Булган аймаг дахь Цагдаагийн газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх, албан хаагчдын ажиллах нөхцлийг сайжруулах чиглэлээр олон шинэлэг ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь Улаанбаатар хотыг Архангай аймагтай холбосон орчин үеийн жишигт нийцсэн шилэн пассад бүхийн замын хөдөлгөөний хяналтын төвийг нээж ашиглалтад оруулсан явдал юм.
Албан хаагчдын санаачлага, орон нутгийг хөгжүүлэх сангийн дэмжлэгтэйгээр хийгдсэн энэ ажил нь баруун аймаг руу чиглэн явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, малын хулгайн болон байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж Булган аймгийн Цагдаагийн газрын дарга мэдээлжээ.