Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Маргааш баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.
2016 оны 06 дугаар сарын 15-наас 06 дугаар сарын 19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
15,17-нд баруун аймгуудын баруун хэсэг, зүүн аймгуудын зарим газраар 16-нд төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зүүн хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. 18-нд нутгийн баруун хойд хэсгээр сэрүүснэ.