зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Тэмүүжин: Миний улс төрийн нас дуусаагүй байна

2016-5-03
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Та бидний ярилцлага хуулийн салбарын хүрээнд өрнөх байх. Үйл явдлын дарааллаар ярилцлагаа эхлэх үү?

 

-Болно оо.

 

-Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөөд хориод хонож байна. Н.Ганболд дарга амар жимэр амьдармаар байна, чөлөөлөөд өгөөч ээ гээд өргөдлөө өгсөн.УИХ хүсэлтийг нь хүлээн авсан.Гэхдээ олон түмэнд бол Н.Ганболд дарга шахалтад орчихлоо, өргөдлийг нь өгүүлчихлээ гэж харагдаж байгаа.Та энэ үйл явцыг хэрхэн харж байгаа вэ?

 

-АТГ өөрөө зовлонтой л доо. Авлига гэдэг хэнийг ч танихгүй, мэдэхгүй, мөнгөгүй, бусдад нөлөөлж чадахгүй хүмүүсийн хийдэг гэмт хэрэг ерөөсөө биш. Харин ч эсрэгээрээ, нөлөөлбөл нийгмийг талцуулж хуваах чадамжтай, ашиглавал эрх мэдэл нь хэнийг ч ажилгүй болгох боломжтой, зарж чадвал их хэмжээний мөнгөний амсар дээр сууж байж мэдэх тийм хүмүүстэй л ярьдаг, юу нь зөв, юу нь буруу вэ гэдгийг тэр хүмүүст хуулийн нэрээр зааж, шийдэж мэдэх тийм л чиг үүрэг бүхий байгууллага. Ийм байгууллагыг удирдана гэдэг хэцүү.Н.Ганболд гэдэг хүн АТГ-ын гурав дахь дарга.Анхны дарга нь гадаадад явж байгаад нас барсан.Хоёр дахь дарга нь өөрөө хэрэгт холбогдсон.Гурав дахь нь “Би амар тайван амьдармаар байна” гээд өөрийн хүсэлтээр явж байна.Хуулийн байгууллагыг зүй ёсоор нь ажиллуулахад ямар их дарамт ирдэг вэ гэдгийг та бүхэн ЦЕГ-ын дарга Р.Чингисээс харж болох байх.

 

Р.Чингис бол залуу хүн.Өөрийн зөв гэж итгэж байгаа зүйл дээр тууштай бөгөөд зоригтой зогсох тэвчээр байгаа учраас байгаад байх шиг байна.Жаахан нас дээр гарчихсан, залуу байх үеийнх шигээ “галзуу барын аманд гараа хийгээд авахаас сийхгүй” байж чадахгүй нь ээ, амар тайван байя даа гэж байгаа хүмүүст бол “Төвөг дөө, эндээс холдсон нь дээр юм байна” гэж бодох хэмжээний дарамт ирсэн байхыг үгүйсгэхгүй.Гэхдээ хувь хүн юу бодож өргөдлөө өгснийг би ямар дотор нь орсон биш, мэдэхгүй юм.Зүгээр хийж байгаа ажил нь хэцүү гэдгийг бол мэдэж байна.Энэ хэцүү байдлаас зарим хүн зугтаж гардаг, зарим нь туулж гардаг, зарим нь ялагдаж гардаг.Ийм л гурван хаалга нээлттэй байдаг уулзвар зам даа.Н.Ганболд дарга энэ хаалганы алинаар нь гарч байгааг би хэлж мэдэхгүй.Хийж байгаа ажил нь ийм төвөгтэй учраас хүн болгон өөр өөрийнхөөрөө ойлгох байх.

 

-АТГ-ын даргыг томилох хуу­лийн хугацаа энэ долоо хоногт дуусах байх. Дараагийн дарга хэн байх бол?

 

-Мэдэхгүй.

 

-Н.Ганболд даргыг өргөдлөө өгсөнтэй зэрэгцээд л баахан нэрс гарсан л даа. Тэр дунд таны нэр ч байсан.Танд боломж гарвал АТГ-ын даргаар очих уу?

 

-Ямар ч тохиолдолд үнэнд үл нийцэх таамаг байна. Яагаад гэвэл би хуульч, нөгөө талаас улстөрч хүн.Хуульч хүний хийдэг ажил бол нэг бол өмгөөлөл, үгүй бол прокурор, эс бөгөөс шүүгч.Хамгийн том оргил нь Үндсэн хуулийн Цэц байх.Харин мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд дээр бол мэргэжлийн хууль сахиулагчид очих нь зохимжтой байдаг.Тийм учраас би өөрийнхөө мэдэхгүй ажлыг хийхгүй.Дотрын эмч шүдний эмчээр ажиллахгүйтэй л адилхан байхгүй юу.Миний өөрийн эзэмшсэн мэргэжлийн хувьд тэнд очих боломжгүй.Нэгдүгээр шалтгаан энэ.

 

-Хоёр дахь шалтгаан нь?

 

-Хоёрдугаарт би улстөрч хүн. Улстөрчдийг ялангуяа мөрдөн шалгах юм уу, хуулийн байгууллагын орой дээр аваачих маш аюултай.Сайн хүн байж болно л доо.Зөв бодолтой ч байж болно.Гэхдээ л улстөрч бол улстөрч.Улстөрчдийг хуулийн байгууллагын толгойд аваачихаас илүүтэйгээр мэргэжлийн хүнийг аваачих нь зөв гэж би итгэдэг.Тиймээс би өөрийн итгэдэг зүйлийнхээ эсрэг явахгүй.Дараачийн шалтгаан ч бас байна.

 

-Тэр нь юу вэ?

 

-Миний улс төрийн нас хараахан дуусаагүй байна. Улстөрчийн ажил бол бодлого тодорхойлох.Бодлого тодорхойлох боломжтой цаг хугацаан дээрээ бидний үе бас байх ёстой газраа байх ёстой.Тэр үүднээсээ улс төрийн амьдралдаа цэг хатгах болоогүй байна.

 

-Р.Гончигдорж гишүүн бас “Би Үндсэн хуулийн Цэцэд очихгүй ээ” л гээд байсан. Гэтэл төд удалгүй өөрийн гараар бичсэн өргөдөл нь гараад ирсэн…

 

-Надад тийм юм байхгүй.

 

-Хүчний байгууллагад үүссэн бас нэгэн дуулиан байна. Та түрүүнд цухас дурдлаа. Цагдаагийн дар­гыг өөрчлөх тухай. Эхлээд танай намын нэг гишүүн “ЦЕГ-ын дарга болохгүй байна” гэсэн.Дараа нь бүлгийн тань хэсэг гишүүд нийлээд “болохгүй байна” гэлээ. ЦЕГ-ын даргыг солихгүй бол фракцийнхаа сайд нарыг татна гэсэн гайхам мэдэг­дэл хийсэн. Ингэж болдог юм уу, энэ зөв зарчим уу?

 

-Зарчим гээч юм алга болсны л тод жишээ.

 

-Яахав салбарын сайд нь агент­лагийн даргатайгаа хамтарч ажиллахгүй гэдэг санал оруулах эрх бол бий. Гэтэл агентлагийн даргаа солихгүй бол танхимын бүрэн бүтэн байдалтай чинь ярина шүү гэж Ерөнхий сайддаа шахалт үзүүлж, үүнийг нь салбарын сайд нь дэмжээд явж байгаа дүр зураг л харагдаад байна л даа.

 

-Ямар ч сайд өөрийн салбар дотор байгаа агентлагийн даргыг өөрчилье гэж хэлэх эрхтэй. Түүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ энэ эрх ямар нөхцөлд эрүүл зөв болох вэ гэвэл “Би энэ хуулийн салбарыг, би энэ цагдаагийн байгууллагыг иргэнд зориулж, улс оронд зориулж ингэж өөрчлөх гээд байна. Ийм ийм шинэтгэл хийх гээд байна.Гэтэл энэ өөрчлөлт, шинэтгэлийг энэ хүн хийхгүй гэж байна.Би сонгогдохдоо, томилогдохдоо үүнийг л хийнэ гэж ард түмэнд, УИХ-ын гишүүдэд амлаж гарч ирсэн.Олон нийт үүнийг хүлээж байгаа.Тиймээс энэ бодлогыг маань хэрэгжүүлэхгүй гэж байгаа бол би энэ хүнийг ажиллуулахгүй” гэж хэлж болно.Энэ ардчиллын эрүүл зарчим.Харин эсрэгээрээ “Цагдаагийн дарга миний хүн байх ёстой, манай фракцийн хүн байх ёстой, манай фракцийн, миний хүмүүсийг шалгаж болохгүй, гэмт хэрэг хийсэн ч нүдээ аниад зогсох ёстой, тэгээгүйнх нь төлөө би огцруулна” гэж байгаа бол өөр зүйл.Нэг нь ардчиллын эрүүл саруул зарчмын тухай яриа, нөгөө нь хуулиас гадуур хулгай хийдэг хүмүүсийг хамгаалах тухай яриа.Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу ажиллаж, хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлснийх нь төлөө дарга удирдлагыг нь огцруулна гэдэг бол байж боломгүй зүйл.Намайг шалгаад байгаа учир наад хүнээ зайлуул, бидний даргыг, эсвэл бидний эзнийг шалгаж байгаа учир наад хүнээ зайлуул, манай фракцийн сайд учраас чи тэгэх ёстой гэж нэг хэсэг нь шахдаг, нөгөөх нь биелүүлдэг байж болохгүй шүү дээ.Ардчилсан улс оронд огт байж болохгүй зүйл.Тиймээс энэ хоёрын ялгааг олж харах ёстой.Хулгайчийг өмөөрч хуулийн дагуу ажиллаж байгаа хууль сахиулагчдаа “Зайл” гэж хэлбэл хэн нь харин энэ албан тушаалаас, энэ эрх мэдлээс зайлах ёстой вэ гэдгийг ярих ёстой. Хулгайчид өөрөө өөрсдийгөө л гэрэлд гаргаад ирж байгаа асуудал шүү дээ.

 

-Зарчимгүй шахалтыг Хуулийн сайд нь үзүүллээ. Дээрээс нь танай бүлгийн гишүүд бас дэмж­лээ.Та нар чинь нэг нам биз дээ?

 

-Хууль бус, зарчимгүй, увайгүй гэж хэлж болохуйц ийм шахалтыг сайд нь уу, гишүүд нь үзүүлж байна уу, нэг нам уу, үгүй юу гэдгээс үл шалтгаалаад зарчмынхаа хоёр талд зогсох ёстой. Сонгогдохдоо, албан тушаал дээр очихдоо энэ талаар гоё ярьдаг мөртлөө авсан албан тушаалаа ашиглан энэ бүгдийгээ нураах гэж оролдож байгаа бол нөгөө талд нь “Уучлаарай, та нар өөрсдөө эхлээд холдох ёстой юм биш үү, өөрсдөө наад эрх мэдлээ өгөөд явах ёстой юм биш үү” гэдгийг хэлэх хэрэгтэй.Зарчим гэдэг юм байгаа бол, үнэт зүйл гэж үнэхээр байгаа бол, Монгол Улсад хууль ёс байдаг бол хуулийнхаа хашаан дотор дүрмийнхээ хүрээнд тоглох ёстой.

 

-Өөрийн гэсэн Хууль зүйн сайдтай болох гэлээ, болсон ч юм байна гэж та хэлж байсан. Х.Баттулга гишүүнд хувьдаа Хууль зүйн сайдтай байх тийм ямар эрх ашиг байсан юм бол?

 

-Мэдэхгүй л дээ. Намайг огцруулахаар хуйвалдаж байхад нь би хэлж байсан.Нэг сумыг таван нумаар харвадаг юм байна, сумаа тавьчихаад нумаа нуудаг хүмүүс байна гэж.Цаг хугацаа бүхнийг ил болгосон.Мөнгө өгч, бүх хорыг найруулсан эзэн нь Х.Баттулга гэдэг хүн байсан нь одоо ил боллоо.Тухайн үед хуулийн байгууллагууд дотор шалгалт хийгээд эхлэхэд хамгийн их эгдүүцэж уурласан хүн нь Х.Баттулга.Миний хүмүүсийг халлаа, над руу чиглэсэн ажиллагаа яваад эхэлж байгаа юм биш үү гэсэн өнгө аяс гаргаж байсан. Би тэгэхэд нь “Хуулийн байгууллага хуулийнхаа дагуу л ажиллана аа. Хулгай хийгээгүй, хууль зөрчөөгүй бол айж сэрэмжлэх хэрэггүй л гэж хариу хэлсэн.Би гайхдаг юм.Тухайн үед АТГ-аас Н.Алтанхуяг, Л.Гансүхийг шалгаад, Г.Дэнзэнгийн хэрэг гээд бөөн л юм болсон.Тэгэхэд “айх зүйлгүй бол очоод шалгуул аа” гэж байсан хүмүүс тэр үед бусдад хэлж байсан үгээ өнөөдөр өөртөө хэлж чадахгүй байгаа нь сонирхолтой биз дээ.Би энэ бүгдээс юу бодсон бэ гэхээр, тэр үед үнэхээр өөрийн гэсэн Хууль зүйн сайдгүй бол өөрийнх нь хулгай илэрнэ гэсэн айдастай хүмүүс Хууль зүйн сайдаа авах гэж тэмцсэн байна.Тэгээд Хууль зүйн сайдаа авсан ч юм байна.Манай фракцийн сайд учраас энэ асуудлыг шийд, шийдэхгүй бол чамайг өөрийг чинь татна гэдэг үгийг их зоригтой хэлж байгаа нь тэр үеийн үйл явдлын ард хэн байсан бэ гэдгийг их тод харуулж байна л даа.

 

-Одоо “Огцруулаад өг” гээд байгаа Р.Чингис даргыг тухайн үед Х.Баттулга гишүүн тан дээр “Энэ миний хүн шүү” гээд орж ирж байсан нь үнэн юм уу?

 

-Үнэн. Би Хууль зүйн сайдаар дөнгөж очоод шинэчлэлийг гардаж хийнэ гэсэн хүмүүсээ томилсон.Тэр үедээ Р.Чингисийг би Хууль сахиулах сургуулийн захирал болгон шилжүүлж байсан юм.

 

-Цагдаагийн дэд дарга байсан бил үү, тухайн үед?

 

-ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан шиг санаж байна. Дараа нь “шинэчлэлийг хийлцэнэ” гэж томилогдсон зарим нэг хүн эсэргүүцээд эхэлсэн.Миний цол хэргэмийг алга болголоо, дуртай хүндээ нөлөөлж чадахгүй боллоо гэсэн хэсэг бүлэг нөхөд гарч ирээд “Баянгол” зочид буудалд хуралдаад эхэлсэн.Тэр хүмүүсийг зайлуулангуут мань нөхөр орж ирсэн.Тэгэхдээ гартаа баахан нэртэй орж ирсний дунд Р.Чингис ч байж л байсан.Ямар учиртай тэгснийг нь би бол мэдэхгүй.Харин маш их ууртай байсныг нь бол сайн санаж байна.Өөрийнх нь бизнесийг хамгаалж хууль хүчний үзүүр дээр зогсдог хүмүүс нь юм байгаа биз.

 

-Хууль зүйн сайд байх хэцүү байсан уу?

 

-Ямар ч салбарт өөрчлөлт хийхэд хэцүү л байдаг. Өөрчлөлтийг дэмжээд явах нэг хэсэг байна, эсэргүүцээд “Үгүй, би дарга байх ёстой. Эрх мэдэл л надад хэрэгтэй” гэж боддог хэсэг ч байна. Тэр бүгдийг даван туулахын тулд шинэчлэлийг хийж байгаа улс төрийн хүчин өөрөө хатуу зогсох ёстой л доо.Харамсалтай нь тэгж чадаагүй. Тэр үед өгч байсан ярилцлагаа би ч санаж байна.“Би өөрөө өөрөөсөө болж унасан” гэж.Гэхдээ тэрнийхээ төлөө харамсдаггүй.

 

-Яагаад өөрөөсөө болсон гэж. Таны буруу байсан юм уу?

 

-Эрх мэдэлтэй, нөлөөтэй, мөнгө төгрөгөөр бүгдийг шийдэж байгаа хэсэгт очоод “Би танай хүн байна аа” гээд хэлчихсэн бол үргэлжлүүлээд дөрвөн жил ажиллах л байсан байх. Гэхдээ надад бас зарчим, үнэт зүйл гэж юм байна аа. Энэ шинэтгэлийг юуны төлөө хийж байгаа вэ гэдгээ баттай мэдэж байсан учраас “Уучлаарай, би хэн нэгний хүүхэлдэй болох гэж Хууль зүйн сайд хийхгүй ээ. Хэн нэгний мөнгөний түрийвч, хулгай зэлгийг нуух гэж тэнд суухгүй ээ” гэдгээ л хэлсэн.Надад тэнд очиж ёслоод албан тушаалдаа үлдэх үү, эсвэл чадахгүй гэж хэлээд өөрөө хөөгдөх үү гэдэг хоёр л сонголт байсан.Хоёр дахь нь нэрэнд цэвэр, сэтгэлд амар байсан.Ядаж л өөрөө өөртөө үнэнч үлдэнэ шүү дээ.Дараа нь миний оронд тэнд очсон хүн ямар байдалтай байгааг харж л байна.

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (40)

  • Зочин (202.131.242.62)
    одоо ч дууссан байх өө
    2016 оны 05 сарын 05 | Хариулах
  • unen ug (103.23.51.2)
    Odoo ch duussan baih uu. Uls turuus zaigaa barij usvur nasnii ohiduudiig surgaad agaa ni geed l hoshigruulaad yavah baih daa zailuul.
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • ИРГЭН (203.91.112.186)
    ТА ӨӨРИЙГӨӨ УЛС ТӨРЧ ГЭЖ БОДДОГ ЮМ БНА. УЛС ТӨРЧ ХҮН ӨРГӨСӨН ТАНГАРАГААРАА БОЛ ЮУНЫ ӨМНӨ УЛС ЭХ ОРОН, АРД НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАХ ЁСТОЙ. ТА ЭНЭ ЭД.ЗАСАГ ХҮНД ҮЕЭД ЦАГДААГИЙН ХУВЦАСЫГ МӨӨГЧИДИЙН ХУВЦАСААР СОЛИЖ БААХАН МӨНГӨ ҮРСЭН, ОЛОН ЗУУН САЯ ТӨГРӨГНИЙ ЭМНЭЛЭГИЙН АППАРАТ ТАНЫ БУРУУТАЙ ШИЙДВЭРЭЭС БОЛЖ ЭВДЭРСЭН, АМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ШИНЭЧЛЭЛ НЭРИЙН ДООР ТАХАРЫН АЛБА ГЭЖ БАЙГУУЛЖ МӨН БААХАН МӨНГӨ ҮРСЭН. ТА МОНГОЛЧУУДААС ЭНЭ МЭТ ОЛОН ЖОНХУУНУУДЫН ТӨЛӨӨ УУЧЛАЛ ГУЙХ ЁСТОЙ. ТА НАР БҮГД АЛБАН ТУШААЛГҮЙ БОЛОХООРОО, ИДЭХ ИДҮҮРЭЭСЭЭ ХӨНДИЙРӨХӨӨРӨӨ ЦЭЦЭН ЦЭЛМЭГ, ҮНЭНЧ ШУДАРГА БОЛДОГ. АЛБАН ТУШААЛ АВЧ, ИДҮҮРИЙН ЗАХААС БАРИАД АВАХААРАА БҮГД Л АВИЛГАЧИД -ХУЛГАЙЧИД. ТЭГЭХЭЭР ТА ХЭН БЭ? УЛС ТӨРЧ МӨН ҮҮ?
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • lзочин (202.179.31.84)
    Тэмүүжингээр хуулийн салбарыг хангалттай самаруллаа одоо болоо бишүү монголын хөрсөнд яагаад ч буухгүй модон орчуулга хууль нэртэй юмаа шинчлэл гээд нэрэлдэг юм их хурлын гишүүн болхын өмнөх тэмүүжингийх одооны тэмүүжингийх хоерыг харьцуулаад хараарай их хурал гэдэгчинь хамгийн их мөнгө хийж болдог бизнес салбар юмууу яагаад ингэж суг баяж ваа тэмүүжингээр сайд байтуугаа хуулийн сургуулд ч багшлуулж болохгүй хүн бөгөс толгойг нь бузралчих на
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • Зочин (182.160.36.135)
    улс төрөөс зайл хоригдол царайт аа? сарангэрлийн сайн убба чи?
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • зочин (150.129.141.102)
    энэ нөхөр 8 жил УИХ-д суулаа хууль зүйн сайд хийлээ, юм хийвэл хийх боломжийг ард түмэн өгсөн худлаа ярихаас цаашгүй нөхөр юм байна өөр ёс зүйтэй шинэ залуучууд гаргах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 04 | Хариулах
  • dotoodiin tsereg (77.247.181.162)
    temvvjin chi dotoodiin tsergiig tatan buulgadag ni mash zow shvv hvrelbaatar baterdene monhdol gesen bala yumnuud ergvvtej ogdog bsan shdee bi yg door ni 6jil ajilsan haruul bn
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (103.23.51.1)
    Нэг муу эргүү багш л хүн шүү дээ,энэ монголыг удирдлаа юууууу?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • хуулийн салбар (150.129.143.111)
    ТАЙВАН ОРХИОД ӨГЧ ҮЗЭЭЧ ЯАСАН ШИНЭЧИЛЖ ДУУСДАГгүй НӨХӨР ВЭ ДАХИАД ХЭДЭН ЖИЛ ШИНЭЧЛЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛОО
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
    • jenko mafioz
      Temuujin demjij baina.
      2016 оны 05 сарын 03
  • Зочин (150.129.142.62)
    Temvvjingeer xuuliin salbariin tolgoig xiie, oor ervvl saruul xvn caana chinn alga
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • ! (122.201.31.231)
    Энэ залуу хууль зүйн онолын хувьд манайдаа дээгүүр орох мэргэжилтэн гэж боддог. Сайд хийхдээ практик дутсанаас алдаа гаргах нь гаргасан л байх. Гэхдээ 1990 оноос хойш нэг ч Хуулийн сайдын сэтгээгүйг шинээр гаргаж ирсэн нь энэ залуугийн гавьяа яах аргагүй мөн шүү! Хүүхэн мүүхэн гэж цуурсан нь улс төрийн гүтгэлэг явуулга л байсан гэж боддог. За, байсан ч байлаа гэхэд хувь хүний дутагдал нь мэргэжлийнхээ салбарт сэдэж санаачилсан албан ажлыг нь үгүйсгэх үндэслэл огт биш шүү дээ!!! Улс төрд энэ байтугай л цуурхал дэгддэг, Б.Клинтон яалаа? Дэлхийн Валютын сангийн дарга Стросс Кан яалаа??
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (49.0.136.18)
    Төрийн хөрөнгө бусниулаад байвал нас ямар хамаа байна, зайгаа тавих хэрэгтэй л дээ.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.114.30)
    Энэ хулуу толгойтой, хушга тархитай амьтан одоо болимоор юм..Ахин дэвшихээс ичээч..
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.21.114.30)
    Гигшүүний эрх дарх балагийг хамгаалдаг бамбай биш.. Ахин сонгогдохгүй бол ...аав-ын хаалга татаж магадгүй учир.. ширээний өнцөгөөс зуурах нь зөв зөв.. Хулгайч худалчийг туйлуулж, хууль, хуульчийг туйлдуулсан балагаа яах гэж байна.. Өндөр албан тушаалтны хариуцлагын тухай хууль.. хаана байна..
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.91.214)
    Та тэр нэгэн бээлийн чинээ жаахан охиныг өөрийн бэлгийн гаж дуршлаа хангахад ашиглаад залуу нас, ирээдүйг нь тас харлуулан будаад, тэр муу жаахан охиныг өмгөөлж ганц үг дугараагүй тэр үе, мөн Монгол Улсад тэртээ тэргүй хүрэлцээ муутай эмнэлгийн тоог нэгээр цөөрүүлж шоронгийн зорилгоор ашиглах гэсэн тэр үе, мөн Монголын цагдаа нарын өнгө үзэмж сайтай хувцас формыг бизнесийн зориуулалтаар өөрчилж дотоодынхоо биш, Турк улсын компанид ашиг оуулсан үеэс чинь Таны улстөрийн нас, карьер дууссан. Цөөн хэдийг нь танд санууллаа.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.41.22)
    Enhbayarig sain demjvel chinii uls tur duugaagui yum bol uu
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.194.114.254)
    Завхай Тэмүүжин чиний улс төрийн нас битгий хийвэл Монголд амьдрах нас чинь ч дууссан. Ичиж амьдараач новшоо
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (150.129.143.111)
    тэмүүбүүка дуусчихсаан
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (150.129.143.111)
    УИХ-ын гишүүн болохын өмнө танайд хоноё нэвтрүүлгээр үгээгүй ядуу гар байсан сүүлийн жилүүдэд яаж баяжсанаа сонгуулийн өмнө тайлбарлаарай
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.33.78)
    Хөлснийхөн ажилаа хийж байнаа сайн бич сайн ажилаа хийцгээ наад хүн чинь шудрага хүн үнэн үгэнд хүн яг ингэж өшдөг юм муул муул
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Zailaa (60.237.219.110)
    Neg l ih hudlaa tom baasan gar. Sarangerel huuhed 2-oo sain ergej toirch baigaa yu?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (203.91.118.180)
    Улс төрд орохдоо ямар амьдралтай байсан одоо амьдрал чинь яаж дээшилснийг хүмүүс мэднэ. Тэрбумын хаусанд амьдарч байгаа. Шудрага ёс хаа байна
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.0.224)
    Чамд ард түмэн хангалттай итгэл олгосон харин өөрөө бол зожиг зөрүүд би-гээс өөр юу ч мэдэхгүй амьтан байж.Хуулийн салбарыг самарсан доо чи самарсан.Одоо далд орж үз
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • NARAA (203.169.50.152)
    TANI ULS TORIIN NAS CHINI TOOGOOR BUS TANI HIISE BVTEESEN ZVILEER CHINI L HEMJIGDENE SH DEE VNENDEE HIISEN BVTEESEN ZVILTEI BOL ARD TVMEN DEMJINE TAND BODITOI HIISEN ZVIL BAIHGVI BNA SH DEE ARD TVMEN CHINI HARJ BGAA SH DEE
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Мөнхөө (212.117.180.21)
    Угаасаа МУИС-д хуулийн хичээл л зааж байсан ямар нэг практик дээр туршлага байхгүй л хүн гэдэг юм байна лээ.Өөрийн хариуцаж байсан Хууль зүйн салбартаа шинэчлэл хийж байна гэсэн нэрээр Монголын хөрсөнд таарахгүй бодлогыг явуулж эрх мэдэл албан тушаал дагасан цол зэргийг өгч , хэнд ч хэрэггүй Хятадын баахан хувцас цагдаагийн алба хаагчдад шахсан, гэр бүлээс гадуурх явдалд нэр холбогдсон гээд олон л муу зүйлд орооцолдож байсан энэ хүнийг дахиж сонгох ёсгүй.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Мөнхөө (212.117.180.21)
    Угаасаа МУИС-д хуулийн хичээл л зааж байсан ямар нэг практик дээр туршлага байхгүй л хүн гэдэг юм байна лээ.Өөрийн хариуцаж байсан Хууль зүйн салбартаа шинэчлэл хийж байна гэсэн нэрээр Монголын хөрсөнд таарахгүй бодлогыг явуулж эрх мэдэл албан тушаал дагасан цол зэргийг өгч , хэнд ч хэрэггүй Хятадын баахан хувцас цагдаагийн алба хаагчдад шахсан, гэр бүлээс гадуурх явдалд нэр холбогдсон гээд олон л муу зүйлд орооцолдож байсан энэ хүнийг дахиж сонгох ёсгүй.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Мөнхөө (203.169.50.152)
    Угаасаа МУИС-д хуулийн хичээл л зааж байсан ямар нэг практик дээр туршлага байхгүй л хүн гэдэг юм байна лээ.Өөрийн хариуцаж байсан Хууль зүйн салбартаа шинэчлэл хийж байна гэсэн нэрээр Монголын хөрсөнд таарахгүй бодлогыг явуулж эрх мэдэл албан тушаал дагасан цол зэргийг өгч , хэнд ч хэрэггүй Хятадын баахан хувцас цагдаагийн алба хаагчдад шахсан, гэр бүлээс гадуурх явдалд нэр холбогдсон гээд олон л муу зүйлд холбогдсон энэ хүнийг дахиж сонгох ёсгүй.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Мөнхөө (77.247.181.163)
    Угаасаа МУИС-д хуулийн хичээл л зааж байсан ямар нэг практик дээр туршлага байхгүй л хүн гэдэг юм байна лээ.Өөрийн хариуцаж байсан Хууль зүйн салбартаа шинэчлэл хийж байна гэсэн нэрээр Монголын хөрсөнд таарахгүй бодлогыг явуулж эрх мэдэл албан тушаал дагасан цол зэргийг өгч , хэнд ч хэрэггүй Хятадын баахан хувцас цагдаагийн алба хаагчдад шахсан, гэр бүлээс гадуурх явдалд нэр холбогдсон гээд олон л муу зүйлд орооцолдож байсан энэ хүнийг дахиж сонгох ёсгүй.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Мөрөн (203.169.50.152)
    Эрх мэдлээ зөвөөр ашиглаж чадахгүй байсан хүн одоо бараг улс төрөөс гарсан нь дээр дээ. ӨӨРСДИЙН эрх ашгийн төлөө хууль санаачлаж батлуулна дараа нь тэр хууль нь өөрт нь зөрчилтэй асуудалтай санагдвал эргэн нэг харж хянах хэрэгтэй мэтээр залруулга хийдэг биз дээ. АРД ИРГЭД бид харин улс төрчдийн дуд утсан хүүхэлдэй мэт л байна.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (203.169.50.152)
    YAGAAD AWILGA AWILGA GEED YRIAD BGAA YUM BOLOO OORSDOO TER AWILGAA TSETSEGLVVLEED BAIGAA BIZ DEE
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • ТАНХАЙ ЭМЭЭ (203.169.50.152)
    СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРХЭЭР ШОУ ХИЙДЭГ НӨХДҮҮД БОЛИМООР ЮМ.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (45.117.34.9)
    Odoo uuruu haana amidarch bgaagaa helehgui yumuu? Avgai huuhdee ali ert hayaad ajliinhaa huuhentei amidarch bgaag hun bur medej l bgaa sh dee. Ehleed geree zasaa. Daraa n turd or
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (202.70.36.86)
    угтаа бол 4 жилийн өмнө дууссан ш тээ. харин одоо болтол яагаад байгаад байгаан болдоо. амьдрал мэдэхгүй агуу ихийн дэмийрэл болсон эрх зүйч
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (180.149.90.130)
    temuujind amjilt nas zaluu zuv bodol zuv setgeltei zaluu shuu tsaashdaa turd olon jil ard tumniikhee tuluu zutgeerei
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • энэ тэмүүжинд нэр нь хүндэдсэн бна (202.179.31.41)
    улс төр битгий хэл чиний наранд байх хугацаа дууссан
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.9.41.202)
    Анх баянголоос нэр дэвшихэд нь дэмжсээн. Одоо ч больёо энэ удаа өөр хүн дэмжинэ
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.9.90.226)
    За нутгийн дүү минь чи Улс төрийн насаа 15-уулханаа байж гүйцэтгэх ажиллагааны тухай хуулийг улс төрчдөд ашигтай байлгахаар батлаад 2016-04-29 нд дуусгачихсан.Чамд үүнээс хойш төрд ойртуулж болохгүй хүн гэдэг пайз үргэлж дагалдаж явах болно.МУИС-д сурсан бүх мэдлэгээ ингэж хууль хулгайгаар батлахад ашиглах байсан юм бол чам шиг мэдлэгтэй байгаад ч хэнд хэрэгтэй юм бэ ?.Төрд хэрэггүй ,Багшлах гэхээр чи яаж оюутнууддаа ёс суртахуун ярих юм бэ ?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.212.119.138)
    Баттулгын хөлсний комментчид баахан ороод ирчихэж. Тэмүүжин шиг нас залуу ч , толгой сийрэг, эр зоригтой, зарчим ярьдаг хүн монголчууд бидний хүлээлт. Энэ залуу яг үнэнийг хэлдэг. Женкогийн амьдарч ирсэн арга, түүх ер нь мафийн бүтцийг аяндаа санагдуулдаг. Тэр нөхөр эрүүгийн ертөнцийг ивээлдээ байлгадаг. Эрүүгийн ертанцийг хот ба хөдөөгийн гээд 2 хуваачихаад тэтгээд яюдаг. Эрүү цагдаа,АТГ-т хүмүүсээ байхшуулж тулж ажилладаг. Үндсэндээ монголын төрийг бузарлаж байгаа учраас зальтай, хэрэглэж ханасан Элбэгдорж алсаа бодоод холдсон. Харин энэ нөхрөөс бузар юм их сурч, том авилгачдыг саалийн үнээ болгосны хариуд тэднийг хамгаалтанд авсан. Тэднийг хамгаалдаг хүнээр Ганболдыг ажиллуулаад эргээд улс төрд ашиглаад заримыг нь барих цаг ирэнгүүт Шанага зугатсан. Одоо тэр газар очих эрүүл саруул хүн олдохгүй. Тэнд Хурц, Билэгт шиг шийдчихсэн нэг нь рецедив угшилтай, нөгөө нь муйхар хар, түүгээр гайгуулж бахархдаг улаан цэргийн Чапаев шиг боловсролгүй дурак л гар хөл болж очиж магад. Маргаашаа бо
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • зочин (150.129.143.111)
    тэмбүүжин өөрийнхөө хүүхдээс дүү хүүхдийг садар самуунд уруу татаж байж бас бидний дээр үүрд сандаалж суух санаатай зайл заваанаа
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (27.123.213.188)
    Эргүү хуульч. Гадны хууль хуулаад сууж байдаг. Шүүхээр төсвийн хөрөнгө самарсан. эмнэлгийг яаж үр таран хийв. тоочвол их хар юм гарна. Гэгээтэй зүйл нь халзан нь юм болов уу. юун улс төрийн нас вэ. зөнөчихсөн бус уу
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.111)
    ТЭМБҮҮЖИН БОЛ ЁСТОЙ ТӨРД ОЙРТУУЛЖ БОЛОХГҮЙ НӨХӨР
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • pkxny (150.129.143.111)
    ТЭМҮҮЖИН ЗАЙЛАА
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.41.199)
    uuriinhuu hvvhed shig joohan ymtai yaj chadaj baina a ichij vhdeg boloosoi shar semjilsen ubgun
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • БҮХ МОНГОЛЧУУД (202.21.100.210)
    Яг үнэндээ дуусцийн биш үү? Тэмүүжин гуай. Ард түмэн дахин таниар тэгэж хуулийг гууль болгуулахгүй байхоо. ТА ДУУССАН. МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭНЭГ БИШ ШҮҮ.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.93.11)
    Энэ этгээдийн биологын нас дуусаагүй нь үнэн харин улс төрийн трүп болсон нь бол үнэн МСS -н тэжээвэр гөлөг сүүлийн үед Баттулгаруу өдөр бүр шүлсээ хаях болж бодвол Эрдэнэ -Очирынхоо пиарыг хийж байгаа царай нь юм биз Улсын прокурорын орлогчоор өөрийн Эрдэнэбатыгаа, шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар Лүндэндоржыгоо тавиулсанаа яах гэж байна Тэмүүжингуй ганц Эрлэнэбат ч биш олон хүнийг хууль хяналтын байгууллагад бөйршуулсан даа
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.229.123.106)
    ТЭМҮҮЖИН БИ НЭГ ТАЛАРАА ХУУЛЬЧ НӨГӨӨ ТАЛААРАА УЛС ТӨРЧ ХҮН УЛС ТӨРЧ ХҮНИЙГ МӨРДӨН ШАЛГАХ БОЛОН ХУУЛИЙН БАЙГУУЛЛЛАГЫН ОРОЙ ДЭЭР ТАВИХ ХАМГИЙН АЮУЛТАЙ ЗҮЙЛ ГЭЖЭЭ ТЭМҮҮЖИН ХУУЛИЙН БАЙГУУЛЛЛАГЫН ОРОЙ ХУУЛЬ ЗҮЙН САЙД БОЛООД ХУУЛИЙНН БАЙГУУЛЛАГ МӨРДӨН ШАЛГАХ ЭРХТЭЙ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛЛАГЫГ БИ БҮР МӨСӨН САМАРСАН ГЭДЭГЭЭ ӨӨРӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧЭЭ ЭНЭ НОТЛОХ БАРИМТ ХОЁРТ МӨНГӨ ӨГЧ БҮХ ХОРЫГ НАЙРУУЛСАН ЭЗЭН НЬ Х. БАТТУЛГА ГЭДЭГИЙГ МӨ НОТЛОЖ ХЭЛСЭН БАЙНА ТЭГХЭЭР АВЛИГА ӨГЧ БАЙСАН ХҮНИЙГ ИЛЧЛЭЭД ХЭЛСЭН БАЙГААГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛЛАГ АНХАРАЛДАА АВЧ ШАЛГАХ ЁСТОЙ ТЭМҮҮЖИНГИЙН ХУУЛЬ БУС АСУУДАЛЫГЧ ШАЛГАХ ЁСТОЙ НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХҮҮХДЭЭ ХҮНД ЗАРСАН ХАР ТАМХИЧИН ХҮҮХЭНТЭЙ ЯВАЛДСАН САДАР САМУНД УРУУ ТАТСАН ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫГ САМАРСАН ГЭХ МЭТ
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • zochin (202.9.41.199)
    cham shig zaluu hereggvi anh estoi yaj demjij bailaa bolobsroltoi gaigvi ym baih gej chi odoo tr bie e vnelegch hvvhnvvdteigee orooldood yb dahij yls turuur yahab muu neriig husabch arilaHgvi
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.216)
    дууссан....... чи бушуухан холдож үз. багш хийж хүүхдүүд бузарлаад байв аа.?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.216)
    дууссан....... чи бушуухан холдож үз. багш хийж хүүхдүүд бузарлаад байв аа.?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.26.194.24)
    “Уучлаарай, та нар өөрсдөө эхлээд холдох ёстой юм биш үү, өөрсдөө наад эрх мэдлээ өгөөд явах ёстой юм биш үү” гэдгийг хэнд хэлж шийдүүлэх болж байна аа?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.32.222)
    дуусчихсан шүү дээ. халзан чөтгөр өө?
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
    11 цаг 9 мин
  • Наадам: Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор хээр шүдлэн түрүүллээ
    11 цаг 58 мин
  • НИТХ-ын дарга А.Баярын урилгаар БНСУ-ын Сөүл хотын ИТХ-ын дарга Хо Жун Чой Улаанбаатар хотод айлчилж байна
    13 цаг 29 мин
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
    14 цаг 25 мин
  • Наадам: Тод манлай уяач Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
    15 цаг 52 мин
  • Үерийн аюулаас сэрэмжилж, зөвшөөрөгдсөн зам гүүрээр зорчихыг зөвлөв
    16 цаг 10 мин
  • Д.Жаргалсайханы Төрийн шагнал хүртэж байгаа ГУРВАН дуу
    16 цаг 26 мин
  • Цэргийн ёслолын жагсаалд хууль сахиулах байгууллагын 1500 гаруй алба хаагч оролцлоо
    16 цаг 29 мин
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
    17 цаг 19 мин
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
    17 цаг 52 мин
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
    18 цаг 19 мин
  • Наадам айсуй: Түрүү жил айргийн тавд хурдалсан таван АЗАРГА
    19 цаг 58 мин
  • Баримт: Төрийн наадамд завсаргүй 4 түрүүлсэн Дархан мэргэн Х.Оюунчимэг
    20 цаг 6 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
    20 цаг 37 мин
  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгчөөр У.Бямбасүрэнг томиллоо
    Уржигдар 23 цаг 11 мин
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
    Уржигдар 21 цаг 08 мин
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
    Уржигдар 19 цаг 29 мин
  • Наадмын өдрүүдэд цаг агаар ямар байх вэ?
    Уржигдар 18 цаг 18 мин
  • Төв аймгийн Жаргалант сумын наадамд дүүргийн Алдарт уяач Н.Доржийн буурал азарга түрүүллээ
    Уржигдар 18 цаг 11 мин
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
    Уржигдар 17 цаг 31 мин
  • "Бүх цэргийн наадам"-аар шөвгөрсөн найман бөхийн допингийн хариу иржээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Голомт банк 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа нийтэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Наадмын нээлтийн тоглолтыг хоёр удаа тоглоно
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • Мотокроссын улсын аварга шалгаруулах цуврал Дархан-Уул аймагт болно
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын цолон ойрхон бөх #8: Аймгийн заан С.Доржпалам
  • Г.Тэмүүлэн: Төсвийн тодотголыг хэлэлцэхдээ 126 гишүүний ирцтэй байх ёстой
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Б.Энхбаяр: ХЭҮК-ын тайланг хэлбэр төдий сонссон болоод өнгөрдөг байсан асуудал түүх болсон
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • Улсын цолон ойрхон бөх #4: Аймгийн хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #5: Аймгийн хурц арслан О.Наранбаатар
  • “Монгол дархан: Өв, урлахуй” үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК