Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар "Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" стандартуудыг хэлэлцэж баталсан билээ.
“Сурагчийн ширээ ба сандал Техникийн шаардлага" MNS 6582:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ, сандлын төрөл болон зориулалтын хэмжээнд тавих шаардлагыг тогтоож өгсөн бол ”Сурагчийн ширээ ба сандал, Турших арга” MNS 6583:2016 стандартаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн ширээ болон сандлын бат бэхийг шалгах аргачлалыг тогтоосон.
Дээрх хоёр стандартуудыг 2016 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх юм.