Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Сэрчмаа: Миний амьдралаас сэдэвлэсэн киног өөр хүн өмчилчихөөд байгаа

2016-5-11
0
ЖИРГЭХ

Поп дива С.Сэрчмаатай ярилцлаа.

 

-Уран бүтээл хийж эхэлсэн үеэсээ та “Sally” хэмээх нэртэй болсон. Ту­хайн үед гадаад нэртэй монгол дуучин бараг байхгүй байсан гэхэд болно. Яагаад ийм нэр өөртөө өгсөн юм бэ?


-Дуудах нэрийг эцэг, эх өгдөг дуурсах алдрыг өөрөө олдог гэдэг. Намайг тэр жилийн намар төрөхөд л ээж, аав минь Сэрчмаа гэдэг нэр хайрлаж, өдий зэрэгтэй явж байна. Өөрийн нэрэндээ хайртай. Гэхдээ монгол нэрийг гаднын орнуудад дуудахад хэцүү байдаг учраас Sally гэдэг болсон. Одоо бүх найз маань энэ нэр амархан, богино гээд дөмөгчилж Sally гэж дууддаг болсон.

 

-Анх тавдугаар ангидаа зохиосон дуугаараа тэмцээнд орж, түрүүлсэн тухай сонсч байсан. Түүнээс хойш өөрөө дуу зохиов уу?


-Тийм. Тавдугаар ангид байхдаа ая, дуу зохиогч багачуудын уралдаанд “Хөгжмийн аялгуу” дуугаараа тү­рүүлж байсан. Их хөөрч баярласан. Тэр тэмцээнээс маш их урам авч, цаашид урлагийн хүн болох замд эргэлт буцалтгүй орсон гэж ч хэлж болно. Сүүлд та бүхний сайн мэдэх “Үүрд минийх гэж амлаач” дууг хийсэн.  Нийтэд цацаагүй өөрийн минь зохиосон хэд хэдэн дуу бий. Цаг нь болохоор гаргана гэж хүлээж байна.


-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?


-Уран бүтээлийнхээ ажилд нэлээд идэвхтэй орсон. Хэд хэдэн шинэ дуун дээр ажиллаж байгаа. 


-Хуучны сайхан дуунуудаа сэргээж, ремикс болгон дуулж байгаа гэсэн. Энэ тухайгаа сонирхуулахгүй юу?


-“Харанга”-ын Чука ахын надад өгсөн “Чиний бодолд би байгаасай” дууг ремикс болгож шинэчилж дуул­сан. Мөн Ү.Хүрэлбаатар яруу най­рагчийн тоглолтод зориулж “Эрх саран” дууг ремикс хэлбэрт оруулсан. Өөр бусад уран бүтээлээ ремикс хэлбэрт оруулах бодолтой байгаа.


-“Эрх саран” дууны клип тухайн үедээ шинэлэг содон болсон. Клип хийж байх үеийн дурсамжаа хуваалцвал?


-“Эрх саран” гэхээр нэр нь хүртэл өвөрмөц дуу л даа. Дуучин болоод хийсэн анхны клип минь учраас на­дад маш сайхан дурсамжтай, бас онц­­логтой. Тухайн үед “G” энтер­тайн­­­мэнт студи дээр клипээ хийлгэж байсан. Хөтлөгч Гантулга гол дүрд нь тоглоод л, би түүний хайртай бүсгүйн дүрд тоглосон шүү дээ. Электрон тоглоомоос сэдэвлэсэн зохиолтой. Анх клипний зохиол яригдаж байхад бүгд сэтгэлд буугаад маш гоё клип болох нь ээ, хурдан клипээ хийлгээд үзэх юмсан гэж бодож байлаа. Үзэгчид ч ам сайтай байсанд баярладаг.

 

-Уран бүтээлийнхээ ид үедээ Монголдоо төдийгүй урд хөршид ч танигдаж эхэлсэн. Нэлээд хэдэн удаа урд хөршид бие даасан тоглолтоо хийлээ. Анх хэзээ тоглолтоо хийж байсан бэ?

 

-Урд хөршид 2005 оноос хойш тасралтгүй тоглолт хийж, мөн арга хэмжээ, тоглолтуудад уригдсаар бай­на. Хөх хотын улаан театрт анх 2009 онд “Хайрын цацал” бие даасан тоглолтоо хийсэн.

 

Үүнээс хойш Ордос хот, Шинжааны Бор тал, Монгол хүрээнд тоглолтоо амжилттай хийж, үзэгч сонсогчиддоо уран бүтээлээ өргөн барьсан. Мөн өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард Хятад улсын ха­луун хотууд болох Шанхай, Зухай, Гуаньжоу зэрэг газруудад тоглоод ирлээ. Үзэгчид маш сайхан хүлээж авсан. Дуучин хүний хувьд эх орныхоо нэрийн хуудас болон Монгол Улсаараа овоглон тайзан дээр гарах тэр мөч бүр надад маш сайхан санагддаг.


-Урлагийн хойч үеийнхэнд мэдсэн сурснаа өвлүүлэх зорилгоор сургалтын төв эсвэл хөгжмийн сургууль байгуулахыг хүсдэг тухай ярьж байсан. Хэзээ биелүүлэхээр зорьж байна вэ?


-1999 онд ганцаараа соло дуучин гэж дуудуулан гаднын тайзан дээр анх удаа гаран Монгол Улсаа төлөөлж дуулж байсан жаахан Сэрчмаа одоо дуулаад хэдийнэ 17 жил бол­чихжээ. Энэ хугацаанд амьдралын болон ур­лагийн олон зүйлд су­ралц­­лаа. Мэ­дээж сур­сан мэдсэн зүйлээ ши­­нэ за­луу, авьяас, со­­нир­­холтой хүүх­дүүдэд зааж сургамаар санагддаг. Гэхдээ цаг хугацаа нь арай болоогүй юм шиг байна. Цаг нь болоод хувьс­галын то­хироо бүрдээд ирэх үед би чөлөө­тэйгөөр, тааламжтайгаар хүүх­дүүддээ зөвлөгөө өгөх байх аа. Сана­сан бодсон, төлөвлөсөн зүйлүүдээ хийх хэрэгтэй байна. 


-Та хайрын тухай олон сайхан дуу дуулсан. Таныг хайрын дууч хэмээн нэрийдэх нь бий. Хайрын дууч маань хайрыг юу гэж тодорхойлох вэ?


-Хайр бол үгээр илэрхийлэхийн аргагүй хязгааргүй зүйл гэж хэлнэ. Би дуучин хүн болохоор дууг хайраараа өлгийдөж, хайраар энхрийлж л дуулан жигүүрлэж явдаг гэж хэлж болно.


-Гэр бүлийн хамгийн үнэ цэнэтэй зүйл?


-Хайр. Хүн үргэлж гэр рүүгээ яарч тэмүүлдэг байгаасай, аз жаргал нь гэрт нь байгаасай, өдөр нь ямар ч стресстэй байсан гэртээ инээж ороод эхнэрээ, нөхрөө үнсч хүүхдээ тэврээд тоглож чаддаг гэр бүлийн гол тулгуур байгаасай гэж боддог.

 

-Эмэгтэй хүн ямар байх ёстой гэж боддог вэ. Танаас үлгэр жишээ авдаг олон эмэгтэй бий. Тиймээс асууж байна?


-Эмэгтэй хүн өөрөө өөртөө таа­лагддаг байхад болно. Дотроосоо гэ­рэл­тэж, энэрэнгүй ухаалаг байж ханьдаа түшигтэй үнэнч байж, хүүх­дүүд­дээ хайрын дээд ээж нь байхад л болно байх.


-Маш сайхан тодорхойлолт байна. Харин та өөрийгөө ийм байж чаддаг гэж боддог уу, эсвэл?


-Ийм эмэгтэй байхыг хичээж амьдардаг.
 

-Гоо сайхандаа хэр цаг зарцуулдаг вэ?


-Сүүлийн үед гоо сайхандаа анхаа­рах зав гарахгүй л байна. Зав гарсан үедээ гоо сайханд орж алжаал ядар­гаагаа тайлахад маш сайхан байдаг шүү. Фитнесст явдаг байсан. Одоогоор завдахгүй л байгаа.

 

-Охиныхоо урлагийн боловсролд их анхаардаг юм шиг санагддаг. Охиноо урлагийн хүн болгох уу?


-Үүнийг охин маань шийднэ. Урлагт маш их хайртай. Саяхан шинэ клипний маань гол дүрд миний охин тоглосон. Мөн “Монголжингоо” гэж хамтлаг байгуулаад дуучин нь болсон. Тэгэхээр дуулах дуртай болоод байх шиг байна л даа (инээв). 
 

-Та өөрийн продакшнаа байгуул­сан. Анхны уран бүтээл нь таны амьдралаас сэдэвлэсэн кино байх болно хэмээх мэдээлэл нэлээд эртнээс гарсан. Энэ уран бүтээл яагаад су­раггүй болчихсон бэ?

 

-“Sally’s production” гэж 2011 онд байгуулсан. Анхны төсөл маань миний амьдралаас сэдэвлэсэн кино байсан. Харамсалтай нь хамтран ажилласан С.Батмөнх гэгч найруулагчид зали­луулан киногоо авч чадахгүй дээрээ тулаад байна. Шүүх үнэн мөнийг нь олж өгөхийг хүсч, олон жил хүлээж байна даа.


-Уг нь бэлэн болчихсон байсан юм уу. Яагаад ийм асуудал гарах болов?

 

-Монголд болон Хятад улсын Шанхай хотод зураг авалт хийж дуус­сан байсан юм. Би продюсессээр нь ажиллаж, 100 хувь мөнгөө гаргасан. Гэтэл монтаж хийх үед найруулагч намайг дахин 150 сая төгрөг олчих, тэгвэл Германд монтаж хийе гэсэн. Киноны зураг авалтыг Холливудад ашигладаг Red one камераар авсан болохоор энд монтаж хийх, өнгө засах техник хэрэгсэл алга байна гээд л алга болчихсон.

Одоо манай улсад студи бүр 4К кино хийж байгаа шүү дээ. Гэтэл ямар нэг ашиг сонирхлын байдал гаргаж, надтай зөрчилдсөн нь тун харамсалтай.


-Зан чанараа юу гэж тодорхойлох вэ. Нэлээд тайван хүн шиг санагддаг?


-Миний зан чанарыг найз нөхөд, гэрийнхэн маань хэлэх байх. Цаг барихгүй байхыг үздэггүй (инээв). Аав, ээж минь багаас энэ занг сургасан. Тэгээд л өөрийн чинь хэлдгээр тайван талдаа. 
 

-Гэхдээ бухимдах үе гардаг байх. Юу таныг хамгийн ихээр бухимдуулдаг вэ?


-Хүн болохоор бухимдах үе байна. Намайг хамгийн их бухимдуулдаг зүйл бол хүн хүнээ байсан цөвүүн цаг, ороо бусгаа цаг үе, нам, улс төрийн маргаан. Өнөөгийн нийгэм их бараан байна шүү дээ. Үүнд л их бухимддаг. Бухимдсан үедээ залбирч, өөрөө өөр­тэйгөө ярил­­цаж тайтгарна. Бас нэг арга нь байгалийн сайханд очих, голын эрэгт суух гэх мэт амьд байгалиас амар тайван тайтгарлаа авдаг.     


-Хэрэв ямар нэг алдаагаа засах боломж олдвол ямар алдаагаа засах вэ?

 

-Би алдаан дээрээсээ суралцаж амьдралаас ухаарал авдаг болохоор аль нэг алдаагаа засмааргүй байна. 


-“NB&Sally” нэвтрүүлэг таныг үзэгчдэд нээж өгсөн. Танд телевизийн өөр шоу хийе гэсэн бодол бий юу?


-Монголын анхны онлайн шоуны нэг нүүр царай болж чадсандаа баяр­лаж явдаг. Үзэгчид намайг илүү таньж мэдэрч чадсан нь надад бүр их баярлууштай. Надад олон санал ирж байгаа. Гэхдээ сайн бодож боловс­руулж байгаад дахин өөр TV шоу хийж яагаад болохгүй гэж.

 

Эх сурвалж:

0
ЖИРГЭХ
Санал болгох
Архи, согтууруулах ундааны  зохисгүй хэрэглээг бууруулах зорилгоор  “Амьдралд хайртай” нөлөөллийн аяныг зохион байгуулна
А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсан мөн иргэдийн хяналт сайжирсных...
А.Зориг: Аавынхаа ажил дээр очих дуртай байсан хүүхэд насны нандин мөчүүд мөрөөдлийг минь “зурагласан”
ХЗБХ: Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайлантай танилцлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.179.31.50)
    aaw ni tsewer hytad hun bsan yum
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    сэрчмаа ямар юмных нь поп дива байхав дээ ямар мундаг хүн болчоод амьдралаараа кино хийлээ гээд гуцаад байгаан
    2016 оны 05 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр АН-ын бүлэг завсарлага авлаа
    23 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрийн санал хураалт бол Монгол Улс ардчилсан парламентын засаглалтай байх эсэх тухай түүхэн сонголт
    46 мин
  • Иран-АНУ хоорондын хэлэлцээр ямар шатанд, хэрхэн өрнөж байгаа вэ?
    56 мин
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
    1 цаг 4 мин
  • ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 6 мин
  • Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтанд орсноор 300 000 өрхийг төвийн системд шинээр холбох боломжтой
    1 цаг 32 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    1 цаг 34 мин
  • ӨНӨӨДӨР: Барилгын салбарын “Чөлөөлье” хэлэлцүүлэг болно
    1 цаг 39 мин
  • Улаанбаатарт 9 градус дулаан байна
    1 цаг 44 мин
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
    17 цаг 25 мин
  • Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах талаар сургалт зохион байгуулагдлаа
    17 цаг 27 мин
  • 2026 оны гуравдугаар сарын байдлаар Баянзүрх дүүрэгт 2350 хэрэг, харин Багахангай дүүрэгт 11 хэрэг бүртгэгдсэн байна
    17 цаг 27 мин
  • Монголын эдийн засаг 2026 онд 5.0 хувиар өсөх төлөвтэй байна
    18 цаг 9 мин
  • Судалгааг бизнест ашиглах талаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
    18 цаг 50 мин
  • ХАЙРЫН ГАР АРГА ХЭМЖЭЭ ТӨВИЙН БҮСЭД НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
    19 цаг 2 мин
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
    19 цаг 13 мин
  • Хумсан дээр хар толбо, сүүдэрлэлт үүсэх, хумсны хэлбэр өөрчлөгдөх нь хорт хавдрын шинж тэмдэг
    19 цаг 56 мин
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
    21 цаг 1 мин
  • Эрчим хүчний салбарын үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцлоо
    21 цаг 37 мин
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам 3 талт хамтын хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурлаа
    21 цаг 43 мин
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • “Тостын нурууны баатар” Т.Лхагвасүмбэрэл агсны амиа өгсөн тэмцэл мартагдах учиргүй
  • 2006 оны "Азийн шинэ дуучин" шагналын эзэн УИХ-ын гишүүн, дуучин М.Нарантуяа-Нара-гийн талаарх баримтууд
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • БАРИМТ: Таргалалт 1975 оноос хойш гурав дахин нэмэгдсэн
  • Кунфу мастер "Их бууны сум" хочит алдарт жүжигчин Жэки Чаны тухай баримтууд
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Сонгинохайрхан дүүргийн 5, 18 дугаар хороо, “Тэсо” компанийн урд талд 450 метр борооны ус зайлуулах шугам суурилууллаа
  • Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн ард түмний элч юм уу эсвэл улс төрийн намын элч үү?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төрийн аудитын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна
  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд Төв аймгийн аж ахуйн нэгж, иргэд 71 тэрбум төгрөгийн зээл авчээ
  • УИХ-ын гишүүн А.Ганбаатар БЗД-ийн Ардчилсан намын даргын батламжаа гардан авлаа
  • С.Амарсайхан: Хууль ядарсанд үйлчилж, задарсанд дарагддаг байх ёсгүй
  • Манай улс АИ-92 шатахууны 42 хоногийн нөөцтэй байна
  • "Цагаан алт" гэгддэг ноолуурын тухай сонирхолтой 24 баримт
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • АН-ын Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор үргэлжилж байна
  • Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор 2026 онд төлөвлөсөн төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
  • АН-ын ҮБХ-ны хуралдааныг УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Б.Отгонбат нар даргалж байна
  • Уул уурхайн салбарын экспортлогч аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцов
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
24 баримт
  • Азийн аваргаас чөлөөтийн 10 дахь алтан медалийг Монголд авчирсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Зарим хүмүүс муур, нохой зэрэг амьтдын хоол идэх дуу ASMR-ийг сонсож тайвширдаг
  • Өнөөдөр допингийн асуудлаа нэг тийш нь болгох гэж байгаа Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • О.Цогтгэрэл: Намаа шинэчилсний дараах бидний зорилго бол Монголоо шинэчлэх явдал билээ
  • 24 БАРИМТ: Эсрэг дүрээр эргэн ирсэн К-поп од Rain
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК