СХД-ийн 15-р хороо "ГССҮТөвд "Хар Хорин" захын хойд замд автобусанд зорчиж яваад гэмтсэн хүн ирлээ" гэсэн мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллагад өгчээ.
Дуудлагаар цагдаагийн байгууллага очиж шалгахад "Нарангийн гол-Дүнжингарав" чиглэлд явсан "...." ХХК-ны "Hyundai" автобусны жолооч 35 настай эрэгтэй Ж нь тээврийн хэрэгслийг огцом зогсоох үйлдэл хийснээс зорчигч СХД-ийн 2 хороонд суух 65 настай эмэгтэй И нь бариулын багана мөргөж 2 хавирга хугарсан, БГД-ийн 6-р хороонд суух 1 настай эмэгтэй М нь багана мөргөж тархи доргиж гэмтсэн байна. Хэргийг СХДЦХ-3 шалгаж байна.
Сэтгэгдэл (2)