Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, халамжийн хэмжээг 2016 оны зургадугаар сарын 1-ний өдрөөс нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэхээр тусгасан. Тэтгэврийг ийн нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 306,2 мянган төгрөгт хүрч, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт биелэх боломжтой болж байна.
Ирэх дөрвөн жилд ч тэтгэвэр цалингийн өсөлт, инфляцийн түвшинтэй уялдуулж, олон давхаргат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ. Төрийн албан хаагчдыг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход нь ажилласан жилтэй нь дүйцэх нэг удаагийн буцалтгүй тусламжийг эрх тэгш, ялгаварлалгүй олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.
Н.ЦОГТ
Сэтгэгдэл (1)