Үндсэн хуулийн цэц 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын зарим зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт гаргасан билээ.
Гэвч УИХ уг дүгнэлтийг 3 сар гаруйн өмнө хүлээн авсан боловч одоог хүртэл хуулийн дагуу шийдвэрлэж зохих хариуг ирүүлээгүй байна.
Иймд Үндсэн хуулийн цэц уг маргааныг дахин хянан хэлэлцэх Их суудлын хуралдааныг 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр шууд зарлан хуралдуулахаар шийдвэрлэсэн байна.