Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ө.Магсаржав: Үзэсгэлэнт байгалийг бүтээх боломж хүмүүс бидэнд бий

2017-4-25
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан.

 

Энэ өдөр хашаа хороондоо мод тарихаар төлөвлөсөн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл хүргэх үүднээс  “Цэцэрлэгжилт” компанийн захирал Ө.Магсаржавтай ярилцлаа.

 

-Нэг үеэ бодвол иргэд хашаа хороондоо мод, зүлэг тарьдаг болж. Гэхдээ бусдыг даган дуурайх бус хөрс, агаарын бохирдлыг нь шүүх ямар ургамал тарих ёстой юм бэ?

 

-Өнөөдөр нийслэлийн 170 гаруй мянган өрх гэр хороололд амьдарч байна. Ил задгай угаадас, хогоо хаях, бие засах газар нь ил байдгаас хөрс болон агаарын бохирдол дээд хэмжээнд хүрлээ. Энэ асуудлыг шийдэхэд зөвхөн төр засгийн бус иргэдийн оролцоо чухал. Өнөөдөр та хашаа хороондоо мод тарихаар төлөвлөсөн бол эхлээд монос, улиас тарихыг зөвлөж байна. Монос бол анхилуун үнэртэй, сайхан цэцэгтэй, элдэв үнэр танарыг шингээж авахдаа сайн. Харин улиас нь хөрсний усыг сайн татахыг зэрэгцээ тэр орчмынхоо агаарыг цэвэрлэдэг. Бас ногоон навч ихтэй болохоор хүчилтөрөгч сайн ялгаруулдаг. Тиймээс улиасыг ад үзэлгүйгээр ганц, хоёр таривал их зүгээр. Ингээд хөрснийхөө бохирдлыг багасгавал өрхийнхөө жилийн хүнсний хэрэгцээнд тааруулж жимсний мод тарьж болно.

 

-Тэгэхээр бие засах газар орчимдоо монос, улиасыг тарьж болох нь?

 

-Тийм. Гол нь зохиомж шүү дээ. Томхон хашаатай айл бол нойл руу явдаг зам дагуу монос, улиасыг хашаалан суулгаад хэлбэржүүлэн засаад байж болно. Жижиг хашаатай нь олон мод таривал шамбааралдаад онцгүй харагдана. Тиймээс төлөвлөлтөө зөв хийх ёстой. Заавал монос, улиас гэлтгүй хайлаас, шар хуайсаар хашаа болгож хэлбэржүүлэн ургуулж болно. Хэлбэр авдаг мод. Ингээд хашааныхаа жаахан дээхнэ талд өрхийн хэрэгцээндээ 10 бут чацаргана, 10 бут үхрийн нүд тарьчих хэрэгтэй. Ингэвэл жилийнхээ хэрэгцээг бэлдчихнэ дээ.

 

-Иргэд бол хэлбэр авдаг мод тарих сонирхолтой байдаг л даа. Гол нь яаж тарих уу гэдгээ мэддэггүй?

 

-Улиас, моносоос гадна хайлаас, шар хуайс, нохойн хошуу, үрэл, долоолгоно хэлбэр авдаг мод л доо. Хэдэн см өндөртэй хашаатайгаасаа хамаарч модныхоо өндрийг тооцох хэрэгтэй. Тэрийгээ өөрөө тохируулаад хяргаад байж болно. Ингэж хэлбэржүүлэн таривал тухайн айлынхаа хашааны өнгө төрхөнд зүс нэмнэ. Энэ талаасаа их ач холбогдолтой. Ер нь, хаа хаана л хэрэгтэй. Гэр хорооллын айлуудын анхаарах зүйл бол суулгасан мод руу нь нохой шээж, баагаад байдаг. Энэ нь, тухайн модны өсөлтөд муу нөлөөтэйг санах хэрэгтэй.

 

-Тэгэхээр хашааныхаа хэмжээнд тааруулан ногоон байгууламж байгуулахдаа төлөвлөлт, зохиомж их чухал байх нь. Төлөвлөлтөө яаж хийх вэ?

 

-Хүн хотжоод ирэхээрээ байгалиасаа тасардаг. Тэр ч үүднээсээ хашаандаа модтой, модгүй хоёр хөрш айл ямар их ялгаатай харагддаг билээ дээ. Гэр хорооллынхон орон сууцны иргэдийг бодвол хашаандаа байгалийг бүтээх боломжтой. Жишээ нь, хашааныхаа нэг буланд төгөл маягаар хус, нарс, гацуурыг тарьж болно. Арай дээхнэ талд нь үрэл, долоолгоно таривал гэрээсээ, хажуу хөршүүдэд чинь сайхан харагдана шүү дээ. Байгалийн унаган төрх гэж бий шүү дээ. Ингэж төрөлжүүлж зохиомжилбол дөрвөн улиралд байгаль хэрхэн өөрчлөгдөж буйг харах хэчнээн сайхан. Жагсаалын цэрэг шиг моднуудыг эгнүүлж биш бүлэглэж таривал их зүгээр.  Харин жимсний мод болох үхрийн нүд, чацарганыг төгөл хэлбэрээр таривал зүгээр. Учир нь, Чацаргана үндэснээсээ салаалж ургадаг төгөл болох магадлал өндөр. Үхрийн нүд ч ялгаагүй.

 

-Онгон байгалийг гэртээ авчрах, тэр сайхныг гэрээсээ мэдрэхийн тулд жижигхэн цөөрөм байгуулж болох юм?

 

-Бүр гоё санаа хэлэхэд, гоёл чимэглэлийн модыг хашааны хоёр захаар чимэглэл маягаар таривал их зүгээр. Сайхан мод, жимсээ тариад усан цөөрөм, сүүдрэвч хийвэл бичил цэцэрлэг болох нь. Мод нь сайхан ургаад эхлэхээр хүн гэрэлтүүлэг, явган хүний зам тавиад  эхлэхээр хөөрхөн харагдана. Хүний гар хүрэхээр шал ондоо харагдана.

 

-Модоо яаж сонгох вэ. Хэдэн настай мод таривал зүгээр үү?

 

-2-5 настай, 60-90 см өндөртэй суулгац зүгээр. Гэхдээ нэг зүйлийг анхаар. Уулнаас хүмүүс мод бут зөөдөг. Энэ бол болохгүй. Нэгд, хөрснөөс салгахын тулд үндэсийг нь гэмтээсэн байгаа. Хоёрт, ургаж байсан модыг шууд өөр хөрсөнд суулгавал үхүүлсэнээс ялгаагүй. Тиймээс үрээр нь тарьж үржүүлгийн газарт ургуулсан мод авах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, мод болгон онцлогтой. Манай иргэд хар шороонд л суулгачихаар ямар ч мод ургачихдаг юм шиг ойлгодог. Энэ бас л буруу ойлголт. Жишээ нь, улиас, чацарганыг хайргатай хольсон хар шороонд тарих хэрэгтэй. Зарим нь тэгш газарт суулгаад тойруулаад шороо овоолчихдог. Энэ бол их үзэмжгүй харагддаг. Харин 5-7 см хэмжээтэй тогоо гаргаж модоо суулгах ёстой. Тэгэхдээ үндэсийг нь гүнзгий нүхэнд булж суулгавал хоолойг нь боосонтой ялгаагүй болно. Тэгэхээр мод худалдаж авахдаа үндэсийг нь сайн хараад баримжаалж нүхийг нь ухах ёстой анхаарах хэрэгтэй.

 

-Бид мод тарьж чаддаг болж. Харин арчлалтаа орхидог?

 

-Энэ маш чухал асуудал. Манайхан модоо тарьчихаад нэг бол хэтэрхий их услаж, үндэсийг нь ялзруулдаг эсвэл услахгүй хатааж үхүүлдэг. Модоо сонгоод тарьсны дараа 7 хоногт  2 удаа усалбал зүгээр. Тэгэхдээ өглөө, орой хоёрт бүлээн усаар. Учир нь, зуны халуунд хүйтэн усаар усалбал мод хатгаа авч үхдэг. Тиймээс өглөө 5-6 цагт, орой нар буусны дараа 17-20 цагт услах хэрэгтэй.

 

-Улаанбаатар хотжиж байна. Өчигдөрхөн шаваа хашаа байшин байсан газарт сайхан орон сууц сүндэрлээд хот өнгө төрхөө өөрчилсөөр. Энэ өөрчлөлтдөө ногоон байгууламжаа мартаж болмооргүй?

 

-Энэ зөвхөн миний бодол шүү. Болдогсон бол, гэр хорооллын дахин төлөвлөлтөд  тухайн бүсийн иргэдийн амьдрахын орчныг сайжруулахаас гадна эрүүл мэндийн асуудлыг нь орхимооргүй байгаа юм. Тэр барилга барих газрын хажуугийн хэдэн айлын газрыг чөлөөлж жижигхэн хөөрхөн төгөл байгуулчихвал хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлнө. Хөрс, агаарын бохирдлыг давхар шийднэ. Иргэд заавал амралтын өдрөөр түгжрэл үүсгэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорих шаардлагагүй шүү дээ. Орон сууцны хороолол дунд хөөрхөн бичил цэцэрлэг байвал хөрс төдийгүй агаарын бохирдлын асуудлыг давхар шийднэ. Магадгүй, иргэд газраа орон сууцаар солихдоо хажууд нь заавал ногоон төгөл байна гэж гүйцэтгэгч барилгын компаниудаасаа шаардвал хийж л таараа шүү дээ. Гол нь, иргэдийн оролцоо чухал. 

 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Ариунбуян: Үлгэрлэн дагуулсан үйлс бүхэн тань дэлгэрч, үеийн үед суу алдар тань дуурсаж явах болтугай
Х.Нямбаатар: Намайг тойруулж буудаж байхаар намайг шалга
Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
Т.Баатар: Цагдаагийн алба хаагчийн биед халдсан тул резинэн сумтай бууг хэрэглэсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 49 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    16 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 15 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 26 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 4 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК