УИХ-аар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичиг, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Нийслэлийн ИТХ-ын 2013 оны тогтоолоор 24 байршилд 77 блок, 16109 нэгж талбарын 1547,8 га талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж байгаа билээ.
Одоогоор гэр хорооллын дахин төлөвлөлтийн 22 байршлын 86.5 га газарт орон сууцны хороолол барьж, иргэд орон сууцандаа орж байна. Цаашид орон сууцнаас гадна хашаа, байшиндаа тохилог амьдрах боломжийг Ардчилсан нам бүрдүүлэхээр ажиллаж байна. Хот, суурин газрын хуучин орон сууцны барилгын дулааны алдагдлыг бууруулах “Дулаан байр-1:1” хөтөлбөр хэрэгжүүлэх юм байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг ирэх жилүүдэд эрчимжүүлж, хашаа байшинг сайжруулан “Хувийн орон сууц” болгож, ипотекийн зээл, хүүгийн зохистой бодлого нэвтрүүлэх аж.
Н.ЖАРГАЛ
Ардчилсан намын сонгуулийн штаб