Тээвэрлэлтийн зардлаас үүдэж алслагдсан аймгуудад шатахуун өндөр үнээр зардаг байсан билээ. Харин өнгөрсөн жил орон нутагт бензиний үнэ 100-400 төгрөгөөр хямдарч, нийслэлтэй адил болсон. Тиймээс ирэх жилүүдэд Ардчилсан намынхан газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэн хангамжийг тогтворжуулж, үнийг зохистой түвшинд барих бодлогыг хэрэгжүүлэх юм. Газрын тосны олборлолтыг жилд 1.7 сая тоннд, экспортын орлогыг 500 тэрбум төгрөгт хүргэж нэмэгдүүлэх аж. Зүүн бүсэд нефтийн нөөц, дэд бүтцэд тулгуурлан 300 мянган тонн газрын тос боловсруулах үйлдвэрийг дэд бүтцийн хамт 2020 онд байгуулах юм байна.
Н.ЖАРГАЛ
Ардчилсан намын сонгуулийн штаб
Сэтгэгдэл (1)