Өчигдрийн байдлаар нийт зам тээврийн нийт 232 дуудлага бүртгэгджээ. Ганцхан өдрийн байдлаар л гэхэд дөрвөн хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Ер нь зуны амралт эхэлсэн эхний нэг сард л гэхэд өдөрт 4-5 хүүхэд зам тээврийн осолд өртөх болжээ.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарсантай холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдийг хараа хяналтгүй замын хөдөлгөөнд оролцуулах, бага насны хүүхдийг хүүхдээр нь харуулах, дэлгүүр рүү явуулах, эрсдэлтэй газар тоглуулах, тээврийн хэрэгслээр буруу тээвэрлэх зэргээс болж хүүхэд осолд өртөж байгааг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.