“Guys” хамтлагийн дуучин асан Б хар тамхины хэргийн сэжигтэнээр тооцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 461-р ангид саатуулагдаад байсан. Тэгвэл түүнийг зургадугаар сарын эхээр хорих ангиас суллаж, байцаалтыг гадуур авч эхэлсэн байна.
Б нь хар тамхины хэрэгт холбогдсоныхоо дараа өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан, өөрийгөө тийм зүйл хийх хүн биш хэмээн мэдэгдсэн юм.