Эцэг эхчүүдийн хайхрамжгүй хараа хяналтгүй байдлаас болж бага насны хүүхдүүд бэртэж гэмтэх, цаашлаад амиа алдах хэрэг гарсаар байна. Он гарснаас хойш бага насны гурван хүүхэд усанд буюу тогтоол усанд осолдож амиа алдсан харамсалтай хэрэг гарсан бол өчигдөр дахин нэг хүүхэд голд унаж эндсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал, Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум 2-р баг Нарийний ам гэх газарт дөрвөн настай эрэгтэй Ц нь голд унаж нас барсан хэргийг шалгаж байгаа аж. Тиймээс урин дулаан цагт бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гол усны дэргэд ганцааранг нь үлдээхгүй байхыг цагдаагийн байгууллага, онцгой байдлын албанаас анхааруулж сэрэмжлүүлж байна.