Ардчилсан нам төрийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаанд барилгын материалын 25 үйлдвэр тоног төхөөрөмжөө шинэчлэн, 180 үйлдвэр шинээр ашиглалтад оржээ. Ингэснээр Монголчууд барилгын үндсэн материалынхаа 60 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болж байна. Цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг төрөлжүүлэн цемент, төмөр хийц, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангана. Баруун аймгуудад барилгын материал, цементийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар тээвэрлэлтийн зардал багасаж орон сууц, шатахууны үнэ хямдрах юм. Тодруулбаал, Ховд аймгийн Буянт суманд баригдах Цементийн үйлдвэр байгуулах ажил техник эдийн засгийн үндэслэл, байгаль орчны үнэлгээ дүгнэлт болон бусад асуудлыг боловсруулж хөрөнгө оруулагч тал гэрээ хэлцэээ байгуулаад байгаа аж. Ингэснээр Ховд аймагт барилгын материалын үйлдвэр хөгжиж, цаашлаад баруун аймгууд Ховдоос цементнийхнээ хэрэгцээг хангах, энэ төрлийн бүтээгдэхүүний өртөг зардал буурах давуу талтай юм.
Н.ЖАРГАЛ
Ардчилсан намын сонгуулийн штаб