Малчид, иргэдэд зориулсан мэдээ:
Амралтын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орно.
2016 оны 06 дугаар сарын 19-нөөс 06 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
19, 22-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зарим газраар секундэд түр зуур 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.