Хар тамхины хэрэгт холбогдон удаан хугцаанд шалгагдаж байгаа Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир нарыг шүүх хурал өчигдөр болов.
Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 11 цагаас эхэлсэн хурал бүтэн өдөржин хуралдаж шөнийн 00 цаг хүртэл үргэлжилж, хэргийг дахин мөрдөн байцаалтад буцаажээ.
Өмнө нь энэхүү хэргийг мөрдөн байцаалтад буцааж байсан бол ийнхүү дахин мөрдөн байцаалтад буцаав. Буцаах болсон шалтгаан нь мөрдөлт дутуу хийгдсэн, дахин шалгаж нягталж тодруулах зүйл байна гэж шүүгч нар үзжээ. Х.Тамираас гадна “хамсаатан” Б.Амарбаясгалан, Д.Жавхлан, Н.Мөнхбат, Сүхбаатар гэх хүмүүс хар тамхины хэрэгт мөн холбогдсон байгаа бөгөд тэднийг Эрүүгийн хуулийн 188.3, 192.2, 272.2-аар гэх мэт зургаан зүйл ангиар буруутган шүүсэн юм байна. Харин Сүхбаатар нь цагдан хоригдож байгаа бөгөөд бусад нь гадуур батлан даалтад байгаа аж.
Сэтгэгдэл (1)