Сүүлийн үед автомашин хулгайд алдагдах хэрэг нэмэгдэж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн билээ. Өчигдөр гэхэд Нийслэлд гурван автомашин хулгайд алдагджээ.
Тодруулбал, өчигдөр БГД-12 “Бичил” угаалгын газраас 07.25-д автомашинаа хулгайд алдсан” гэх мэдээллийг шалгахад, БГД-8. хороонд суух иргэн Б /эр.31н/-ийн “lexus RX-450” автомашиныг тус газрын манаач ажилтай ЧД-15 хороонд суух Д /эр.25н/ гэгч хулгайлан авч явсныг илрүүлжээ. Мөн түүнчлэн БЗД-11 “Хорих ....-р ангийн гадна зогсоолд байсан автомашин хулгайд алдагджээ.
Хэргийг шалгахад СХД-10. хороонд суух иргэн Т /эр.21н/-гийн “Honda Civic” автомашиныг Дундговь аймгийн Адаацаг сумын 1-р багт суух Б /эр.34н/ нь хулгайлсаныг шуурхай олжээ. Мөн БЗД-4 “Шүхэртийн ... тоот хашааны үүднээс өчигдөр 01.00-12.00 цагийн хооронд автомашин хулгайд алдсан” гэх мэдээллийг шалгахад, ХУД-9 хороонд суух Г /эр.23н/-ын цагаан өнгийн “Hyundai Sonata-6” автомашин алдагдаад БЗД-13 хорооны нутаг дэвсгэрт зам дагуу тоногдоогүй олдсон хэргийг шалгаж байна. Бусдын автомашиныг хээв нэг өөрийнх юм шиг хулгайлан алга болдог хулгайчид улам хүрээгээ тэлж, арга барил нь ч нарийссаар байгаа талаар албаны эх сурвалж мэдээллэж, иргэдэд сэрэмжлүүлж байна.