“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд энэ зун буюу наймдугаар сарын 6-нд Чингисийн талбайд 350 уран нугараач зэрэг нугарч, “Гиннес”-ийн номонд бүртгүүлэхээр зэхэж байгаа билээ.
Энэхүү нугарах үйл ажиллагаанд оролцуулахаар Улаанбаатар хот болон орон нутагт байдаг уран нугаралтын студи, дугуйлангийн сурагчид дунд шалгаруулалт явуулж сонгож авчээ. Сонгон шалгаруулалтад тэнцсэн 350 уран нугараачид Гиннесийн амжилтанд бүртгүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.