Өнгөрсөн амралтын өдрүүдэд орон нутгийн замд дөрвөн иргэн амиа алджээ. Тухайлбал, Дархан-Уул аймаг руу явах замд зам тээврийн осол гарсны улмаас нэг иргэн амиа алдаж, гурван хүн гэмтжээ. Тус осол нь Хонгор сумын Цайдмын хөндий гэх газар гарсан бөгөөд “H.Sonata” маркийн авто машин онхолдож зорчигч 16 настай эмэгтэй амь насаараа хохирч, гурван хүн гэмтсэн байна.
Мөн Төв аймгийн Баянхангай сумын нутагт “H.Sonata” маркийн Г жолоочтой автомашин “Northbenz” маркийн А жолоочтой авто машинтай мөргөлджээ. Улмаар жолооч 31 настай эрэгтэй Г-ийн амь нас хохирсон байна. Иймд жолооч та орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцохдоо цаг агаарын байдал, хурдаа зөв тохируулан аюулгүй байдлаа сайтар хангаж, анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл (2)