НӨАТ-ын урамшууллын хонжворт сугалааны ээлжит тохирлыг өнөөдөр МҮОНТ-ээр 19:30 цагт шууд дамжуулна. Энэхүү тохиролд тавдугаар сарын 01-31-ны хоорондох бүх сугалаа хамаарах юм.
Энэ удаагийн тохиролд өөрчлөлт орсон журмын дагуу зөвхөн бүртгэгдсэн баримтууд сугалаанд оролцоно.
Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын
• найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
• долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
• зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
• таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
• гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.
Хонжвор хувь хүний дансанд хүсэлт гаргаснаас хойш ажлын 20 хоногийн дотор орно.