Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улс үйлдвэрлэгч орон болж чадсан. “Хөтөл” нэг сая, “Монцемент” нэг сая, “Хөх Цав” нэг сая, “Эрэл” 700 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болж цементийн хэрэгцээгээ дотооддоо 100 хувь хангаж, гадаадад экспортолдог боллоо. Цаашид барилгын материалын үйлдвэрлэлийг төрөлжүүлэн цемент, төмөр хийц, дулаалгын материал зэрэг бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой.
Н.ЖАРГАЛ
Ардчилсан намын сонгуулийн штаб