2016.6.14, Мягмар гараг / Билгийн тооллын: 9
Зуны дунд хөх морин сар
Дөрвөн ногоон мэнгэтэй улаагчин туулай өдөр
Аргын тооллын: 2016.6.14, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.53-21.53
Үс засуулбал: Өвчин өчүүхэн ирнэ
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох, баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх, баруун чих хангинавал гоо болох, зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох, хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх, тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох, бүх бие татвал эд алдах, хөлийн мах татвал сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ.
Сэтгэгдэл (2)