Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Цэндбаатар: Олимп, дэлхийн аваргуудын алдрыг залгах хүн нь би

2016-5-25
0
ЖИРГЭХ

Сонирхогчдын боксын Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Химийн цом”-ын алтан медальт, улсын гурван удаагийн аварга, Монголын шигшээ багийн 56 кг-ын жингийн шилдэг боксчин Э.Цэндбаатартай ярилцлаа. 

 

 

-Чехийн гранприд түрүүлсэнд баяр хүргэе. Олимпийн наадмын эрх олгох тэмцээний өмнөх хамгийн том сорил энэ байсан болов уу?


 -Би энэ тэмцээнд анх удаа оролцож байгаа юм. Олимпийн эрх олгох тэмцээний өмнөх сорил тэмцээн яах аргагүй энэ байлаа. Эхлээд Молдавын Д.Бускаг онооны илт давуу ялж, дараа нь Польшийн П.Матеусыг гурван раунд илүүрхэж мөнгөн медалийн болзол хангасан. Финалд 2015 оны ДАШТ-д Д.Отгондалай ахад дийлдсэн Залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Италийн боксчныг ялж аваргалсан даа.  

 

-Та энэ тэмцээнд яагаад жин өгсч тулалдсан бэ?


-Чехийн гранпригийн доод хоёр жинд тулаан болоогүй. Иймээс 52 кг-д тулалдах байсан Х.Энх-Амар ах миний жинд (56 кг-д), би 60 кг-д хүч үзсэн. Гэхдээ сарын дараа Азербайжаны Баку хотод болох олимпийн эрх олгох тэмцээнд жиндээ тулалдана. 

 

-Он гарснаас хойш “Рио-2016”-гийн эрх олгох тэмцээнийг эс тоочвол олон улсын гурван тэмцээнд та босоо байлаа. Энэ эрчээрээ зүтгэвэл олимпийн эрхээ төвөггүй хүртэх юм байна?


-Өнгөрсөн сард БНХАУ-ын Чань-Ань хотод болсон “Рио-2016”-гийн эрх олгох тэмцээнээс олимпийн наадмын эрхээ авах юм байна гэдэг бодол төрж байсан. Үнэнээ л хэлье. Тэгэхэд миний бэлтгэл сургуулилтын төвшин “Химийн цом”, Чехийн гранприд тү­рүүлдэг шиг сайн байлаа. Гэсэн ч би ялагдсандаа гутраагүй. Бурхан намайг Азербайжанд болох тэмцээнээс Рио­гийн эрхээ ав гээд байгаа юм байлгүй дээ (инээв). 

 

-Та уг нь өнгөрсөн жилийн улсын аваргад түрүүлээд тив, ДАШТ-д орол­цох ёстой байв. Гэвч таны оронд Э.Идэрхүүг явуулсан. Энэ шийдвэрт харамссан уу?


-Харамсаагүй. Ээлж нь ирээд би өнгөрсөн сард олимпийн эрхийн тэм­цээнд явсан шүү дээ. Ирэх сард бас явах гэж байна. 

 

-Тэгэхэд “Би хэрэв Э.Идэрээгийн оронд явсан бол” гэдэг бодол төрсөн үү?


-Мэдээж. Надад өмнө нь ялагдаж байсан хоёр боксчин хүрэл медаль хүртсэн шүү дээ. 

-Та олимпийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган (Э.Бадар-Ууган хуучин дүр­мээр 54 кг-д тоглодог байв), олимп, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогтын жинд ту­лалд­даг. Монголчууд таны одоо гарга­сан амжилтаас илүүг хүлээж суугаа байх? 
-Харин тийм ээ. Энэ агуу ам­жил­туудыг залгах хүн нь би гэж бодохоор л хариуцлагатай үед алдаа гаргах ёсгүй гэдгээ ойлгож, хичээж явдаг. Бакугийн рингнээс олимпийн эрхээ заавал авна гээд өөртөө хатуу болзол тавьчихсан байгаа. 

 

-Боксоор хичээллээд хэдэн жил болж байна вэ?


-Найм. Би энэ жил 19 хүрч байна. Багадаа нэлээд дүрсгүй хүүхэд байсан. Энэ нь ч спортоор хичээллэхэд, амжилт гаргахад сайнаар нөлөөлсөн. Мөн “Бээжин-2008” олимпийн наадмаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба ахын тулалдахыг хараад бокс тоглох амархан юм байна гээд Б.Энхтайван багшийн “Баянгол” гэдэг нэртэй секцэнд анх бүртгүүлж байлаа. Одоо ч багш маань надад зөвлөдөг. 

 

-Найман жил болж. Бокс тоглох тэгээд амархан байна уу?


-Яалаа гэж. Тэгэхэд жаахан хүүхэд байсан юм чинь. Боксын спорт хэцүү ш дээ ах минь (инээв). Би одооноос л дөнгөж боксыг ойлгох гэж байна. 

 

-Том хүн болоод харах өнцөг нь өөрчлөгдөж ээ дээ?


-Хүн болгон намайг таньдаг, хүн­дэл­дэг, яг л Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, У.Мөнх-Эрдэнэ ах нар шиг мундаг болохыг хүсч тэ­мүүлдэг. Үүнд хүрэхийн төлөө тэм­цээн урал­даан алгасахгүй, бэлтгэл сургуу­лил­тандаа хамаг анхаарлаа төвлө­рүүлж байгаа. Би заримдаа гудамжинд явах­­даа “Би чадна аа” гээд хашгирч өөрий­гөө зоригжуулдаг. Ямар ч байсан 100 медаль авна гээд өөртөө зорилго тавьсан. 

 

-Боксоор хичээллэснээр юу өөрчлөгдөв?


-Дүрсгүйтэхээ больсон. Одоо бол даруухан болсон ш дээ. 
 

-Өөрт чинь аз авчирдаг Монгол малгай байдаг гэж дуулсан юм байна?


-Аан, тэр үү. 2013 оны Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль хүр­тэхэд Э.Энхтайван багш надад бэлэг­лэсэн юм. Тэр малгай намайг олон найзтай болгосон доо. Тэмцээн дуусч тамирчдын хүлээн авалт болоход Фи­липпиний алдартай дуучин бүсгүй намайг бүжгэнд урьж билээ. Гадны тамирчид малгайгаа зарах уу, нэг бол солилцох уу гэж асуудаг юм. Нэг нөхөр бүр 100 ам.долларын санал тавьсан. Би тэгэх бүрт нь татгалзсан хариу өгдөг. Тэмцээн уралдаанд оролцох бүртээ малгайгаа авч явдаг юм. 

 

-Та Олон улсын боксын хол­бооны “Pro boxing” гээд хагас мэр­гэжлийн рингэнд тулалдаад үзчихсэн. Сонир­хогч­ийнхоос мэргэжлийн рингэд үзэхийн ял­гааг хэр мэдэрсэн бэ?


-Би “Pro boxing”-ийн рингэнд ганц л удаа тулалдсан. Зургаан раунд тулалддаг тэмцээнд Туркийн та­мирч­ныг ялсан. Ирэх жилээс хагас мэргэжлийн рингэнд үргэлжлүүлэн тулалдах  бодолтой байгаа. Мэр­гэж­­­лийн боксын бээлийний зузаан нь сонирхогчдынхоос нимгэн бай­даг болохоор хүнд цохилт гарах магадлал нь илүү байдаг юм билээ. Тэгээд хүнд цохилт эрэлхийлдгээрээ сонирхогчдынхоос бага зэрэг ялгаа­тай. Гэхдээ сонирхогчдын бокст ч хүнд цохилтоор унах боломж олон бий. Энэ дашрамд, надад тусалж дэмж­­дэг Бизъяа ах болон “Хүчит чулуу” компанийн гүйцэтгэх захи­рал Л.Бат-Эрдэнэ ах, шигшээ ба­гийн дасгалжуулагч Д.Батсүрэн, Б.Эрдэнэ­баяр, Э.Энхтайван, ЭМСЯ, Биеийн тамир, спортын хөгжлийн төв, Монголын боксын холбоо, Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Эрдэнэ­туяа гээд олон хүнд талархаж явдгаа хэлмээр байна.

 

Д.ЖАВХЛАН 

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний чуулганаас Үндэсний хөдөлгөөн рүү: ИЗНН 10.000 манлайлагчаар эрх мэдлийг ард түмэнд буцаана
    11 цаг 2 мин
  • ИЗНН дотоод зөрүүтэй асуудлаа нэг мөр шийдвэрлэж, Б.Батбаатарын тэргүүлсэн хууль ёсны удирдлага, XIII Их хурлын шийдвэр, шинэчилсэн дүрмээ Дээд шүүхэд хүргүүллээ
    13 цаг 36 мин
  • Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
    13 цаг 50 мин
  • Б.Жавхлан: Оюу толгойн зээлийн хүүг бууруулах хугацааг сунгахгүй бол хатуу арга хэмжээ авах ёстой
    14 цаг 41 мин
  • Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дууслаа
    16 цаг 1 мин
  • “Unlock The Mongolian Economy” хуралдааны үеэр 545 сая ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээ, санамж бичгүүдэд гарын үсэг зурав
    16 цаг 28 мин
  • Энхтайваны гүүрний засварыг “Гоц тех инженеринг” ХХК гүйцэтгэж байна
    16 цаг 45 мин
  • Налайх дүүрэгт 79мвт-ын хүчин чадалтай шинэ дулааны станц барих төсөл эхэллээ
    17 цаг 13 мин
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
    17 цаг 17 мин
  • Нийслэлийн шилдэг менежменттэй, зөвлөгч сургууль, цэцэрлэгийг шалгарууллаа
    18 цаг 46 мин
  • ФОТО: ДАШТ-ий шөвгийн 16-д Канад хамгийн түрүүнд шалгарч, улсынхаа хөлбөмбөгийн цоо шинэ бахархалт түүхийг бүтээлээ
    18 цаг 56 мин
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна
    19 цаг 8 мин
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
    20 цаг 4 мин
  • Элсэлтийн шалгалтын дундаж оноогоор Сүхбаатар аймаг улсад тэргүүллээ
    20 цаг 10 мин
  • Дорноговийн Эрдэнэ суманд E-Nam 3.0 цахим системийг танилцууллаа
    20 цаг 26 мин
  • Ж.Энхбаярын онцолсон ҮГ
    22 цаг 2 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
    22 цаг 59 мин
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
    Уржигдар 09 цаг 30 мин
  • ЭЕШ: улсын хэмжээнд химийн хичээлээр 10, газар зүйн хичээлээр 2, нийгэм судлалын хичээлээр 47 сурагч 800 оноо авчээ
    Уржигдар 09 цаг 23 мин
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
    Уржигдар 09 цаг 06 мин
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • “Оюутолгой”-н өндөр албан тушаалтан асан Оле Сэверудыг баривчилжээ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
  • FIFA WORLD CUP: Мексик, АНУ, Герман, Франц, Норвеги, Аргентин, Колумб зэрэг улсууд хэсгээ тэргүүлж байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Төрийн банк, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичгээ шинэчлэн байгууллаа
  • ОРОН НУТГИЙН БОДИТ ХЭРЭГЦЭЭНД ТУЛГУУРЛАН ASDIP ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ САЙЖРУУЛАХЫГ ЧИГЛЭЛ БОЛГОВ
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • “Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр – Хүрээ цам даншиг наадам- 2026” арга хэмжээний хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт зохион байгуулагдана
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын ажил үргэлжилж байна
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Мбаппе амжилтыг нь эвдсэн ч Месси бүх цаг үеийн агуу тоглогч хэвээр үлдэнэ
  • Кабо Вердийн хаалгач Возиньягийн ээж АНУ-д ирж, хүүгийнхээ тоглолтыг амьдаар нь үзлээ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
  • Долоон сая орчим жилийн настай ХӨВСГӨЛ далайн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК