Энэ жил Хүннү гүрэн байгуулагдсаны 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгал ялсны 95 жилийн ой зэрэг тэгш ой тохиож байна.
Мөн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалт болж, гаднын томоохон зочид төлөөлөгчид ирэх тул энэ жилийн наадам тун онцгой болох талаар албаныхан дуулгаж байгаа.
Тэгвэл энэ жилийн улсын баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 1024 бөх зодоглох юм байна. Шөвгийн барилдаанууд оройтох магадлалтай тул гэрэлтүүлгийг шалгаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт гэрэл суурилуулахаар болоод байгаа аж.
Сэтгэгдэл (1)