Хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал өнөөдөр Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Х.Тамир нарын хэрэгт Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат гэх хүмүүс мөн холбогдоод байгаа билээ. Тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүх юм байна. Х.Тамир нарыг шүүх хурал Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 17-нд болсон ч нэг өмгөөлөгч нь хуралтай гэсэн шалтгаанаар хойшлуулсан юм.
Сэтгэгдэл (1)