Авто тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа энэ сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон ч одоогийн байдлаар 70 гаруй мянган жолооч татвараа төлөөгүй байна гэх мэдээлэл бий.
Тиймээс ч жолооч нар татвараа төлөхгүй явсаар замын хөдөлгөөнд оролцож улмаар торгуулах, замын цагдаагийн алба хаагч нартай үл ойлголцох асуудал гаргасаар байгаа юм. Тэгвэл энэ сарын 20-ыг хүртэл хяналтын тооллого явуулж байгаа бөгөөд үүний дараа хэчнээн авто машин байгаа эсэх нэгдсэн тоо гарах аж.
Дашрамд өгүүлэхэд татварыг нь төлөөгүй машинаар замын хөдөлгөөнд оролцож байгаад хяналтын камерт бичигдсэн бол торгууль ногдуулах юм байна .Тодруулбал татвараа төлөөгүй машины улсын дугаарыг Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт сануулсан учир гэрийн хаягаар нь торгууль хүргэх аж. Өөрөөр хэлбэл, жолоочийг татвараа төлөх хүртэл нь өдөр бүр торгууль бичигднэ гэдгийг албанхан анхааруулж байна.
Сэтгэгдэл (3)