вэ?


-Зээлийн санхүүжилтийг тавдугаар сараас авч хэрэглэнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. 


-Далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг хийж дуусгахад нийт ямар хэмжээний хөрөнгө шаардагдах вэ?


-Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил зургаан жилийн хугацаанд үргэлжилнэ гэсэн төлөвтэй байгаа. Жил тутамд нэг тэрбум ам.доллар зарцуулах графиктай байна. Нийт зургаан тэрбум  орчим ам.долларын төсөвтэй гэж ойлгож болно. Тэгэхээр зургаан тэрбум ам.долларын тодорхой хэсгийг нь ингэж банкнаас зээлж бүтээн байгуулалтыг явуулах юм. Олон хүн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хэзээ эхлэх юм гэж асууж байна. Бүх зүйл нарийн стандартын дагуу явж байгаа. Аюулгүй байдал, нарийн технологи, мэргэжлийн хүн гээд олон зүйл нийлж байж энэ төслийг босгоно. Нэг өдрийн дотор бий болгочихдог зүйл биш шүү дээ. Гол нь санхүүжилт тасрахгүй байх нь хамгийн чухал зүйл. Тэгэхээр бид банкнаас зээл аваад, бусад бүх мөнгөн урсгалыг тооцож үзэж байгаад санхүүжилтийг таслахгүй байхад анхаарах ёстой.     


-Санхүүжилт тасрах эрсдэл байгаа юу?


-Хэрвээ ийм том хэмжээний төсөл хэрэгжих явцдаа санхүүжилтээс болоод зогсох юм бол компанийн хувьд маш эрсдэлтэй зүйл болдог. Тиймээс бид тэр эрсдэлийг бүрэн хааж үйл ажиллагаа явуулж байгаа гэж ойлгож болно. 


-Гадаадын хөрөнгө оруулагчидтай уулзахад аливаа улсын улс төрийн тогтворгүй байдал их нөлөө үзүүлдэг ш дээ?


-2010 онтой харьцуулахад хөрөнгө оруулалтын орчин муудсан нь үнэн. Ингэж муудах шалтгааны ихэнх  хувь нь бидэнтэй холбоотой. Тэр алдаагаа засаад явж байгаа. Хөрөнгө оруулагч нар хийж байгаа ажил, болж байгаа бодит зүйлд л итгэдэг. Тэрнээс амлалтанд итгэдэггүй юм. Оюутолгой төслийн хувьд бид бүх тооцоо, судалгаагаа хийгээд, ямар ч улс төрийн шинжтэй зүйл байхгүй цэвэр бизнес гэдгээр явсан учраас банкууд зээл өгч байна. Энэ бол бидэнд итгэж байгаа итгэлийн нэг том хэмжүүр. 


-Эсрэгээрээ зах зээл хүнд хэвээрээ байгаа...


-Тэр үнэн. Бүтээгдэхүүний үнэ сүүлийн жилүүдэд байгаагүйгээрээ уналаа. Гэхдээ зах зээл сэргэхийг хүлээнэ гэдэг хэцүү зүйл. Ялангуяа бизнесийн үйл ажиллагаагаа зах зээл сэргэнэ гэсэн үндсэн дээр хийх юм бол их алддаг юм байна. "Рио Тинто" зэрэг томоохон уул уурхайн компаниудыг харахад зах зээл хүндэрнэ гэдгийг 4-5 жилийн өмнө мэдэрч, зардлаа асар их багасгасан байдаг. Үүний үр дүнд зах зээлийн хүнд байдлыг давж чаддаг юм байна. Стратеги нь зах зээл сэргэнэ гэдэгт итгэж үйл ажиллагаагаа явуулахгүйгээр өөрт байгаа хамгийн бага зардлаар ажлаа хийдэг. Энэ бол бидний сурч, хэрэгжүүлэх ёстой арга барил юм. Маргааш үнэ өснө гэдэг байдлаар хандах юм бол бидний өрсөлдөх чадвар сул байна. Харин хамгийн оновчтой технологи, менежментийг ашиглан санхүүгийн өртөг, зардлыг бууруулаад явах юм бол зах зээл дэх өрсөлдөх чадвараа хадгалах, нэмэгдүүлэх боломжтой. 


-Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт хийгдэж эхэллээ. Монголын эдийн засаг сэргэнэ гэж байна. Тэгвэл яг хэзээнээс эдийн засагт үр өгөөж нь мэдрэгдэж эхлэх бол?


-2009, 2010 онтой харьцуулахад одоо Монгол Улсын эдийн засаг гурав дахин томорсон. Таван жилийн өмнө 100 сая ам.долларын гүйлгээ хийхэд манай эдийн засагт шууд мэдрэгддэг байсан. 100 шинэ ажлын байр бий болгоход мөн л мэдрэгддэг байлаа. Одоо харин эдийн засаг тэлсэн учраас 100 сая доллар орж ирэхэд төдийлөн нөлөө  ажиглагддаггүй болсон байна. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр араасаа маш олон хөрөнгө оруулагчдыг татсан өмнөх жишээг давтах боломжтой. Өөрөөр хэлбэл, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт зах зээл муу байгаа үед хийгдэж байгаа. Энэ нь цаанаа маш том эрсдэлийг хүлээж байгаа юм. Гэхдээ цаг алдахгүй гэсэн стратегитай. Нэгэнт гүний уурхайд Оюутолгойн баялгийн 80 хувь байгаа учраас цаг алдахгүй орох ёстой. Ингээд жил болгон хөрөнгө оруулалтын ажил явагдаад байх нь эдийн засагт тодорхой хэмжээний мөнгөн урсгалыг байнга авчирна. Макро талаасаа эерэгээр нөлөөлөх нь зайлшгүй. Оюутолгой бол нэг л компани. Компанийн зорилго бол бага зардал гаргаж, их ашиг олох. Ашигтай ажиллах механизмыг бүрдүүлээд хувьцаа эзэмшигч бид өөрсдөө хариуцлагатай байх юм бол энэ компани он удаан жил эдийн засагт үр өгөөжөө өгсөөр л байх болно. Үйл ажиллагаа нь эхлээд гуравхан жил болж байгаа гэхэд Монголын хамгийн том татвар төлөгч болчихсон байна. Сүүлийн таван жилд 1.5 тэрбум орчим ам.доллар төсөвт төвлөрүүлсэн. 


-Гүний уурхайд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?


-Гүний уурхайд одоогийн байдлаар 400 орчим хүн ажиллаж байна. Нийтдээ Оюутолгойд 6500 орчим монгол хүн ажиллаж байгаа. Энэ тоог улам нэмнэ. Нийт ажилчдын 97 хувь нь монгол хүн. Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдаж байгаа 100 төгрөг болгоны 80-ыг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө гаргаад явж байгаа. Өөрөөр хэлбэл, Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюутолгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой. 


-Далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ гэсэн мэдээлэл гарсан даруйд дотоодын компаниудад болон иргэдийн дунд орлоготой, ажилтай болох нь гэсэн хүлээлт бий болсон. Оюутолгой хэзээнээс ажилчдаа авч эхлэх вэ?


-Тавдугаар сарын дундаас гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эрчимжихээр ойролцоогоор зургаан сарын хугацаанд 1000 гаруй ажлын байр бий болно гэсэн тооцоо байгаа. Нийт зургаан жилийн хугацаанд 3000 шинэ ажлын байр нэмэгдэнэ. 3000 ажлын байрны хувьд дараагийн 24 сарын хугацаанд бүрэн бий болох байх. Энэ бол зөвхөн Оюутолгой дээрх ажлын байр. Ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд ороод ирэхээр ажлын байр улам нэмэгдэнэ. Өмнө нь Оюутолгойн бүтээн байгуулалт ид явагдаж байсан он жилүүдэд Монголд нийт 40 мянган ажлын байр бий болж байсан гэсэн тоо баримт байдаг. 


-Дэлхийн зах зээлд зэс, алтны үнэ тийм ч таатай биш байна. Цаашид эдгээр бүтээгдэхүүний үнэ өсөх хандлага байна уу?


-Зэс, алтны эрэлт ямар байх вэ гэсэн асуудлаар мэргэжлийн шинжээчид янз бүрийн дүгнэлт гаргаж байгаа. Тэр болгоныг харж байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт, Азийн эдийн засаг, Хятад, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт гээд олон зүйл үүнд хамаатай. Гол харилцагч болох Хятад улсын эдийн засаг тогтвортой 6-7 хувиар нэлээд хэдэн жил өсөх хандлагатай байна. 12 триллион доллар гэдэг бол маш том эдийн засаг шүү дээ. Энэ эдийн засаг жилд 6-7 хувиар өснө гэдэг нь том зүйл. Хятадын эдийн засгийн энэ өсөлт манай улсын уул уурхайн бүтээгдэхүүнд эерэгээр нөлөөлнө гэж найдаж байгаа. Шинжээчдийн дүгнэлтийг авч үзвэл үнэ ойрын хэдэн жил үнэ, ханш сайжрахаар байна. Гэхдээ бид өөрсдийн хийж чадах зүйл буюу зардал талаа барьж ажиллах хэрэгтэй. 

 

Г.БАЛЖИННЯМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • төрөө цэвэрлэе (122.201.22.207)
    100 төгрөгний 80 нь нүх хэлбэрээр л үлдэнэ. Эрдэнэтээс том 4-5 дахин том ордоос эрдэнэт шиг хот ч босохгүй. Эрдэнэтийн 49 хувийг анх эзэмшиж байгаад 51-49 харьцаатайгаар хамтран эзэмшиж байгаа. ОЮУ толгойн гэрээг хийсэн хүмүүс л сая доллар марттлаа баяжсан түүх байна. Зарим нь асуудал хүндэрвэл гэж АНУ д 7 хаустай амьдарч байгаа. Баяртан,баярцогттон нар айх ёстой. Шударга хүмүүс төрд гарвал энэ этгээдүүд шинэ шоронд амьдрах ёстой болно. Зөвхөн баяр, баярцогт, зориг нар оюу толгойгоор тоглоогүй. Цаана нь АН,МАН ын хүмүүс байгаа. ТӨРөө цэвэрлэхийн тулд эхлээд сонгуулд АН,МАН ын эсрэг саналаа өгцгөөх хэрэгтэй. ОДОО АН,МАН д хэн ч итгэхгүй дээ
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.117.2)
    Амжилт хүсье.
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Би нэг айлд хонохоор очлоо, ингэхдээ ор хөнжлөө бас дулаан унтахад хучих хучлага, суух сандал, аяга халбагаа авч очлоо. Тэр тэр айлын баялаг уу?? Тэр айлаас хоол унд, түлээ нүүрс гээд хэрэглэх бусад бүх юм гарна. Тэгээд би энэ ор хөнжил сандал энээ тэрээ чинь намайг явтал танай хөрөнгө шүү. Үүнээс үүдээс хүн орж ирэхэд танайх их тансаг айл харагдана, харин явахаараа хамаг хоол унд түлээ нүүрсийг нь барчихаад явна. За үүнийг сайн тунгааж бод доо. Баларсайхаан,
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Хөрөнгө оруулалт буурсан шалтгааны ихэнх хувь нь бид биш ээ, Ашигт малтмалын үнэ унасанд байгаа юм, Яагаад дайн байлдаантай Ирак, шашны хэт даврагчтай Иранд хөрөнгө оруулаад байгаа юм, манайхаас аюул бага юм уу хаашаа юм, Зүгээр л үнэ буураад олох ашиггүй болсон учраас хүлээзнэж байгаа байхгүй юу даа. Нүүрс өсөхөөр, Зэс өсөхөөр угаасаа бид дотроо байлдаж байсан ч гэсэн нүдээ ухчих гээд л манайх руу дайрна ш дээ. Яагаад Суданд байлдаж байсан ч гэсэн хөрөнгө оруулалт өссөн байдаг вэ???? Нефтийн үнэ тухайн үед тэнгэрт хадсан учраас, Одоо ганцхан үнэ өсөхийг хүлээгээд, бэлтгэлээ базаагаад л байж бай, өсөх нь гарцаагүй. Тэр үед л зөв бодлого чухал, Гэхдээ бэлтгэлээ базааж, мэргэжилтай боловсон хүчнээ, дэд бүтцээ сайн бэлдээд л байж байх хэрэгтэй, өөр юу ч хэрэггүй.
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    asar doligonuur, hooson dur esgesen hun dee, yag tsagaa tulahaaar yumaa meddeggui, mergejiltei ch bish mergejilgui ch bish, hooson tolgoi l ym biana lee. saihan unzad hooloitoi, bie haa nuruu turuugaaraa l hooloo olj idej baigaa deedest doligonuur, doodost hertsgii tiim l hun baina lee dee
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • иргэн (202.70.34.70)
    Худлаа битгий шааа л даа, манайхаас 1 төргөгийн зэсийн баяжмал аваад гарч байгаа, энэ бол монголын баялаг, түүнээс бид хэдэн төгрөг авч байгаа вэ?????
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • Монгол (104.8.1.196)
    1072 Бухын доодохыг харж 3 сая vнэг турж vхэх биз дээ!
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
  • РИО ТИНТОГЫН ИХЭНХ ХУВЬ ХЯТАДЫН ЗГ-ЫН МЭДЭЛ (103.229.123.194)
    Ц.ЭЛБЭГДОРЖ, С.БАЯР, Ц.НЯМДОРЖ, С.БАЯРЦОГТ, Ч.САЙХАНБИЛЭГ, П.ОЧИРБАТ, М.ЭНХСАЙХАН, До.ГАНБОЛД, Д.БЯМБАСАЙХАН ГЭХ МЭТ ХЯТАД ДҮРВЭДИЙН ЭРЛИЙЗҮҮД ХЯТАДЫН КЕРРИ ГРУПЫН ЕРӨНХИЙЛӨГЧ,MCS-ИЙН НУУЦ НОЁНТОН ӨВГӨНӨӨС Ж.ОДЖАРГАЛААР ДАМЖУУЛЖ ОФФШОРТОО МАШ ИХ МӨНГӨ АВСАН БАЙГАА. ЭНЭ ӨВГӨН НЬ ГОНКОНГ БОЛОН МАКАОГ ХЯТАДТАЙ НЭГТГЭХЭД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН БӨГӨӨД БЭЭЖИНД ХИЙСЭН БАЯРЫН ХУРАЛ ДЭЭР БИ УДАХГҮЙ МОНГОЛЫН ТЭНГЭРТ ХЯТАДЫН ДАЛБААГ ҮҮРД МАНДААХ БОЛНО ГЭЖ ХЭЛСЭН БАЙДАГ.
    2016 оны 04 сарын 28 | Хариулах
    • зочин
      Монголд эрлийз биш хүн одоо байхгүй шүүв
      2016 оны 04 сарын 28
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    4 цаг 26 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    4 цаг 28 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    4 цаг 28 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    5 цаг 10 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    5 цаг 50 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    6 цаг 3 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    6 цаг 14 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    6 цаг 57 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    8 цаг 2 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    8 цаг 38 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    8 цаг 44 мин
  • Б.ЖАРГАЛАН: Би МУИС-ийн хуулийн ангийг төгссөн. Гэхдээ А.Бямбажаргал гэж хүнээс дүн гуйж байгаагүй
    8 цаг 51 мин
  • Жүжигчин Э.Батнямбуу найруулагчийн гараагаа эхлүүллээ
    9 цаг 11 мин
  • Гишүүдийн ёс зүйг тогтоох Цэцийн дарга Г.Баясгалан өөрөө ёс зүйтэй юу?
    9 цаг 36 мин
  • “Могол ноос” ХХК “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд хүчин чадлаа нэмж, олон ажлын байр бий болгожээ
    10 цаг 6 мин
  • Хойд Солонгосын арми Өмнөд Солонгосын эсрэг шинэ төрлийн пуужингуудаа туршжээ
    10 цаг 12 мин
  • Цахилгаан тамхи бол шийдлийн нэг хэсэг
    11 цаг 6 мин
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
    11 цаг 24 мин
  • Алдарт "Найзууд" цувралын жүжигчин Мэттью Перриг үхэлд хүргэсэн эмэгтэйд 15 жилийн хорих ял оноожээ
    11 цаг 29 мин
  • Израил улс Ливаныг бөмбөгдөж 182 хүний аминд хүрлээ
    11 цаг 40 мин
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Э.Болормаа: М.Нарантуяа-Нара гишүүн лайв хийж өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь ноцтой ёсзүйн зөрчил мөн үү?
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 19 нэмэгджээ
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • “TRADE FINANCE FORUM – 2026” нөөцөөс боломж, боломжоос өсөлт
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК