Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн мөнгө хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж, 2012 оны аравдугаар сараас эхлэн Хүний хөгжил сангаас хишиг хувь болгон хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн. 2015 онд нэг сая 27 мянга орчим хүүхдэд хүүхдийн мөнгө олгожээ.
Хүүхдийн мөнгийг анх Ардчилсан нам санаачилсан бөгөөд хүүхэд, багачууд руугаа чиглэсэн томоохон ажил болж чадсан юм. Ардчилсан намынхан олуулаа засгийн эрх барьсан дөрвөн жилийн хугацаандаа хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор нэг сая 30 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөгийн тэтгэмж олгожээ. Хүүхдийн мөнгийг тогтмол олгохын тулд ирэх дөрвөн жилд ч эрх зүйн зохицуулалтыг хадгална.
Хүүхэд бүр орлоготойгоос гадна хөгжих боломжоор хангагдах ёстой. Тиймээс бүх аймаг, дүүрэгт “Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн ордон” байгуулахаар төлөвлөөд байна. Өрх, суманд үзүүлэх 0-5 насны хүүхдийн тусламж үйлчилгээг чанаржуулах, хүртээмжийг сайжруулах, хөхөөр хооллолтыг дэмжих “ЭРҮҮЛ ЧИЙРЭГ ХҮҮХЭД” хөтөлбөр хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Эх сурвалж: АН-ын сонгуулийг штаб
Сэтгэгдэл (1)