Энэ оны зургадугаар сарын 1-ний байдлаар нийт нутгийн 60 хувьд буюу Ховд, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар зуншлага сайн, нийт нутгийн 30 хувьд дунд зэрэг, 10 хувьд нь гантай байна.
2016-2017 онд 60 гаруй сая мөл өвөлжих төлөвтэй байна гэсэн мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуйн яам өгч байна.